gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 31
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 5.12
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эзэнгүй суманд амьдрах арга алга

2018-05-04
0
Twitter logo
0
Twitter logo
2018-05-04
Эзэнгүй суманд амьдрах арга алга

Суманд амьдрах арга байна уу. Ажил, сургуулийн мөр хөөж, амьдралаа дээшлүүлэхээр нийслэлийг зорьж буй залуусыг нутагт нь барьж тогтоох юм үнэндээ ховор болжээ. Дэд бүтэц муу, төрийн болон нийгмийн үйл­ чилгээ авахад ч хүндрэлтэй, тэгээд чанаргүй. Ажил хийе гэхэд цалин бага, ажлын байр ч ховор. Ядаж ганц талхны цех байгуулъя гэхээр худалдаж авах хүн ч олддоггүй ийм эл хуль байдлыг бид 330 сумын олонхоос нь олж хардаг. Монгол орны дөнгөж 0.3 ху­ вийг эзэлдэг Улаанбаатарт хүн амын бараг тал хувь нь чихэлдэн амьдарч байгаагийн бурууг хайвал олон хариулт олох байх. Үүний нэг нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарилалт. Зарим сум хэт бага газартайгаас бэлчээр, газрын маргаан тасардаггүй бол зарим нь хэт өргөн нутагтайгаас төрийн үйлчилгээ авахад хүнд­ рэлтэй байна. Архангай аймгийн Эрдэнэ­ булган сум буюу Цэцэрлэг хот засаг, захиргааны нэгжийг буруу хуваарилсны нэг тод жишээ.

Сумын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь нийгмийн хөгжлөөс хоцорч байна

Булган уулын урдах 15.4 ам километр багахан газарт 21.5 мянган хүн амьдарч буй. Учир нь хил залгаа Булган, Ихтамир, Батцэнгэл, Цэнхэр зэрэг сумын иргэд төрийн үйлчилгээндээ ойртох гэж нэмэгдэж суурьшсаар ийм болжээ. Энд Улаанбаатар хот шиг хэт төвлөрөл бий болсон бол эсрэгээрээ зэргэлдээх сумд нь эзгүйрэхэд хүрсэн. Ер нь аймгийн төвтэй ойрхон оршдог сумдад иргэд нь төв рүүгээ тэмүүлснээр, хөгжиж чаддаггүй ижил зовлон байдаг. Хүүхдээ төвийн сургуульд оруулахын тулд эхнэр нь аймгийн төвийн харьяат болж, харин нөхөр нь малаа бэлчээх газартай байхын тулд суманд бүртгэлтэй байх нь олширчээ. Удирдлагын академийн багш, доктор Г.Жаргалын хийсэн судалгаагаар аймгийн төвөөс 5-25 км-ын зайтай ойрхон 11 сум, аймгийн төвөөс 5-50 км хүртэлх зайтай 43 сум байгаа аж. Үндсэндээ эдгээр сумын иргэд нь хөгжил муутай сумаа голж, ойролцоох аймгийн төвөөсөө хоол хүнсээ цуглуулж, үйлчилгээ авч байгаагаас сум нь зөвхөн амьдрах газар төдий болж хувирчээ.

Монгол Улс 1923 оноос хойш дөрвөн удаа засаг, захиргааныхаа нэгжийг өөрчилсөн байдаг. Хамгийн сүүлд төвлөрсөн төлөвлөгөөт, социалист нийгмээс зах зээлийн харилцаанд шилжсэн 1992 онд өнөөгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг байгуулсан түүхтэй. Тухайн үед манай улс 18 аймаг, 300 орчим сумтай байсан. Нэг сумын нутагт нэгдэл, сангийн болон тэжээлийн аж ахуй багтдаг байв. Харин 1992 онд эдгээрийг тус бүрд нь нэг сум болгосноор нутаг дэвсгэр, хүн амын харьцаа нь алдагджээ.

Тухайлбал, Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Эрдэнэ сум нэгдэл, Архустайн тэжээлийн сангийн аж ахуй байсныг хоёр тусдаа сум болгосон. Мөн Завхан аймгийн Баянхайрхан сумын нутагт байсан Баянхайрхан сум нэгдэл, Асгат тэжээлийн сангийн аж ахуй байсныг мөн л хоёр суманд хуваасан. Өдгөө эдгээр нь 1000 орчим хүнтэй, оршин тогтноход хэцүү, хамгийн эл хуль, эзэнгүй сумд болжээ. Уг нь анх хамгийн багадаа 3000 хүнтэй бол сум байгуулах зарчим баримталж байсан нь ийнхүү алдагдаад байна. Засаг захиргаа, нутаг дэвс­ гэрийн нэгжийг байгуулахдаа сум дотор сум байгуулсан тохиолдол ч бий. Жишээлбэл, Булган аймгийн дотор Орхон аймаг байгуулснаар Булган аймгийн төвийн хөгжил саарсан юм. Өмнөговь аймгийн Ханхонгор сум нь Даланзадгад хотоо бүтэн тойрсон хэлбэртэй байдаг.

Тус сумын нэг захад амьдардаг хүн сумын төвд очихын тулд нөгөө зах руу явахын оронд нутгийнхаа яг голд байрладаг аймгийн төвөөсөө л үйлчилгээ авдаг. Ингэхээр Ханхонгор сумын засаг захиргаа ердөө нэр төдий газар болж хувираад байгаа юм. Сумын иргэд эмнэлэг, сургуульд нь үйлчлүүлдэггүй учраас төсвийн мөнгө тэнд хий дэмий үрэгдэж байгаа нь энэ. Ханхонгор сумын төрийн байгууллагаар маш цөөн хүн үйлчлүүлдэг ч төрийн албан хаагчдын тоо нь бусад сумынхтай ижил байдаг. Мянга эсвэл 10 мянган иргэнтэй байсан ч эв ижил. Эдийн засгийн үр ашиггүй байдал анхан шатанд их байгаагийн нэг жишээ энэ.

Хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа дэндүү эрс тэс болж буйн хор уршиг нь зөвхөн хүн амын төвлөрлөөр хязгаарлагдахгүй. Аймгийн төвдөө хэт ойр эсвэл хэт хол зайтай, ажлын байргүй, хөдөлмөрийн насны хүнгүй сумд жил ирэх тусам эзгүйрсээр байна. Үүнийг дагаад орон нутагт цус ойртох гэдэг том аюул нүүрлэсэн нь нууц биш. 3000-аас бага хүнтэй 132 сум байгаа нь нийт сумын 40 хувийг эзэлж буй. Түүнчлэн 1500-аас цөөн хүнтэй 20-иод сум, 1000-аас цөөн хүнтэй 15 сум байгаа юм. Зарим сумын хүн амын өсөлт тэг заасан бол зарим нь уруудаж буй. Дундговийн Цагаандэлгэр, Баянжаргалан сумдын хүн амын тоо сүүлийн жилүүдэд буурсаар байгаа. Завхан аймгийн Асгат сумын хүн ам гэхэд 10 жилийн дотор дөнгөж 40-өөр л нэмэгджээ.

Мянгаас цөөн хүн амтай 15 суманд нийгмийн хөгжил, ирээдүй алга

Судалгаанаас харвал 330 сумын 305-ынх нь хүн ам 0.9 хувийн бууралттай байгаа юм. Цаашид хөгжил нь хоцрогдсон эдгээр сумдын хүн ам улам л цөөрөх нь гарцаагүй. Ийнхүү засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг алсын хараатай байгуулаагүйгээс үүдсэн уршиг нийслэлийн дүүргүүдэд ч бий. Багануур, Багахангай дүүргийг анх байгуулахдаа Улаанбаатар хотыг нүүрсээр хангах уурхайд түшиглэн байгуулсан. Газар нутаг, хүн ам зэрэг бусад хүчин зүйлийг харгалзаагүйгээс өнөөг хүртэл хөгжиж чадахгүй байгаа нь үнэн.

Угтаа бол газар нутгийн онцлог, хэмжээ, хүн амын тоо, төсвийн үр ашигтай байдал, эдийн засгийн хөшүүрэг зэрэг олон хүчин зүйлийг нь харгалзаж байж засаг, захиргааны хуваарийг тогтоодог жишиг олон улсад бий. Харин манайх нэг бол газар нутгийн онцлогийг харгалзсан, эсвэл хүн амын тоог гол болгосноос үүдэн хүн амьдрах боломж, нөхцөл хангагдахгүй байгаа юм. Зах зээлийн нийгэмд шилжсэн өнгөрсөн 25 жилд хүн амын суурьшилд багагүй өөрчлөлт гарсан. Харин 1992 оноос хойш засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг нийгмийн хөгжилд зохицуулж чадаагүйгээс хот, хөдөө болон аймаг, сумд хоорондын ялгаа хөгжлийн том ангал болчихоод байна.

  • Аймгийн төвтэй ойрхон оршдог сумдад иргэд нь төврүүгээ тэмүүлснээр хөгжиж чаддаггүй ижил зовлон байдаг.
  • Завхан аймгийн Асгат сумын хүн ам гэхэд 10 жилийн дотор дөнгөж 40- өөр л нэмэгджээ.
  • 1992 оноос хойш засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг нийгмийн хөгжилд зохицуулж чадаагүйгээс сумд хоорондын ялгаа хөгжлийн том ангал болчихоод байна.

Хүний тоо эрс цөөрсөн сумдыг зэргэлдээх сумтай нь нийлүүлэх боломж бий юу. Аймгийн төвд шахагдсан цөөн хүн амтай сумын нутаг дэвсгэрийг аймгийн төвд өгч болох уу. Энэ мэтээр орон нутагт нийгэм, эдийн засгийн хөгжлийн ялгаа улам ихсэж байгаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тэгш бус хуваарилалтыг өөрчлөх гарцыг судлаачид болон иргэд дэвшүүлж байна. Тухайлбал, Аймгийн төвийн зэргэлдээх хүн ам нь буурсан Төв аймгийн Сэргэлэн, Дундговийн Дэлгэрцогт, Завханы Цагаан­ хайрхан, Говь-Алтайн Тайшир зэрэг сумыг аймгийн төвтэй нь нэгтгэх боломж бий. Мөн Говьсүмбэр аймгийн гурван сумыг Дорноговьд нэгтгэж, Чойрыг Дорноговийн хот болгох боломжтой. Дархан-Уул аймгийн дөрвөн сумыг Сэлэнгэ аймагт нэгтгэж, Дарханыг Сэлэнгэ аймгийн хот болгож болно.

Ингэж дахин хуваарилахдаа эрх мэдэлтнүүд газрыг нь сорчилж эзэмшилдээ авах, иргэдийн дунд газар, бэлчээрийн маргаан дэгдэх эрсдэл гарч болзошгүй тул холбогдох хүчин зүйлийг харгалзан үзэх ёстой. Энэ талаар орон нутгийн иргэдээс судалгаа авахад ихэнх нь шаардлагагүй гэж хариулдаг аж. Учир нь ийм судалгаанд албан тушаал, ажлын байрнаасаа салах дургүй төрийн албан хаагчид иргэдийн өмнөөс хариулчихдаг юм билээ. Өнгөрсөн онд улс орон даяар явсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зөвлөлдөх санал асуулгад орон нутагт засаг, захиргааны нэгжийг өөрчлөх шаардлагатай гэсэн 5900 санал гарсныг холбогдох албан тушаалтнууд нь анхааралдаа авна биз.

ЗГМ: ТОДРУУЛГА

Аймгийн төвийн сум нутаггүй, хөдөөгийн сум хүнгүй болсон Орон нутгийн хөгжлийн чиглэлээр судалгаа хийдэг Удирдлагын академийн Менежментийн тэнхимийн багш, доктор Г.Жаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь өнөөгийн хөгжлийн шаардлагад нийцэхгүй байгаагийн гол шалтгаан юу вэ?
-Аймгийн төвүүдийг 1923-1942 онд байгуулахдаа засаг захиргааны төв буюу удирдлагын үүрэгтэй байхыг чухалчилж нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын хэтийн өсөлт, үйлдвэр аж ахуйн төвлөрөл үүсэхийг үл анзаарсан тал бий. Хөгжлийн явцад үүнийг анхаарч нутаг дэвсгэрийг нь тэлэх, эсвэл нэг нутагт засаг захиргааны ижил түвшний хоёр нэгж байгуулсныг залруулах ажил хийсэнгүй. 1992 онд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баталж, хэрэгжүүлэхдээ 18 аймгийн төвийг орон нутгийн хот гэж байсныг сум болгосон. Ингэхдээ нутаг дэвсгэрийн асуудлыг шийдээгүй. Энэ мэтээр нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшинтэй уялдуулсан шийдвэр гаргахгүй байсаар одоо аймгийн төвийг сум гэхэд нутаггүй, хот гэхэд стандарт, статусгүй болоод байна.

1960-1992 он хүртэл нэг сумын нутагт нэгдэл, сангийн аж ахуй, тэжээлийн аж ахуй зэрэг оршиж байсан. Эдгээрийг 1992 онд тус тусдаа сум болгосноор сумын тоо нэмэгдсэн төдийгүй эдгээр нь хувьчлагдаж, тарж ажиллахаа больсон. Ингээд хүн амын шилжилт хөдөлгөөн өрнөж, улмаар сумын хүн амын тоо буурч байгаа юм. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн үйлчилгээ, бизнесийн орчны төвлөрөл бий болсон учраас хүмүүс утаа, орчны бохирдлыг үл тоон шилжин суурьшсаар байна.

-Ямар аймагт хүн ам багатай сум олширч байгаа вэ?
-900-1700 хүн амтай 38 сумыг үзвэл Завхан аймагт найм, Төв аймагт долоо, Дорноговь болон Дундговьд тус бүр таван сум байна. Эдгээр сум нь ихэвчлэн говь, тал хээрийн бүсэд байдаг. Сумын хүн амын тоо эрс цөөрч байгаа нь байгалийн үзэгдэл гэхээсээ илүү нийгэм, эдийн засгийн тогтолцоо өөрчлөгдөж, хотжилт руу татагдах нийгмийн үзэгдэл нэмэгдсэнтэй холбоотой юм. Сумын хүний тоо 1000-100000 болж харилцан адилгүй, 10-100 дахин зөрүүтэй болсон. Сумын тооны хувьд ч харилцан адилгүй. Орхон аймаг хоёрхон сумтай бол Төв аймаг 27, Завхан 24 сумтай байна.

-Аймаг, сумдын хуваарийг шинэчлэх ямар арга, боломжууд байна вэ?
-Улс орнууд засаг захиргааны хуваарийг хийхдээ чиг үүргийн (төрийн захиргааны төв байгууллагуудын үүргийн хэрэгжилт), хүн ам зүйн, нийгэм соёлын, удирдлагын зэрэг аргыг хэрэглэдэг. Мөн үр ашгийн, байгаль-техникийн зэрэг арга хэрэглэдэг. Манай орны хувьд эхний хоёр аргыг гол төлөв хэрэглэж ирсэн. Цаашид бусад аргуудыг хэрэглэх, тухайлбал өөрийн орны байгаль газар зүйн онцлог, эдийн засгийн хөгжил, нийгэм соёлтой уялдуулсан үр ашгийн аргыг хэрэглэж болох юм.

Ингэснээр 18 аймаг, улс болон орон нутгийн зэрэглэлтэй хотууд, 265-275 сум, 1550 орчим баг байгуулвал зохистой байж болно. Үүнийг нарийвчилсан судалгаагаар тогтоож, боловсруулж, оролцогч талуудтай хэлэлцэж шийдэх асуудал юм.

Б.Баярмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан