gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     6
  • Зурхай
     10.31
  • Валютын ханш
    $ | 3586₮
Цаг агаар
 6
Зурхай
 10.31
Валютын ханш
$ | 3586₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 6
Зурхай
 10.31
Валютын ханш
$ 3586₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Microsoft”-ийн ажилтан Н.Түмэнзаяа: Том компаниуд чадвараас илүү хандлагыг чухалчилдаг

О.Хандмаа
Хүмүүс
2021-03-09
5079
Twitter logo

Хүүхэд байхаасаа л мэдлэгт шамдаж, хүний нутгаас эрдэм өвөрлөхөөр ОХУ, АНУ-ыг зорьж, өдгөө “Microsoft” корпорацын Дата төвд ажиллаж буй Н.Түмэнзаяатай ярилцлаа.

Тэрээр өмнө нь АНУ-ын Өмнөд Калифорнийн 35 банканд аудит хийж байсан туршлагатай. Санхүүгийн мэргэжилтэй ч сонирхолдоо хөтлөгдөн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөрийг хөнгөвчлөхөөр сэтгэл шулуудан ажиллаж буй.

Н.Түмэнзаяа TOEFL-ын шалгалтад долоон удаа унаж байсан. Гэсэн хэдий ч чадахгүй юм байна гэж бууж өгөлгүй хүссэн оноогоо авч, их сургуульдаа элссэн аж. Ингээд сургуулиа төгсөхдөө шилдэг 10 оюутны нэг болж, аав, ээж нь урилгаар АНУ-д очиж, төгсөлтийн баярыг нь хуваалцаж байжээ. Бид томоохон корпорацад ажиллахын давуу тал, сурсан зүйл, англи хэлийг хэрхэн өндөр түвшинд эзэмшсэн, хувийн санхүүгээ удирдах арга барил зэрэг олон сэдвийн хүрээнд хөгжилтэй бас нулимстай халуун яриа өрнүүлснийг хүлээн авч уншина уу.

-Сайн байна уу? Юуны түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Сайн байцгаана уу. Намайг Найдандоржийн Түмэнзаяа гэдэг. ОХУ-д сурч байсан. Дунд сургуульдаа сурагч солилцоогоор АНУ-ыг зорьж байлаа. Үүний дараа АНУ-д үргэлжлүүлэн “Brigham Young” их сургуульд санхүүгийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Өмнө нь нягтлангаар найман жил ажилласан туршлагатай. Монголд жил гаруйн хугацаанд ажилласныхаа дараа мэргэжлээ солимоор санагдсан. Ингээд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслахаар 21 аймаг руу явсан. Энэ үедээ хүний нөөц дутмаг байгааг анзаарсан юм. Одоо хөдөлмөр засалч гэсэн мэргэжлээр магистр хамгаалж байна.

Одоо “Microsoft” корпорацын АНУ дахь хамгийн анхны бөгөөд хамгийн том Дата төвд ажиллаж байна. Өмнө нь Microsoft корпорацад боловсролын зөвлөхөөр ажиллаж байсан.

Санхүүгийн чиглэлийн мэргэжлээс эрүүл мэндийн салбар руу шилжихэд тодорхой шалгуурыг давсаар байгаа. Одоо “Microsoft” корпорацын АНУ дахь хамгийн анхны бөгөөд хамгийн том Дата төвд ажиллаж байна. Өмнө нь Microsoft корпорацад боловсролын зөвлөхөөр ажиллаж байсан.

-Сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдаж АНУ-ыг анх зорьж байсан үеэ эргээд дурсвал?
-Би таван настай байхдаа ОХУ-д сурч, орос хэлийг сайн эзэмшсэн. Тэгээд англи хэлийг мөн тэр түвшинд хүртэл сурахын тулд сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдаж АНУ-ыг зорьсон. Тэнд очоод маш азтайгаар сайн гэр бүлтэй таарч, одоо хүртэл холбоотой байдаг. АНУ руу явах үед миний англи хэлний түвшин маш муу байсан. Намайг угтаж авсан америк аав, ээж маань маш мундаг хүмүүс. Анх очиход л гэрийнхээ эд зүйлс дээр англи, монгол орчуулгыг наасан байсан. Толь бичгээс харж байгаад, надад зориулаад бэлдсэн байсныг хараад маш их гайхаж байлаа. АНУ-д очоод гурван сар болсныхоо дараа англиар ярих чадвар маань дээрдсэн.

МИНИЙ АМЬДРАЛДАА ХАМГИЙН ТОМ СУРСАН ЗҮЙЛСИЙН НЭГ НЬ ХУУЛЖ БОЛДОГГҮЙ ЮМ ГЭДГИЙГ ОЙЛГОСОН

-“Microsoft” корпорацад ажилд орохоор хэрхэн сэтгэл шулуудаж байв. Дэлхийд нэрээ тамгалсан алдартай байгууллага шүү дээ?
-Би багаасаа маш сониуч хүүхэд байсан. Хүмүүс сайн мэддэг учраас “Microsoft” корпорацаар намайг овоглож байна. Би өмнө нь Өмнөд Калифорнийн 35 банканд аудит хийдэг компанид ажиллаж байсан. Дөнгөж сургуулиа төгссөн, 20 настай эмэгтэй том банкуудад аудит хийдэг гэхээр хүмүүс их гайхаж хүлээж авдаг байсан. Би дотроо хүмүүс хийж чадаж байхад би яагаад болохгүй гэж. Юуг нь ойлгохгүй, хэцүү байна, түүнийхээ учрыг олох гэж байнга асуудаг байсан. Ажил дээрээ мэдэхгүй, чадахгүй байгаа зүйлээ хэлэхээс огтхон ч санаа зовдоггүй. Дэлхийн том компаниуд ажилтнуудаасаа чадвар биш хандлагыг хардаг. Хандлага сайтай хүн ажлаа сайн хийж чаддаг. Би “Microsoft” корпорацад ажилд орохоор бүртгүүлээгүй байсан. Харин миний Linkedin-ээр холбогдож, ажлын анкет бөглөж, ярилцлагад орохыг санал болгосон.

Accessibility гэдэг зүйлийн талаарх ойлголт Монголд маш дутмаг байгаа. Энэ нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулж бүтээгдэхүүн гаргах гэсэн агуулгатай биш. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүн ч төвөггүй ашиглахад хялбар хийсэн бүтээгдэхүүн бусдад хүртээмжтэй байж чаддаг. Энэ мэргэжлээр мэргэшсэн хүмүүс ховор. Тэгэхээр би сонгосон мэргэжлийнхээ хэрэгцээтэй байдлын улмаас ажилд орсон гэж хэлж болно.

-Зарим хүмүүс гадаад орон руу л оччихвол бүх зүйл сайхан болох мэт сэтгэдэг. Гэтэл маш олон сорилтууд хүлээж байдаг шүү дээ. Энэ тал дээр та өөрийн туршлагаа хуваалцаач?
-Хүн байршлаа солилоо гээд асуудлыг шийднэ гэж боддоггүй. Харин асуудалтайгаа нүүр тулж байж шийдэж чадна. Тэгэхдээ хүнд боловсрол маш чухал. Дэлхийн зах зээл гэж томоор харахаасаа өмнө хэлээ сайн эзэмших нь чухал. “Та олон гадаад хэл сурах тусам орлого чинь хэд дахин үржигдэнэ” хэмээн миний сонсох дуртай нэгэн хүн хэлсэн байдаг. Би үүнтэй санал нэг байдаг. Би АНУ-д ирээд хүмүүсийн хандлага ямар өөр юм бэ гэдгийг анзаарч байсан. Миний амьдралдаа хамгийн том сурсан зүйлсийн нэг нь ХУУЛЖ БОЛДОГГҮЙ ЮМ гэдгийг ойлгосон. Бусдын бүтээлийг өөрийн мэт хуулж ашиглах нь маш буруу. АНУ-ын хөгжлийн нэг тулгуур нь ёс зүй гэж би ойлгодог. Манай ажлаас хэзээ ч намайг найман цагаа гүйцэд ажилласан уу гэж шалгадаггүй. Тэр хүмүүс зүгээр л миний ёс зүйд итгэдэг. Энэ хүн хийх ёстой ажлаа үр дүнтэйгээр хийж л байвал хоёр цаг эсвэл найман цаг ажилласан байх нь чухал биш.

-Хүн нэг л өдөр хичээгээд сайн дадлыг бий болгож чаддаггүй. Өнөөдрийн өөрийгөө бүтээхдээ та хувь хүний хөгжилдөө хэрхэн анхаарсан бэ?
-Өнөөдрийн Заяаг бүтээхэд маш олон хүний дэмжлэгийг авсан. Би багаасаа ментортой байсан. Тэдгээр хүмүүстээ маш их баярладаг. Би өөрийнхөө сэтгэлзүйн эрүүл мэндэд маш их анхаардаг. Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг шүү дээ. Эрүүл мэндээсээ өмнө ажлыг тавьдаггүй. Нэг хүнийг тахин шүтэж, яг түүн шиг болохыг хүсэх нь өрөөсгөл ойлголт гэж би боддог. Харин хүн хүнээс олон зүйлийг сурч болно.

Би цалингийнхаа 10 хувийг “Юу ч хамаагүй авна” гэдэг дансруугаа хийдэг.

-Хувийн санхүүгээ хэрхэн удирддаг бол?
-Эмэгтэйчүүд гэр бүл зохиож, хүүхэдтэй болсныхоо дараа өөрийгөө тоохгүй орхих гээд байдаг. Би цалингийнхаа 10 хувийг “Юу ч хамаагүй авна” гэдэг дансруугаа хийдэг. Түүнчлэн зөвхөн боловсролд 10 хувийг, ахиад 10 хувийг хувь хүний хөгжилдөө зарцуулахаар тус тусын дансанд хийдэг. Би бүсгүйчүүдийгээ ийм зарчмаар орлогоо хуваарилахыг санал болгоно. Эхлээд жаахан хэцүү байдаг. Гэхдээ гурван сарын дараа дасчихдаг. Өөртөө зарцуулах мөнгөө дансанд хуваарилж эхэлсэн нь өөрийгөө хайрлахад нэмэр болдог. Миний энэ арга зарим хүмүүст тохирохгүй байхыг үгүйсгэхгүй. Хүн бүр өөр шүү дээ.

-Та англи хэлний мэдлэгээ хэрхэн дээшлүүлж байв. Манай уншигчидтай өөрийн арга барилаасаа хуваалцаач?
-Би TOEFL шалгалтыг долоон удаа өгч, унаж байсан. Би азанд биш хөдөлмөрт итгэдэг. Гадаад хэл сурч буй хүмүүсийг битгий өөрийгөө голж, бууж өгөөсэй гэж хүсэж байна. Олон газар гадаад хэлийг бизнес болгосон байна. Гэхдээ бие дааж, үнэгүй сурах боломж интернетээр асар их байна. Утсан дээрээсээ үнэгүй хичээлүүд үзэж, гадаад хүмүүстэй ярилцаж болно.

Би англи хэлэндээ сайн байгаагүй учраас шалгалтад олон унасан. Гэхдээ бууж өгөөд орхиогүй. Харин сургуулиа төгсөхдөө шилдэг 10 оюутны нэг болж байлаа. Манай сургуулиас аав, ээж хоёрыг минь урьж төгсөлтийн баяр дээр авчирсан. Намайг шалгалтад унаад уйлаад гараад ирэхэд аав, ээж хоёр маань “Энэ хүүхэд сургуульд” тэнцэж чадах уу гэж их санаа нь зовж байсан.

-Гадаадад сурахад сургалтын төлбөр хамгийн том даваа болдог шүү дээ.
-Гадаадад сурахад сургалтын төлбөр хамгийн том асуудлуудын нэг болдог. Ам.долларын ханш өссөөр л байна. Би өөрийнхөө сурахыг хүссэн мэргэжлийг хамгийн сайн заах сургуулийг судалж мэдээд элсэж байсан. Хүмүүс заавал сайн сургуульд явах биш, тухайн сонгосон мэргэжлийг тань сайн эзэмшүүлдэг сургуульд явах хэрэгтэй. Гадаад оюутнууд тэтгэлэг авахад хүнд байдаг. Би аав, ээжээсээ тусламж авч сургалтын төлбөрөө төлдөг байсан. Гэхдээ байнга нэхээд байх хэцүү. Төлбөртөө нэмэр болох олон аргыг сүвэгчилсэн. Ингээд сургуулиасаа хандив өгдөг хүмүүсийн жагсаалтыг авч, хүн тус бүр рүү гараа чилтэл захиа бичдэг байсан. Захиандаа сурдаг мэргэжил, сурах эрмэлзлийнхээ тухай бичиж, багахан хандив хүсдэг байлаа. Дүрмийн алдаагаа гадаад найзуудаараа шалгуулна. Олон хүн рүү явуулахад зарим нь хариу өгнө. Зарим хүнээс 40, 50 ам.доллараас эхлээд сургалтын төлбөрийн дэмжлэг маань цугласаар овоо мөнгө болдог байв. Би тэгээд надад тусалсан хүмүүс рүү онц авсан дүнгийн хавсралтаа илгээж “Таны тусаар би амжилттай сурч байна” хэмээн талархлын захиаг бичиж явуулдаг байсан. Сургуульд сурна гэдэг тийм ч хүнд биш. Та бүхэнд зөндөө боломж бий шүү гэж захимаар байна.

-Таны хамгийн их ашигладаг гурван аппликэйшн юу вэ. Яагаад эдгээр аппликэйшнийг чухалчилж ашигладаг вэ. Хэрэглээний давуу талаас нь хуваалцвал?
-Би OneNote апп-ыг хамгийн их ашигладаг. Маш олон зүйлийг хийх боломжтой учраас таалагддаг. Хоёрдугаарт Audible апп-ыг ашигладаг. Ном сонсох дуртай учраас төлбөрөө төлөөд ашигласаар байгаа.

Гуравдугаарт ээлжилж ашигладаг гурван апп байна. Үүнд:

  • Spotify
  • Youtube
  • Crash Course багтдаг. Crash Course маш олон мэргэжлийн ойлголтыг анимэйшн-ээр тайлбарласан байдаг. Хэл сурч байгаа, мэргэжлээ сонгох гэж буй хүмүүсийг энэ апп-ыг заавал хэрэглэж үзээсэй гэж бодож байна.

-Цар тахлын улмаас нэлээдгүй хугацааг хөл хорионд өнгөрүүлж үзлээ. Та хөл хориог хэрхэн ашиглав. Мөн ямар шинэ зүйлүүдийг өөртөө цогцлоосон бол?
-Би АНУ-д анх удаа хөл хорио тогтооно гэдгийг зарлахад дэлгүүр дотор явж байсан. Яг кинонд гардаг шиг үйл явдалтай нүүр тулсан. Бүх хүмүүс тайван юмаа худалдаж аваад явж байснаа хөл хорио тогтоох тухай мэдээг сонсоод бужигнаж эхэлсэн. Дэлгүүр дотор гүйлдээд, нэгнээсээ авсан усыг нь булааж зугтаад, яг л кино шиг зүйл болсон. Би дэлгүүрээс гараад асгартлаа уйлсан. Хөл хорионд гэрээсээ ажиллах болсноор олон зүйлийг шинээр сурсан. Унтлагын өрөөнөөсөө ажиллаж болохгүй юм байна гэдгийг сайн ойлгосон. Нүдэнд ор харагдаад л амрах хүсэл төрүүлээд байдаг юм билээ.

Би АНУ-д анх удаа хөл хорио тогтооно гэдгийг зарлахад дэлгүүр дотор явж байсан. Яг кинонд гардаг шиг үйл явдалтай нүүр тулсан.

Ингээд яг оффист ажилладаг шиг цагийн хуваарийн дагуу ажилласан. Хөл хорионы үед утсаа хэт их ашиглах болсон. Ер нь хүмүүс оффис дээр байхдаа нэгнээсээ санаа зовоод утсаа их оролддоггүй юм билээ. Харин гэртээ байхдаа чөлөөтэй утсаа оролдож байгаагаа анзаарсан юм. Улмаар хамгийн их ашиглаж байгаа апп-уудаа 15 минут л хэрэглэх тохиргоо хийсэн. Үүнээс илүү хугацаанд ашиглах гэвэл апп шууд цоожлогдоно. Кодыг нь манай нөхөр мэднэ /инээв/. 15 минут л тухайн апп-аа ашиглах учраас илүү дутуу зүйл үзэхгүй, хязгаарлачихдаг юм билээ.

-Хүмүүс технологийн эрин зуунд амьдарч байна гэж ярих хэрнээ “технологи” гэх үгнээсээ айгаад байх шиг. Хүн ойлгохгүй түвэгтэй зүйл мэт хүлээж авах нь олонтаа. Та технологийг энгийнээр тайлбарлаж, хүртээмжтэй ашиглавал амьдралд ямар, ямар боломжуудыг бий болгодог вэ гэх талаас нь мэдээлэл өгч болох уу?
-Технологи гэдэг зүйлийг хүний хэрэглээнд зориулсан. Тиймээс технологиос эмээж болохгүй. Тухайн технологийн бүтээгдэхүүнийг хүүхэд, өндөр настай хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүн ашиглаж чадах уу гэдгийг олон хүн шалгаж, ард нь ажилладаг.  Google бол хамгийн том хайлтын систем мөн. Гэхдээ монголоор, англиар хайсан илэрцүүд өөр, өөр гарч ирдэг. Би Zaya Tech youtube сувгийг хөтөлдөг. Уг сувгаар хүн бүрд хүртээмжтэй байх технологийн мэдлэгийг хуваалцах бичлэгүүдийг долоо хоног бүр хуваалцдаг.

-Шантарсан үедээ хэрхэн өөрийгөө урамшуулж, сэтгэлийн тэнхээгээ хурцалдаг вэ?
-Хүн бүр өдөр бүр л сорилтуудтай нүүр тулдаг. Би сэтгэлзүйн эрүүл мэнддээ их анхаардаг тухай өмнө нь ярьсан. Хүнд байдалд орж байгаа шалтгаанаа тодорхойлж, өөртэйгөө ярилцдаг. Өөртөө хэсэгхэн хормыг зарцуулж, юунаас айж, юуг мэдэхгүй байгаагаа ойлгох нь чухал. Энийг ярихад амар сонсогдох ч бодит байдалд маш хүнд. Бид өөрөө өөрсдийгөө л унагаадаг бас босгож ирдэг. Надад надаас өөр өрсөлдөгч, дайсан гэж байхгүй гэж боддог.

Би асар их золиос гаргасан учраас надад ухрах сонголт байхгүй. Урагшаа л тэмүүлэх ёстой.

-Өнөөдрийг хүртэл өөрийг тань дэмжиж ирсэн хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна вэ. Хувь хүн өөрийгөө бүтээхэд эргэн тойрныхон, гэр бүлийнхэн их чухал үүрэг гүйцэтгэдэг шүү дээ?
-Гадаадад амьдарч буй хүмүүс маш их золиос гаргасан байдаг. Эрдэм, мэдлэгтэй болохын тулд их зүйлийг туулдаг. Би асар их золиос гаргасан учраас надад ухрах сонголт байхгүй. Урагшаа л тэмүүлэх ёстой. Энэ маш хүнд сонсогдож магадгүй. Гэхдээ үнэн. Би ээжийгээ хорт хавдартай байхад нь сурахаар гадагшаа явж байсан. Би дээрээ олон ахтай, нэг эрэгтэй дүүтэй. Айлын ганц эмэгтэй нь. Уг нь охин хүүхэд учраас аав, ээжийгээ асраад Монголдоо байж болох байсан ч хүсэл тэмүүллээ дагаад гадаадад боловсрол эзэмшихээр зорьсон. Зорилгынхоо төлөө хамгийн хайртай хүмүүсээ үлдээгээд ирсэн /Заягийн хоолой зангирч, нулимс унагав/. Ийм учраас үргэлж урагшлахыг хичээдэг. Ажил дээр хүнд сорилт тулгарсан ч үүнийг хийхээс өөр сонголт байхгүй гэж өөрийгөө хурцалдаг.

ОХУ-д сурахаар очихдоо хэлийг нь сайн мэддэггүй байсан учраас эхэндээ хэцүү байсан. Тэр үед аав маань “Чамд гар, хөл, нүд гээд бүх юм байна. Эрүүл саруул байхад бүгдийг чадна” гэж урамшуулдаг байлаа.

Аав, ээж минь намайг бага байхаас эхлээд хамгийн их дэмждэг байсан. Мөн манай ах нар, дүү маань байнга миний талд байдаг. ОХУ-д сурахаар очихдоо хэлийг нь сайн мэддэггүй байсан учраас эхэндээ хэцүү байсан. Тэр үед аав маань “Чамд гар, хөл, нүд гээд бүх юм байна. Эрүүл саруул байхад бүгдийг чадна” гэж урамшуулдаг байлаа. Ээж минь өндөр боловсролтой мундаг хүн бий. Тийм болохоор хүүхдүүдээ аль болох олон гадаад хэл эзэмшсэн, мэдлэгтэй хүн болгох гэж хичээсээр ирсэн. Ах нар маань мөн багадаа АНУ-руу сурагч солилцоогоор явж байсан. Тийм ч учраас миний явах зам харьцангуй дардан байсан. Дүү маань надад байнга анхаарал тавьж, сэтгэлзүйг маань дэмждэг. Гэр бүлийнхэндээ маш их талархдаг. Нөхөр маань бүх юмны ард талд ноён нуруу болдог. Хүмүүс ганцхан намайг ямар мундаг юм бэ гэдэг. Гэтэл миний ард маш олон хүний дэмжлэг байдаг.

-Таны цаашдын алсын хараа, зорилго, мөрөөдлийн тухайд?
-Би хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хэрэгцээнд тохирох бүтээгдэхүүн гаргах, тэдэнд зориулсан орчныг бий болгох асар том зорилготой. Үүнд анхаарал хандуулдаг хүн маш цөөхөн. Надаас хойш ч үүнийг үргэлжлүүлэх хүмүүс байгаасай гэж хүсдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хардаг өнцгийг зөвөөр өөрчилж, тэдэнд зориулсан зам, гарцыг бий болгохыг хүсдэг. Үүний тулд сурч, хөдөлмөрлөж байна. Мөн ойрын таван жилд “Microsoft”-ийн үйлдлийн системд монгол хэлийг оруулахыг зорьж байна. Хүмүүс намайг энэ салбарт туршлага багатай гэж үгүйсгэж магадгүй. Гэхдээ болохгүй зүйл гэж байхгүй.

-Чин сэтгэлийн яриа дэлгэсэнд баярлалаа. Танд хамгийн сайхныг хүсье.
-Маш их баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан