Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс, Монголын Бурханы шашинтны төв- Гандантэгчэнлин хийд хамтран “Лам, сүм хийдийн хэлмэгдүүлэлт ба цагаатгал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа.
Бага хурлыг нээж Комиссын нарийн бичгийн дарга Н.Сампилноров хэлсэн үгэндээ, “Монголын ард түмний буурал түүхийн нэн эмгэнэлтэй, сургамжтай, бас заавал нэхэн дурсаж, санаж явах учиртай, эрээн бараан, хүнд хэцүү, адармаатай амьдралын нэгээхэн зурвас үе нь өнгөрсан зууны 1920-иод оноос эхлэл нь тавигдсан, 1937-1939 онуудад оргил үе нь байсан бүх нийтийг хамарсан улс төрийн хэлмэгдүүлэлт байсныг дурьдаад олон зууны турш бүтээгдэн хадгалагдаж, түмэн олныг соён гэгээрүүлэхэд ач тусаа өгч байсан шашны олон зуун сүм хийд, нандигнан хайрлаж, шүтэж ирсэн шашны ховор ном судрууд, бурхад зэрэг соёлын олон арван мянган үнэт зүйлс хэлмэгдэлтийн он жилүүдэд устгагдан үгүй болсныг бид эргэн санах учиртай юм” гэдгийг тэрээр онцлон тэмдэглэв.
Илтгэл тавьсан эрдэмтэн судлаачид шашны хэлмэгдлийн хор хохирлын талаар ярихын сацуу монголын түүхэнд бурханы шашны эзлэх байр суурь, нөлөө, их хэлмэгдүүлэлт буюу 1937 оноос өмнөх бурханы шашны хөгжлийн явц, түвшин, шашны боловсролын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
1586 онд Автай сан хааны санаачлагаар шашны хутагт хувилгад, эрдэм номтой лам, ард, сүсэгтэн олны хүч дэмжлэгээр сүм хийдийг сэргээн байгуулснаас хойш 350 гаруй жилийн хугацаанд монголчууд 1200 гаруй сүм хийдийг байгуулж тэдгээр нь зөвхөн шашны үйл ажиллагаа явуулаад зогсохгүй монголын хот, соёл иргэншлийн томоохон төвүүд байсан ажээ.
Их хэлмэгдүүлэлтийн үеэр монголын соёлын үнэ цэнэтэй өв болох 700 орчим хийд дацангийн уран барилга, байгууламжийг эвдэн нурааж, хэдэн зуун мянган боть ном судрыг галдан шатааж, бурханы дүр гэгдэх олон мянган уран зураг, хатгамал, сийлбэр, цутгамал, хөөмөл, баримал болон шашны зан үйлийн эд зүйлийг устгасан байна. Хамгийн эмгэнэлтэй нь Монгол дацангийн сургалтаар боловсрол олсон, эрдмийн зэрэг хүртсэн сэхээтний давхарга хэлмэгдүүлэлтийн шуурганд өртсөн явдал байсныг тэд илтгэлдээ дурьдаж байв.
Илтгэгчид бурханы шашны уламжлалт боловсролын тогтолцоог хөгжүүлэх, шашны дотоод нарийн дэг жаяг болон захиргааны бүтцийг уламжлалт болон орчин үеийн бодит байдалд нийцүүлэн сэргээх, лам нарыг хоморголон устгасан газруудыг улсын хамгаалалтанд авах, дурсгалыг нь хүндэтгэх зэрэг асуудлыг илтгэлдээ чухалчлан тавив.
Эрдэм шинжилгээний бага хурлаар 10 гаруй илтгэл тавьж хэлэлцүүлэг явуулав гэж Комиссын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.