gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.17
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Баяр: Дүү минь монгол хүний саруул ухаанд итгэдэг байсан

Улс төр
2008-10-03
0
Twitter logo

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг бусдын гарт амь насаа алдсанаас хойш 10 жил өнгөрлөө. 1998 оны аравдугаар сарын 2-ны тэр хар өдрийг монголчууд хүчирхийллийн эсрэг өдөр хэмээн үзэх болсон юм.

Нийслэлийн АН-ын байрны хойхноос Төрийн ордныг зүглэн зогсох, С.Зориг агсан баруун сугандаа бичгийн хавтас, зүүн гарынхаа долоовор, дунд хурууны завсар татах дуртай өнөөх "Стюардеса" тамхиа хавчуулчихаж. Түүнийг хүндэтгэдэг нэгэн бээр жил бүрийн энэ өдөр хөлийнх нь дэргэд "Стюардеса" тамхи тавьдаг байсан санагдана. Энэ тамхи олдохоо больсон бололтой, өчигдөр харагдсангүй. Түүнийг хайрлаж, хүндэтгэн дурсдаг хүмүүсийн нүдэнд ийм л дүр бүхий хөшөө өнөөдөр үлджээ.

Монголд өрнөсөн ардчилсан хөдөлгөөний удирдагч С.Зоригийг төрөл төрөгсөд, журмын нөхөд нь өчигдөр дурсан санав, С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлэхээр МоАХ-ны дарга, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, МоАХ-ны дарга асан Ш.Түвдэндорж, Дарь. Сүхбаатар нарын МоАХ-ны партизанууд, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Д.Батбаяр, Сангийн сайд С.Баярцогт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам болон С.Зоригийг хүндэтгэн хайрладаг, хамтран ажиллаж байсан хүмүүс иржээ.

Хэи нэг нь Зоригийн хүзүүнд цагаан хадаг зүүгээд өгчихөж. Өлмий дор нь өнгө өнгийн цэцэгс, цэнхэр өнгийн хадаг алаглана, Тэнд цугласан хүмүүст "Зориг" гэсэн бичигтэй цэнхэр өнгийн саравчтай малгай, талийгаачийн дүр бүхий энгэрийн тэмдэг "Зориг сан"-гаас тарааж байлаа, Энэ үеэр С.Зориг агсны ах С.Баяртай уулзав. Тэрбээр цөхөрсөн байдалтай ч итгэл алдаагүй хэмээгээд ийн ярив.

-Жил бүр л биднээс асуудаг юм. Ажлын хэсгийнхэн болохоор шалгаж байгаа, мөрдөн байцаалтын нууц гэхээс өөрийг хэлдэггүй. Тийм болохоор сэтгүүлч та нартай л адилхан мэдээлэлтэй байдаг. Үе үеийн УИХ, Засгийн газар гээд хандаагүй газар бидэнд цөөн. Шинээр байгуулагдсан Засгийн газарт одоо хандаад үзье гэж боддог. Дүү минь "Монгол хүний саруул ухаанд би итгэдэг" гэж ярьдаг байсан юм. Түүнд нь монголчууд итгэдэг. Тийм болохоор зөвхөн С.Зоригийн ар гэрийнхэн ч бус монголчууд энэ хэргийг илэрнэ гэдэгт найдаж байдаг гэв.

Го.Энхтөр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан