Хичээлийн шинэ жил эхлэхэд цөөн хоног үлдлээ. Энэ цаг мөчид дүрэмт хувцас, ном, дэвтрээс эхлээд бэлтгэх, базаах зүйл бишгүй тул эцэг, эхчүүд төдий сурагчид ч бужигнасан өдрүүдийг өнгөрүүлж буй болов уу.
Цэцэрлэгээс сургуулийн сурагч болохоор зэхэж буй 6 настнуудын ээж, аавд ч хүүхдэдээ юу өмсөж, зүүлгэхээс эхлээд “дүрэмгүй этгээд”-үүдийг хэрхэн сургуулийн сурагч болгох тухайд бодох, санах агуулга олон, хэн нэгний зөвлөгөө хэрэг болж байж магад юм.
Иймд Нэст Эдүкэйшн Ай Ти сургуулийн Бага, дунд сургууль хариуцсан захирал, боловсрол судлаач Г.Төмөрзаяа (Zaya.bambuun)-тай уулзаж, дараах зөвлөгөөг бэлтгэлээ. Тэрбээр ийн зөвлөж байна.
ХИЧЭЭЛИЙН БЭЛТГЭЛ: ЭНЭ Ч ГОЁ, ТЭР Ч ХӨӨРХӨН ЮМ УУ, ЯГ АЛИНЫГ НЬ АВАХ ВЭ?
-Хүүхдийн цүнх сонголт ба эрүүл мэндийн ач холбогдлын талаас нь ярьж эхэлье. Бага ангийн хүүхдийн цүнх худалдаж авах нь энгийн юм шиг хэр нь маш чухал сонголтын нэг болж таардаг. Хүүхдээрээ дангаар нь сонголт хийлгэхэд дийлэнхдээ харагдах байдал нь гоё цүнх сонгох гээд байх нь элбэг. Гэвч зөв сонголт хийхэд эцэг эхийн мэргэжлийн зөвлөмжид тулгуурласан оролцоо зайлшгүй хэрэгтэй. Энэ нь хүүхдийн эрүүл мэнд, суралцах үйл явцад урт хугацааны эерэг нөлөөтэй шүү дээ.
Онцолж хэлбэл, АНУ-ын хүүхдийн эмч нарын академийн зөвлөмжид цүнхний жин нь хүүхдийн биеийн жингийн 10-15 хувиас ихгүй байх ёстой гэж зөвлөсөн бий. Тэгэхлээр бага ангийн сурагч ойролцоогоор 25 кг биеийн жинтэй гэж үзвэл, цүнх нь 2.5-3.8 кг-аас хэтрэхээргүй байх ёстой байх нь.
Хэт хүнд цүнх үүрэх нь хүүхдийн булчин, нуруунд нэмэлт ачаалал өгч, мөрний мурийлт үүсэх, бөгтөр суух, хурдан ядрах зэрэг эрсдэлийг бий болгодог. Иймд цүнх нь хоёр мөрний тэгш хуваарилалттай, өргөн мөрөвчтэй, нурууны дагуу зөөлөвчтэй байх нь хамгийн тохиромжтой. Хүүхдээр сонголт хийлгэхдээ эцэг эхчүүд маань багахан арга хэрэглээрэй.
Юу вэ гэхээр, эхлээд дэлгүүрийн лангуун дээрээс жин багатай, илүү зохион байгуулалттай, олон халаасгүй, хүүхдийн насанд тохирсон 4-5 цүнхийг шүүгээд сонгочих. Үүний дараа эдгээрээс сонголтоо хийх боломж олговол хүүхэд өөрийн оролцоотой шийдвэр гаргаж буй мэдрэмжийг авна. Энэ нь хүүхдийн бие даасан байдал болон зөв сонголт хийх дадалд сургах давхар ач холбогдолтой.
Сургуульдаа явсан хүүхдийн хувцас халтар болж л байг. Хүүхэд шинэ орчинд дасан зохицох гээд янз бүрийн үйл явцад оролцоод байна шүү дээ.
Хүүхдийн цүнхийг хүнд болгохгүй байх бас нэг арга нь зайлшгүй хэрэгтэй зүйлсийг л цүнхэнд хийх дадлыг суулгах юм. Бага ангийн хүүхдүүд, тэр дундаа нэгдүгээр ангийнхан өөрийн тоглоом, зураг, жижигхэн зүйлсээ бүгдийг нь цүнхлэх хүсэлтэй байдаг. Иймээс цүнх бол тоглоомын хайрцаг биш, харин хичээлийн хэрэглэлийг хийх зориулалттай эд гэдгийг ойлгуулахыг хичээгээрэй.
Хичээл эхлэхээс долоо хоногийн өмнөөс эхлэн хүүхдэдээ юуг, аль халаасанд хийх ёстойг тоглоомын аргаар дасгалжуулж болно. Тухайлбал, усны савыг хажуугийн халаасанд, нүүрний хэсэгт нойтон алчуур хийх, дэвтэр, номыг гол тасалгаанд байрлуулах гэх мэт. Энэ дадлыг тоглоомын аргаар сургавал хүүхэд илүү хурдан ойлгож, бие даан хэрэгжүүлдэг. “Хичээлдээ явлаа, дэвтэр, харандаагаа шалгая, усны сав хаана байна” гэх зэргээр хүүхэдтэйгээ хамт дүрд тоглон, өөрөө цүнхээ бэлтгэх сонирхлыг нь өдөөх нь илүү үр дүнтэй.
Мөн хичээлдээ усны савыг тогтмол авч явах, усаа зөв уух дадлыг хэвшүүлэх нь маш чухал. Хүүхдийн өдөрт уух усны хэмжээг биеийн жингийн 0.033-аар тооцдог гэж шим тэжээл судлаач Барри Попкинийн хийсэн судалгаанд дурдсан байдаг шүү дээ. Энэ нь ойролцоогоор 25 кг жинтэй хүүхэд өдөрт 800 мл орчим ус уух шаардлагатай гэсэн үг. Хангалттай ус уугаагүй хүүхдүүдийн анхаарал төвлөрөл болон хичээлийн гүйцэтгэл буурч байгааг судалгаанд дурдсан бий. Тиймээс ус уух хэрэгтэй. Усаа уухдаа зөв уух, балгаж уух дадал суулгах нь жижигхэн асуудал юм шиг хэрнээ их хэрэгтэй санагддаг.
Бас нэг энгийн хэрнээ анхаарах зүйлийн нэг бол эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлд шаардлагатай хувцас хэрэглэлийг бэлдээд хадгалчихдаг даа. Тэгээд есдүгээр сарын 1-нд гаргаж ирээд “Энэ чиний биеийн тамирын хувцас шүү” гээд цүнхэнд нь хийгээд өгсөн байх нь бий. Хичээл орлоо, нэгдүгээр ангийн хүүхэд “энэ минийх биш, өмсөхгүй" гээд суучихдаг тохиолдол цөөнгүй. Тэгэхээр хувцсыг нь урьдчилан өөрт нь өмсөж үзүүлээд, дасгаж таниулаад, таних тэмдэг оёх, наах зэргээр туслаарай.
Нэгдүгээр ангийн хүүхдүүд харандаа, балаа сольдог, гээдэг. Хичээлийн дэвтэр, номоо хүртэл хэд хэд солино. Энэ нь хүүхдийн буруу гэхээсээ хөгжлийн онцлог нь юм. Тиймээс хүүхдээ буруутгаж зэмлэх хэрэггүй. Дасаад ирэхээрээ, хоёрдугаар ангийн ах, эгч болохоороо өөрөө хариуцаад ялгадаг болчихно. Мөн сургуульдаа явсан хүүхдийн хувцас халтар болж л байг. Хүүхэд шинэ орчинд дасан зохицох гээд янз бүрийн үйл явцад оролцоод байна шүү дээ. Сургуулийн орчинтойгоо биеэрээ хүрэлцэж, танилцаж буй үйл явцыг эергээр хүлээн авч байгаарай.
СУРАГЧ БОЛЛОО: ХҮҮХДЭЭ ХЭРХЭН ДЭМЖИХ ВЭ?
Ер нь хүүхдэд уйдах, алдах боломжийг нь эцэг, эхчүүд өгч байгаасай. Хүүхдийн хөгжлийн онцлог нь өөрийн гаргасан алдаанаасаа суралцаж, туршлага хуримтлуулдагт оршдог. Виготскийн “Ойрын хөгжлийн бүс”-ийн онолд ч хүүхэд бие даан оролдож үзэхдээ алдаа гаргаснаар дараагийн шатанд суралцах боломж нээгддэг гэж тайлбарладаг.
Жишээ нь, нэгдүгээр ангийн хүүхэд гутлаа буруу харуулж өмсөөд явж байлаа гэж төсөөлье. Эцэг эх нь шууд “буруу өмслөө, зөв харуул” гээд засаад өмсүүлчихвэл тухайн мөчид зөв өмссөн ч дараа нь яаж зөв өмсөхөө мэдэхгүй үлдэх магадлалтай. Харин “Чи өөрөө өмсөөд үз дээ”, “Хөлд нь эвтэйхэн байна уу” гэх зэргээр дөхүүлж асуух нь хүүхдийг бодож, туршиж, өөрийн дүгнэлтээ гаргахад нь тусалдаг. Хүүхэд өөрөө буруу өмссөнөөс хөлд нь эвгүй байгаагаа мэдэрч, “ямар нэг зүйл буруу байна” гэж ойлгон өөрөө засаж чадвал энэ нь туршлага болж үлдэнэ.
Хүүхдээ нэгдүгээр ангид ороход нь хэтэрхий их ачаалал өгөхийн оронд тоглох, уйдах, амрах цагийг бий болгож өгөөрэй.
Алдаа гаргах боломжийг олгож байх нь эцэг эхийн хүүхдэдээ өгч болох үнэ цэнтэй хөрөнгө оруулалт болох болов уу. Учир нь хүүхэд бага наснаасаа “алдаа бол бүтэлгүйдэл биш, харин суралцах боломж” гэдгийг ойлгож сурдаг.
Зарим эцэг эх “Манай хүүхэд зүгээр сууж байна, зав их байна, нэмэлт бодлого өгөөч, сургалт дугуйланд явуулмаар байна” гэж ярьдаг. Гэвч хүүхэд завсар зайгүй даалгавар, хичээлээр дүүрэн байх нь тэдний тархинд чөлөөтэй сэтгэх боломж бага үлдээдэг.
Сэтгэл судлаач Сэнди Манн “Уйдах нь бүтээлч сэтгэлгээний хаалга” гэж маш гоёор онцолсон байдаг. Хүүхэд уйдаж, чөлөөтэй суух үед тархи нь дотоод төсөөллийг идэвхжүүлж, мэдрэлийн эсүүдийн шинэ холбоос бий болж, цоо шинэ санаа төрөх боломжтой болдог гэдэг. Иймээс эцэг эхчүүд хүүхдээ нэгдүгээр ангид ороход нь хэтэрхий их ачаалал өгөхийн оронд тоглох, уйдах, амрах цагийг бий болгож өгөөрэй. Харин гэрийн даалгавар хийх үед нь хамт байж, сайн хийсэн зүйлийг нь тодруулан хэлж урамшуулах нь хүүхдийн өөртөө итгэх итгэл, сурах идэвхийг дэмждэг.
Хүүхдийн тархи 7-8 наснаас илүү системтэйгээр бүтээлчээр сэтгэж эхэлдэг гэж сургалтад заадаг. Сэтгэл судлаач Жан Пиаже ч энэ үеийг “бодит үйлдлийн шат” гэж нэрлэсэн бөгөөд хүүхэд дүрэм, зааврыг ойлгож, логик холбоо гаргах чадвартай болдог гэж тайлбарласан. Мөн тархины урд хэсэг буюу шийдвэр гаргах, зорилго тодорхойлох, асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой хэсэг энэ үеэс идэвхтэй хөгжиж эхэлдэг. Иймээс 8 наснаас эхлэн хүүхдийн сонирхол, авьяасыг алхам алхмаар дэмжиж, “ачааллыг аажмаар нэмэгдүүлэх” буюу илүү даалгавар өгөх, нэмэлт дугуйлан, сургалтад хамруулах нь тохиромжтой.
Сургуульд орсон эхний жилүүдэд хүүхдүүд бие биетэйгээ маргалдах, санал зөрөлдөх, муудалцах нь түгээмэл ажиглагддаг. Үнэндээ энэ бол хэвийн үзэгдэл бөгөөд хүүхдийн нийгэмшихүйн хөгжлийн нэг хэсэг юм.
Энэ үед харин эцэг эхчүүд маань “Чиний хүүхэд, миний хүүхэд” гэж ялгаж буруутан хайх нь асуудлыг шийдэхэд тус болохгүй. Харин хүүхдүүдэд өөрсдөө асуудлаа ярилцаж, шийдэх боломж олгох нь илүү үр дүнтэй. Ингэснээр тэд харилцах ур чадвар, зөрчлийг зөв шийдвэрлэх арга эзэмшдэг.
Тиймээс хүүхэд хоорондын жижиг маргаан, зөрчлийг хэн нэгэн буруутныг олж шийтгэл үзүүлсэн байдлаар шийдэхийн оронд, “Чи юу гэж бодож байна вэ”, “Одоо яаж шийдвэл шударга байх бол” гэх мэт асуултаар чиглүүлэн хооронд нь ярилцуулах нь илүү үр дүнтэй. Энэ дадлыг багаасаа эзэмшсэн хүүхэд насанд хүрээд ч асуудлыг тайван, зөв замаар шийдвэрлэж чаддаг болох боломжтой юм. Манай сургуульд “ярилцаж асуудлаа шийдэх” аргыг тогтмол хэрэглэж үр дүнгүүд гарч байгаа.
ХИЧЭЭЛ ОРЛОО: ХҮҮХДЭЭ ЯАЖ ЭРТ УНТУУЛЖ СУРГАХ ВЭ?
Хүүхэд амжилттай суралцахад унтах, сэрэх дэглэм хамгийн том нөлөөтэй. Хичээл дээрээ анхааралтай сууж, мэдээллийг ойлгож, тогтоохын тулд тархи нь хангалттай амарч, эрч хүчтэй байх хэрэгтэй. Хэрэв хүүхэд нойр дутуу байвал амархан стресстэж, сэтгэл санаа тогтворгүй болж, аливаа зүйлд төвлөрөхөд хүндрэлтэй болдог. АНУ-ын хүүхдийн эмч нарын академийн зөвлөмжөөр бага ангийн хүүхэд шөнө 9-12 цагийн нойр авах ёстой гэсэн байдаг. Тиймээс хүүхдийг 20:30-21:30 цагийн хооронд унтуулбал өглөө сэргэг байж, тархи нь бүтээлчээр ажиллах боломж бүрддэг.
Хүүхдээ унт гэчхээд хажууд нь хэн нэгэн гар утас оролдоод, зурагт үзээд байвал хүүхдийн анхаарал сарнидаг.
Хүүхдээ эрт унтуулахын тулд өрөө, тасалгааны гэрлийг унтраахаас эхэлнэ. Хүүхдээ унт гэчхээд хажууд нь хэн нэгэн гар утас оролдоод, зурагт үзээд байвал хүүхдийн анхаарал сарнидаг. АНУ-ын нойр судлалын байгууллагын тайланд хүүхдийн гэрлийг унтраах цагийг тогтмолжуулах нь хамгийн үр дүнтэй гэж дурдсан байдаг. Мөн унтахын өмнөх тогтмол дадал нь хүүхдэд маш их нөлөө үзүүлдэг. Өдөр бүр адилхан давтагддаг энгийн үйлдэл тархинд “унтах цаг боллоо” гэсэн дохио өгдөг тул хүүхэд тайван унтаж сурдаг.
Тухайлбал, унтахын өмнө үлгэр, домог ярьж өгөх, зурагт ном уншиж өгөх, хамтдаа өдөр болсон үйл явдлаа ярилцах, эсвэл “Бүгдээрээ сайхан амраарай” гэх мэт нэг ижил үгийг хэлэх нь хүүхдэд аюулгүй, дотно мэдрэмж төрүүлнэ. Ийм тогтмол үг хэллэг, үйлдэл нь хүүхдийн тархийг тайвшруулж, мэдээллийг хүлээн авч амралтын горимд шилжихэд нь туслах боломжтой юм.
ГЭРЭЭС СУРГУУЛЬ ХҮРТЭЛХ ТҮГЖРЭЛД ЮУ ХИЙХ ВЭ?
-Их сонирхолтой асуулт байна. Гэрээс сургууль хүрэх зам нь хүүхдийн тархийг сэргээх, сэтгэл санааг бэлтгэх маш сайхан боломж санагддаг. Харамсалтай нь, хүүхэд замын түгжрэлд утас ширтэж өнгөрөөх хандлага нийтлэг ажиглагдаад байгаа.
Эцэг эхчүүд маань энэ үеийг бүтээлчээр ашиглаасай гэж их боддог. Тухайлбал, “Энэ байшингийн өнгө ямар гоё харагдаж байна аа”, “Хэдийнээ намар болж навч шарлаад эхэлжээ.”, “Энэ хэсгийн замыг засаж байгаа юм байна даа” гэх мэт өдөр тутмын жижиг ажиглалтыг хамтдаа ярилцвал хүүхэд орчноо илүү анзаарч, тархиа идэвхтэй ажиллуулах боломжтой.
Өдөр тутмын жижиг ажиглалтыг хамтдаа ярилцвал хүүхэд орчноо илүү анзаарч, тархиа идэвхтэй ажиллуулах боломжтой.
Мөн хүүхэдтэйгээ тоо тоолох, өнгө ялгах, байгаль орчны өөрчлөлтийг ажиглах, эргэн тойрноосоо улаан өнгийн зүйл олж харах тоглоом тоглох, өмнөх машиныхаа дугаарын нийлбэр, ялгаврыг олох зэргээр энгийнээр ярилцах нь тархийг сэргээх дасгал болж өгдөг. Хүүхдийн хэл ярианы хөгжилд ч эерэг нөлөө үзүүлэх боломжтой. Түүнчлэн, замдаа ярилцах дадал нь хүүхдийн утасны хэрэглээг ч багасгах арга болж болох юм.
Нэмээд хэлэхэд, цэцэрлэгээс сургуульд шилжих нь хүүхдийн амьдралд том өөрчлөлт байдаг. Өдрийг ихэнхдээ тоглож өнгөрөөдөг байсан нь дүрэм мөрдөх, сууж сурах, багшийн зааврыг дагах шаардлагатай болж, энэ бүх шинэ зүйл тодорхой хэмжээнд түгшүүр төрүүлдэг. Эцэг эх, багш нар энэ үед хүүхдийн мэдрэмжийг хүлээн зөвшөөрч “Чи жаахан санаа зовж байгаа юм байна, аав ээж нь, багш нь тусална аа” гэх мэтээр ойлгож байгаагаа илэрхийлж дэмжээрэй.
Сургуульд явчхаад ирэхэд нь “Өнөөдөр юу сурсан бэ?” гэж асуувал хүүхэд нэг хоёрхон үгээр хариулах нь элбэг. Харин илүү нээлттэй асуулт тавивал хүүхэд дэлгэрэнгүй хариулж, мэдрэмж сэтгэлээ илэрхийлэх боломжтой болох юм. Тухайлбал, “Өнөөдөр хамгийн гоё мөч чинь юу байсан бэ”, “Хамгийн их таалагдсан зүйл чинь юу байв”, “Сургууль дээрээ хэнтэй хамгийн их ярилцав” гэх зэргээр эерэг, нээлттэй асуултаар харилцаарай.
Мөн хүүхдийг бусадтай харьцуулахгүй байх, хэт өндөр хүлээлт тавихгүй байх нь чухал. Сургуулийн эхний жил бол зөвхөн хичээл сургахаас гадна суралцах арга барил, шинэ орчинд дасан зохицох онцгой шилжилтийн үе юм. Энэ үед эцэг эхийн гол үүрэг нь хүүхдийнхээ чанартай туслагч байж, багштайгаа сайн хамтраад, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхэд оршино.