Таеквондо, каратэ, байлдааны самбо бөхөөр хичээллэж, мөн хичээл заадаг, таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт олон улсын хэмжээний мастер Б.Отгонбаяртай ярилцлаа.
Гиннессийн дээд амжилт тогтоож, дэлхий нийтэд нэрээ мандуулах хүсэлтэй тэрээр зорилгынхоо төлөө сүүлийн дөрвөн сарын турш өдөр алгасалгүй, тасралтгүй суниаж байгаа аж.
Өмнө нь байгаагүй шинэ амжилтыг Гиннесст бүртгүүлэх хүслээ биелүүлж яваа тэмүүлэлтэй залуугийн ярилцлагыг хүргэж байна.
ГИННЕССТ БҮРТГҮҮЛЭХИЙН ТУЛД 1000 АМ.ДОЛЛАР ТӨЛДӨГ
-Юуны түрүүнд уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Батбаярын Отгонбаяр гэдэг. Би 1992 оны есдүгээр сарын 04-нд Баянхонгоор аймгийн Жаргалант суманд төрсөн. Улмаар Монголын үндэсний их сургууль(МҮИС)-д 2011-2015 онд суралцан төгсөөд тус сургуулийнхаа хуулийн аюулгүй байдлын хөтөлбөрийн багт тулааны урлаг, бие хамгаалах бэлтгэл, байлдааны самбо, каратэ, таеквондогийн хичээлийг зааж байна.
-Яагаад Гиннессийн дээд амжилт тогтоохыг зорьсон бэ? Одоо зорилго нь биелэхэд ямар шатандаа явж байна вэ?
-2019 оны дөрөвдүгээр сараас эхлэн коронавируст цар тахлын улмаас хөл хорионд орсон. Олон улсын тэмцээн уралдаанууд хойшлогдсон тул бэлтгэл зогсож, хөдөлгөөн дутагдаж эхэлсэн юм. Иймээс бэлтгэлээ хийхийн сацуу одоо байгаа боломжоороо яаж дэлхийн хүмүүстэй өрсөлдөх вэ гэж бодсоны эцэст байнга суниахаар болсон. Ингээд гарын алга, ар дээр суниалтаар Гиннессийн амжилт тогтоохыг зорьсон ба хүсэл минь биелэхэд 70 орчим хувьтай байна. Гагцхүү 1000 ам.долларыг /2,8 сая төгрөг/ бүрдүүлэн албан ёсны нээлттэй, хаалттай хандивын тоглолтоо хийх дутуу байна даа. Гиннессийн амжилт тогтоож байгаагаа олон нийтэд харуулсан тоглолт, арга хэмжээгээ арваннэгдүгээр сарын 01-нд хийхээр төлөвлөсөн.
Гиннессийн амжилт тогтоохын тулд сүүлийн дөрвөн сарын турш өдөр алгасалгүй суниаж байна
-Гинниссийн амжилт тогтоохын тулд мөнгө төлдөг гэж мэдээгүй юм байна.
-Гиннесст бүртгүүлэхийн тулд мөнгө төлдөг. Гиннессийн дээд амжилтыг эвдэхийн тулд хувиасаа 800 ам.доллар /2,2 сая төгрөг/, амжилт шинээр бүртгүүлэхийн тулд 1000 ам.доллар өгч хянуулдаг юм. Хэрэв албан ёсны шаардлага хангахгүй бол мөнгийг нь буцаан олгохгүй. Тийм учраас улсаа сурталчилсан, хандивын сантай тоглолт хийх нь маш чухал. Өөрөөр хэлбэл энэ нь аливаа тэмцээн уралдаанд ороход мандатын мөнгө гэж авдагтай адил хураамж юм. 2,8 сая төгрөг бага мөнгө биш. Гэхдээ дэлхийд ганц амжилт тогтоож, нэрээ бичүүлэхэд ажлын хамт олон, найз нөхөд, гэр бүлийнхэн минь маш их тусалж, дэмжиж байна. Тэдэндээ их баярладаг даа.
-Таны бүртгүүлэх гэж буй энэ амжилт өмнө нь байгаагүй гэж ойлгож болох уу?
-Энгийнээр буюу гарын алга дээрээ суниахаас эхлээд гарын таван хуруун дээр, нударга дээр, нэг хуруун дээрээ суниасан амжилтууд хүртэл бий. Харин миний төрөл гарын алга болон ар тал дээр ээлжлэн суниах экстрем шинэ төрөл юм. Ийм төрөл Гиннесст байхгүй учраас би 60 секундийн дотор гарын ард урдаа суниасан гэх амжилт эзэмших зорилго тавьсан.
ДЭЛХИЙД БҮРТГЭГДЭЭГҮЙ ГИННЕССИЙН АМЖИЛТ ТОГТООНО
-Яагаад гарын ард урдаа суниахыг сонгосон бэ? Энэ санаа хаанаас гарсан бэ?
