Хавдар судлалын үндэсний төвийн голомтоос нэмж халдвар бүртгэгдээгүй байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр /2020.12.27/ мэдээлсэн.
Тус эмнэлгийн хоёр эмч, эмчтэй хавьтал болсон нэг хүн, нийт гурван хүнээс коронавирусийн халдвар илрээд байна. 12-р сарын 24-нд халдвар батлагдсан бөгөөд халдвар авсан иргэдийн ойрын хавьтал болох 67 эмнэлгийн ажилтанг тусгаарлан ажиглах байранд, найман өвчтөн, 10 сахиурыг эмнэлэгт, эмнэлгээс гарсан 18 иргэнийг гэрийн тусгаарлалтад авчээ.
Өнөөдрийн байдлаар тус эмнэлгийн дээвэр дор 263 эмч, эмнэлгийн ажилтан, 137 өвчтөн, сахиурууд гээд нийт 496 хүн тусгаарлагдаж буй аж.
Халдвар батлагдсанаас хойш ХӨСҮТ болон ЭМЯ-ны тархвар судлаач, эмч мэргэжилтнүүд ажиллаж, халдвар хамгааллын дэглэм сахих зөвлөмж өгчээ. 2020 оны 12-р сарын 26-нд гаргасан уг зөвлөмжийн Тавдугаарт “Өнөөдрийн байдлаар коронавирус илрүүлэх шинжилгээ сөрөг гарсан, тархвар судлалын холбоо хамааралгүй байгаа ажиллагсдыг халдвараас сэргийлэх дэглэм баримтлуулан ажил үүргийг хэвийн үргэлжлүүлэх, хязгаарлалтыг цуцлах” тухай тусгажээ.
12-р сарын 27-ны ням гарагийн 16.00 цагийн байдлаар тусгаарлалтаас нэг ч хүн гаргаагүй байна. ХСҮТ-ийн тусгаарлалтаас эмч, мэргэжилтэн, өвчтөн, сахиуруудыг гаргах нь зөв үү?
Тусгаарлалтаас гаргавал ямар эрсдэл үүсэж болох вэ?
-Баянзүрх эмнэлгийн алдааг давтах эрсдэл бий. Халдвар 12-р сарын 24-ний өдөр батлагдсан. Нэг урсгалтай, нягтрал их эмнэлгийн дотоод орчинд халдвар тархах эрсдэл хамгийн их бөгөөд эндээс халдвар авсан хүмүүс энэ өдрүүдэд нууц үедээ, шинжилгээгээр илрэхгүй байж болох юм.
Эхний хоёр шинжилгээний “сөрөг” хариунд найдаж гэрт нь гаргасны дараа гурав дахь шинжилгээгээр халдвар илэрвэл яах вэ? Тэр хүн хэдийнэ гэр бүлийнхэндээ, цаашлаад халдвар хаа хүртэл тархахыг таамаглах боломжгүй.
ХСҮТ 500 гаруй эмч, мэргэжилтэнтэй бөгөөд өнөөдрийн байдлаар эмч, ажилтнуудын тал нь тусгаарлалтад, бусад нь гэртээ байна. Хавдрын нарийн мэргэжлийн тусламжийг бусад эмнэлэгт үзүүлэх боломжтой гэж өчигдөр ЭМЯ-наас мэдээлсэн. Энэ нь гэртээ байгаа эмч, мэргэжилтнүүдийг яаралтай үед дуудаж, мэс засал хийх боломжтойг хэлсэн хэрэг. Одоо тусгаарлалтаас “сөрөг” гарсан эмч, мэргэжилтнүүдийг гаргаж, гэртээ байгаа эмч, мэргэжилтнүүдийг эмнэлэгт ажиллуулбал шинэ хүмүүс нь эмнэлгийн орчноос дахин халдвар авах эрсдэл бий. Ингээд Монгол Улс даяараа хавдрын тусламж үйлчилгээ тасалдах маш онцгой шинэ нөхцөл байдал үүснэ. Үүнийг зөвшөөрч болох уу?
Эмч мэргэжилтнүүдийг эмнэлэгт үргэлжлүүлэн тусгаарлавал ямар эрсдэл үүсэх вэ?
-ХСҮТ-д нэг өрөөнд 2-3, 3-4, 5-6-уулаа байгаа нь халдварын эрсдэлийг нэмэгдүүлж байна. Тиймээс төвлөрлийг сааруулж, “сөрөг” гарсан, халдвар авсан хүмүүстэй ойрын хавьтал болоогүй эмч, мэргэжилтэн, өвчтөн сахиурыг гаргах нь зүйтэй гэж ХСҮТ-д тусгаарлагдаж буй эмч, мэргэжилтнүүд хэлж буй юм. ,
Гэвч 16.00 цагийн байдлаар тус эмнэлэгт тусгаарлалт, хамгаалалтын дэглэм үргэлжилсэн хэвээр байна. 12-р сарын 24-нд тус эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн хоёр эмчээс халдвар батлагдсан бөгөөд хамт ажилладаг хүмүүс нь дотоод орчноосоо халдвар авч, нууц үедээ байж болно. Тиймээс энэ сарын 28, 29-ний өдөр гурав дахь PCR шинжилгээг аваад тусгаарлалтаас гаргая гэсэн чиглэл өгч байгааг ХСҮТ-ийн зарим эмч дэмжихгүй байна. Тэд эмнэлгийн нягтрал өндөр орчинд удаан тусгаарлагдсанаас болж, дотроосоо халдвар авах эрсдэлтэй хэмээн байр сууриа илэрхийлжээ. Эмч нарын шахалт шаардлагаар тусгаарлалтаас гаргалаа гэхэд халдварын тархалт газар авч, Баянзүрх эмнэлэгтэй ижил нөхцөл үүсэхгүй гэх баталгааг хэн ч өгөхгүй билээ.
Төрийн ордонд яг одоо /2020.12.27-ны 16.30 цаг/ цаг үеийн асуудлаар Улсын онцгой комисс хуралдаж байна. Эцсийн шийдвэрийг УОК-оос гаргаж, олон нийтэд танилцуулах юм.