Монголбанкнаас 2007 оноос инфляцийг онилох мөнгөний бодлогын аргад шилжих зорилтоо тодорхойлсон билээ. (Төрөөс мөнгөний бодлогын талаар 2008 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн танилцуулга. 2007 оны 11 сар)
2006 оноос Монголбанкны шинэ удирдлага “инфляци онилох” гэсэн монголдоо л шинэ нэр томьёог дэлгэрүүлэн рекламдаж эхэлсэн билээ. УИХ ч төв банкны шинэ удирдлагыг дэмжиж УИХ-д оруулж ирсэн бодлогын баримт бичгийг нь бараг өөрчлөлтгүй баталсан юм.
2007 онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлого ямар үр дүнтэй байсныг үзвэл:
Хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдсэн инфляци 2007 оны эцэст хүлээгдэж буй гүйцэтгэлээр 8.9 хувьтай байхаар байна. (Төрөөс мөнгөний бодлогын талаар 2008 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн танилцуулга. 2007 оны 11 сар)
Инфляцийн түвшин 2007 онд 15.1 хувьд хүрсэн нь сүүлийн 10 жилийн хам¬гийн өндөр үзүүлэлт бөгөөд зорилтот түвшнээс 10.1 нэгжээр өндөр байна. (Монголбанк жилийн тайлан 2007)
Мөнгөний бодлогын зорилт хэрэгжээгүйгээс гадна он дуусахад сар гаруйхан байхад Монголбанкны дэвшүүлсэн таамаг нь арав гаруй нэгжээр зөрсөн нь анхаарал татаж байгаа юм.
2008 онд баримтлах мөнгөний бодлогыг хэлэлцэх үед Монголбанк инфляцийг 5.5 хувьд барина гэсэн байр суурьтай байсанд УИХ эргэлзэн шүүмжилж байсан. 5.5 хувь байлгаж чадах юм уу? ядаж нэг оронтой тоонд багтаан барина гэж тодорхойлж болохгүй юм уу? гэх мэтчилэн нилээ маргаж байгаад эцсийн дүндээ Монголбанкны хэлснээс ялимгүй өсгөн инфляцийг зургаан хувь барихаар тогтоол баталсан билээ. Харин 2008 оны 11 сарын эхэнд инфляцийн түвшин оны эхнээс 25, жилийн дүнгээр 34 хувьтай байгаа нь эмгэнэлтэй юм. Монголбанкнаас инфляцийг онилох бодлогоор дамжуулан бараг макро эдийн засгийн диваажин байгуулах тухай мэдэгдлүүд нь үр дүнд хүрсэнгүй төдийгүй төв банкинд итгэх итгэлийг унагаасан.
Энэ бүгдээс үүдэн инфляцийг онилох бодлого Монголд хэр тохиромжтой гэдгийг эргэн хармаар байгаа юм.
Инфляцийг онилох бодлого гэдэг нь тогтоосон хязгаараас үнийн өсөлт давсан нөхцөлд Монголбанк бодлогын хүүгээ өөрчилнө гэж маш ерөнхий байдлаар ойлгож болох боловч Монголбанк иймэрхүү байдлаар ойлгон, бүдүүн тоймоор яваад байгаа юм биш байгаадаа гэсэн айдас төрүүлэх боллоо. Монголбанк бодлогын хүүгээ дээш доош болгон зарласан, түүний ачаар л инфляци 34 хувьтай байгаа, илүү ч байх байсан мэтээр танилцуулах юм.
Бодлогын хүүг зарлахдаа одоогийн инфляци биш харин ирээдүйн инфляцийг урьдчилан тооцож шийдвэр гаргах ёстой. Ямар эрсдэл байгааг нарийн судлах учиртай. Гэтэл инфляцийн хүрсэн түвшинг харгалзан бодлогын хүүг хөдөлгөж байгаа бол Монголбанкны дарга нар эрхэлж байгаа ажлынхаа хүрээнд ёстой “а” ч байхгүй юм байна гэсэн дүгнэлтэнд хүргэнэ. Хэрвээ ирээдүйн инфляцийг тооцон бодлогын хүүгээ хөдөлгөж байгаа гэвэл 2007 оны хувьд арван хэдэн нэгжийн зөрүү, энэ оны хувьд 25-30 нэгжийн зөрүү хаанаас гараад байгааг бас тайлбарлах хэрэгтэй болно.
Онилсон хэмжээнээс давсан инфляцитай нөхцөлд заавал бодлогын хүүгээ нэмэгдүүлнэ гэсэн гаргалгаа бас байхгүй. Ирээдүйн эдийн засгийн өсөлт ажилгүйдэл зэргийг харгалзан зээлийг хүүгээ өсгөхгүй бүр зарим нөхцөлд бууруулах шийдвэр гаргадаг тохиолдол ч бий. Ямар ч болсон арилжааны банкууд зээл олголтоо бараг зогсоож, барилгын салбар хөрөнгийн эх үүсвэрээр гачигдаж, урт хугацааны зээлээр худалдан авах бүтээгдэхүүний борлуулалт илт буурч, иргэдийн төлбөрийн чадвар эрс доройтох зэрэг таагүй хандлагууд ил болж байгаа нь мөнгөний бодлогын хэрэгжүүлэлтэй холбоотой.
Бас нэг зүйл байгаа нь ханшны бодлого. Валютын ханшаар дамжуулан макро эдийн засгийг залах арга механизмыг Монголбанк огт эзэмшээгүй гэж хэлмээр. Валютын арилжаа нь Монголбанк болон Сангийн Яамны нэрийн өмнөөс хийгдэх боловч ханш чухам ямар байхыг Монголбанк хариуцахгүй, зөвхөн инфляциа л онилох болно гэсэн байр суурь нь зөв мэт боловч үнэндээ чөлөөтэй хөвөх валютын ханш үйлчилдэг нөхцөлд л үр дүнд хүрнэ. Гэтэл манай ханшны бодлого нь “managed floating exchane rate” нэртэй. Нэгэнт л залж байгаа бол ханш ямар байхыг Монголбанк хариуцах ёстой болно л доо.
Монголын эдийн засаг бараг 80 хувь импортоос хамаарсан бүтэцтэй байхад валютын ханшаар дамжуулан эдийн засгийг залах бололцоог бүрэн ашигламаар байгаа юм. Уул нь арваад жилийн өмнө энэ аргыг хэрэглэх гэж оролдоод орхисон л доо. Ханшийг баримжаалсан мөнгөний бодлогын үед гадаад улсын мөнгө санхүүгийн бодлого буюу инфляцийг оруулж ирнэ, бид нөлөөлөх чадваргүй гэж үздэг тал бий. Арваад жилийн өмнө улсын валютын нөөц бага байсан харин валютын нөөц хангалттай бүрдсэн нөхцөлд ханшаар дамжуулан үнийн өсөлтийг хазаарлаж болно. Нөгөө талаас эдийн засгийн импортын хамаарал хэтэрхий өндөр байгаа нөхцөлд энэ аргыг хэрэглэх нь зохистой. Гэхдээ ханшийг чангаруулж байгаа нөхцөлд техник технологийн импортыг эрчимтэй дэмжиж аж үйлдвэр болон үйлдвэр үйлчилгээний баазыг бэхжүүлэх зэрэг цогц арга хэмжээтэй нягт уялдуулах ёстой.
Түүнээс гадна зээлийн хүүгээ өөрчилж байгаа нь валютын ханшийг бас нөхцөлдүүлдэг гэдгийг Монголбанк эрхбиш мэднэ байх. Зээлийн хүү нэмэгдүүлэх нь төгрөгийг чангаруулж импортыг хямдруулж улмаар дотоодын зах зээлийн үнийг бас уруудуулах бололцоо бүрдүүлнэ. Гэхдээ цаг хугацааны хүчин зүйл гэж байгаа. Гадаад хүчин зүйлсийн шокийг хэрхэн зөөлрүүлэх вэ гэдэг нь өөрөө бас л мэдлэг туршлага, мэдрэмж шаардсан зүйл. Ер нь мөнгөний бодлого нь макро эдийн засгийн онолын гүн гүнзгий мэдлэг мэдрэмж, туршлага шаардсан ажил юм.
Энэ бүгдийг бичихдээ инфляцийг онилох бодлогоос татгалзахыг уриалаад байгаа юм биш харин өөрийн орны бодит нөхцөл байдлыг онцгой анхаарч шийдвэр гаргахыг л анхааруулж байгаа юм. Бусдын зүйлийг хаа хамаагүй хуулбарлан хүчээр Монголд хөрслүүлэх туршилтанд ард иргэд нийгмээ хангалттай нэрвүүлсэн шүү дээ. Инфляци онилох бодлого гэхэд л хамгийн наад зах нь прогноз хийх чадавхи бүхий институт, бодлогын хэрэгслийг дагаад залагддаг банк санхүү, валютын ханшны тогтолцоо шаарддаг юм.
Дэлхийн санхүүгийн хямрал Монголд хэрхэн нөлөөлж байгаа зэрэг асуудлыг энд хөндөх зорилго тавиагүй.
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал