Баянгол дүүргийн XIV
хорооны нутагт байрлах "Капитал"
банкны салбарт өнгөрсөн мягмар гаригийн
шөнө хулгайч оржээ. III хорооллын нутагт
байрлах уг салбарт хулгайч түлхүүр
тааруулан орж 10 гаруй сая төгрөг авсан
аж. Тус дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн
энэ хэргийг шалгаж байна.
Энэ банкийг гэрээт харуул хамгаалалтын "Owl” байгууллага хамгаалдаг бөгөөд тухайн шөнө гарсан хамгаалагчаас хэрэгт холбогдуулан мэдүүлэг авсан сурагтай.
Зарим хүн банкнаас 10 сая төгрөг алдагдах бол нэг их мөнгө биш, шуугиан тариад байх зүйл биш гэж байгаа ч банкны харуул хамгаалалт, банкинд итгэх иргэдийн итгэлд нөлөө узүүлж байгаа юм.
Г.Равжаа