Редакцын бус контент
Би Лондонд олон жил аж төрж, уран бүтээлээ туурвиж суудаг зураач хүн. Польшид зураачийн мэргэжил эзэмшсэн. Их Британи бол яалт ч үгүй ардчилсан улс. Ардчиллынх нь үр шимийг амсаад бид гэр бүлээрээ энд аж төрж, хууль дүрмийг нь сахиад болж л байна.
Украинд хэн ч амьд үлдэх ёсгүй, өөр гарц байхгүй.
Энэ гарчгийг би анх хараад Оросыг эсэргүүцэгчид хуурамч Hashtag хийж гэж бодсон. Магадгүй нөгөө “Укрнацистууд”. Тэгээд Оросын сайт руу ороод харсан чинь яг тэдний өөрсдийнх нь, бүр албан ёсны “мэдэгдэл” байх нь тэр.
Хэрэв дайтагч нэг тал нөгөөгийнхөө цэрэг армийг устгах тухай яривал угаас дайны зорилго учир гайхах юмгүй. Харамсалтай нь “Украинд хэн ч амьд үлдэх ёсгүй...” гэжээ. Цэрэг арми төдийгүй жирийн гэм зэмгүй иргэд. Тэдний дотор хүүхэд, хөгшид бүр хэнийг ч өршөөхгүй юм байна л даа. Орос хүний амнаас ийм үг гарна чинээ даан ч санасангүй.
Юу гэсэн үг вэ? Энэ чинь л ёстой жинхэнээсээ ФАШИЗМ, жинхэнэ ФАШИСТ УРИА шүү дээ. “Фашизм гэдэг нь дарангуйлагч удирдагч бүхий төвлөрсөн дарангуйлал, милитаризм, сөрөг хүчнийг хүчээр дарах, хувь хүний ашиг сонирхлыг дарангуйлж, үндэсний хийрхэл, арьсны өнгөөр гадуурхах үзэгдлийг албан ёсоор дэвэргэх, түүнд тухирдаг нийгэм, эдийн засгийн хүчирхэг засаглалаар бэхэжсэн, улс төр судлалын онолоор хамгийн баруун (“Far Rigth”) ангилалд байдаг харгис онол бүхий систем юм”.
Энэ тодорхойлолтыг би хэлээгүй. Үүнийг Wikipedea-гаас төвөггүй харж болно. Гол төлөөлөгчид нь Муссолини, Гитлер нар аж. Одоо үүнд Путин нэмэгдэж байгаа бололтой юм.
Оросууд өөрсдөө улаан цайм фашизм ханхлуулчхаад түүнийгээ Украин руу зөрүүлээд гүтгэчихнэ. Гүтгэнэ гэснээс Оросууд ийм зүйлдээ даанч ёс зүйгүй гэдгийг би болон бусад олон монгол хүн олон жишээнээс мэднэ.
Украинд зарим ухамсар тааруу иргэн фашизм ярьж уриалсан. Балмад үйлдэл ч хийсэн. Түүнийг үгүйсгэхгүй. Тэд үндэсний үзлийн хийрхэлдээ автаад болчимгүй үйлдэл хийж, эх орноо хорлож байгаагаа ойлгоогүй мунхгууд.
Та нар Дэлхийн II дайн дүрэлзэж эхэлж байсан галыг Польшийн хийрхүү үндэсний үзэлтнүүд эх орон, ард түмэндээ дуудаж, Гитлерт “тус” болсон түүхийг мэднэ биз дээ?
Харин Украины төр-засгийн албан ёсны байр сууринд ийм харгис, фашист уриа лоозон байдаггүй. Үүнд л их учир байдаг. Украин тусгаар тогтнолоо зарлаад, албан ёсныхоо хэлийг “украин хэл” гэж тунхагласан.
Ямар ч тусгаар тогтносон улс, түүний дотор манай Монгол ч мөн адил. Энэ бол дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрдөг асуудал. Мэдээж тэр улсад амьдран суугаа бусад үндэстнүүдийн зүгээс асуудал гардаг. Тодорхой эсэргүүцэл ч үзүүлдэг. Үүний нэг бодитой жишээ бол манай хасаг үндэстнүүд байна. Бид тэднээс монгол хэл сурахыг “шаарддаг”.
Үүний цаад утга агуулга нь маш энгийн, бүр энэрэнгүй үзэл юм. Тухайн үндэстний цөөнх амьдарч буй улсынхаа хэлийг сурахгүй бол цаашид ажил амьдралд нь бэрхшээл учрахаас сэргийлж байгаа хэрэг.
“Орос цэрэг Энэтхэгийн далайд бахиал гутлаа угаагаад сууж байхыг мөрөөддөг”-өө илэн далангүй илэрхийлсэн, бүр ном бичсэн.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Путин бараг саяхан даа Петербургт олон улсын нэгэн хурал дээр “Орос цэргийн хөл хүрсэн газар болгон манайх” гэж хэллээ. Дэлхийн нийтээрээ түүний жинхэнэ Фашист мэдэгдлийг сонслоо. Тэр багаа өөрөө хуулсан.
Иймэрхүү фашист уриа лоозонг тэртээ 1990 оны эхээр Оросын нэртэй улс төрч, Либерал ардчилсан намын дарга, Төрийн Думын гишүүн Владимир Жириновский анх хэлсэн, бичсэн нь гэнэт санаанд орлоо.
Тэрбээр “Орос цэрэг Энэтхэгийн далайд бахиал гутлаа угаагаад сууж байхыг мөрөөддөг”-өө илэн далангүй илэрхийлсэн, бүр ном бичсэнийг манай зарим гярхай уншигч санаж байгаа байх.
Гэтэл Оросын төрийн тэргүүн фашист уриагаа олон улсын хуралд ичгүүр сонжуургүй мэдэгдлээ. Энэ бол Орос гэдэг улс байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй 300 гаруй жилийн төрийн хар хайрцагны бодлогогэдгийг Трамп, түүний Засгийн газрын өндөр албан тушаалтнууд ойлгож ядаад байх шиг.
Эсхүл өөр ямар нэг бодол байна уу?
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров саяхан мэдэгдэл хийхдээ хоёр Ерөнхийлөгчийг уулзуулах аливаа төлөвлөгөө байхгүй гэсэн. Тэрбээр Аляскийн уулзалтад очихдоо “СССР” гэдэг үсэг бүхий цамцтай очсон. Энэ бол их тодорохой мессеж. Энэ нь сүрдүүлэг биш юм гэдгийг одоо болж буй үйл явдал нотлов.
“Орос баавгай” шархны халуундаа “галзуурлаа”. Орос дайнаа тултал нь үргэлжлүүлэхээр шийджээ. Америкийн Ерөнхийлөгч Трамп гуай дайныг зогсоочих санаатай янз бүрээр их л үзэж байх шиг. Түүний санаа мэдээж дайныг зогсоох. Гэхдээ тэр цаана нь Орос гэдэг хязгааргүй их баялаг байгаа, түүнийг эв найртай энх тайвнаар зэрэгцэн оршиж байгаад хамтран ашиглаж, асар их мөнгө босгож, нөгөө “Мake Аmerica Great Again”-ээ жинхэнээсээ ажил хэрэг болгох тухай, мөн энэ дайныг зогсоочихвол “Нобель”-ийн шагнал авчих юм шиг гэнэн хонгор мөрөөдсөн нь ийнхүү талаар болж байх шиг.
Харин украинчууд нь Оросыг даанч сайн мэддэг болохоор тэдний яаж аяглахыг олж харна. 1994 онд нэг удаа айхтар гэнэдсэн. Танайх руу хэзээ ч довтлохгүй гэсэн Оросын амлалтад хууртаж, цөмийн зэвсгээ хураалгасан.
Хэрэв Трампын үгээр гал зогсоох хэлэлцээр байгуулбал Орос баавгай “шархаа долоочхоод” арав, магадгүй 20 жилийн дараа эргээд дайрахыг украинчууд мэднэ. Одоо хууртахгүй. Ийм учир аль алин нь эрэгчин эмэгчнээ үзэхээр хатуу шийдсэн бололтой! Эвгүй ч юм болох нь дээ!
Трампын зүтгэл талаар болж, тэрбээр их ч ууртай байх шиг. Тэрбээр Вашингтонд Украины Ерөнхийлөгч Зелинский болон Европын Холбооны голлох лидерүүдтэй уулзаж, Украинд асар их хэмжээний зэвсэг нийлүүлэхээр боллоо.
Мөнгийг нь хүчирхэг Европ төлнө.
Украиныг хамгаалах нь өөрийгөө хамгаалж байгаа хэрэг гэдгийг европчууд маш сайн ойлгосон. Миний амьдардаг Их Британид засаг төр, ард иргэд энэ талаар санал зөрөлдөөн алга. Унгар, Словак хоёр сондгой байгаа нь тэдний иргэд биш засаг төрд шигдсэн Оросын талыг баримтлагч цөөн удирдагчийн байр суурь.
Тэд Оросын түрэмгийллийн аюулыг биеэрээ туулсан (1956, 1968) ард түмэн шүү дээ. Тэд өөрсдийгөө европчууд гэдгээ маш сайн ойлгож байгаа. Дональд Трамп өнгөрсөн баасан гаригт Путинд 14 хоногийн бодох хугацаа олгосон.
Тэрбээр Оросын удирдагчийг Зеленскийтэй уулзуулахаар шахсан ч эцсийн хугацааг дахин сунгав. Одоо асуудал хаашаа эргэх нь тодорхойгүй.
Төгсгөлд нь нэг мэссеж (сэтгэгдлийн хаягаар орж иржээ) сонирхуулъя. “Орос юу ч хийж байсан зөв. Орос манай ах шүү дээ. Ах нь хүн зодож байхад дүү нь ахыгаа дэмжиж таарна биз дээ. Ах маань бидэнд тог цахилгаан, бензин өгдөг шүү дээ. Түүнгүйгээр хоол идэж, хол явж чадахгүй. Муу хужаа нар харин биднээс хамаг баялгийг маань хуу хамж аваад хэдэн халтар мөнгө л өгдөг. Мөнгөөр яах юм бэ. Идэх биш дээ” гэжээ.
Иймэрхүү бодолтой хувь хүн Ардчилсан Монгол Улсад байж бололгүй яахав. Харин төр засгийн өндөр алба хашиж байсан, тухайлбал Монгол Улсын Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулуун иймэрхүү үзэл санаа түгээж байгаа нь харин том асуудал!
Трампын зүтгэл талаар боллоо. Украин, Европ нэг талдаа гарчихсан. Трамп тэдэн рүүгээ явахаас зайлахгүй, харин хэр будилж очдог юм бол гэхээс. Хятад нөгөө талдаа гарах гэж байх шиг. Нөгөө талд улайм цайм гарчихсан Хойд Солонгос, Иран, нэмэгдээд Хятад! Гэлээ гээд украинчуудын нугаршгүй эр зоригийг дарж чадахгүй.
Шинэ мэдээ
Оросын ложистик, хангамжуудыг устгаж, төмөр замуудыг нь дэлбэлээд сулруулчихсан. Оросууд хаа сайгүй ухарч эхэлжээ. Бензин дизель байхгүй, сум, хангамж хүрэлцэхгүй, үхэх алуулахаас өөр ид шидгүй үй түмэн цэрэгтэй. Украины арми Малиновкаг чөлөөлж гэнээ.
Зеленский “Украинчууд Европын хамгийн хүнд замыг туулж ирлээ. Бид өөрсдийгөө хадгалж чадлаа, унасангүй, ууссангүй, улс орноо алдсангүй. Украинчууд бусад үндэстнүүдийн адил өөрийн улс, өөрийн тусгаар тогтнолтой байх эрхтэй!”.