УИХ-ын
намрын ээлжит чуулганаар хэлэлцэх
асуудйлуудын жагсаалтыг хэвлэлээр
нийтэлснийг үзээд "Үзэв үү. Нөгөөхөө
хэлэлцэх асуудлынхаа дотор яагаад
оруулсангүй вэ" гэж гайхшран ярилцах
хүн олон байна. Энэ нь шинэ чуулган
цэгцэрч эхэлмэгцээ шийдэх "Ашигт
малтмалын тухай хууль"-д оруулах
өөрчлөлтийг хэлж байгаа хэрэг. Ийм
хүлээлт үнэндээ хамгийн тулгамдсан
асуудал нь ойлгомжтой. Олон хүний хувьд
хуулинд өөрчлөлт оруулах, үгүй нь тийм
ч чухал биш байж болох юм. Харин ганц
хамаатай нь энэ хуулинд өөрчлөлт
оруулснаар иргэн бүрийн гар дээр өгөх
1.500.000 төгрөгийн асуудлыг шийдэж өгөх
явдал билээ. Ухаантнууд мөнгөний эх
үүсвэрийг шийдээгүй байна, шинжлэх
ухааны үндэслэлтэй ултай үзэх асуудал
гэж ирээд л цэцэрхэж магадгүй юм.
Харин Монголын дийлэнх иргэд бараг л сонгуулийн маргаашаас энэ мөнгийг гар дээрээ авах тухай бодож байсан. Энэ намар сургуульд орсон хүүхдийнхээ сургалтын төлбөрийг иргэн бүрт өгөх 1.500.000-гаасаа шийднэ гээд ярьж байсан хүн ч нэг бус. Бас "Гэр бүлийн гишүүнийхээ тоогоор дөрвөн хүний зургаан сая төгрөг хүнээс зээлчихлээ" гээд бахархангуй ярьж байгаа хүнтэй ч таарч байна. Ийм л учраас УИХ-ын ихэнх суудлыг авсан ах намын хамгийн түрүүнд хийж амжуулах ажлыг "Ашигт малтмалын тухай хууль"-д оруулах өөрчлөлт гэж хүмүүс хүлээж байлаа. Гэвч намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн 23 асуудлын нэгдүгээрт нь биш гэхэд адагт нь ч байдаггүй ээ. Бухын доодохыг харж үнэг турж үхэхийн үлгэр яруу тодоор болж байх шиг. "За, хувиа авах биш хишиг горьдох нь ч яамай.
Монгол хүн гэсэндээ дансны 1.500.000 төгрөгөө авах нь л чухал"гэж итгэж найдаж ирсэн олон хүний сэтгэл рүү ус цацаж, олон түмнийг доромжилж байна. Гэтэл байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Агаарын төлбөрийн тухай хуулийн төсөл, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл гэх шиг, асуудлуудыг эхлээд шийдэх юм байхаа.

Э.Энэрэл