gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.21
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол нутгийг цаасан дээр багтаачих юмсан

Нийгэм
2008-05-20
0
Twitter logo

Дорнод аймгийн Халх гол суманд төрсөн нэгэн өөрийн­хөө төрсөн бууцыг бусдад зааж өгөх боломж байхгүй. Мөн Хөвсгөл аймгийн Саяаны нуруу хавь, Өмнөговийн Ном­гоныхон гэх мэт олон газрын зураглал газрын зураг дээр байдаггүй. Дэлгэсэн тэрлэг шиг эх орны минь газрын зургийг хэн ямар санаатай ингэж хасч танаж алга дарам зайд арай чарай багтааж хэвлээд занш­сан юм бол.

Та бүхэн үүнийг анзаар­даг уу. Цагтаа дэлхийд багт­даггүй байсан Монгол гүрэн цаг нь ирэхээр цаасанд ч багтахаа байсан мэт энэ их эвгүй харагдах юм. Уг нь их жижигхэн асуудал боловч хэлмээр санал байна. Ерөн­хий боловсролын сургуу­лийн сурах бичгээс эхлүү­лээд албан байгууллага, пүүс компанийн хананд өлгөөтэй байгаа Монгол орны газрын зургийг ядаж бүрэн бүтнээр нь хэвлүүлж байгаач ээ гэж хү­сэх байна.

Хятад улсын дунд сургуу­лийн номон дээр өөрийн ул­сын газрын зураг бий. Тэнд Хятадаас гадна Монголын газрын зураг бүтнээрээ оро­хоос гадна дээр нь “Монголиа” гэж бичдэггүй тохиолдол ч бий. Өчүүхэн арлын орон ч яаж ийгээд өөрийнхөө газар нутгийг цаасан дээр багтааж болоод байхад манай орны дөрвөн зүгийн хязгаарыг зо­риудаар хяргаж хаяад дээ­гүүр нь хээ хуар зурж дал­далсан хорлогчин гэмээр зураг сүүлийн үед их гарах боллоо. Бид тийм илүүдээ гарсан нутаг дэвсгэртэй, илүүдээд байгаа хүн амтай ч биш.

Дээр нь нэмж хэлэхэд газрын зураг дээр хойшоогоо Байгал нуурыг бүтнээр нь, зүүн талд Манжуур Харбин хүртэл, урагш Бээжинг оруу­лаад, баруунтай Казахстаны талыг оролцуулаад гаргасан зураг тэмдэглэгээ хийж бай­маар байна. Монголын нут­гийн эргэн тойрон дахь хэдэн зуун километр зайд уул ус, нуур, ухаа толгод зөвхөн Монгол нэртэй. Тэндхийн хот тосгод бас Монголоос гадна Монгол угсаатнууд олноор аж төрдөг билээ. Хил залгаа ард түмний олон мянган ах дүүс хамаатан садан бидний ха­саад хаячихсан тэмдэглэлийн тэнд аж төрдөг.

Нөмрөгийн голын цаана байдаг Хятадын Рашаан тос­гоныг дэлхийн газрын зураг дээрээс харах боломжгүй атлаа Монголын газрын зураг дээрээс бүр Нөмрөгийн ма­най талын ч зураг алга болсон нь арай л дэндүү. Газар дээ­рээ бол энэ орчим нь хилийн наана цаана амьдрал буцал­сан орж гарсан их сонин нутаг байдаг. Хүүхдүүд Байгал нуурын хойд эргийн талаар ямар ч төсөөлөл байхгүйгээр газарзүйн боловсрол эзэм­шиж байна. Мэдэхэд илүү­дээд байх юм юу байна.

Хоёр хөрш орны хил хяз­гаар нам тайван болж найрсаг харьцаа үүсээд их удлаа. Үүний үр дүнд улс дамнасан төрөл бүрийн аялал жуулч­лал, айлчлал, хил залгаа ард түмнүүдийн хамтарсан урлаг, спортын тоглолт зэрэг үйл явдлууд олонтаа тохиолддог. Санаатай, санамсаргүй хил давчих гээд байдаг болсон байна лээ. Хилийн баганын цаана байгаа газар усыг мэдэж байхад болохгүй нь юу бай­хав. Энэ тухай сайн мэдэж байхгүй бол нутаг маань гом­доод манайх биш хүнийх болчихсон тохиолдол бишгүй л сонсогддог.

Газрын зурагтай холбоо­той өөр нэг санал бол дэлхийн карт дээр эх орныхоо нэрийг “Монголиа” бус “Монгол Улс” (Mongol Ulus) гэж бүтнээр нь буюу үнэнээр нь тэмдэглэж баймаар санагддаг. Энэ мэт жижиг сажиг юмны цаана бидний эх оронч үзэл, төлөв­шил, амны ёрлол, ашдын бэлгэ цөм багтаж байдаг мэт ээ.

Ж.Гангаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан