Өвөрмонголын өөртөө засах орны Бугат хотын “Баоган” эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөл өнөөдөр “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Эмч нар эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааны гэрээ байгуулахаас гадна өнөөдрөөс эхлэн 30-ны өглөө хүртэл уушги, яаралтай тусламж, гэмтэл, үе мөчний эмч нартай хамтран үзлэг хийх юм.
Мөн энэ сарын 30-ны 11.00 цагаас уушгины эмч нарт зориулсан үнэ төлбөргүй сургалт зохион байгуулахаар манай улсад ирээд байна.
Энэ сарын 30-ны 11.00 цагаас уушгины эмч нарт зориулсан үнэ төлбөргүй сургалт болно
“Баоган” эмнэлэг 1500 ортой. Мэргэжилтнүүд нь АНУ руу мэргэжил дээшлүүлдэг бөгөөд эмчилгээ, оношилгоогны сүүлийн үеийн, шилдэг тоног төхөөрөмжөөр тоноглогджээ. Ганц жишээ дурдахад тус эмнэлгийн хэмжээнд яаралтай тусламжийн 42 өрөө байдаг аж.
2016 оны байдлаар анагаахын шинжлэх ухаан, техник технологиороо Өвөрмонголдоо эхний гуравт, БНХАУ-ын хэмжээнд 23-т жагссан томоохон эмнэлгүүдийн нэг.
Тиймээс ч тус эмнэлэгтэй хамтран ажиллаж, хүнд өвчтөн солилцох, эмч, мэргэжилтнүүд туршлага судлах зэрэг олон чиглэлээр арван жилийн түүхтэй Улаанбаатар Сонгдо эмнэлэг хамтран ажиллаж байгаа юм.

Тус хоёр эмнэлэг хамтын ажиллагаагаа эхлээд багагүй хугацаа өнгөрч буй бөгөөд өнгөрсөн арваннэгдүгээр сард “Улаанбаатар Сонгдо” эмнэлгээс зохион байгуулсан “Уушгины архаг бөглөрөлт өвчинтэй тэмцэх” өдөрт зориулсан олон улсын зөвлөгөөний үеэр тус эмнэлгийн эмч нар ирж туршлага, мэдээлэл солилцож байсан юм.
БАОГОН ЭМНЭЛЭГ ӨВЧТӨНҮҮДИЙНХЭЭ АСУУДЛЫГ ТОДРУУЛАХ, ӨӨРСДӨӨ СУРАЛЦАХАД ИЛҮҮ ДӨХӨМ
Хамтын ажиллагааны талаар “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн дотрын тасгийн эрхлэгч, уушгины эмч Н.Наръяа

-Бид гуравдагч орон руу өвчтөн илгээхэд зардал өндөр байдаг. Дээр нь визний асуудлаас шалтгаалан хугацаа алддаг учраас эдгээрийг шийдэх үүднээс тус эмнэлэгтэй хамтран ажиллахаар болсон. БНХАУ-ын орчин үеийн анагаах ухааны хөгжил нь зөвхөн улсдаа бус дэлхийн тэргүүлэх чиглэлийн улсуудтай хамтран ажиллаж, эмч мэргэжилтнүүдийнхээ ур чадварыг дээшлүүлж, сүүлийн үеийн технологи ашиглаж байгаа учраас бид өвчтөнүүдийнхээ асуудлыг тодруулах, өөрсдөө ч мөн суралцахад илүү дөхөм.
28, 29, 30-ны өглөө буюу хоёр өдөр хагасын хугацаанд хамтран үзлэг хийх, хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн асуудлыг шийдэх, гардан оношилно
ӨМӨЗО-ны Баоган эмнэлэг нь 2000 гаруй ажилтантай 1500 ортой эмнэлэг. Өвөрмонголдоо тэргүүлэх чиглэлийн эмнэлэг. Бүх чиглэлд төдийгүй эрхтэн шилжүүлэх мэс засал, эрүүл мэндийн судалгааны чиглэлд том төв болж ажилладаг эмнэлэг. Манай эмнэлэг тус эмнэлэгтэй хамтран ажиллах, эмч мэргэжилтэн, туршлага солилцох, тоног төхөөрөмжийн дэвшилтэт аргуудыг суралцах, хүнд өвчтөний асуудлыг хамтран шийдэх чиглэлээр ажиллахаар болсон.
Үүний эхлэл болгож манай улсад тулгамдаад буй амьсгалын замын асуудал дээр судалгаа, үзлэг, оношилгоо, эмчилгээний шийдэл, яаралтай тусламжийн чиглэлээр ажиллана. Мөн зүрх судас, бөөр, үе мөчний чиглэлээр хамтарч ажиллах юм.
Амьсгалын замын өвчлөлийн чиглэлээр Баогон эмнэлэг сургалт, эмчилгээ, зөвлөгөө өгөх том төв болж ажилладаг. “Улаанбаатар Сонгдо” эмнэлэг нь уушгины бөглөрөлт өвчин, астма, уушгины хурц үрэвсэл, шалтгаан тодорхойгүй уушгины үрэвсэлт эмгэг, сүүлийн үед их тохиолдож буй харшлын гаралтай өвчлөлийн чиглэлээр ажиллаж буй бөгөөд тус эмнэлэгтэй хамтран түлхүү ажиллах болно.
28, 29, 30-ны өглөө буюу хоёр өдөр хагасын хугацаанд хамтран үзлэг хийх, хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн асуудлыг шийдэх, гардан оношилно. Үзлэг хийхээс гадна сүүлийн үед тоног төхөөрөмж ашиглан эмчилгээний дэвшилтэт шийдлийг хэрхэн хийх талаар бид ярилцана гэж төлөвлөсөн. Мөн бид гурав дахь өдөр нь уушгины, амьсгалын замын яаралтай тусламж чиглэлээр тулгамдаж буй гол өвчлөл, хүнд өвчтөнүүдэд эмнэлэг бүрд хийж болох эмчилгээний талаар нийт эмч нарт зориулсан сургалт хийнэ. Дотрын салбарынхан, ялангуяа уушгины залуу эмч нар энэ сургалтад хамрагдаасай гэж бид хүсэж байгаа учраас бид үнэ төлбөргүйгээр сургалтаа хийнэ. Харилцан туршлага солилцох сайхан боломж гэж харж байна. Бид өнгөрсөн 11 сард эхний сургалтаа хийж байсан бол энэ удаад давтан сургалт хийж байна. Дараагийн удаад үзүүлэх сургалтыг хийнэ” гэлээ.
Энэ удаад “Баогон” эмнэлгээс уушги, яаралтай тусламж, үе мөч, гэмтэл, зүрх судасны тэргүүлэх эмчийн бүрэлдэхүүнтэй баг иржээ. Сургалт энэ сарын 30-ны өдөр 11.00 цагаас Улаанбаатар Сонгдо эмнэлгийн 7 давхарт болох юм байна.
АГААРЫН БОХИРДОЛ УУШГИНЫ ӨВЧЛӨЛД НӨЛӨӨЛДӨГ ТАЛААР МЭДЛЭГ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ
“Баоган” эмнэлгийн уушгины тасгийн орлогч, тэргүүлэх зэрэгтэй эмч Тиан Хон Жюнь эмнэлэгтэй танилцсаныхаа дараа уушгины эмч Н.Наръяатай хамт үзлэг хийсэн. Түүний хувьд 2003 оноос хойш уушгины эмчээр ажиллаж буй. Тэрбээр,

-Улаанбаатар Сонгдо эмнэлэгтэй танилцаад сэтгэл өндөр байна. Учир нь амбулаториор үйлчлүүлж буй иргэд их байна. Эмнэлэг хүн ихтэй байна гэдэг тухайн эмнэлэгт үйлчилгээ сайн, чанартай, иргэдийн итгэх итгэл байна гэсэн үг. Эмнэлэгтэй танилцаад явахад зохион байгуулалт сайтай, цэвэрхэн байгаа нь таалагдлаа. Манай эмнэлэг том эмнэлэг учраас хэмжээний хувьд харьцуулах боломжгүй. Гэхдээ чанарын хувьд адилхан мэт санагдлаа. Манай хоёр эмнэлэгт нэгнээсээ суралцах зүйл их байна гэж бодож байна.
Уушгины өвчлөл агаарын болон орчны бохирдолтой холбоотой. Монгол Улс шиг хуурай, эрс тэс уур амьсгалтай газар өвчлөл өндөр байх магадлалтай
Уушгины өвчлөл дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байна. Уушгины бөглөрөлт өвчин 2016 онд тохиолдлоороо тавдугаарт орж байсан бол өнгөрсөн жил гуравдугаарт орж, нэмэгдсэн байна. Цаашид ч нэмэгдэх хандлагатай байна.
Уушгины өвчлөл агаарын болон орчны бохирдолтой холбоотой. Монгол Улс шиг хуурай, эрс тэс уур амьсгалтай газар өвчлөл өндөр байх магадлалтай. Манай эмнэлэг “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгтэй хамтран “Уушгины төв” нээхээр төлөвлөсөн. Энэ чиглэлд хамтран ажиллахад бэлэн байна.
Эхний үзлэгээ хийлээ. Асуулга асууж, биеийн үзлэг хийсэн. Тухайн өвчтөн олон жил ханиалгасан, амьсгалахад хүндрэлтэй болоод удаж байгаа юм байна. Үзлэгийн дагуу зөвлөгөө өглөө. Уушгины архаг бөглөрөлт өвчин бүрэн эдгэрдэггүй. Хүндрэхээс сэргийлж, дэглэм барих шаардлагатай байдаг.
Онгоцны буудалд буугаад ажиглаж байхад автомашин ихтэй, түүнээс үүдсэн агаарын бохирдол байгаа нь харагдсан. Мөн орчны буюу хог хаягдал их байна лээ. Аль ч улс оронд энэ мэтийн асуудал байдаг бөгөөд үүнийг шийдэхэд анхаарах хэрэгтэй болов уу гэж бодсон. Тиймээс юун түрүүнд агаарын бохирдол нь уушгины өвчлөлд нөлөөлдөг гэдэг мэдлэгийг олгох нь нэн тэргүүний асуудал” гэлээ.