Монгол улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын судалгаа өнөөдөр Баянзүрх дүүрэгт эхэллээ. Монгол Улс ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн 37 орноос сүрьеэгийн тархалт, нас баралт ихтэй долоон орны тоонд багтдаг.
Сүрьеэ хүн амын нас баралтын шалтгааны зургаадугаарт, халдварт өвчний шалтгаантай нас баралтын нэгдүгээрт орж байна.
Баянзүрх дүүрэг Нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг бөгөөд хүн амын өсөлтийг дагаад сүрьеэгийн өвчлөл өндөртэй дүүргүүдийн нэг. Тухайлбал: 2013 онд сүрьеэгийн 530 тохиолдол оношилж, эмчилгээнд хамруулсан байна.
Хүн амын дундах сүрьеэ өвчний тархалтыг тогтоож, сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх стратегийн хэрэгжилтийг сайжруулах арга замыг тодорхойлох хэрэгцээ, шаардлага байгааг харгалзан Монгол Улсын Засгийн Газар, ДОХ,Сүрьеэ, Хумхаатай тэмцэх Глобаль сантай хамтран энэхүү судалгааг 2012 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
Судалгааны ажлын нээлт Баянзүрх дүүргийн 6-хорооны “Оцелло сэргэлт” Өрхийн эрүүл мэндийн төвд болжээ. Нээлтэд Нийслэийн эрүүл мэндийн газар, БЗД-ийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн нэгдэл, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Монголын сүрьеэтэй тэмцэх нэгдсэн холбоо, Хороо, Өрхийн эрүүл мэндийн төвүүд оролцсон байна.

Сүрьеэгийн тархалтын судалгаа хийхдээ Баянзүрх дүүргийн 2, 4, 6, 8, 12, 13, 14, 16, 18, 21, 23–р хорооны сонгогдсон хэсэг тус бүрээс 600 иргэн, дүүргийн хэмжээнд ойролцоогоор 6.600 хүнийг сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулж, асуумж авна.
Цээжний рентген зураг, цэрний нян судлалын шинжилгээнд суурилан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн орчин үеийн аргачлал хэрэглэж, хүн амын дундах уушгины сүрьеэ өвчний тархалтын түвшинг анх удаа тогтоох юм.
Судалгаанд оролцогч бүрээс сүрьеэгийн шинж тэмдгийг илрүүлэх асуумж ярилцлага хийж, цээжний рентген зураг авна. Асуумж болон цээжний рентген зургийн өөрчлөлтөд үндэслэн, сүрьеэгийн сэжигтэй тохиолдлыг илрүүлж, цэрний сорьц авч, нян судлалын шинжилгээ хийж оношийг баталгаажуулна.
Судалгаагаар илэрсэн сүрьеэ өвчний тохиолдол бүрийг харъяа аймаг, дүүргийн сүрьеэгийн диспансерт эмчилгээ, хяналтанд үнэ төлбөргүй хамруулна.
Судалгааны баг нь сонгогдсон хороо, сумдад очиж байрлан, зөөврийн болон явуулын рентген аппарат ашиглан илрүүлгийг зохион байгуулахаар төлөвлөжээ.