gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.01
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Засгийн газар төрийн байгууллагын ажилтны цалинг 20 хувиар хасахаар шийдэв

Улс төр
2009-02-16
0
Twitter logo

-Шинээр гэрлэгсдийн мөнгийг 300.000 төгрөг болгоно-

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж Төсвийн тодотголын асуудлаар хэлэлцлээ.
Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт мөн Монгол Улсын 2009 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн билээ. Энэ үеэр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг нэмж тусгасан төслийг өнөөдөр хэлэлцсэн байна.

Энэхүү төсөлд төсвийн орлогын боломжит болон нэмэлт эх үүсвэрийг эрэлхийлэх, тэвчиж болох урсгал зардлыг бууруулах, эдийн засгийн өсөлт болон ажлын байр бий болгох зардлыг хэвээр хадгалах, төрийн албаны орон тоо болон цалин хөлс, бусад зардлыг хэмнэлтийн горимд шилжүүлэх, нийгмийн халамжийн арга хэмжээг хэрэгцээтэй бүлэгт оновчтой чиглүүлснээр эмзэг бүлгийг хамгаалах, амин чухал бус болон шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөрөнгө оруулалтыг хойшлуулах, зогсоох замаар эх үүсвэрийг чөлөөлөхөд чиглэгдсэн ТӨСВИЙГ ТЭНЦВЭРЖҮҮЛЭХ БОДЛОГО баримталсан байна тухай Засгийн газрын ХМА-наас мэдээлж байна.

Төсвийн урсгал зарлагыг бууруулах арга хэмжээний хүрээнд:
-Улсын төсвөөс хүүхдүүдэд сар бүр олгодог 3000 төгрөгийг үргэлжлүүлэн олгож, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас улирал тутам олгодог 25.000 төгрөгийг Монгол Улсыг хөгжүүлэх сангийн үлдэгдэлтэй уялдуулах
-Шинээр гэрлэгчдэд олгож байгаа 500.000 төгрөгийг 300.000 болгож, 6.6 тэрбум төгрөгөөр зардлыг бууруулах
-Шинээр төрсөн хүүхдэд олгох 100.000 төгрөг, Алдарт эхийн одонтой эхчүүдэд олгох мөнгөн тусламжийг үргэлжлүүлэн олгох
-Зарим төрлийн нийгмийн халамжийн тэтгэмжийн давхардлыг арилгах
-Төрийн нийт албан хаагчдын цалинг гуравдугаар сарын 1-нээс эхлэн нэг жилийн хугацаанд 20 хувиар, төрийн өндөр албан тушаалтны цалинг 30 хувиар, нийт 98.6 тэрбум төгрөгөөр бууруулах
-Төсөвт байгууллагын бараа, үйлчилгээний зардлыг багасгаснаар 25.3 тэрбум төгрөг хэмнэх
-Орон тоог нэмэгдүүлэхгүй байх, орон тооны хязгаараас хэмнэгдэж байгаа болон сул буй орон тоо, тэтгэвэрт гарч буй иргэний оронд шинээр ажилтан нэмж  авахгүй байх

Хөрөнгө оруулалтыг хумих арга хэмжээний хүрээнд:
-2009 онд шинээр эхлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хойшлуулах
-Өмнөх онд барихаар төлөвлөгдөөд 2009 онд шилжиж байгаа боловч тухайн төслийн тендер зарлагдаагүй, барилгын ажлын гэрээ байгуулагдаагүй, гэрээ байгуулсан боловч барилга угсралтын ажил эхлээгүй, санхүүжилт хийгдээгүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг хойшлуулах зэрэг арга хэмжээг авснаар улсын төсвийн хөрөнгө оруулалт батлагдсанаас 130 гаруй тэрбум төгрөгөөр буурна гэж тооцжээ.

Хуралдаанаас Монгол Улсын 2009 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2009 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, тэдгээртэй холбогдуулан бусад холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдэд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Энэхүү төслийг  Ерөнхий сайд дөнгөж УИХ-ын даргад өргөн барилаа. Улмаар УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм.

Ч.Болор

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан