Олимпийн наадамд оролцох Монголын багийн шилдгүүд болох гавьяат тамирчин Б.Наранбаатар, Х.Цагаанбаатар нар хөнгөн гэмтэл авсан тухай эх сурвалж мэдээллээ. Жүдо бөхийн 60 кг-ын жинд барилдах "Афин 2004" наадмын хүрэл медальт Х.Цагаанбаатарын хувьд хавиргандаа хөнгөн гэмтэлтэй болсон гэнэ. Харин чөлөөт бөхийн 55 кг-ын жинд зодоглох Б.Наранбаатар хүзүүндээ гэмтсэн аж. Гэхдээ хоёр Баатарын гэмтэл барилдаанд саад болохгүй, олимпийн наадамд зодоглоно гэж багш дасгалжуулагчид нь мэдээлэв. Мөн бөхчүүдийн гэмтэл хөнгөн гэдгийг онцоллоо. Дашрамд дурьдахад, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар Монголын баг, тамирчдаас хамгийн түрүүнд олимпийн дэвжээнээ гарах юм. Тэрбээр энэ сарын 9-ний өдөр барилдах юм байна. Харин Б.Наранбаатарын хувьд энэ сарын 19-нд барилдаанаа эхлэх юм.
Б.Бадмаа