gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.24
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.24
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нарантуулын цэвдэг хүйтэн амьдрал дахиад л үргэлжилнэ

Нийгэм
2008-12-24
0
Twitter logo

"Нарантуул" захын бараан амьдралын шинэ өглөө Өглөөний нар бараан саарал утааны цаанаас илч муутай гэрлээ тусган мандахад "байцаа" шиг олон давхар хувцас өмсөж зузаалсан ченжүүд "Нарантуул" зах дээр энэ тэндээс цугларна. Эзэнгүй байсан зах хэдхэн хормын дотор хүний хөл, машин тэргэнд дарагдана.

Чингэлгийнх нь хажуу талаар "морь харах” хүмүүжилтэй хүмүүсийн гайгаас мөсөн гулгуур болсон чингэлгийн цантсан хаалга онгойж, энд тэндгүй модон авдар түрэн нүргэлсэн чимээгээр их захын шинэ өглөө эхэлнэ. Ченжүүд 10.00-11.00 цагийн хооронд бараагаа лангуун дээр өрдөг. Тэд энэ өдөр орлого сайн олох юмсан хэмээн хичээж бусад ченжээсээ түрүүлэн бараагаа гарган тавих гэж яарна.

Зуны халуун, өвлийн хүйтэнд эрүүл мэндээрээ дэнчин тавьж, амьдралаа авч яваа хүмүүс бол Нарантуулын наймаачид. Тэд өвлийн хүйтэнд ажилдаа гарахдаа "100" татдаг. Учир нь дэлхийд байхгүй хүйтэн зах дээр даарахгүйн тулд. Тэдэнд олон бэрхшээл тулгардгийг хэн бүхэн мэднэ. Сарын 45-50 мянган төгрөг төлж лангуу түрээсэлдэг олон ченж бий.

Урд хөршийн чанар муутай барааг аль болох хямд үнээр авч, хил, гаалиар татвар бага төлж гаргах гэж элдэв арга сүвэгчилнэ. Авчирсан бараагаа хэдэн төгрөг нэмж хүмүүст борлуулна. Хүмүүсийн дунд Эрээний захаас 10 мянган төгрөгөөр авсан гутлаа 30 мянган төгрөгөөр захын ченжүүд зарж мөнгө олдог гэсэн яриа гарах болсон.

Тэднийг авчирсан бараандаа хэдэн төгрөг нэмж зардаг талаар "Нарантуул" зах дээр гутал зардаг н.Батчимэгтэй ярилцлаа.

Хямдхан авсан бараандаа 20 мянган төгрөг нэмдэг ченж олон бий

-Ченжүүдийн сарын орлого хэдэн төгрөг вэ?
-Ер нь бол сэргэлэн, танил тал ихтэй хүмүүс ашиг их олдог. Гэхдээ эрсдэл ихтэй. Учир нь урд хөршийн ченжүүдээс хямд боловч хүний нүдэнд чанартай мэт харагдах бараа худалдаж авахыг бодно. Хэрэв хүний нүдэнд тусахаар сайн бараа авч чадвал амархан борлогдоно. Энд зогсдог ченжүүд олон жил наймаа хийж байгаа болохоор ихэнх нь хөрөнгөжсөн.

-Урд хөршөөс 10 мянган төгрөгөөр авсан бараагаа 30 мянган төгрөгөөр зардаг гэсэн. Энэ талаар тодруулахгүй уу?
-Зарим ченж тэгээд байдаг юм. Бид авчирсан бараандаа 5-15 мянган төгрөг нэмж зардаг. Хямдхан гутал Эрээн хотоос худалдаж авчихаад хүмүүсийг хуурч, 20 мянган төгрөг нэмээд зардаг тохиолдол олон гардаг. Энд 20 мянган төгрөгөөр зарагдаж байгаа өмдийг урдаас долоон мянган төгрөгөөр авч байх жишээтэй. Энэ нь бусад ченжид нөлөөлдөг. Одоо хүмүүс захаас юм авах нь ховордоод байна. Ихэвчлэн хөдөөний хүмүүс хэрэгцээт зүйлээ авдаг. Хотын хүмүүс дэлгүүрээс авдаг болсон.

-Дөрвөн улирлын турш гадаа зогсч байгаа ченжүүдийн эрүүл мэнд амархан мууддаг байх. Бөөрний өвчтэй хүмүүс олон байдаг уу?
-Захын ченжүүдийг их мөнгө олж иргэдийг хуурдаг гээд хэн ч бидний төлөө дуугардаггүй. Хэрэв бид Нарантуул захын удирдлагуудад "эрүүл мэндээрээ хохирч байна. Дулаан тохилог байрыг биднээс авсан түрээсийн мөнгөөр барьж өг" гэвэл хөөнө. Бөөрний дутагдалд орсон олон ченж бий. Өвлийн улиралд цементэн дээр цас тогтоод хөлдчихнө. Дээрээс нь нарны илч муу өдөр их хүйтэн байдаг. Бүгд ямар нэг өвчин тусч байна. Ченжүүд хэдхэн төгрөгийн төлөө өөрсдийгөө золиосонд гаргадаг. Тэглээ гээд өөрөөр амьдрах арга алга. Иймд өвчин тусах хүртлээ юмаа зараад л явж байна.

Өдрийн амьдрал
Шинэ жил дөхсөн тул "Нарантуул" захад түм түжигнэж, бум бужигнаж байна. Анхаарал болгоомжгүй явж байгаа иргэдийг халаасны хулгайчид андахгүй. Нэг л мэдэхэд халаасанд байсан зүйлийг нь хамаад явна.

Захын арын хаалган дээр уранхай, ноорхой хувцастай, бор дарсанд орсон хүмүүс, халаасны хулгайчид хуучирсан зүйлийг 500-1000 төгрөгөөр зарахтай тааралдана. Энд захын борчууд цуглардаг аж. Тэд хулгайлсан эд зүйлээ зардаг.

Хажууханд нь нохойн махаар хийсэн 50 төгрөгийн бууз, нэг таваг нь 250 төгрөгийн хоол бий. Гэр оронгүй, амиа аргацаах тэд өдөрт дээрх хоолыг иднэ. 1000 төгрөг олчихвол гэдсээ цадтал хооллож, уух архиа олчихсон гэсэн үг. Хуучин гутал, хувцас аваад бусдад түлш болгон зардаг хүмүүс байх аж. Гутал хувцсыг нэг шуудайнд дүүргээд 1500 төгрөгөөр тэр хавийн ядууст зарна.

Өвлийн улирал эхлэхэд гүйлгээ ихтэй бараа болдог аж. Тус газар хуучин бараа зарж мөнгө олдог Г.Жамъянжавтай ярилцлаа.Тэрбээр мөнгө өгвөл ярина хэмээн ихэрхэв.

Бүгд баруун гарын бээлий

-Таны зарж байгаа бараа хэр гүйлгээтэй вэ. Миний хувьд эндээс авах юм алга?
-Зарагдахгүй байсан бол юу гэж энд зогсдог юм. Амьдралын боломжтой хүмүүст авах юм энэ хавиар байхгүй. Харин ядуу над мэтийн хүмүүст хэрэгцээт зүйл олон бий.

-Энд зарж байгаа савхин бээлий, түрүүвч бүгд хулгайн замаар орж ирсэн гэсэн. Энэ үнэн үү?
-Тийм ээ. Бага гарын хулгайчид энд хулгайлсан зүйлээ хямдхан өгдөг. Бид түүнийг нь худалдаж аваад 200-500 төгрөг нэмж зардаг. Миний зарж байгаа бараан дотор өрөөсөн бээлий 20 гаруй байна. Бүгд баруун гарын бээлий.

-Нохойн махаар хийсэн бууз, хуушуур хямдхан юм?
-Тийм. Бууз, хуушуур, цуйван хямдхан. Гэр оронгүй, архичин хүмүүс эндээс хоол байнга авч иддэг. Хоол хийдэг хүмүүс нохой алдаг иргэдтэй тохиролцоод, махаа авдаг гэсэн.

Үдшийн "Нарантуул"
Нар жаргаж харанхуй болж, одод түгсэн хойно захын нэг өдрийн амьдрал дуусч, иргэд машин тэргээ хөлөглөсөөр захын хаалгаар гарч одно. Ченжүүд модон авдраа түрсээр чингэлэгтээ хийх аж. Энд тэндгүй согтуу хүмүүс хашгирч, хүүхэд, хөгшид цаасан хайрцаг, хувцанцар сав түүн бөхөлзөнө.

Тэднийг хамгаалагч нар "хурдан гар" хэмээн хөөх аж. Захын хамгаалагчид бүхэл шөнийн турш нойргүй хонодог байна. Хулгайчид тэдний амар заяаг үзүүлэхгүй. Заримдаа хүмүүсийн юмыг хулгайд алдаж өрөнд ордог гэж хамгаалагчид ярьж байлаа. Захын хашааны гадаа согтуу хүмүүс бие биедээ агсан тавих аж. Тэднийг цагдаа нар барьж эрүүлжүүлэхгүй. Халаасандаа 10 төгрөг байхгүй. Хэдэн сараар усанд ордоггүйгээ тэднийг нохой ч тоож шиншэхгүй.

Ийнхүү манай улсын хамгийн том захын нэг өдөр өндөрлөдөг. Маргааш өглөө дахиад л хүн, машины хөлд зах дарагдаж ядуу хүмүүс мөнгө олж хямдхан хоол, архиа авах гэж энд цугларцгаана. Дэлхийд өөр хаана ч байхгүй Монголын, Нарантуулын цэвдэг хүйтэн захын амьдрал үргэлжилнэ.

Н.Ариунболд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан