Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор хөрөнгө оруулалтын таатай, хөнгөлттэй нөхцөлийг тусгасан хууль гаргаж, тэр нь тодорхой хэмжээнд үр дүнгээ ч өгч байгаа билээ.
Өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалттай гэх тодотголтой аж ахуйн нэгжүүд 7700 гаруй байгаа гэсэн бүртгэлтэй. Тооны их бага гэдэгтээ гол нь биш. Хамгийн гол нь бид гадны хөрөнгө оруулагч нарт хэр хандаж байна, төрийн хүнд суртал хэр байна гэдэг нь чухал.
Монголд хөрөнгө оруулж, үйл ажиллагаа явуулдаг компаниудад ямар бэрхшээл тулгардаг, бизнесийн орчин ямар байгаа талаар тэдний санал бодлыг сонслоо.
"Эм Кей Ай" ХХК-ийн ерөнхий менежер М.Мандах:
-Манай компани 2001 онд байгуулагдаж,
бетон зуурмагийн үйлдвэрлэл эрхэлдэг. "Үйлдвэрлэлд шаардлагатай
тоног" төхөөрөмжөө Өмнөд Солонгосоос нийлүүлсэн. Дөчин давхар оффис
барилга барихаар төлөвлөж, барилга угсралтын зөвшөөрөлтэй байсан ч түүнийгээ
хураалгасан. Учир нь Монголд газар маш үнэтэйгээс гадна гадаадын компани
барилга барихад нэлээд хүндрэлтэй байдаг юм билээ. Түүнчлэн Хөдөлмөр хамгааллын
төвөөс Монголд ажиллаж буй гадаадын иргэнээс ажлын байрны төлбөр буюу татварт
206 мянган төгрөгийг сар бүр авдаг нь гадаадын олон мэргэжилтэн ажиллуулахад
компанид хүндээр тусдаг.
Манай компанид одоогийн байдлаар зургаан солонгос мэргэжилтэн ажиллаж байна. Гадаадын иргэн харъяатын газар виз сунгуулах бүрт асар их бичиг баримт бүрдүүлэхийг шаарддаг. Гурав, гурван сараар виз сунгуулдаг бөгөөд оршин суугаа газрын хороо хорины бичгийг сунгуулах бүртээ авах жишээтэй.
Дөчин мянган айлын орон сууц болон НӨАТ-ыг 10 хувь болгосонтой холбоотойгоор урьд нь барилгын материал үйлдвэрлэдэг компаниудад үзүүлдэг байсан хөнгөлөлтүүдийг болиулсан. Ингэснээр манай компани төлөвлөж байсан нэлээдгүй ажлуудаа хойш тавих шаардлагатай болсон юм.
Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудыг илүү татвар төлөх ёстой гэж үздэг төрийн албан хаагчид байдаг. Хэдийгээр хуулиндаа тэгж заагаагүй ч амьдрал дээр хэрэгжихдээ ийм, тийм зөвшөөрөл авсангүй гэж торгууль тавих үзэгдэл их байна. Энэ нь нэг талаас гар харах буюу хээл хахууль хүсэж байгаатай утга нэг юм. Жишээ нь гааль дээр гэхэд яг ижил бараа оруулж ирж байгаа монгол компани, гадаадын хөрөнгө оруулалттай компани байлаа гэхэд манай компани дээр илүү татвар ногдуулах жишээтэй. Мэргэжлийн хяналтын газраас мөн адил дарамт ирдэг. Гадаадын компани гэхээр л илүү хүнд суртал гаргаж, тэр хэрээрээ гар хардаг.
Монгол Улсын хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад МҮХАҮТ анхаарал хандуулж, тэдний өмнөөс дуу хоолой нь болж ажиллах хэрэгтэй.
Ер нь сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд олноор татан буугдаж байгаа гэж боддог. Манай компани 2001 онд бетон зуурмагийн үйлдвэр байгуулна гэж зөвшөөрөл авсан байсан. Гэтэл барилгын материалын үйлдвэрлэлд зөвшөөрөл шаардлагагүй гэж үзээд цуцалсан. Гэтэл өнгөрсөн онд тэрхүү зөвшөөрлийг дахин сэргээхээр болсон ба ирэх оноос хэрэгжих байх. Чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна гэж үзсэнээс зөвшөөрлийг дахин олгохоор болсон байна. Хамгийн гол нь зөвшөөрөл олгож, цуцлаад байх биш, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнд нь хяналт тавиад явбал бичиг цаасны ажил хөнгөрөх байлтай. Тэгэхээр манай компани 2001 онд авсан зөвшөөрлөө цуцлуулаад одоо шинээр үйл ажиллагаа эхлэж буй аж ахуйн нэгжүүдийн адил дахин бичиг цаас бүрдүүлэх болчихоод байгаа юм. Олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа манай компанийн хувьд энэ нь утгагүй асуудал. Төрийн байгууллагууд хуулиа хэрэгжүүлэхдээ Монгол Улсад тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа эсэх, бүтээгдэхүүний чанар зэргийг харгалзан үзэж, ялгавартай хандах хэрэгтэй гэж хэлмээр байна.
"Бютик Монгол" ХХК-ийн ерөнхий менежер Ш.Мөнхцоож:
-Манай компани машины салхины шил,
эд анги үйлдвэрлэдэг Японы "Бютик" группын охин компани юм. Анх манай
компани Япон руу үйлдвэрлэлийн дадлагажигч гаргадаг байсан бөгөөд яваандаа
Монголд зөөлөн оёдлын үйлдвэр байгуулахаар болж 2001 онд Бютик Монгол ХХК-ийг
үүсгэн байгуулаад үйл ажиллагаагаа явуулж байна. Түүхий эдээ Хятадаас авч
бүтээгдэхүүнээ захиалгын дагуу Япон руу экспортлодог. Гаалийн байгууллага
харьцангуй гайгүй болсон. Харин гадаадын иргэн харъяатын газрын албан хаагчид
хүнд суртал ихтэй, харьцаа муутай байдаг. Бага хүчин чадалтай үйлдвэр учраас
бусад компаниудыг бодвол дарамт, шахалт харьцангуй гайгүй.
"Монгол казе трэвэл" ХХК-ийн захирал Ш.Лхагва:
-Манай компани аялал жуулчлалын
чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. Монголд гарч буй хууль, дүрэм өөр хоорондоо
зөрчилддөг. Тухайлбал, Байгаль Орчны тухай хууль нь Аялал жуулчлалын тухай
хуультайгаа зөрчилдөх зэрэг асуудлууд байна. Энэ тухай холбогдох газруудад нь
хэлдэг ч ерөөсөө шийдэгддэггүй, таг болчихдог. Мөн хууль хэрэгжүүлдэг төрийн
байгууллагуудад нь аялал жуулчлалын мэргэжлийн бус хүмүүс ажилладагаар, ажлаа
мэдэхгүй тохиолдол их гардаг.
Виз сунгуулах гэж хүндрэлтэй асуудал болоод байна. Нэг, нэг жилээр сунгуулах хэрэгтэй байдаг бөгөөд үүнийг таван жилээр ч юм уу хугацааг нь уртасгаж болдоггүй юм болов уу. Аялагчдын визийг 14 хоногоор сунгуулах гэхэд бүрдүүлэх материалаас олон зүйл шаарддаг.
Энэ жил жуулчны тоо өмнөх жилүүдийн адил байлаа. Гэхдээ 7 дугаар сарын нэгний үйл явдлаас болж найман сард ирэх ёстой байсан жуулчид аялалаа цуцалсан. Түүнээс биш Бээжингийн олимп Монголын аялал жуулчлалд нөлөө үзүүлээгүй.
"Сигма Монголиа" ХХК-ийн менежер Г.Янжиндулам:
-Монгол, Өмнөд Солонгосын хамтарсан
Сигма Монголиа нь 2004 оноос үйл ажиллагаа эрхэлж байна. Манай компани
цахилгаан болон урсдаг шат угсардаг бөгөөд барилгын салбарт вакуум цонх
нийлүүлэх, гадна талын фасад барих үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн жилээс
цахилгаан шат угсрах, тусгай зөвшөөрлийг гадаадын компаниудад олгохгүй болсон.
Өөрөөр хэлбэл, тендерт оролцоход гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад давуу
эрх олгохгүй болсон. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалттай компани тендерт ялаад санхүүжилтээ
аваад зугатчихдаг "хулхины" аж ахуйн нэгжүүдтэй холбоотой асуудал юм.
Монголд байнгын үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалт бүхий олон аж
ахуйн нэгжүүд бий. Ганц нэг компанийн буруутай үйл ажиллагаанаас болоод бусдыг
нь хоморголон хамруулж, үйл ажиллагааг нь хааж боож болохгүй баймаар. Энэ
асуудлаа шийдвэр гаргасан төрийн байгууллагууд эргэн харж үзмээр байна.
"Үүрт гоупд" ХХК-ийн захирал Ж.Баясгалан:
-Манай компани анх 1992 оноос эхлэн
Төв аймгийн Сэргэлэн суманд шороон ордоос алт олборлож эхэлсэн. Өдгөө үндсэн
ордын хайгуул хийж байна. Алтны компани гэсэн утгаараа банкнаас зээл авахад
хэцүү. Өнөөдөр банкнаас зээл авахад 1.85-2 хувийн хүүтэй байна. Улирлын
чанартай ажилладаг манай компанийн хувьд өндөр хүүтэй зээл аваад ашиггүй. Дэлхийн
банк болон бусад хөнгөлттэй нөхцөлөөр олгодог зээлд хамрагдах гэхээр ашигт
малтмал олборлодог буюу "байгаль сүйтгэх" үйл ажиллагаа явуулдаг
гэсэн утгаараа зээл авах боломжгүй болдог.
Тиймээс гаднаас зээл авах зорилгоор компаниа гадаадын хөрөнгө оруулалттай болгож Чехийн компанитай хамтарсан. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулинд бизнес эрхлэхэд хэцүү заалтууд байна. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалттай компани болохын тулд тодорхой хувийг гадаадын компанид эзэмшүүлэх хэрэгтэй болдог агаад 49 хувийг 100 мянган доллараар өгдөг.
Гадаадаас зээл авахын тулд ийм алхам хийж байна гэсэн үг. Гэтэл хөрөнгө оруулсан компаниасаа буюу оруулсан хөрөнгөнөөсөө гурав дахин их зээл авахад хүүгий нь зардалд тооцдоггүй. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн хувьд хүндээр тусч байна. Өөрөөр хэлбэл, Монголын банкнаас зээл авахад зээлийн хүүгээ зардлаасаа төлдөг бол гадаадаас зээл авахад хүүг зардалд тооцохгүй гэсэн үг.
Чехийн төв банкнаас 1.1 хувийн хүүтэй зээл аваад таван жилийн хугацаанд хоёр хувааж төлөх хөнгөлөлттэй нөхцөлөөр гэрээ хийсэн байхад хүүг зардалд тооцдоггүй тогтолцооноос болж илүү их хэмжээний мөнгө зарлагадах болдог. Дээрээс нь алтны компаниудаас гэнэтийн ашгийн 68 хувийн татвар авч байгаа нь маш хүнд дарамт болж байна. Түүнчлэн гадаадаас мэргэжилтэн урьж ажиллуулахад зардал өндөр. Нэг гадаад мэргэжилтэнд сарын цалингаас нь гадна 700 орчим мянган төгрөг төлж байна.
Орон нутагт нөхөн сэргээлтийн болон бусад хэлбэрээр үйл ажиллагааны төлбөрөө төлж байгаа хэдий ч нутгийн хүмүүсээс төрөл бүрийн дарамт ирдэг. Саяхан гэхэд хэсэг бүлэг хүмүүс архи уугаад манай уурхайн даргын машин руу буудсан байх жишээтэй.
Ер нь алтны компаниудыг их баяжиж байна гэж боддог юм уу, гэнэтийн халдлагад өртөх нь их боллоо. Энэ нь ард түмэнд буруу ойлголт өгч, буруу турхираад байгаагийн шинж болов уу.
Алтны компаниас гадна манай охин компани аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг. Италиас ихэвчлэн жуулчин авдаг. Энэ жилийн хувьд 7 сарын нэгний үйл явдлаас болж хэд хэдэн газар аялалаа цуцалсан.
Ч.Оюунчулуун