БНХАУ болон Казахстан улсад манай улсын иргэд хар тамхины хэргээр баривчлагдаж Ж.Дамдин гэдэг хүн цаазаар авахуулах ял сонсоод байгаа билээ. Тэгвэл Ж.Дамдины эхнэр Б.Хулан өөрийн төрсөн дүү Б.Билгүүн болон түүний гэргий С.Оюунзаяа нарын хамт Казахстан улсын хилээр хар тамхи нэвтрүүлэх гэж байгаад хар тамхитай тэмцэх албаныханд нь баривчлагдсан юм. Б.Билгүүн, С.Оюунзаяа нар нь героин гэгч бодисыг 100 граммаар нь савлаж биедээ авч яваад баригдсан хэмээн Казахстан дахь манай улсын Элчин сайдын яаманд мэдэгджээ. Харин Б.Билгүүний эхнэр болох С.Оюунзаяагийн төрсөн эгч С.Оюунзултай уулзаж ярилцлаа.
-Уучлаарай, дүүгээ ийм хэрэгт
холбогдож Казахстанд баривчлагдсаныг яаж мэдсэн бэ?
-Бид огт мэдээгүй. Дүү маань
өнгөрсөн тавдугаар сард Бээжин рүү охиноо эмчлүүлэхээр яваад эргэж ирээгүй.
Наймдугаар сараас хойш сураг тасраад бид ч гайхаад сууж байлаа. Гэтэл танай
сониноос л дүүгийнхээ сургийг гаргалаа. Казахстанд хар тамхины хэргээр
нөхөртэйгээ, нөхрийнхөө эгчтэй хамт баривчлагдаж шоронд хоригдсон гэж мэдлээ.
Тэгээд итгэж чадахгүй сууна. ( хоолой нь зангирав)
-Танай дүү мөн л байгаа даа?
-Овог нэр нь адилхан, тэгээд бас
нөхрийнх нь нэр таарч байна. Билгүүнээгийн эгч Хулангийн нэр ч бас таарч
байгаа. Тэгэхээр мөн байх аа.
-Оюунзаяа, Билгүүн хоёр уг нь
Бээжинд амьдарч байсан юм уу?
-Үгүй ээ, энд амьдарч байсан.
Дэнжийн 1000-д хөлсний байшинд сууж байсан юм. Тэгээд охин нь түнхний
мултралттай гээд энд эмчлүүлж байгаад Бээжинд маш сайн эмчилдэг гэнэ гээд
тийшээ явсан. Нөхөр нь өмнө нь явчихсан байсан болохоор дүү маань охиноо
аваад араас нь явсан нь тэр л дээ.
Өнгөрсөн тавдугаар сард шүү дээ. Бид тэдэнд охиных нь эмчилгээнд зориулж 500 мянган төгрөг хүртэл цуглуулж өгсөн. Охиныг нь сайн эмчлүүлье гээд ээж тэтгэврийнхээ хэдийг аваад чадах ядахаараа мөнгө цуглуулж тус дэм болох санаатай өгсөн юм.
-Тэгээд Бээжин яваад л сураггүй юу?
-Үгүй ээ. Дандаа утсаар ярьдаг
байсан. Охин маань эдгэж байна. Зөндөө том болж байна гээд л ярьдаг байсан.
Ээжтэйгээ ч ярина, надтай ч ярина. Харин наймдугаар сараас хойш бүр сураггүй
болчихсон. Гэтэл ийм юм тохиолдсон бололтой.
-Дүү чинь л та нар руу ярьдаг байсан
уу. Бээжин дэх утас, хаягийг нь мэдэхгүй юу?
-Утсыг нь мэднээ. Тэр дугаар руу нь
залгахаар тэжээлээс салгагдсан байна гээд байх юм. Бас емайл хаягаар нь
захиа бичихээр хариу ерөөсөө ирэхгүй байсан л даа.
-Тэдэнд Казахстан явах онцын
шаардлага байсан юм болов уу?
-Тэрийг ёстой хэлж мэдэхгүй байна.
Яагаад ч тийшээ явсан юм бүү мэд. Одоо тэгээд баригдаад шоронд орчихсон бол
охин нь хаачсан юм бол? Хүн амьтанд захиад орхисон уу, эмнэлэгт байгаа юм болов
уу.
-Охин нь хэдэн настай юм бэ?
-Хоёр настай жаахан охин шүү дээ.
-Охиноо хадмындаа орхисон байж
магадгүй. Нөхрийнх нь гэрийнхэн Хятадад амьдардаг гэсэн сураг байсан?
-Тэр талаар бас сайн мэдэхгүй юм
аа. Ямар ч байсан Билгүүнээ манай хүргэн болоод хоёр жил болж байна.
-Танай хүргэн ер нь ямаршуу хүн
бэ. Хар тамхи хэрэглэх, наймаалах зэрэгт холбогдож мэдэхээр хүн үү?
-Үгүй дээ. Манай Билгүүнээ их
аятайхан хүүхэд байгаа юм. Хүнд тусархуу, хөөрхөн ааштай. Ямар ч байсан хүнд
хань болохоор л хүн гэж бид үнэлдэг байсан. Миний дүү ч гэсэн их
даруухан хүүхэд. Дөнгөж 20-хон настай хүүхэд шүү дээ. 1988 онд төрсөн.
Нөхөр нь дүүгээс минь хоёр насаар л ах. Тийм хүүхдүүд ийм аймаар хэрэгт
холбогдоод тэгээд бүр шоронд сууж байгаа гэхээр итгэж чадахгүй байна.
-Билгүүний аав ээж нь ямархуу хүмүүс
байдаг юм бол?
-Хадмуудыг нь би сайн мэдэхгүй юм.
Аав нь хоёр жилийн өмнө өөд болсон гэсэн. Тал цус харвачихсан бие муутай хүн
байсан. Хаяа манайхаар ирдэг л байсан юм. Ээж нь ч хааяа манай ээжийнхээр
ороод гарч байгаа л дуулддаг байсан. Би тусдаа амьдардаг болохоор бас сайн
мэдэхгүй л дээ. Ээж аав хоёр маань мэдэх байх. Гэхдээ ээж минь бүр уймраад
уйлаад юм ч ярьж чадахгүй байгаа.
-Ээж, аав тань хэдий хэрийн насны
хүмүүс байдаг юм бэ?
-Хоёулаа жар дөхөж яваа улс.
Манай ээж ходоодны хагалгаанд орсон бие муутай хүн. Унаж тусдаг хуучтай. Одоо
дүүгийн тухай сонсоод бүр ч хэцүү байна. Бие нь муудаад уйлж уймарсан л
хүн байна. Аав минь хар цагаан дуугүй л суугаад байх юм.
-Аав, ээж тань ямар ажил хийдэг вэ?
-Аав насаараа тээврийн тэрэгний
жолооч хийж байгаа. Ээж маань химийн лабортарид ажиллаж байсан болохоор
хортой нөхцөлөөр группт гарсан.
-Өмгөөлөгчийн зардал гээд их
хэмжээний мөнгө гардаг гэж дуулсан. Хэрвээ өмгөөлөгчийн зардал шаардагдвал
танайхан гаргаж дөнгөх үү?
-Манай аав өвөл ажилгүй байдаг.
Ээжийн тэтгэврийн хэдээр л болгож байгаа улс. Би гурван хүүхэдтэй нөхөртэйгөө
тусдаа амьдардаг. Тийм болохоор их хэмжээний мөнгө гаргаж чадахгүй л дээ.
-Та нар эхээс хэдүүлээ юм бэ?
-Бид тавуулаа.Би хамгийн том нь.
Оюунзаяа маань дундах нь. Түүний дор хоёр дүү бий. Нэг нь аравдугаар анги.
Бага нь зургадугаар ангид сурдаг. Манайх жирийн л нэг ядруухан айл.
-Оюунзаяа аль дунд сургуулийг
дүүргэсэн юм бэ. Дээд сургууль төгссөн үү?
-Дээд сургууль төгсөөгүй. 37 -р
сургуулийг төгссөн. Сурлагадаа гайгүй л охин байсан даа.
-Билгүүн аль сургуулийг төгссөн юм
бэ?
-Сайн мэдэхгүй байна. 32-ын тойрог
хавьд л өссөн болов уу. Тэднийх тэнд байдаг л гэж дуулсан.
-Билгүүний төрсөн эгч Хулан гэж
ямархуу хүн байдаг тухай мэдэх үү?
-Мэдэхгүй. Гэхдээ сонсож л байсан.
Хүргэнээ Хулан гэдэг эгчтэй гэдгийг мэдэхээс цаашгүй.
-Тэр Хулангийн нөхөр Дамдин гэж
хүнийг сонссон уу?
-Үгүй ээ, хүргэнийг нь ёстой
мэдэхгүй.
-Гадаад харилцааны яамнаас
танай гэрт энэ хэргийн талаар юм хэлээгүй юу?
-Хэлээгүй. Уг нь дүүгийнхээ хаяган
дээр би амьдардаг юм. Хэрвээ дүүтэй минь уулзсан бол энэ хаягаар л биднийг
хайх ёстой доо.
-Та нар Гадаад харилцааны яаманд
хандсан уу?
-Үгүй. Одоогоор яахаа ч мэдэхгүй
байна. Харин таны бичсэнийг уншаад юун түрүүнд өөртэй чинь уулзъя гэж бодоод
ирлээ.
-Дүүгийн чинь найз нөхөд гэж хүмүүс
огт ирэхгүй байна уу?
-Үгүй тийм хүмүүс ердөө ч
ирээгүй.
-Бээжинд ямар газар байсан юм бол?
-Тэрийг ч бас мэдэхгүй юм.
-Одоо тэгээд яая гэж бодож байна
даа?
-Ямар ч байсан Гадаад хэргийн яамны
Консулын газарт очих хэрэгтэй юм шиг байна. Тэндээс л яахыгаа заалгаж авна даа.
Л.Мөнхбаясгалан