-Гарын алга дээр та ч гэсэн суниаж чадна. Харин өөрийн биеийг ердөө есөн шөрмөс зангидсан байдаг гарын ар дээрээ дийлээд суниах хүнд. Мөн энгийн суниалтаас өөр, илүү үзүүштэй байх болов уу гэж бодсон. Баянхонгор аймагт саяхан “Сархдаас салъя” гэх аян болсон юм. Аяны үеэр би гарын зөвхөн алга дээрээ 30 секундэд 67 суниасан. Гарын алга дээрээ 30 секундэд 62 суниасан Гиннессийн дээд амжилт бий. Миний бохир суниасан хэсгүүдийг тооцохгүй бол энэ амжилттай зэрэгцэж очихоор юм. Гэтэл бас нэгэн залуу 30 секундэд 55 суниахыг хараад дэлхийн хэмжээний зүйлд оролцох гэж байгаа бол хүний хийдэг биш, экстрем, хүнд зүйл хийе гэж бодсон. Тийнхүү гарын хуруун дээрээ, нударга дээрээ зэрэг олон янзаар суниаж үзсэн, судалгаа ч хийсэн. Гэтэл гарын ар дээр 15 минут тасралтгүй суниасан Англи хүн байдгийг харсан. Харин минийх шиг ээлжилж суниасан тохиолдол байхгүй.
-Өөр хүмүүс гарын ар дээрээ суниахыг үзсэн үү?
-Үзсэн. Энэ талаар хүмүүс сайн мэдэхгүй байсан ч сүүлийн үед нийтэд хүрч хүмүүс туршиж үзэж байна. Гэхдээ миний хийсэн шиг 30 секундэд 55-60-ын хооронд суниахад хүндрэлтэй. Зарим хүмүүс миний тохой тэгширсэнгүй гэж хэлдэг. Үндсэн суниалт бол тохой тэгширдэг. Харин энэ суниалт нь 00-н цаасан дээр цээж хүрээд босож байгаа юм. Хүмүүс хийж үзэж чадаж байгаа ч олон тоогоор хийж чадахгүй байгаагаа хэлсэн. Би чинь сүүлийн дөрвөн сарын турш тасралтгүй, өдөр алгасалгүй суниаж байна. Суниах нь өөрийнхөө оюун ухаантай тулаан хийдэг тул тэсвэр хатуужилтай болгодог.
-Гарын ар дээрээ байнга суниахад ямар нэг зовуурь байна уу? Бэртэж гэмтэх эрсдэлтэй юу?
-Эхэндээ гар янгинах, шөрмөс татах зэргээр зовуурь байсан. Гэхдээ урдаа тавьсан зорилго учраас шантралгүй хичээж байна. Зарим эмч нар богино хугацаанд тэсрэлт хийдэг учраас зүрхний цусан хангамж алдагдах магадлалтай гэж зөвлөсөн Хэрэглэх ёстой витамин, уургаа сайн хэрэглээрэй гэж зарим хүмүүс хэлдэг ч одоогоор ямар нэг юм хэрэглэхгүй байна.
-Одоо зорьж байгаа Гиннессийн амжилтыг тогтоосны дараа өөр эсвэл төстэй бусад амжилтыг тогтоох бодол байгаа уу?
-60 секундэд гарын ард урд суниаж Гиннессийн амжилт тогтоочихвол дараа нь цагаа уртасгана. Улмаар ачаатай, ачаагүй зэргээр сайжруулна. 20-30 кг ачаа нуруун дээрээ тавиад гарын алган дээрээ суниасан тохиолдлууд бий. Гэхдээ тэр бол цаг хугацааны зүйл.
ТАЕКВОНДО, КАРАТЭ, БАЙЛДААНЫ САМБО БӨХИЙН ХИЧЭЭЛ ЗААДАГ
-Одоо хийж байгаа ажлынхаа тухай яриач?
-Хуулийн аюулгүй байдлын хөтөлбөр нь тусгай менежер бэлтгэдэг салбар бөгөөд цагдаа, шүүх, объектын аюулгүй байдлыг хангуулах програм юм. Өөрөөр хэлбэл хамгаалалтын алба, бие хамгаалах хүчний салбарт багшилдаг гэсэн үг.
-Өөрийг тань таеквондо, каратэ заахаас гадна олон улсын таеквондогийн дэлхийн аваргын медальтай гэж сонссон?
-Би 2013 оноос хойш олон улсын таеквондогоор хичээллэж 2015, 2016 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс зэвсэггүйгээр тулалдах багийн төрлөөр хошой мөнгөн медаль хүртсэн. Мөн 2016 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Алматы хотод болоход түрүүлсэн. Зэвсэггүйгээр тулалдах төрөл нь дөрвөн хүнээс бүрдэх баг зохиомжит тулааны үзүүлбэр хийдэг төрөл юм. Олон улсын таеквондо нь дотроо таван төрөлтэй ба би халз тулааны төрлийн 64 кг жинд тоглодог, хар бүс хоёр дантай. Мөн энэ жилээс эхэлж 2024 оны олимпод орох WKF /Дэлхийн каратэний холбоо/ холбооны каратэний тулааны төрлөөр хичээллэж байна. Саяхан зүүн хойд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Мөн өнгөрсөн жилийн тавдугаар сард Туркэд болсон анхны олимпын оноо цуглуулах тэмцээнд оролцоод амжсан.
-Каратэ, байлдааны самбо, таеквондогийн спортууд ямар ялгаатай вэ?
-Олон улсын таеквондод хажуу цохилт байдаггүй гараар нүүрэнд зөвхөн урдаас цохиж болно. Хоёр удаа гараар цохиод нэг удаа өшиглөнө. Өшиглөлт нь бэлхүүснээс дээш байх ёстой ба толгойд оновол өндөр оноо авна. Хоёр минутын турш заавал нэг удаа эргэлттэй өшиглөлт хийх ёстой. Тухайн өшиглөлт нь заавал эсрэг тоглогчийн биед хүрэх ёстой. Тоглож байхдаа ингэж даалгавар биелүүлдгээрээ бусад спортоос ялгаатай. Энэ бол Хойд Солонгосоос гаралтай төрөл нь. Харин Өмнөд Солонгосоос гаралтай олимпын таеквондо нь гараар зөвхөн гэдэс рүү цохидог бөгөөд хөлөөрөө түлхүү тоглодог. Олимпын наадамд цус асгаруулахуйц хатуу спортуудыг хориглодог учраас олон улсын таеквондо нь олимпод ордоггүй. 2017 оноос хойш хамгаалалтын малгай өмсөж эхэлсэн гэхээр хатуу спорт шүү дээ. Олимпод ордоггүй учраас нөгөө төрөлдөө дарагдаад, улсаас дэмждэггүй сул талтай.
Каратэ нь хүнээс хурд, мэдрэмж шаарддаг. Тоглогч цохиж байгаа гар, хөлөө эсрэг тоглогчийн биед хуруу зайтай ойртуулаад эргүүлж татдаг. Нүүрэнд цохидоггүй, хэвлийд цохиж, хавсарч, унагааж болно. Гэхдээ унасан хүнийг цохиж болохгүй. Мөн адил цохих мэт болоод эргүүлж татна. Цохивол хасагдана, цохихгүй ч бүр холоос татвал оноо тооцохгүй. Энэ спортод Иран, Узбекистан, Орос, Туркийн тамирчид их сайн. Харин Байлдааны самбо ОХУ-аас гаралтай өчих, хавсарч унагах, боох мэхтэй, бэртэх магадлал ихтэй спорт. Тухайн спортоосоо шалтгаалсан өөр техникүүдийг бэлтгэл дээр давтдаг даа.
Алсдаа багш дасгалжуулагчийнхаа хувиар олимпын тамирчин, шавьтай болж, гавьяат хэмээх эрхэм цолыг авахыг хүсдэг.
-Таеквондогоор анхлан хичээллэж байгаа хүүхдүүд юунд анхаарах хэрэгтэй байдаг вэ? Таеквондогоор хичээллэх ямар ач тустай юм бэ?
-Таеквондо суурьтай хүүхэд бусад тулааны спорт руу хөрвөх боломжтой. Учир нь таекводногийн бэлтгэлд боксын шулуун гарын цохилт хийдэг ба маш их тэсрэлттэй учраас хөлийн техник сайтай болно. Анхлан суралцагч хүүхдүүд сэтгэл зүрхээ л сайн бэлдэх хэрэгтэй. Багшийнхаа заасныг хүлээж авч, өөрийгөө ялан дийлж, зорилго тавин, зориг гаргаж тууштай суралцах хэрэгтэй. Тулааны спорт хүнээс тэсвэр хатуужил шаарддаг тул шантрах тохиолдол их бий. Би 2015 оноос таеквондогийн хичээл зааж байгаа ба 2018 оноос эхлэн МҮИС-ийн таеквондогийн клубийг хариуцан ажиллаж байна.
-МҮИС улсын хэмжээний тэмцээнүүдэд ямар амжилт гаргаж байна вэ?
-Манай сургуулийн тамирчдаас анхны дэлхийн аварга тодорсон. Улсын аварга шалгаруулах тэмцээнд багийн дүнгээр хоёр удаа тэргүүн байр, хоёр удаа тусгай байр эзэлсэн. Мөн миний анхны шавь дэлхийн аваргын мөнгөн медальтай. 2014 оноос хойш улсын аваргын багийн төрөлд байнга нэг хоёрдугаар байранд орж байна.
-Гиннессийн амжилтаас гадна ирээдүйд зорьж байгаа хүсэл мөрөөдлөөсөө хуваалцаач?
-Юуны түрүүнд гиннессийн амжилтаа тогтооно. Харин цаашид дэлхийн аваргын хошой мөнгөн медальтай хүн чинь нэг удаа алт авмаар байна. Алсдаа багш дасгалжуулагчийнхаа хувиар олимпын тамирчин, шавьтай болж, гавьяат хэмээх эрхэм цолыг авахыг хүсдэг. Мөн шавь нараа мундаг, чадвартай болгож бэлдээд шигшээ багийн дасгалжуулагч болох ч юм билүү.
-Ярилцсанд баярлалаа
-Баярлалаа