gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     6.18
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 20
Зурхай
 6.18
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 6.18
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Оюутныхаа аминд хүрсэн багшийн хэрэг cэдрэх нь ээ

2008-10-21
0
Twitter logo
0
Twitter logo
2008-10-21

-Батлан хамгаалахын багш нар талийгаачийн үхэлд буруутгагдаж магадгүй-

Батлан хамгаалах их сургуулийн багш оюутнаа зодож, амь насыг нь бүрэлгэжээ. Мэдээллийн дагуу тус сургуулийн захирал, генерал Н.Жалбажав, Ахлагчийн сургуулийн захирал, хурандаа Р.Авирмэд нартай уулзсан юм. Талийгаач Ц.Одбаяр нь ахлагчийн сургуулийн Радио релений ангийн оюутан байв.

-Танай сургуулийн С.Мөнхбаатар багш оюутнаа зодож аминд нь хүрсэн талаар яригдах боллоо. Үүнд сургуулийн захирлын зүгээс тайлбар өгөхгүй юу?
Н.Ж: -Энэ хэргийг шүүгээд хэрэгсэхгүй болгочихсон шүү дээ. Сүүлийн үед хэвлэлийнхэн энэ хэргийг дэвэргэж яриад байгаа болохоор баримтад тулгуурлан няцаалт хийх байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт нь гараад "Гэдэсний сүрьеэ" гэж оношлогдсон. Тийм болохоор байцаагч нь хэргийг хэрэгсэхгүй болгосон болов уу.

-С.Мөнхбаатарын хамаатан нь байцаагчтай хамт ажилладаг гэсэн. Тэгэхээр тэр хүн хэргийн мөрдөлтөнд нөлөөлсөн байж болно шүү дээ?
-Тэр бол худал шүү. Тийм юм огт байхгүй. Хүмүүс цуурхал тараахдаа гарамгай болжээ.

-Танай сургуульд оюутнаа дэглэх явдал байдаг уу?

Н.Ж: -Одоо чинь орчин үе. Дээр үеийнх шиг байхаа больчихсон. Бид байнга хяналт тавьдаг болохоор зодуулна гэдэг асуудал байхгүй ээ. Гэхдээ ой мод урттай богинотой. Олон хүүхдүүд чинь янз янзын зантай байдаг болохоор бага сага юм байлгүй яах вэ. Манай сургууль их хатуу шаардлагатай саяхан л гэхэд архи үнэртүүлчихээд явж байсан дөрвөн хүүхдийг сургуулиас нь хөөсөн. Үүнд нэг зүйлийг онцолж хэлэхэд сүрьеэ гэдэг өвчин чинь нууц үедээ зургаан cap болдог. Анх ирээд шинжилгээнд орохдоо ямар нэгэн өвчин илрээгүй байж байгаад цэрэг хүний хүндийг дийлэлгүй өвчин нь сэдэрсэн байж болно шүү дээ.

-Өмнө нь бас нэг цэрэг сүрьеэгээр нас барсан. Тэгэхээр армид ирсэн хүн бүр нууц үе нь сэдэрснээр үхээд байгаа гэсэн үг үү?
-Түүнийг сайн хэлж мэдэхгүй байна. Энэ нь эмч нарын л хийх ажил болов уу. Өмнө нь ч гэсэн нэг оюутан элэгний С вирустай байгаагаа мэдэлгүй хүндэрсэн хойно нь үхэхийн даваан дээр төгсөөд гэр рүүгээ явж байсан. Тиймээс шинжилгээ авч байгаа эмч нар л сайн ажиллах хэрэгтэй байх. Манай сургууль бол сайн ч, сайхан ч сургууль. Гэхдээ бурхны орон биш ээ. Цэрэг хүн хатуужилтай л байж эх орны манаанд зогсоно. Гэтэл хэтэрхий ардчилал хөгжөөд, жагсаал, сургуулилтыг дэглэлт мэтээр ярих болсон байна. Одоо дэглэдэг цаг өнгөрсөн.

-С.Мөнхбаатар, Ж.Содном-Од, Б.Баярбаатар, Н.Мөнхтулга гэсэн багш нарыг оюутнаа зоддог талаар гэрчлэх хүн байгаа шүү дээ?
Н.Ж: -Отгонбаатар гэж нэг хүү байгаа гэсэн. Гэхдээ тэр хүү манай сургуулиас зугатаад явчихсан оюутан шүү дээ. Түүний үгэнд баримтгүйгээр итгэж болохгүй байх аа.

-Тэр хүүхэд ч гэсэн зодуулж дийлэхгүй болоод оргосон юм биш үү?
-Хурандаа Р.Авирмэд: Үгүй гэж бодож байна. Ер нь манайд оюутнууд үе үе оргоод явчихдаг талтай. Учир байдлыг нь асуухаар олигтой юм ярьдаггүй юм. Хэрэв багш, дарга нартаа зодуулсан бол бидэнд шууд орж ирээд хэлэх л учиртай. Ер нь бол С.Мөнхбаатар чинь ахлагчийн сургуулийнх биш, Хөгжмийн сургуулийн багш шүү дээ.

-Талийгаач Дорнод аймгийн арван жилийн сургуулийг дүүргээд танай хөгжмийн ангид ирсэн юм билээ. Гэхдээ ямар учраас ангиа сольж ахлагчийн сургуульд ирсэн гэж бодож байгаа вэ. Зодуулахгүй гэсэндээ юм биш үү?
Р.А: -Учир нь манай сургуулийг төгссөн
хүүхдүүд гадаад руу энхийг сахиулах ажиллагаанд яваад хэдэн саяар нь цалин авдаг юм. Түүнд нь болж өөр сургуулийн оюутнууд хүртэл манайх руу оргоод ирдэг юм шүү дээ. Тиймээс Ц.Одбаяр ч гэсэн тийм л учиртай шилжсэн байх.

-Хэрэгт холбогдсон багш нар юу гэж ярих юм. Тэдэнтэй уулзаж болно биз дээ?
-Энэ хэрэг чинь аль дөрөвдүгээр сард шийдэгдээд хаагдчихсан. Гэтэл одоо болтол хэвлэлээр хэргийг сөхөөд байхаар тэр хүмүүст хүнд байгаа. Би тэдгээр багш нарыг сайн мэднэ. Их сайн хүүхдүүд. Хүнийг үхтэл нь зодно гэж байхгүй шүү. Тэгээд ч талийгаачийн эгч нь дүүгийнхээ үхлийн хариуд мөнгө нэхээд байгаа гэсэн.

-Хэдэн төгрөг, хэнээс нэхсэн юм бэ?
-С.Мөнхбаатарт л мөнгө нэхсэн тухайгаа хэлсэн гэсэн. Яг хэдэн төгрөг гэдгийг нь бид мэдэхгүй ээ.

Тохиролцоод хохирлыг чинь барагдуулья.

Сургуулийн захиргаа ийнхүү тайлбар өгсөн ч болсон явдлын талаар талийгаачийн эгч Ш. Оюунчимэгээс тодруулсан юм.

-Сургуулийнх нь багш өөрийг нь зоддог байсан талаар талийгаач өмнө нь ярьдаг байсан уу?
-Өвлийнхөө амралтаар ирэхдээ тийм юм цухас дурьдсан. Тэгээд ч дүүтэй маань хамт сурдаг байсан Отгонбаатар бүдүүн хочтой Мөнхбаатарт зодуулаад тархи нь хөдөлж бие нь муудсан болохоор хичээлдээ явахгүй гээд гэртээ оччихсон байгаа. Тэр хүн цэргүүдийг шөнийн гурван цагт жагсааж байгаад дэгэлдэг, биед нь эл гэмтэл гаргахгүйн тулд гартаа алчуур ороож байгаад цохидог байсан тухай дүү маань өнгөрхөөсөө өмнө бидэнд хэлсэн. Багш гээд байгаа ахлагч нар нь дандаа хөдөөний даруухан хүүхдүүдийг зоддог байсан юм билээ. Үүнийг батлах олонч хүн бий.

-Задлан шинжилгээний хариу нь сүрьеэгээр нас барсан гэж гарсан байсан. Гэхдээ эмч нь та нарт өөрөөр тайлбарласан гэж дуулсан?
-Тийм ээ анхан шатны шүүх эмнэлгийн шинжилгээгээр бүдүүн гэдэсний хавдартай бөгөөд дэлүүндээ өөрчлөлттэй гэж гарсан. Гэвч дахин шинжилгээнд оруулсныхаа дараа сүрьеэгээр үхсэн бол гоод өөрчилчихсөн.

-Хэрэгт сэжиглэгдсэн С.Мөнхбаатар багш танд хэлсэн зүйл байгаа юу?
-Бид нутагтаа хэргийн хойноос их явсан. Гэхдээ тэр үед С.Мөнхбаатар гэх хүнтэй нэг ч удаа уулзалдаагүй. Харин өнгөрсөн даваа гаригт Батлан хамгаалахын нээлттэй хаалганы үеэр хамг ажилладаг хүмүүсээр нь заалгаад очиж уулзсан юм. Гэтэл өөрийг нь мэддэг хүмүүс, оюутан сурагчид нь "Наадах чинь нөгөө бүдүүн Мөнхбаатар чинь мөн шүү дээ. Их зэвүүн новш байгаа юм даа" гэж хэлээд байхад "Би С.Мөнхбаатар биш" гээд улайм цайн гүрийж байсан. Дараа нь дахин очиход Та ер нь яах гээд байгаа. Хэрэв ингээд миний хойноос гүйгээд байх юм бол шүүхэд өгчихөнө шүү" гэж айлгасан. Тэгсэн ч би дүүгийнхээ амь насыг өөрөөс чинь нэхнэ гэдийг хэлээд явах гэтэл намайг дуудаад "Хоёулаа өнөөдөр энд яриад яах вэ. Та надад утасныхаа дугаарыг өгчих. Дараа нь тухтай яриад учир байдлаа ойлголцьё" гэхээр нь би утасныхаа дугаарыг өгчихсөн юм. Гэтэл маргааш өглөө нь над руу 9908.... дугаарын утаснаас нэг хүн яриад "Та хүнээрээ хохирсон байна. Тэгэхээр бид хохирлыг тань барагдуулж өгъе. Харин та хэвлэлээр хэрийн талаар ярихгүй байгаач ээ. Тэгэхгүй бол С.Мөнхбаатар ажлаасаа халагдах гээд байна. Түүний ээжийн бие нь муу байгаа шүү" гэсэн.

-Тэгэхээр тань руу ярьсан хүн СМөнхбаатартай ямар холбоотой, хэн гээч байсан юм бол. Та өмгөөл өгч авсан уу?
-С.Мөнхбаатарын өмгөөлөгч нь байсан л даа. Би Баянзүрх дүүргийн цагдаад хандаж, хэргийн үнэн мөнийг олуулахаар өргөдөл өгсөн. Үүний дагуу Ө.Эрдэнэхүү байцаагч миний гомдлыг аваад тухайн үедээ "Хоёулаа хүн зодсон улсуудыг илрүүлээд, хэргийг нь хүлээлгээд өг өө. Тэгээд ч шүүх эмнэлэгийн хариу нь дэлүүний өөрчлөлттэй гэж гарсан юм чинь" гээд байснаа хоёр сарын дараа шинжилгээний хариу ч өөрчлөгдсөн, Ө.Эрдэнэхүү байцаагч ч "өмгөөлөгч битгий ав" л гэсэн. Дараа нь удалгүй хэргийг хэрэгсэхгүй болголоо гэх шийдвэр гарсан. Тиймээс би өнөөдөр хэнд хандахаа мэдэхээ байчихаад, дээр нь янз бүрийн хүмүүс утсаар дарамтлаад байгаа болохоор ганцаардаад явж байна. Гэхдээ саяхнаас Өмгөөлөгчдийн холбоо надад үйлчлэхээр болсон шүү.

-С.Мөнхбаатарын хамаатан нь Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт ажилладаг гэж дуулсан. Тэгэхээр тэр хүн хэргийг хэрэгсэхгүй болгочихсон юм болов уу?
-Хошууч Зоригтбаатар түүний хамаатан нь юм гэнэ лээ. Мэдээж тэр хүн л ар өврийн хаалгаар хэргийг нуун дарагдуулж байгаа юм. Тэгээд ч С.Мөнхбаатарт танихгүй мэдэхгүй хүн гэж байдаггүй бололтой. Аав нь Батлан хамгаалах салбарт насаараа ажилласан дэд хурандаа Сэдэтпүрэв гэж хөгшин байдаг. Тиймээс л дүүгийн минь амь насыг хөнөөчихөөд түүнийг нь олонд дэлгэх гэхээр тагнуулын газраас сэтгүүлчдийг
дарамталж байгаад зурагтаар миний болон С.Мөнхбаатарын яриаг гаргуулаагүй.

-Ахлагчийн сургуулиас таньд ямар нэгэн тайлбар өгсөн үү?
-Дүүгээ эмнэлэгт хэвтэж байхад нь антйнх нь багш, ахлах дэслэгч Бат-Эрдэнэ рүү ярьсан. Гэтэл тэр хүн миний өөдөөс "Дүү чинь хорт хавдартай л юм байна лээ шүү дээ" гэж хариулсан. Тэгсэн атлаа Батлан хамгаалах сургуулиас өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд “Танай хүү Ц.Одбаяр үүргээ амжилттай биелүүлээд, амралтаараа гэр рүүгээ буцлаа. Хүү тань эрүүл саруул байгаа" гэсэн утгатай ил захидлыг бидэнд явуулсан. Тэгэхээр өвчтэй гэдгийг нь мэдсээр байж "эрүүл" хэмээн худал бичиг өгөх хэрэг байсан юм уу л гэж бодогдох юм даа.

-Та талийгаачийн талаар дурсахгүй юу?

-Миний дүү архи тамхи хэрэглэдэггүй, сургуульдаа их дуртай хүүхэд байсан. Ямар сайндаа л ахлах ахлагч С.Мөнхбаатар, дэслэгч ЖСсдном-Од, Б.Баярбаатар, Н.Мөнхтулга нараас зугатаад, тэдэнд зодуулахгүйн тулд хөгжмийн ангиасаа гарч, ахлагчийн анги руу шилжсэн байхав дээ. Гэтэл өмнө нь авсан зодуурын шарх нь хүндэрсээр амийг нь аваад явчихлаа(уйлав). Миний дүү чинь спортоор хичээллэдэг эрүүл саруул хүүхэд. Яавч гэнэтхэн өвчнөөр үхчих сул биетэй байгаагүй ээ. Тиймээс дүүг минь багш нь санаатай яргалан зодоод алчихлаа. Тэгээд өнөөдөр хийсэн хэргээ хүлээн "тохиролцьё" гээд байна. Би хичнээн ядарсан ч гэлээ алуурчныг олтлоо бууж өгөхгүй ээ.

Хэргийг дахин сэргээхээр боллоо

Харин талийгаачийг зодож, аминд хүрсэн хэргээр сэжиглэгдэн  байцаагдсан дэслэгч Ж.Содном-Од, ахлах ахлагч Б.Баярбаатар, Н.Мөнхтулга нараас талийгаачийг зоддог байсан талаар нь асуухад "Бид тийм юм огт хийж байгаагүй ээ. Яагаад гэвэл дарга нар бие биендээ хяналт тавьдаг. Тиймээс хэн нэгэн оюутныг зодох явдал огт гардаггүй юм" гэв.

Ямар учраас та нарыг байцаасан юм бэ гэсэн асуултанд "С.Мөнхбаатар багшийг хүүхэд зоддог уу л гэж биднээс тодруулга авсан юм. Түүнээс биш биднийг хүн зодсон хэргээр байцааж байгаагүй ээ" хэмээсэн. Сэжигтнүүд өөрийгөө гэм буруугүй мэтээр тайлбарлахыг хичээж байсан ч Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйлийн 95-ийн 1-ээр эрүү үүсгэн шалгагдаж байсан юм. Тэд Цэргийн анхан шатны мэдлэг олгох сургуулилтын үеэр шинэ ирсэн оюутнуудыг дэглэн, гарын чилээгээ гаргадаг явдал өнөөдөр ч үргэлжилсээр байгааг гэрчлэх оюутан тус сургуульд суралцаж байна.

Талийгаачийн эгч Ш.Оюунчимэг нь хэргийн эздийг олж тогтоохоор тууштай явахаа мэдэгдсэн.
Өчигдөр болсон "Нээлттэй хаалга"-ны үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой уулзсан юм. Сайд асуудлыг газар дээр нь шийдүүлж, хэргийг дахин сэргээхээр Улсын Мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Ө.Энхтөрд үүрэг өглөө.

Б.Өлзийдэлгэр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан