Монголын ардын армийг үндэслэгч, нийгмийн зүтгэлтэн, Зууны манлай эх оронч Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойг тохиолдуулан Тусгаар тогтнолын ордонд О.Баатарын 500 гаруй эд зүйлээс бүтсэн үзэсгэлэнг танилцууллаа.
Сүхбаатарыг сурталчлагч тэрээр 1966 оноос эхлэн 53 жилийн турш эд зүйлсийг нь цуглуулжээ.
Анх 1966 онд Д.Сүхбаатарын үйл хэргийг сурталчлахаар Хоёрдугаар сургууль дээр ханын сонингоор эхэлж үзэсгэлэнгээ гаргаж байсан бол одоо үзмэрүүд баяжсаар түүний амьдралын замнал, намтар түүхийг харуулсан 500 гаруй цуглуулгатай болоод байна. О.Баатар 84 насыг зооглож буй учир өөрийн олон жилийн хөдөлмөрийг залуу үеийн төлөөллүүдэд хадгалуулан үлдээхээр өнөөдөр хувийн цуглуулгаа МАН-д бэлэглэж байгаа аж.
Сүхбаатарыг сурталчлагч О.Баатар хэлэхдээ:
“Би анх Наваан нэртэй байсан юм. 1944 онд найман настайдаа Жанжин клубыг барихад оролцсон тул нээлтийн баярын хурал дээр клубын дарга “Манай Жанжин клубыг барихад идэвхтэй ажилласан тул Жанжин Сүхбаатар “Баатар” нэр өгье” гэж билээ. Түүнээс хойш Баатар нэртэй болж, өнөөдрийн энэ үзэсгэлэнг бүтээх эх тавигдсан юм.
Олон жил цуглуулсан учир сонин юм их бий. Бүх цуглуулга миний хувьд онцгой. Гэхдээ онцгойгийн дундаас онцгой нь Монголд цорын ганц хувь болох жанжны хөрөг бүхий медаль байна” гэлээ.
Тэрээр цуглуулгаа заримыг нь худалдаж, гуйж бэлгэнд авах зэрэг аргаар олсон байна. Үзэсгэлэнд Бүдбазарын зурсан “Д.Сүхбаатар” уран зураг, нэрт барималч Ү.Болдын дипломын ажлынх нь эх загвар болох “Сүхбаатар, Ленин” баримал, 1933 оны мөнгөн тэмдэгт, марк, медалиуд байв.
Мөн баруун жигүүрт дан түүнтэй мөр зэрэгцэн зүтгэж явсан Д.Бодоо, Д.Лосол, Д.Чагдаржав, С.Данзан, Д.Догсом, багш С.Жамъян нарын түүхэн зургууд болон Д.Сүхбаатарын ажил хэргээ гүйцэтгэж явах үеийн зураг, бага залуу насны хөрөг болон гэрэл зургууд, том жижиг хэмжээтэй баримлуудыг дэлгэжээ. Харин зүүн жигүүрт түүний эхнэр Янжмаа, жанжин Х.Чойбалсан нарын ажил үүргээ биелүүлж яваа залуу наснаас идэр болон, ахимаг насны зургуудыг мөнхрүүлжээ.
Мөн “Д.Сүхбаатарын дүр урлагт” хэсэгт түүний дүрийг бүтээж кино дэлгэцнээ мөнхрүүлсэн жүжигчдийн зураг байлаа. Жишээ нь “Эрдэнэт соёмбын эзэн эрэлхэг жанжин Сүхбаатар” жүжигт Ц.Цэгмид, “Ээдрээ” жүжигт С.Дамдин нарын олон хүний зураг байна.
Бас түүний нэрэмжит одон медалийн дээр үеийн загвар, мөнгөн дэвсгэртүүд зэрэг олон сонирхолтой, ховор зүйлсийг дэлгэн харуулсан үзэсгэлэн болжээ.
Монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө мятаршгүй тэмцэж, энэ зууны нэгэн их хувьсгалыг хийхэд манлайлагчдын эгнээнд явсан Д.Сүхбаатарыг ард түмэн “ЗУУНЫ ЭХ ОРОНЧ” хэмээн санал асуулгаар өргөмжилжээ.
Цэргийн яамны сайд, Бүх Цэргийн жанжин Д.Сүхбаатар 1893 оны энэ өдөр Их хүрээний дүүрэг Элбэг Амгалан гацаа, одоогийн Амгаланбаатарт мэндэлжээ. 1913 онд Н.Янжмаатай гэр бүл болон өрх тусгаарлан Хужирбуланд суужээ. Монголын хувьсгалын удирдагч Д.Сүхбаатар 1923 оны хоёрдугаар сарын 20-нд насан эцэслэжээ.