Ховд аймгийн Буянт сумын харьяат хэмээн нутгийнхаа нэрийг эцгийнхээ алдрыг дуурсгах бөх болно гэж итгэл төгс ярьж, нүүр дүүрэн инээх лагс бор хүүг Улаанхүүгийн Даваажаргал гэдэг. 15 настай энэ хүү өдөр бүр бэлтгэлээ хийхээр Буянтаас Ховдын төв хүрч буцан 50 км замыг туулна. Буянт сумаас төрөх дараагийн аварга цолтон болно, Хангай аварга шигээ барилдана гэдэгтээ итгэж чармайна. Тиймээс өдөр бүр аймаг явах түүнд ядах зүйл биш ажээ.
Бага ангиасаа чөлөөт, жүдогоор хичээллэсэн хүү хоёр жилийн өмнөөс үндэсний бөхөөр идэвхийлэн барилдах болжээ. Сургуулийн захирал н.Алтанчимэг бидэнд У.Даваажаргалыг үеийнхнээсээ гоц ялгарч, аймгийн наадмын өсвөрийн барилдаанд түрүүлэн сумынхаа нэрийг гаргах болсныг сайшаан ярьсан юм.
У. Даваажаргалын хүндэлдэг бөх нь улсын аварга Оргихын Хангай бол уран барилдаанаар Б.Пүрэвсайхан зааныг биширнэ. Ирэх жил улсын наадмын өсвөрт зодоглоно гэхээс бэлтгэл бүр нь түүнд утга учиртай байдаг аж. Хангай аваргыг харцага цолтой байхад, Б.Пүрэвсайхан заантай сумынхаа 100 жилээр уулзсан нь хүүд үндэсний бөхөөр хичээллэх том урам болжээ.
Өглөө хичээлдээ, өдөр нь бэлтгэлдээ явах тогтсон хэмнэлд хэдийн дадсан аравдугаар ангийн хүүд утас оролдох зав хомс гардаг гэнэ.
Сумын төвөөс 60 километрийн зайд Нарийн голд гэр нь бий. Тэр дөрөв, зургаадугаар ангийн хоёр дүүгийн хамт дотуур байранд амьдардаг. Байрны хоол амттай ч оройдоо жаахан ховигноно. Гэрээс боорцог ирнэ л дээ, даан ч хичээлээ тараад ирэхэд хоёр дүү маань идчихсэн байдаг юм гэж нүдээ зураас болтол инээн хуучлав.
Хөдөөгийн мундахгүй их ажлын хажуугаар аав ээж хоёр нь унаа хунш олдохгүй бэлтгэлээ тасалдуулах вий гэхдээ хүүгээ боломжоороо өдөр алгасалгүй шахам төв рүү хүргэж өгдөг. Дөрвөн хүүгийнхээ аль эв, сонирхолтойг бөх болгоё гэх ижий аавынхаа халуун сэтгэлд хүү нь талархаж хичээдгээ ярьсан юм.
Зорилго өвөртөлсөн хүүгийн өдөр бүрийн 50 км зам, гэр бүлийнх нь дэмжлэг хүссэн замналд нь саадгүй хүргэх их итгэлийг төрүүлж байлаа. Хэдэн жилийн дараа Ховд аймгийн Буянт сумаас улсын том цолтон төрлөө гэхэд тэр нь Улаанхүүгийн Даваажаргал байхад гайхах зүйлгүй ээ.
Холын цэнхэр хязгаар дах эгэл даруухан суурины амьдралыг гэрэлтүүлэгч бяцхан зүрхнүүд ямархан мөрөөдлийг тээн аж төрж буй бол. Тэд юу хүсэж, мөрөөддөг бол. Урт аяны томилолт өвөртөлсөн манай сурвалжлах баг хугас өдрийг Хангай аваргын нутаг Ховд аймгийн Буянт суманд өнгөрөөж, төвийн тэхий голдох саарал сургууль, дотуур байраар ороод гарсан юм.

Дотуур байрны үүдээр ормогц биднийг хотод таван жил бага ангийн багшаар ажиллаад нутагтаа ирсэн гэх залуухан багш угтав. Эвтэй бол хүчтэй гэх үгийг үүдэнд томоор наасан нь нүдэнд туслаа. Ерөөс гэрээсээ хол хүүхдүүд дотуур байранд л хүн ёсны эвсэг харилцаанд суралцаж, бие даан амьдрах анхны алхмаа тавьдаг.
Дотроо ариун цэврийн өрөөтэй, номын сан, охид хөвгүүдийн амралтын тасаг, ундны цэлгэр заалтай энэ байранд 40 гаруй хүүхэд амьдардаг аж.
АГАА ХИЧЭЭЛ ДАВТУУЛЖ, УСАНД ОРУУЛЖ, ХУВЦАС УГААЖ ӨГДӨГ
Нэгдүгээр ангийн дөрвөн хүүхэд байдгийн нэг нь н. Бадамцэцэг. Нимгэн давхраатай нүдээ жаатайлган инээх адтай байрын сэргэлэн шар охин наймдугаар ангийн ахтайгаа хамт нэг өрөөнд амьдардаг. Хорвоотой танилцах аяллаа эхлүүлсэн түүнд олон хүүхдүүдтэй бужигнаж амьдрах, найзуудтай болох гээд гэрээ санахаас бусад бүх зүйл сонирхолтой бас гоёхон.

Хоёр долоо хоноод ижий аав нь ирж авна. Амралтын хоёр өдөр нараа гартал эрхлээд албандаа буцна. Сүүлд "м" үсэг үзсэнээ, урлагийн үзлэгээр бүжиглэж буйгаа, дуу шүлэг сурч байгаагаа угсруулан бидэнд ярьж өглөө. Эгчээ би ирээдүйд эмч болно, тэгээд хот орж үзнэ гэж инээх нь хайр хүрэм.
Цүнхээ уудалж зургийн дэвтрээ гарган, зүрх зураад шаламгай нь аргагүй цаасаа урж бэлэг гээд атгуулчхав. Хайртай шүү гэж хаанаас нь гардаг юм гэмээр үгийг цовоо гэгч хэлж гараа даллан сургууль руугаа гүйж одов.
ХОТ ОРЖ ҮЗЭХИЙГ ХҮСДЭГ ИХРҮҮД
Дотуур байранд дөрөв дэх жилээ амьдарч буй алаг нүдэн ихрүүдийг Умарбек, Хуларбек гэнэ. Өнгөрсөн долоо хоногийн амралтаараа хариад ирсэн гэж модон шүүгээгээ онгойлгож гялгар уут шажигнуулан гэрийн улаан боорцгоор биднийг дайлав. Хуларбек хүү математикийнхаа хичээлд дуртай бол Умарбек биеийн тамиртаа сонирхолтой гэнэ.

Хуларбек өнгөрсөн жил шүд угаалтын олимпиадад орж тавдугаар байр эзэлжээ. Хөдөөгийн хүүхдүүдийн зуны амралт малын хошуу эргүүлж, ижий аавдаа тус болсоор дуусна. Ихрүүд ч зуны зун хурга ишгээ нийлүүлэхгүй байх үүрэг хүлээн хоёул хишиг өдрөө ээлжилнэ. Өглөө, орой ижийдээ ямаагаа холбож барьж өгнө. Өнгөрсөн зун нэг л удаа ишгээ нийлүүлсэн гэж шилээ маажин инээвхийлэв.
Өрөө тасгаа ээлжилж цэвэрлэнэ, хувцсаа угаана, хичээлдээ давтана. Хоорондоо ноцолдоно. Серик заан, Цахилгаан Зоригоо, Хангай аваргыг дэмждэг гэнэ. Ихрүүд ирээдүйд цагдаа болох мөрөөдөлтэй түүнээс урьтаж хот орох хүсэлтэй гэв.

Хүүхэд насаа юунд ч өрсөж шаралхахгүй, барьцаж уралдахгүй, тариаланч эгэл ахуйдаа амгалан өнгөрөөх цовоо харцнууд. Онцгойрох зүйлгүй сумын төвийн өдрүүдийг өнгөлж, хорвоотой танилцаж буй хайр дүүрэн бяцхан зүрхнүүд, ирээдүйд эзэд холын цэнхэр хязгаар, Буянт нутагтаа өсөж байна.