gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     6.06
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 21
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бидний ууж буй сүү, тараг хэр баталгаатай бол...

Нийгэм
2008-06-30
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-06-30

Таны бяцхан хүүдээ авч өгсөн мөхөөлдсийг юугаар хийсэн бол. Улсын мэргэжлийн хяналтын газраас сүү, сүүн бүтээгдэхүүн, түүнийг боловсруулахад ашигладаг хүнсний нэмэлт бодисуудыг шалгажээ. Манай улс үйлдвэрийн аргаар жилд дунджаар 14.6 сая литр сүү боловсруулж, 16.8 сая литрийг импортолдог. Энэ нь хүн амын хэрэгцээний 10 хувийг л хангадаг аж.

Малчид сүүгээ түүхийгээр, цагаан идээгээ гар аргаар боловсруулан иргэдэд борлуулдаг. Ийм сүү, сүүн бүтээгдэхүүн хүнсний чанар, аюулгүй байдалд нийцэж байгаа эсэхийг тодорхойлох боломж мэргэжлийн хяналтынханд байхгүй аж. Шалгалтын үеэр ил задгай худалдаж байсан сүүний 70 хувь нь мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээ, баталгаагүй, 73 хувь нь зориулалтын бус савтай байжээ. Сүүний 16.6 хувь нь ус хольсон, 1.4 хувь нь бруцеллёзтой, 2.8 хувь нь содтой байсныг шинжилгээгээр илрүүллээ. “Сүүгээ аваарай” хэмээн хашгирч яваа эмээгийн савтай сүүг хөөрүүлсэн, түүхийг нь мэдэхээр амсах үедээ л бруцёллозтой болох эрсдэлтэй гэсэн үг.

Харин үйлдвэрийн аргаар боловсруулан савлаж, кальциар баяжуулсан сүү, тараг шаардлага хангаж байгаа бол бифидумтай тарганд дөрвөн төрлийн сүүн хүчлийн бактери байхгүй байжээ. Ийм бактери тодорхой хэмжээгээр байх ёстой аж.

Үйлдвэрүүд чанарын баталгаагүй, ашиглах, хянах заавар журамгүй  хөрөнгөөр цагаан идээ хийж буй зөрчил илэрчээ. Ялангуяа, БНХАУ-аас оруулж ирсэн хөрөнгө, хүнсний нэмэлт бодисууд шаардлага хангаагүй байна. Дотоодын үйлдвэрүүдэд ашиглаж буй өсгөврийн хөрөнгө, хүнсний нэмэлт бодисуудыг улсын бүртгэлд хамруулан, хатуу хяналттайгаар ашиглах шаардлагатай гэж мэргэжлийн хяналтынхан үзэж байгаа юм. Ийм хөрөнгөөр дамжин, биологийн хорт бодис, өвчин үүсгэгч нян тархахгүй гэх баталгаа байхгүй.

Манай улсад хэрэглэж буй сүү, сүүн бүтээгдэхүүний 30-аад нэр төрлийн хүнсний нэмэлт бодисын 30 хувь, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашигладаг 42 төрлийн бодисын 43 хувь нь ямар ч баталгаагүй. Ус, ундааны хувьд энэ үзүүлэлт бүр ч дооргуур. Энэ төрлийн үйлдвэрлэлд 19 төрлийн нэмэлт бодис хэрэглэдгийн 79 хувь нь баталгаагүй. Гоймон, талх, нарийн боов хийхэд 19 төрлийн хүнсний нэмэлт бодис ашигладаг. Үүний 37 хувь нь хор уу, хоол уу гэдэг нь тодорхой бус.

Улсын мэргэжлийн хяналтын газар хүнсний нэмэлт бодис шинжлэх зориулалтын лабораторигүй аж. Тиймээс үндсэн найрлагыг нь тодорхойлж чадахгүй, зөвхөн химийн бодис, нян, хор, хүнд метал, цацраг идэвхит бодис байгаа эсэхийг нь шалгадаг байна. Хүнсний нэмэлт бодисыг зүгээр л хачир, чимэглэл, амт, үнэр оруулагч төдийхөн гэж ялгалгүйгээр хүнсний аюулгүй байдлын нэг хэсэг гэж үзэн, анхаарах шаардлагатай болжээ.

Х.Болор

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан