Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт жендерийн тэгш байдлын талаар баримтлах бодлогыг өнөөдөр салбарынхаа төлөөллүүдэд танилцуулж, бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар хэлэлцлээ.
Энэ салбарт жендерийн талаар баримтлах бодлогыг 2025 он хүртэл хоёр үед шаттайгаар хэрэгжүүлнэ. Энэ нь салбарын хөгжлийн бодлогод жендерийн тэгш байдлын үзэл баримтлалыг нэвтрүүлэх үйл ажиллагааны хүрээг тогтоосон дунд хугацааны хөгжлийн баримт бичиг юм.
Семинарыг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Салбар, орон нутгийн жендерийн мэдрэмжтэй хөгжлийн бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа” техник туслалцааны төслөөс зохион байгууллаа.
Жендерийн тэгш байдлыг хангах тухай Монгол Улсын хууль 2011 онд батлагдсан ч хуулийн хэрэгжилт төрийн байгууллагуудын дунд хангалтгүй, төрийн албан хаагчид энэ талаар ойлголт муутай байгаа аж. Төрийн албаны зөвлөл төрийн албан дахь бүх албан хаагчдын жендерийн тэнцвэрт байдлыг хангаж ажиллах хуулиар хүлээсэн үүрэгтэй. Төрийн албаны зөвлөлд шалгалт өгөхөд уг хуулийн заалтуудаас оруулдаг. Удирдах албан тушаалд томилогдсон, томилогдох хүмүүс жендерийн тэгш байдлыгн хангах сургалтад сууж ”Ж-1” сертфикат авах шаардлага тавьж байна.
Бага боловсролын салбарт багш нарын хүйсийн тэнцвэрт байдал алдагдсан. Бага ангийн багш нарын 90-95 хувь нь эмэгтэйчүүд байгаа.
Боловсролын салбарт жендерийн тэгш байдлыг хангах асуудал хүн бүрт сурч боловсрох ижил тэгш боломж бүрдүүлнэ. Боловсролын үр шимийг хүртсэн бол амжилттай сурч, улс орны хөгжилд хувь нэмэр оруулах хариуцлага хүлээснээр тайлбарлагдана гэж тус төслийн Жендерийн зөвлөх багийн ахлагч Т.Амгалан танилцуулгадаа онцлов.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын жендерийн бодлого боловсруулах ажлын хэсгийг дэмжих, зөвлөх багийн гишүүн Ц.Ундрахаас энэ талаар тодруулахад, Бид боловсролын салбарт жендерийн тэгш байдлыг хангах бодлогыг гаргалаа. Бодлого боловсруулах орон нутаг, аймаг, нийслэл гээд салбарын бүхий л байгууллагуудын удирдлагууд, хүний нөөцийн мэргэжилтнүүдийн санаа бодлыг тусгасан. Бодлогынхоо хүрээнд цэцэрлэг, бага, дунд сургууль, их дээд сургууль гэсэн боловсролын бүхий л түвшинд жендерийн тэгш байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлж, дэмжиж ажиллах зорилготой.
-Өнөөдрийн байдлаар боловсролын салбарт жендерийн талаар тулгамдсан ямар асуудал байна вэ?
-Боловсролын салбар жендерийн тэгш байдлыг хангахад бүхий л салбарыг манлайлах үүрэгтэй оролцоно гэж тусгасан. Ингэхдээ төр засаг, мэргэшсэн төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч гурван талт түншлэлийн хэлбэрээр ажиллавал үр дүнд хүрнэ гэж үзэж байгаа юм. Энэ салбарын тухайд хүйсийн харьцаа талаас авч үзвэл шинжлэх ухааны боловсрол, инженерийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудын дунд охидын эзлэх хувь бага байна.
Их дээд сургуульд инженерийн чиглэлээр охидын элсэлтийг нэмэгдүүлэх, багш, нийгмийн ухааны чиглэлээр хөвгүүдийн элсэлтийг нэмэгдүүлэх шаардлага бий. Мөн бага боловсролын салбарт багш нарын хүйсийн тэнцвэрт байдал алдагдсан. Бага ангийн багш нарын 90-95 хувь нь эмэгтэйчүүд байгаа. Энэ бүхэн гэр бүл төлөвлөлт, ажлын ачаалал, ажил амьдралын тэнцвэрт харилцааг хангах зэрэгт учир дутагдал байгаатай холбоотой юм гэв.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын бүхий л түвшний байгууллагууд болох сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, шинжлэх ухааны хүрээлэнгүүд, спортын салбар зэрэг бүхий түвшний албан хаагчдын төлөөлөл өнөөдрийн семинарт оролцлоо. Өнөөдрийн танилцуулга мэдээллийн хүрээнд энэ гурванг салбарынхан шат шатандаа жендерийн тэгш байдлыг хангахад анхаарч ажиллах, хамтран зүтгэгчдэдээ мэдлэг мэдээлэл өгөхөд сургалтын ач холбогдол оршиж байна.