Энэтхэг улсын нүдний эмч доктор Р.П.Синх манай улсад хүрэлцэн ирж үзлэг, оношлогоо, хагалгаа хийж байгаа билээ. Тэрээр Дели хотын бүх Энэтхэгийн Анагаах ухааны сургуулийг төгсөж, сургуулийнхаа тэргүүлэх Нүд судлалын хүрээлэнд нарийн мэргэжил эзэмшсэн докторын зэрэгтэй нүдний торлог, болор, шилэнцрийн эмчилгээгээр дагнан мэргэшсэн юм байна. Түүнтэй уулзаж ярилцлаа.
-Та
хэдий хугацаанд манай улсад ажиллах вэ?
-Би
өнгөрөгч 11-нд танай улсад ирлээ. Ес хоног буюу 20-ныг хүртэл ажиллана.
-Ямар
шугамаар ирсэн бэ, ямар эмчилгээ хийж байгаа вэ?
-Би
нүд болон чих, хамар, хоолойн эмчилгээгээ дагнасан "Солонго"
эмнэлгийн урилгаар ирсэн. Миний ажилладаг "Визитех" эмнэлэг нь
өнгөрөгч оноос эхлэн "Солонго" эмнэлэгтэй хамтран ажиллаж байна. Энэ
ч үүднээс тус эмнэлгийн эмч мэргэжилтнүүд манай эмнэлгийн үйл ажиллагаатай
танилцаж, мэргэжлээ дээшлүүлэх зэрэг олон арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ
ажлын хүрээнд манай эмч Винэ Гародина бид хоёрыг ээлжлэн урьж ирүүлэхээр болсон
юм. Бид ирсэн хугацаандаа Монголд төдийлөн хийгдэж чадахгүй байгаа нүдний
торлог, шилэнцрийн өвчний мэс заслын эмчилгээг хийх юм.
-Энэ
нь хэр зэрэг хүнд хагалгаанд тооцогддог вэ?
-Мэдээж,
энэ нь маш хүнд хагалгаанд тооцогддог. Энэ хагалгааг хийхийн тулд бие болоод
сэтгэл санаа, хөрөнгө мөнгөний бэлтгэл шаардлагатай байдаг. Түүнээс гадна багаж
хэрэгсэл нь өртөг өндөртэй байдаг л даа. Мөн торлогийн хагалгаа нь эмч
мэргэжилтнүүдээс маш их ур чадвар шаарддаг.
-Дээрх
хагалгааг ямар аргаар, ямар горимоор хийх вэ?
-Миний
хийх хагалгаанууд бүгд сүүлийн үеийн хамгийн үр дүнтэй аргуудаар хийгдэж байна.
Тухайлбал, нүдний болорын хагалгаа хийлээ гэхэд хатуу болорыг буталж соруулаад
зөөлөн болор суулгах аргаар хийж байгаа юм. "Солонго" эмнэлэг нь
нүдний эмчилгээнд зориулж дэлхийд ашиглаж буй сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжийг
оруулж ирсэн. Японы "Canon", Германы "Zeiss", Энэтхэгийн
"Appasamy", АНУ-ын "Baush-Lomb" фирмийн багажийг ашиглаж
тус эмнэлэгт хагалгаагаа хийж байна.
-Одоогоор
хичнээн хүнд, ямар төрлийн хагалгааг хийгээд байна вэ?
-Хоёр
хүнд болор суулгах хагалгаа хийсэн.
-Үр
дүн нь?
-Бид
өчигдөр орой (энэ сарын 15-нд) хагалгаа хийсэн. Тэр хоёр хүний биеийн байдал
маш сайн байгаа. Хагалгаа хийж буй арга маань шилдэг арга болохоор үр дүн нь
маш хурдан мэдрэгддэг. Хоёр хүний нэг нь бүр машинаа бариад явж байгаа шүү.
-Хагалгаа
хийлгэсэн хүн ямар гам барих вэ?
-Хүнд
хагалгаа болохоор гам сайн барих хэрэгтэй байдаг. Хагалгааны үр дүн гам
барихаас хамаарна гэж хэлж болно. Торлогийн хагалгаа нь нэг удаа хийгдээд
эдгэрэх зүйл биш л дээ. 1-2 удаа хагалгаа хийгдэж байж сая үр дүнд хүрнэ.
Тэгээд нэг сараас жилийн хугацаанд гам барих хэрэгтэй байдаг.
-Тухайлбал
ямар гам хийх вэ?
-Наад
зах нь гэхэд байнга доош харж хэвтэх шаардлагатай байдаг. Түүнчлэн эмчийн
хяналтад байх нь чухал.
-Танд
үзүүлэх хүмүүсийг бүртгэх хугацаа дууссан гэсэн яриа байна. Одоо үзүүлье гэсэн
хүмүүст боломж бий юу?
-Миний
энд байх ес хоногийн хугацаанд үзүүлэх хүмүүсийг бүртгээд дууссан. Энэ ажлыг
"Солонго" эмнэлгийнхэн хариуцаж байгаа л даа. Өдөртөө 20-30 хүнийг
үзэж байгаа. Ачаалал ихтэй байна. Би Монголын үзэсгэлэнт байгалийг үзэх сэн гэж
их боддог. Энэ удаа ажлаа хийсээр амжихгүй нь бололтой. Сая бүртгүүлж амжаагүй
хүмүүс дараагийн үзлэгт хамрагдах боломжтой.
-Дараагийн
үзлэг хэдийд вэ?
-Ирэх
сарын гурав дахь долоо хоногт дахин ирэх төлөвлөгөө бий. Гэхдээ Энэтхэг дэх
ажлын байдлаас шалтгаална байх. Яг тэдэнд ирнэ гэж хэлж чадахгүй байна.
-Тэр
үед үзүүлэхийг хүссэн хүн ямар бичиг баримт бүрдүүлж, хаана хандах вэ?
-Ирэх
сард үзүүлэх хүсэлтэй хүмүүсийг "Солонго" эмнэлэгт бүртгэж байгаа.
Ямар нэгэн бичиг баримт шаардахгүй. Хамгийн чухал нь бүртгүүлэхдээ гэрийн хаяг
болон утасны дугаараа үнэн зөв тэмдэглүүлэхэд л болно. Тухайн үед нь бид холбоо
барьж эмчилгээ хийх юм.
-Үзлэг
ямар төлбөртэй байгаа вэ?
-Үзүүлээд
оношлогоо хийлгэж, зөвлөгөө авахад 50 мянган төгрөгийн үнэтэй байгаа.
-Тэгвэл
хагалгаа хийхэд?
-Хагалгааны
төлбөр яг тэд гэж хэлж болохгүй л дээ. Тухайн үечлэлээс хамаарна. Мөн нүдний
аливаа хагалгаанд хэрэглэдэг багаж, хэрэгсэл маш үнэтэй байдаг. Манай
"Визитех" эмнэлэгт нүдний торлог, болор, шилэнцрийн өвчний хагалгаа
хийхэд 1000-3000 ам.долларын үнэтэй байдаг. Гэхдээ бид үүнээс 20-30 хувийн
хямдаар хийж байгаа.
-Нүдний
өвчлөлийн талаар хүмүүст хандаж зөвлөгөө өгөхгүй юу?
-Багадаа
эсвэл хэдэн жилийн өмнө ч юм уу тархиндаа гэмтэл авч байсан хүн эмнэлэгт заавал
үзүүлж, шинжилгээ өгөх хэрэгтэй. Танай улсад ирээд өвчтөнүүдийг үзэж байхад
өвчин нь ихэвчлэн сүүлийн шатандаа орсон хүмүүс хандаж байна. Тэр хүмүүсийн
эмчлэгдэх найдлага нь тэр чинээгээрээ багасна шүү дээ. Эмнэлэгт эрт хандах
тусмаа таны нүд хурдан эмчлэгдэнэ гэсэн үг.
-Манайхан
том хүн гэлтгүй хүүхдүүд харааны шил зүүх нь нэлээд элбэгшсэн. Хүүхдэд харааны
шил зүүлгэх нь зөв үү?
-Шил
зүүх нь хараагаа нэг түвшинд барих хамгийн сайн арга. Хүүхдийг бага байхад нь
эмчид хандаж ямар нэг гэмтэлтэй л гэсэн бол шил зүүлгэх хэрэгтэй. Учир нь 18
нас хүрээгүй хүүхдэд торлог, болор суулгах лазерын мэс засал хийдэггүй. Насанд
хүрээгүй хүүхдийн эд эс нь гүйцэд төлжөөгүй байдаг учир хагалгаа хийх нь маш
хортой. Би 18 нас хүрээгүй байхдаа лазерын хагалгаа хийлгэсэн нэг охиныг үзэж
байсан. Тэгэхэд нүд нь хагалгаа хийхийн өмнөхөөс илүү их гэмтсэн байсан.
Тиймээс насанд хүрээгүй хүүхдэд шил зүүлгэж харааных нь түвшинг тогтоон барих
нь оновчтой арга юм. Гэхдээ энэ нь зөвхөн хараа засах лазерын хагалгаа юм шүү.
Бусад мэс ажилбар бол болно л доо.
Т.Гэрэлмаа