gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     6.26
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 30
Зурхай
 6.26
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 6.26
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Зарим зуслан стандартын шаардлага хангаагүй

Нийгэм
2008-07-23
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-07-23

Гар-хөл-амны өвчин гарсантай холбогдуулж нийслэлийн ногоон бүсийн зуслангуудын үйл ажиллагааг Нийслэлийн Засаг даргын захирамжаар тодорхойгүй хугацааааар хойшлуулаад байсан билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригаас мэргэжлийн байгууллагын дугнэлтийг үндэслэн хүүхдийн зуслангуудын үйл ажиллагааг сэргээж эхлэв. Энэ үед Нийслэлийн эрүүл мэндийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн хүүхэд залуучуудын газар хамтран 13 зусланд шалгалт хийж дүн нь урьдчилсан байдлаар гарчээ.

Энэ талаар Нийслэлийн хүүхэд залуучуудын газрын Хүүхэд хөгжил, оролцоо зуслан хариуцсан мэргэжилтэн Ц.Энхцолмонтой ярилцлаа.

-Нийслэлийн хэмжээнд хэдэн зуслан үйл ажиллагаа явуулдаг вэ. Шалгалтад бүрэн хамрагдаж чадсан уу?
-Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 27 зуслан бий. Эдгээрээс 19 нь үйл ажиллагаагаа явуулах санал тавьсан. Бусад нь гар-хөл-амны өвчлөлийн шинж тэмдэг бүрэн арилаагүй. Мөн их засвар нь оройтсон зэрэг шалтгаанаар ажиллахгүй гэдгээ хэлсэн. Дээрх 19 зуслангийн 13-д нь шалгалт хийсэн. Бусад нь нийслэлээс хол учир цөөн хоногийн хугацаанд багтаж шалгах боломж байгаагүй. Үлдсэн зуслангуудад явцын дунд шалгалт хийнэ. Халдварт өвчин гарсантай холбогдуулж "Найрамдал", "Хараацай", "Од" зуслангаас бусад нь энэ сарын 15-наас өмнө үйл ажиллагаагаа явуулаагүй байсан.

-Дээрх гурван зуслан яагаад ажиллаж байсан юм бэ?
-"Найрамдал" зуслан энэ сарын 1-нээс ажиллаж эхэлсэн. "Хараацай" зуслан Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн "Од" зуслан нь Хүүхдийн тусгай сургалтын төвийн харьяанд байдаг. Эдгээр зуслан Улсын мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөл авсны үндсэн дээр өнгөрсөн сарын дундуур үүдээ нээсэн. Дээрх хоёр зусланд халамжийн газрын хүүхдүүд амардаг. Мөн нэг ээлжээр хүүхдээ авдаг. Өөрөөр хэлбэл, бусад зуслангийн адил долоо хоноод л хүүхэд солиод байхгүй. Иймд элдэв халдварт өвчин тархах магадлал дээрх зуслангуудын хувьд бага гэсэн үг л дээ.

-Шалгалтаар ямар зөрчил илэрсэн бэ?
-Ерөнхийдөө зуслангуудын аюулгүй байдал, эрүүл ахуй, ариутгал цэвэрлэгээ, хүүхдийг хөгжүүлэх явдал ямар түвшинд байгааг тогтоох зорилгоор шалгалт явуулсан. Мөн стандартын шаардлага хангаагүй бол холбогдох арга хэмжээг авах, зарим бага хэмжээний дутагдлыг залруулах тал дээр үүрэг даалгавар өгөх зорилготой байсан. Тухайлбал, сүүлийн сард бороо үргэлжлэн орсноос гол үерлэсэн байгаа. Зуслангууд үүнээс урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг хангах зайлшгүй шаардлагатай.

Шалгалтаар "Баян-булаг"-аас бусад зуслангийн үйл ажиллагаа хэвийн байлаа. "Баянбулаг” зуслан хүүхэд авах ээлж нь болоогүй байхад ажилласан. Мөн стандартын наад захын шаардлагуудыг биелүүлээгүй. Тухайлбал, эмч байхггүй, угаалтуур нь усгүй, ариун цэврийн өрөө нь шаардлага хангахгүй байсан. Уг зусланд хүүхдээ амруулсан хун саяхан гомдол гарган орж ирлээ.

-"Баянбулаг"-ийн удирдлагуудад ямар хариуцлага хүлээлгэсэн бэ?
-Манайх зуслангуудыг удирдах арга зүйгээр нь хангаж үйл ажиллагааг нь хянах үүрэгтэй. Бид Улсын мэргэжлийн хяналтын газарт дээрх зуслангийн талаархи санал гомдол, зөрчлийг хүргүүлсэн байгаа. Тэд "Баянбулаг" зусланд шалгалт хийж цаашид үйл ажиллагаа явуулах боломж бий эсэх талаар дүгнэлт гаргана. Тухайн дүгнэлтийг үндэслэн холбогдох газрууд нь зохих арга хэмжээг авах байх.

-Зуслангууд үүдээ нээгээд удаагүй байна. Хавраас хойш танайх ямар ажил зохион байгуулсан бэ?
-Зуслангуудын холбоотой хамтарч дөрөвдүгээр сарын эхээр "Зуслан, эрүүл хүнс 2008" гэсэн уриатай сургалт зохион байгуулсан. Жил бүр зохиодог юм. Мөн бүлгийн удирдагчдын дунд "Хүүхдийн зуслан хөгжлийн төв" сэдэвт сургалт зохиолоо. Ер нь зуслангуудад тусгай бэлтгэгдсэн багш байх ёстой. Багш хүн хүүхэдтэй зөв харилцах, ёс суртахууны хувьд доголдолгүй байх зэргээр олон шалгуурт тэнцэх учиртай.

-Зуслангийн багш нарыг хэрхэн бэлтгэдэг вэ?
-Үүнийг манайх хариуцдаг. Нарийн шалгуураар багш нарыг бэлтгэнэ. Эхлээд бүртгэлээ явуулна. Дараа нь зуслангийн удирдлагуудыг байлцуулж ярилцлагад оруулдаг. Мөн тест бөглүүнэ. Эцэст нь дээрх шалгууруудад тэнцсэн хүмүүсийг сургалтад хамруулснаар багш болдог. Энэ зун 60 багш бэлтгэсэн. Манайхаас гадна "Найрамдал" зуслан багш бэлтгэдэг юм. Бид ихэвчлэн ерөнхий боловсролын сургуулийн багш, соёл урлагийн сургууль болон нийгмийн ажлын ангийн оюутнуудыг авахыг эрмэлэдэг.

-Зарим зуслан эмзэг бүлгийн өрхийн хүүхдийг үнэ төлбөргүй амруулдаг. Энэ жил ийм боломж олгох болов уу?
-"Нарс", "Ундраа", "Соёл", "Өлзийт" зэрэг найман зуслан нэг дүүргээс таван хүүхдийг амруулдаг. Энэ жил дээрх зуслангуудаас "Нарлаг", "Сэлбэ" зэрэг таван зуслан үйл ажиллагаа явуулж байгаа. Халдварт өвчнөөс болоод эдгээр зуслан нэлээд хожуу үүдээ нээсэн. Иймд эмзэг өрхийн урамшуулал авсан цөөн тооны хүүхдийг л амруулахаар болсон. Харин ирэх жил хуучин хувиараар хүүхдүүдийг амраана.

-Зуслангууд оройтож нээгдсэн болохоор амруулах хоног цөөн байгаа гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Зарим зуслан хүүхдүүдийг долоо хоногоор авч байгаа. Энэ нь зуслангууд үйл ажиллагаа оройтож эхэлсэнтэй холбоотой л доо.

Г.Батзориг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан