gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.06
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хоёрдугаар дайны эхлэл болсон Халхын голын дайн

Нийгэм
2009-05-11
0
Twitter logo

Өнөөдөр тавдугаар сарын 11. Тэртээ 70 жилийн өмнөх энэ өдөр Монгол Улсын дорнод хил Халхын гол орчмоор Японы милитаристууд гэнэт халдан довтолж, дорно зүгт дарийн утаа суунагласан юм. Тухайн үеийн Монгол орон нь япончуудын хувьд геополитикийн болоод улс төр, эдийн засгийн талаар сонирхлыг нь ихээр татаж байсан юм. Японы милитаристууд 1935 онд Хойд Хятад, өнөөгийн БНХАУ-ын Өвөрмонголыг эзлэн улмаар Монгол Улс, тухайн үеийн ЗХУ-ын Алс Дорнодыг булаан эзлэх зорилт тавьж байсан тухай түүхийн шинжлэх ухааны эрдэмтэн, мэргэд бичиж тэмдэглэжээ. Энэ зорилтоо биелүүлэхээр 1939 оны тавдугаар сарын 11-нд япончууд Халхын гол орчмоор дайн зарлалгүй халдан довтолсон түүхтэй.

Японы түрэмгийлэгчид 1939 оны тавдугаар сарын 11-ний үүрээр агаарын нисэх хүчнээр дэмжүүлсэн гэнэтийн довтолгоогоор манай хилчдэд цохилт өгсөн юм. Тэд энэ дайнд эртнээс бэлтгэсэн учраас Японы нисэх хүчин Монгол нутгийн гүн рүү цөмөрч, тухайн үеийн томоохон суурин болох Баянтүмэнг бөмбөгдөж, явган цэргүүд нь их бууны галын дэмжлэг, танк хуягт техникийн хамт гэнэтийн довтолгоогоор Халхын голын дагуух манай улсын хилийн заставуудад хүчтэй цохилт өгөн Монгол оронд цөмрөн орсон юм. Япончууд Халхын голд 1939 оны тавдугаар сарын эхээр 2600 цэрэг, зэвсэг, техникийн хүч хуримтлуулсан байжээ. Мөн ар талаасаа нэмэлт хүч татах, улмаар тухайн үедээ Азид төдийгүй дэлхийд ялагдашгүй хэмээн нэр алдар нь түгээд байсан Квантуны армийг дайнд татан оролцуулахын тулд төмөр зам, нисэх буудал бүхий фронтын ар талыг Монголын хилийн ойролцоо бэхжүүлж байгуулсан нь дайнд эртнээс бэлтгэсний шинж аж. Ийнхүү 1939 оны тавдугаар сарын 11-нд Япончууд Монгол Улсад дайн зарлалгүй халдан довтолсноор Халхын гол дайны талбар болсон юм.

1936 оны арваннэгдүгээр сард тухайн үеийн ЗХУ, Монгол Улсын хооронд харилцан туслах гэрээ байгуулсаны дагуу Оросын Засгийн газраас шийдвэртэй арга хэмжээ авч эхэллээ. Үүнээс өмнө дайсны эсрэг тулалдсан Монгол Зөвлөлтийн цэрэг 1939 оны тавдугаар сарын эхээр буудлагын болон морьт цэрэг 900 гаруй, 60-аад пулемёт, янз бүрийн их буу, хуягт машин ердөө 50 гаруйтай л байжээ. Үүнээс үзэхэд дайны эхний үед Монгол Зөвлөлтийн цэргийн хүч аль ч талаараа дайснаасаа олон дахин бага байсан юм. Түүгээр ч үл барам дайны талбараас хамгийн ойрын төмөр замын өртөө хүрэхэд 650-780 ш зайтай байжээ. Монгол Зөвлөлтийн цэргийн ар талаас фронт руу сум, зэвсэг техник нийлүүлэхэд тухайн үедээ 7-10 хоног шаард-даг байв. Тавдугаар сарын 11-нд Япончууд гэнэт халдан довтолсны дараа ЗСБНХУ-ын Батлан хамгаалах ардын комиссар, маршал К.Е.Ворошиловын тушаалаар Зөвлөлтийн цэргийн Алс Дорнод дахь 57 дугаар тусгай корпусыг өргөтгөж Халхын голын байлдааны армийн нэгдүгээр бүлэг болгон зохион байгуулж, командлагчаар нь хожмын цэргийн их жанжин болсон Г.К.Жуковыг томилсон байна. Армийн нэгдүгээр бүлгийн цэргийн зөвлөлийн гишүүнээр М.С.Никишев, штабын даргаар М.А.Богданов нарыг томилж, Халхын голын фронтыг удирдуулсан юм. Халхын голын дайнаас Г.К.Жуковын цэргийн жанжны суу алдар тодорч, хожмоо дэлхийн хоёрдугаар дайнд түүний авьяас чадвар нь мандсан түүхтэй. Халхын голын дайнд оролцсон Монгол ардын хувьсгалт цэргийн бүх анги, нэгтгэл оперативийн хувьд армийн нэгдүгээр бүлгийн бүрэлдэхүүнд багтан орж тулалджээ. Монгол ардын хувьсгалт цэргийн байлдааны ажиллагааг Ерөнхий сайд, Цэргийн явдлын яамны сайд, бүх цэргийн жанжин, маршал Х.Чойбалсан ерөнхийд нь удирдсан юм. Мөн байлдааны ажиллагааг газар дээр нь буюу Халхын голд бүх цэргийн жанжны орлогч Ж.Лхагвасүрэн, Жанжин штабын дарга Ж.Цэрэн, Жанжин штабын байлдааны бэлтгэлийн хэлтсийн дарга Г.Эрэндоо, Монголын нисэх хүчний командлагч М.Зайсанов, их бууны бэлтгэлийн дарга Б.Цог, хуягт танкын газрын дарга Ч.Мижид нар удирдаж байсан юм.

Халхын голын байлдааны фронтын гүн нь 20-25, өргөн нь 60-80 километр байжээ. Хожим цэргийн түүхчид Халхын голын байлдааны явцыг дөрвөн үндсэн хэсэгт хуваасан байна. Эхний үе буюу 1939 оны тавдугаар сарын 11-31 -ний хооронд хоёр талаас цэргийн багахан хүч оролцсон тагнуул, туршуулын шинжтэй байлдаан болжээ. Япончууд 1939 оны тавдугаар сарын 11-ний үүрээр гэнэдүүлэн довтолсноор Халхын гол орчимд Номонхаан, Бүрд-Овоо болон Хайлаастын голын дагуу манай нутагт цөмрөн орж өөрсдийн хориглолт, бэхлэлтээ байгуулсан аж. Тулалдааны эхний үе буюу 1939 оны тавдугаар сарын 11-31-ний хооронд Монгол, Зөвлөлтийн цэргийн нэгтгэл, анги дайсны давуу хүчний өөдөөс эрэлхэгээр байлдаж, Японы 400 гаруй цэрэг, офицер үлэмж тооны зэвсэг, техникийг устгаж дайсныг улсын хилээс хөөн зайлуулсан юм.

1939 оны есдүгээр сарын 16-ны өдөр дууссан Халхын голын дайн нь дөрвөн cap гаруй хугацаанд үргэлжилсэн ч тухайн үеийнхээ нөхцөл байдал, олон улсын цэрэг, стратегийн хувьд ч дэлхийн хоёрдугаар дайны эхлэл байсан гэж цэргийн түүхчид үздэг юм. Ийнхүү одоогоос 70 жилийн тэртээ 1939 оны тавдугаар сарын 11-ний үүр цайж дорноос наран мандан, сэргэлэн болжмор жиргэсэн тэр цагаар Халхын голд буун дуу тасхийж, бөмбөг дэлбэрч Япончуудын өдөөсөн зарлаагүй дайн эхэлсэн юм. Халхын голын дайн Орос Монголын цэргийн хувьд дэлхийн хоёрдугаар дайны үеийн томоохон сорилго, сорилт байсан гэхэд болно. Тухайлбал, 1939 оны наймдугаар сард болсон агаарын тулалдаанд хоёр талаас 400 гаруй онгоц оролцсон нь дэлхийн хоёрдугаар дайны түүхэнд ч болоогүй хэмээн цэргийн түүхчид бичжээ. Мөн явган цэргийн довтолгоог дэмжиж танкын хүчээр дайсанд цохилт өгөхөөр төлөвлөсөн хэдий ч нөхцөл байдлаас үүдэн П.А.Яковлевын танкын бригад дангаараа тулалдаанд орсон нь Япончуудын хувьд гэнэтийн цохилт болж цэрэг, дайны түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн байна. Халхын голын дайны хар утаа замхарсаар 70 жил болсон ч эх орон, ард түмнийхээ төлөө амь хайргүй тэмцэж явсан ахмад үеийн дайчин замналыг мартах учиргүй.

Н.Төр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан