Хотын утаа хоолой хорсгох улирал ирлээ. Агаарын бохирдол, утаа тортог хүний эрүүл мэнд ялангуяа уушгинд муугаар нөлөөлдөг талаар бид бишгүй л нэг ярилаа. Гэхдээ утаа улам нэмэгдсээр байгаа. Тэртэй тэргүй утаатай орчинд амьдарч байгаа хойно уушгиа яаж хамгаалах вэ. Тийм боломж байдаг болов уу. Энэ талаар Ж.Бадрал эмчтэй ярилцлаа. Түүнийг хүмүүс уушгины Бадрал гэдгээр нь андахгүй мэддэг билээ.
-Өвлийн гурван сард нийслэлд утаа
хэмжээ хязгаараа алддаг. Энэ тохилдолд хүний уушги яах вэ?
-Арваннэгдүгээр сар гаруут л хот
маань утаагаар бүрхэгддэг болсон. Энэ нь хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг.
Утаанаас хамгаалах гэж хүн бүр бодож байх шиг байна. Эмч нар ч утаа хүний биед
яаж нөлөөлж байна, үүнээс яаж хамгаалах талаар байнга анхаарч байдаг. Ер нь
уушги бол хамгаалах эрхтэн. Тийм учраас өөрийгөө хамгаалах, цэвэршүүлэх
системтэй. Юу гэхээр цагаан мөгөөрс, гуурсан хоолойг хучсан хучуур эд гаднаас
амьсгал авахад агаартай хамт орсон бохирыг шүүгээд, амьсгалаар гадагшлуулдаг.
Гадагшлуулж байгаа хэлбэр нь цэр, нус, ханиад гэх мэтээр илэрдэг. Хэрэв утаа,
тоос шороонд удаан хугацаагаар байгаад байвал уушгины хамгаалах, цэвэрлэх
системийн үйл ажиллагаа алдагддаг.
Хамгаалалтын систем нь алдагдахаар өвдөнө. Үүний эсрэг эмч нар сайн ажиллах хэрэгтэй. Яаж хамгаалах ёстой гэхээр цэр шингэлэх, гадагшлуулах, цагаан мөгөөрс гуурсан хоолойн нарийсалтын эсрэг эмчилгээг хийх хэрэгтэй болдог.
-Утаанаас болоод хүний уушгинд ямар
ямар согог үүсдэг вэ?
-Утаа, тоос нь хүний уушгинд ороод
барьцалдаж, чулуун нүүрс шиг болчихдог. Уушги хатуураад гэмтдэг гэсэн үг л дээ.
Ийм айхтар хүндрүүлэхгүйн тулд урьдчилан хамгаалах хэрэгтэй.
-Танд үзүүлэхээр ирдэг хүмүүс голдуу
ямар зовиуртай байдаг вэ?
-Ханиалгах, цэр гарах, амьсгаадах,
дотор бачуурах гэх мэт зовиуртай хүмүүс ирдэг. Уушгины зөвлөх эмч бол тэр олон
зовиурыг хооронд нь ялгаж салгахын тулд эхлээд зургийг нь авч үздэг. Зураг
үзэхэд монголчуудын 80-90 хувь нь уушгины бронхит буюу цагаан мөгөөрс, гуурсан
хоолойн үрэвсэлтэй байдаг. Энэ нь бидний эрүүл мэндэд аюулын харанга дэлдэж
байгаа хэрэг.
-Энэ нь юутай холбоотой вэ?
-Монголчууд өвөл нь утаа, хавар
намарт нь тоос шороо, зунд нь ургамлын гаралтай янз бүрийн харшил, цагаан
хөвөнтэй орчинд амьдарч байна. Байнга л ийм орчин байна шүү дээ. Энэ бүхэн
нөлөөлж байна.
-Та түрүүн уушги өөрийгөө
хамгаалдаг гэсэн. Тэгвэл агаарын бохирдол дээд цэгтээ хүрсэн өвлийн улиралд
уушгинд тодорхой эмчилгээ хийвэл хамгаалах систем нь сэргэдэг гэсэн үг үү?
-Сэргэнэ. Уушгины цагаан мөгөөрсөн
дотуур жирвэлзүүр хучуур эд байдаг. Хучуур эдний өнгөн талд жижиг намирсан эс
байдаг. Энэ нь гаднаас бохирдсон агаар аваад өөрөө тунгааж шүүж, буцаагаад
гадагшаа ханиалгаар гаргадаг. Жирвэлзүүр хучуур эдийн өөрийнх нь хөдөлгөөнийг
ихэсгэх, утаа, тоос шороо орох үед гадагшуулах төрлийн эмчилгээ хийвэл
хамгаалах систем нь сэргэдэг.
-Өвлийн улиралд эрүүл хүн ч ийм
эмчилгээ хийлгэх хэрэгтэй юу?
-Өвдөхөөс нь сэргийлэх арга хэмжээ
авч болно. Ер нь хүний биед таван цул, зургаан сав эрхтэн байдаг гэдэг. Таван
цул эрхтэнд уушги, зүрх, элэг, дэлүү, бөөр ордог. Үүнээс хамгийн чухал эрхтэн
нь уушги. Хүн эхээс төрөхдөө л амьсгалж эхэлдэг. Ертөнцийн мөнх бусыг үзээд
нас эцэслэхэд амьсгал хураагддаг. Энэ хооронд уушги гаднаас цэвэр хүчилтөрөгч
аваад цусаар дамжуулан бие махбодийн эд эсэд хүргэх гол үүрэг гүйцэтгэдэг. Энэ
үүргийнх нь ямар нэг хэсэгт саад гарах юм бол янз бүрийн өвчин үүснэ. Хоолой
дээр сэрвэлзээд ханиалгаад эхэлж байгаа чинь утаа, тоос биед орж байна гэдгийг
бие организм илэрхийлж байгаа хэрэг. Мөн дотогш орохоос сэргийлж, ханиадаар
гадагшлуулж байна гэсэн үг. Уушгины аль хэсэгт утаа, тоос хуримтлагдаж эхэлж
байна гэдгээс өвчлөл нь шалтгаална.
-Ер нь уушгийг эрүүл байлгахад юу
хамгийн чухал вэ?
-Цэвэр агаар л хамгийн чухал шүү
дээ. Япон өмнө нь агаарын бохирдол ихтэй, утаа тоос тортогтой байж л дээ. Тэр
үед цэвэр агаараар амьсгалуулдаг систем байсан гэдэг.
-Сүүлийн үед уушгины хорт хавдар
ихэссэн гэдэг. Шалтгаан нь юу вэ?
-Тийм ээ. Хавдар ихсэх шалтгаан нь
саяын бидний яриад байгаа цагаан мөгөөрс, гуурсан хоолойн хурц үрэвсэл эхэн
үедээ оношлогдоогүй эсвэл эмчлэгдээгүй бол архагшдаг. Энэ үед нь тохирсон
эмчилгээ хийхгүй бол хавдрын урьдал өвчин болно. Үүнийг эмчлэхгүй бол хавдар
болж, хажуу эрхтнүүддээ нөлөөлж эхэлдэг. Энэ үед нь оношилбол эдгэрэх
магадлал тун бага.
-Уушги өвдлөө гэхэд биед хэрхэн
зовиур илрэх вэ?
-Уушги бол хамгийн мэдрэмжгүй
эрхтэн. Уушги цоорсон байхад ч зүгээр яваад байна. Бүр хүндэрч байж л өвчин
мэдэгддэг. Тийм болохоор урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоог хийлгэж байх
хэрэгтэй.
-Та уушгины эмчээр хэдэн оноос
ажиллаж байна вэ?
-1962 онд Анагаахын дээдийг
төгссөн. Тэр үед Эрүүл мэндийн сайд Туваан гуай намайг Архангай аймагт томилсон
юм. Аймгаасаа сум дундын эмнэлгийн анхны их эмчээр очиж байлаа. Биднийг төгсөх
үеэр Туваан сайд хүн бүртэй л уулзаж ярилцаж байсан. Тэгэхэд намайг дөрвөн
өнчин дүүтэй, амьдралын боломж муу юм гээд сургуульдаа багшаар авч үлдье гэж
байсан юм. Сайд надад "Нэг жил юу ч гэсэн хөдөө ажиллаад үз. Яаж ажиллахыг
чинь харъя" гэсэн. Нэг жилийн дараа ирээд Сүрьеэ эсэргүүцэх диспансерт
эмчээр очсон. Түүнээс хойш 45 жил энэ чиглэлээр ажиллаж байна.
-Одоо хаана ажиллаж байна вэ?
-"Монос" анагаахын дээд
сургуульд багшилж байгаа. Хичээлгүй чөлөө завтай үедээ 100 айлын эрүүл мэндийн
төвд уушгины оношлогоо, эмчилгээний хувийн эмнэлэг ажиллуулж байна даа.
-Таны залуугийн үетэй одоог
харьцуулахад уушгины өвчлөл хэр ихэссэн бэ?
-Жил ирэх тусам эрчимтэйгээр
нэмэгдэж байна. Олон шалтгаан бий байх. Ялангуяа бронхит буюу цагаан мөгөөрсөн
хоолойн үрэвсэл бүр ихэссэн. Сүрьеэ ч нэмэгдсэн. Ер нь өвөл хатгалгаа авдаггүй
хүн бараг байхгүй болсон байна.
-Уушги бүрэн төгс эмчлэгддэг эрхтэн
үү?
-Хавдрын сүүлчийн шат л биш бол ямар
ч өвчний үед бүрэн төгс эмчлэгдэнэ. Гэхдээ зөв оношлох хэрэгтэй.
-Сүрьеэ юунаас болж үүсдэг вэ?
-Сүрьеэ бол тусгай үүсгэгчтэй
өвчин. Таван төрлийн үүсгэгч байдгаас манайд хүний болон үхрийн төрлийн үүсгэгч
нян бий. Үхрээс хүнд халдана. Хүнээс хүнд халдана. Тийм учраас Хэнтий,
Дорнодын буриадууд түүхий сүүгээ хэрэглэдэг зуршлаасаа болоод сүрьеэ ихтэй байдаг.
-Та түрүүн дөрвөн өнчин дүүтэй
байсан гэлээ. Хаанахын хүн бэ?
-Би Архангайн хүн л дээ. Жаргалант
сумын бага сургуулийн дөрөвдүгээр ангийг төгсөөд Эрдэнэмандал сумын долоон
жилийн сургуульд ирсэн юм. Тэнд ирээд надад аав минь өнгөрчихсөн юм шиг санагдаад
байхаар нь шуудангийн машинд нуугдаж суугаад гэр рүүгээ ирлээ. Ирэхэд аав
маань өнгөрсөн байсан. Сургуулиа төгсөөд Анагаахын дээдэд орсон. Төгсөх жил ээж
маань өнгөрөөд би дөрвөн дүүтэйгээ үлдсэн хүн л дээ.
-Таныг их сонин нэртэй байсан гэж
сонссон юм...
-Намайг Эмгэн гэдэг байсан юм.
Миний өмнө дөрвөн эрэгтэй хүүхэд гараад тогтоогүй юм гэсэн. Би ч гарсан
даруйдаа өвчин ороогоод, үхэх дээрээ тулсан юм биз, цэл хөх болчихсон гэдэг.
Бараг өнөө шөнө үхэх биз гэж байхад манайд нэг анчин иржээ. Анчны өвөрт намайг
хийгээд "Даваан дээр гартал амьсгаатай байвал цааш нь аваад яваарай.
Гарахгүй бол тэнд нь оршуулчихаарай" гэсэн гэнэ лээ. Даваан дээр гарсан
амьсгаатай байж л дээ. Цаад талынх нялх хүүхэдтэй айлд очоод хөхүүлсэн чинь
хөхөж байсан гэсэн. Тэгээд л тогтсон юм билээ. Манай өвөө нутагтаа алдартай
баян хүн байсан. Том том лам нар авчирч баахан ном уншуулаад Эмгэн гэдэг нэр
өгсөн юм байна лээ. Эмгэн нэртэйгээ явсаар аравдугаар анги төгсөх үеэр ийм
нэртэй их сургуульд орж болохгүй гэлээ. Ангийн хурал болж надад Бадрал гэдэг
нэр өгсөн. Өмнөх өдөр нь бид "Манай аялгуу" киног үзсэн учраас Бадрал
жолоочийн нэрийг өгсөн хэрэг л дээ. Түүнээс хойш л Бадрал гэдэг нэртэй болсон
доо.
Д.Оюунтуяа