Украин дотоодын хямрал, үймээн самуунтайгаар энэ жилийн ялалтын баярыг угтан авч байна. Тус улс түүхэндээ анх удаа Аугаа эх орны дайны ахмад дайчдыг баярын жагсаалаар хүлээж авахгүй нь. Харин ялалтын баярыг анх удаа үймээн самуун болон өнөөдөр ч болж магадгүй мөргөлдөөнөөр угтаж байна.
Украины Засгийн газраас Ялалтын баярын өдөр Киев хотын төвд парад болохгүй тухай тушаал баталсан. Киевийн захиргааны албанаас олон нийтийн цуглаан, баярын арга хэмжээ, цэргийн парадын үеэр салан тусгаарлагчид болон Украины эв нэгдлийг баримтлагчдын хооронд мөргөлдөөн үүсэх, үүний улмаас хүний амь эрсдэхээс урьдчилан сэргийлж, жагсаалыг хүчингүй болгосон гэж тайлбарласан юм.
Киевээс гадна Одесса, Харьков, Донецк, Луганск зэрэг тус улсын ихэнх хотуудад баярын арга хэмжээг цуцалжээ. Украинчууд дайнд амиа алдсан дайчдын хөшөөнд цэцэг өргөх, амьд сэрүүн байгаа ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэх зэргээр хязгаарлагдаж байгаа аж.
Украинд ялалтын баяртай холбогдуулан бас нэг шинэ журам нэвтрүүлж байгаа. Тэд Ялалтын баярын бэлгэ тэмдэг болсон улбар шар, хар тууз буюу Георгийн туузнаас татгалзахаар шийджээ.
Георгийн тууз Оросын сая сая иргэний хувьд нацизмыг ялсан аугаа их ялалт болон ахмад дайчин, байлдааны талбарт амь үрэгдсэн баатруудын дурсгалын бэлгэ тэмдэг.
“Улбар шар, хар тууз зүүх уламжлал 2005 онд эхлээд ОХУ-д, дараа нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудаар гэрлийн хурдаар тархсан. Георгийн туузны өнгө ОХУ-ын эзэнт гүрнийг магтан сайшаасан утга бэлэгдсэн. Туузыг Кремлийн төрийн бодлогын суртал ухуулгын нэг хэрэгсэл болгон ашигладаг. Байна.
Тиймээс энэ тууз II дайны ахмад дайчид, амиа алдсан баатруудын гэгээн дурсгалыг хүндэтгэхэд ямар ч холбоогүй. Харин одоо үүнийг Украины зүүн бүс нутгуудад энгийн ард иргэдийн аминд хүрч байгаа салан тусгаарлагчид, ОХУ-ын зэвсэгт идэвхтнүүд ашиглаж байна. Энэ бүхний дараа Георгийн туузыг үргэлжлүүлэн ашиглах ямар ч утгагүй” гэж Украины Үндэсний Дурсамжийн хүрээлэнгийн захирал Владимир Вятрович хэлсэн юм.
Георгийн туузны оронд улаан намуу цэцгийг шинэ бэлэг тэмдэг болгон ашиглахыг олон хүн санал болгожээ.
Барууны орнуудад улаан намуу цэцгийг дэлхийн томоохон дайнд амь үрэгдсэн хүмүүсийг дурсахад ашиглах уламжлал ч байдгийг Владимир Вятрович онцлон тэмдэглэсэн юм.
Өнгөрснөө санахуй
Гэвч дээрх шинэчлэл хүн болгоны дэмжлэгийг авахгүй байгаа гэнэ. Украины ахмад дайчдын холбооны орлогч дарга Александр Соловей Георгийн туузыг солисон нь огт үндэслэлгүй гэж үзэж байгаа юм.
“Аугаа эх орны дайны ахмад дайчдыг баяргүй үлдээж байна. Георгийн тууз ялалтын баярын бэлгэ тэмдэг. Харин зүүн бүс нутгийн эсэргүүцэгчид тус туузыг зүүж байгаа нь шинэ эрх баригчид улс орны хямралыг шийдэж чадахгүй, цус урсгахад хүргэсэн өөрсдийнх нь гай. Засгийн газар энэ өдөр ахмад дайчдын аюулгүй байдлыг хангахын оронд баярын бүх арга хэмжээг цуцаллаа” гэж Соловей хэлсэн байна.
Украины түүхч Юрий Шаповал Украин Дэлхийн II дайны ялалтыг үнэгүйдүүлэхийг хүсэж байна гэсэн зарим хүнтэй санал нэгдэхгүй гэсэн юм.
"1948 онд Сталин ялалтын баяр тэмдэглэхийг хүчингүй болгосон. Харин 1965 онд Брежнев үүнийг эргэн сэргээсэн. Түүнээс хойш энэ баяр эрх баригчдын шоу төдий зүйл болсон. Өнөөдөр ч ОХУ-д ийм шоу болж байна" гэж Юрий Шаповал тайлбарлажээ.
Ялалтын баярын шинэ бэлгэ тэмдэг болох Улаан намуу цэцгийн албан ёсны танилцуулга өчигдөр Украины телевизээр цацагджээ. Төслийн санаачлагчид тус санааг төрийн өндөрлөгүүд дэмжсэн гэсэн юм.
Георгийн туузнаас татгалзах шийдвэрийг ганц Украинд гаргаагүй юм. Үүнээс хэдэн жилийн өмнө Литва, Беларусь, Казахстан зэрэг улсуудад ч татгалзжээ.
Украинд амьдардаг, Дэлхийн II дайны ахмад дайчин Андрей Шойсын яриаг хүргэе.
Тэрбээр өдгөө 91 настай. Дэлхийн II дайнд оролцож, Украины төлөө тэмцэж явсан. 1944 онд гэмтлийн улмаас дайны талбарыг орхисон гэж дурсан ярьдаг.
“Энэ жилийн ялалтын баярыг даруухан тэмдэглэх болсон нь харамсалтай. Гэхдээ үүнээс үл хамааран амьд үлдсэн ахмад дайчидтай уулзаж, дайнд амиа алдсан дайчдад цэцэг өргөнө. Украинд Ялалтын баярын бэлгэ тэмдэг шинэчлэгдсэнийг мэдээд би тийм ч их сэтгэлээр унаагүй. Би энгэртээ дүүрэн одон медальтай. Надад үүнээс илүү дайны бэлэг тэмдэг хэрэггүй. Хамгийн гол нь, одоо ахмад дайчдад хэрэгтэй зүйл бол эрх баригчдын зүгээс тавих анхаарал халамж болон Украинд амар амгалан байдал хэрэгтэй. Маш олон хүн амиа золиослон, эрх орноо хамгаалан үлдсэн шүү дээ" гэжээ.