Улаан орхимжоо намируулан, элдвийг хөөрөлдөн яваа хоёр ламхайтай таарлаа.
Энэ хоёр жаалыг Г.Пүрэврагчаа, Б.Жавзанжамъян гэдэг. Тэд “Бэтүб” хийдийн
лам сурагчид гэнэ.
Тэд өглөөний долоон цагаас эхлэн оройн 20 цагт унтах хүртэл өглөөний уншлага,
номоо цээжлэх, бурхан тахилаа цэвэрлэх, ерөнхий боловсролын хичээл үзэх гээд
их зүйлийг амжуулж, өдрийг уйдах завгүй өнгөрөөдөг гэнэ. Хоёр ламхайтай манз
цавын цагаас хугаслан байж ярилцлаа.
-Та нар яагаад лам болохоор шийдэв.
Хэдэн настай билээ?
Г.П: Би энэ жил 13 настай. Энэ жилээс л лам болж байгаа. Угаасаа лам болох
дуртай байсан. Гоё ш дээ. Хамаг амьтны сайн сайхны төлөө гээд л. Манай ах нар
лам л даа. Нэг нь энд багшилдаг юм.
Б.Ж: Би одоо 12 настай. Таван настайгаасаа л лам болсон. Ээжийн маань тал лам
хүмүүс байсан. Тэгээд л уламжлалаа дагаад намайг лам болгосон. Би ч дуртай.
-Энд ямар хичээлүүд орж байна?
Г.П: Энэ жил орж ирсэн хүүхдүүд бараг бүгд нэг ангид байгаа. Бид нар долдугаар
ангид үзэх бүх л хичээл үздэг. Мөн хажуугаар нь бурхны номоо үзнэ.
Б.Ж: Тийм. Гэхдээ хөдөлмөр, дуу хөгжим, биеийн тамирын хичээл ордоггүй юм.
Г.П: Үгүй ээ. Биеийн тамирын хичээл ордог юм. Хагас бүтэн сайнд бид нар өглөөний
номоо хурчихаад амардаг. Тэгэхдээ байрныхаа зааланд теннис, биллиард тоглодог.
-Та нарын үеийн хүүхдүүд гадуур РС их тоглодог. Та нар тоглож байсан уу?
Б.Ж: Үгүй ээ. Бид нар чинь байрнаасаа гарах ёсгүй ш дээ. Гарах болбол гэсгүй
багшаасаа зөвшөөрөл авдаг юм. Хааяа хичээлийн хэрэгслээ авахаар “Бөмбөгөр” ордог.
Г.П: Тэгээд ч мөрий тавих цээртэй. Сахилаа зөрчсөн юм болно. Ингэвэл ах нартаа
загнуулна.
-Ямар сахилтай вэ. Сахил гэж юу вэ?
Г.П: Шинэ орж ирсэн хүүхдүүд гэнэн сахилтай. Гэнэн сахил нь лам хүний хамгийн
анхны сахил гэсэн. Ийм сахилтай хүмүүс амьтны амь таслах, архи уух, ариун
бусыг үйлдэх, хулгай хийх, худал хэлэх зэргийг тэвчих ёстой.
Б.Ж: Ах нар аравжин сахилтай. Үүнээс дээш гэцэл, гэлэн гээд олон сахил
байдаг. Бид нар 20 хүрч байж гэцэл сахил авна. Сахил дээшлэх тусам хориглох зүйл
нэмэгдэнэ гэсэн үг л дээ.
-Ер нь багш нартаа шийтгүүлж, зэмлүүлэх
үе их байдаг уу?
-Г.П: Гайгүй дээ. Зодож шоглох юм байхгүй. Хааяа ах нар дуудаад хамар манжиндаад
байдаг юм. /Хамар нь халцарсан харагдав/
-Б.Ж: Сахилгагүйтэж, номоо муу үзсэн үед эрхээр алга руу нь цохидог. Хүний
алганд оюуны шөрмөс байдаг гэсэн.
-Удахгүй шинэ жил боллоо. Бэлэг авах
гоё доо. Та хэд шинэ жилээ яаж тэмдэглэх вэ?
-Г.П: Шинэ жил тэмдэглэдэггүй гэсэн. Ер нь төрсөн өдрөөр нь бүгдээрээ ярьж
байгаад бэлэг авч өгдөг. Гэхдээ гэртээ харих нь том бэлэг болдог доо.
-Б.Ж: Хагас сайны үдээс хойш л гэртээ харих боломжтой. Хурал ихтэй үед харихгүй
ч үе их бий.
-Гэрээ их санах юм уу?
-Г.П: Би хоёр настай дүүтэй. Дүүгээ л их санадаг.
-Өдөрт хэдэн хуудас ном цээжилж байна.
Лам хүмүүс чинь цээж сайтай байдаг ш дээ?
-Бид хоёр одоохондоо өдөрт 12-14 шад ном цээжилж байгаа. Ер нь сайжрах байх аа.
Хэн сайн цээжилснээрээ уралддаг.
-Ирээдүйгээ юу гэж төсөөлж байна?
-Б.Ж: Онц сурсан хүүхдүүд нь Энэтхэг явна. Тэнд очиж ном үзэж том эрдэмтэй лам
болно.
-Г.П: Би ч гэсэн адил том номтой лам болно. Гэхдээ бид бүгдээрээ онц сурнаа.
-Хүмүүст ном их уншиж өгч байна уу.
Ингэхдээ юу гэж боддог вэ. Тэд мөнгө өгдөг үү?
-Г.П: Хүмүүс зэд өгдөг л дөө. Хүнд ном уншихдаа тэдний сайн сайхны төлөө гэж
боддог.
-Б.Ж: Хүмүүсийн өгсөн зэдийн хариуд номыг нь сайн унших хэрэгтэй. Тэгэхгүй бол
гор болдог.
-Зэд, гор гэж юу гэсэн үг вэ?
-Б.Ж: Зэд гэдэг нь ном уншсаны хариуд өгсөн боов чихэр, мөнгө гээд хүмүүсийн өгсөн
юмыг хэлж байгаа юм.
-Г.П: Хүний өгсөн юмны хариуд унших ёстой номоо уншихгүй байвал гор болно. Гор
хүрсэн хүн мартамхай, залхуу, эрдэм номондоо муу сурдаг.
З.Юмдүчин