Монгол кино төслүүдийг Олон улсын продюсер, хөрөнгө оруулагчдад танилцуулах "Хархорум-2025" үйл ажиллагаа Чингис хаан Үндэсний музейд өнөөдөр (06.30)-нд зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд Монголын кино уран бүтээлчид англи хэл дээр олон улсын продюсер, хөрөнгө оруулагчдад кино төслөө танилцуулсан юм.
Энэ талаар, Монголын Кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал "Кино Гүүр хөгжлийн холбооноос Монголын Кино урлагийн зөвлөлтэй хамтран “Хархорум” олон улсын кино наадмыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэ хугацаанд "Кино урлагийг дэмжих тухай” хуулийн талаарх ойлголтыг олон нийтэд түгээхээс гадна, Монголын эдийн засгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой ажилласан.
Үйл ажиллагааны хүрээнд Кино урлагийн зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарлаж, зургаадугаар сарын 25-ны өдрийг хүртэл материал хүлээн авсан.
Урьдчилсан сонгон шалгаруулалтад 34 төсөл, материалаа ирүүлж, зургаадугаар сарын 26-ны өдөр Кино урлагийн зөвлөлийн Ажлын албаны байранд төслүүдээ амжилттай танилцуулсан юм.
Өмнө нь 10 гаруй л кино төсөл ирдэг байсан. Энэ удаагийн уралдаанд 34 төсөл ирсэнд их баяртай байна.
Шалгарсан 15 төсөл эцсийн шатанд “Kharkhorum IFF 2025: Mongolian Film Pitch Session” үйл ажиллагаанд оролцож байна.
Мөн тус наадам нь аялал жуулчлалын улиралд зохион байгуулагдаж байгаагаар онцлогтой.
“Хархорум 2025” наадмын үндсэн сэдэв нь арилжааны кино бөгөөд ийм төрлийн кино нь үзэгчдийн соёлын үнэлэмжийг төлөвшүүлэхээс гадна, уран бүтээлчдийг олон улсын зах зээлд гарах боломжийг бүрдүүлнэ.
Мөн Монгол кино урлагийг дэлхийд таниулах, дотоодын уран бүтээлчдийг олон улсын түвшинд хүрэхэд нь бодит дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байна" гэв.
ШҮҮГЧДИЙН БҮРЭЛДЭХҮҮН
“Кино гүүр хөгжлийн холбоо”, ТББ-ын УЗ-ын гишүүн, "Хархорум" кино наадмын уран сайхны бодлого эрхэлсэн захирал бөгөөд “Mongol Films Distribution” компанийг АНУ-д үүсгэн байгуулагч. Мөн Монгол болон олон улсын 10 гаруй кино наадмын түнш, хөтөлбөр боловсруулагч, шүүгчээр ажилладаг.
Францын Лион хотын их сургуульд кино болон аудио видео мастер хамгаалсан. 2018 оноос өнөөг хүртэл Шведийн “Asiatiska Filmfestivalen, Asian Film Festival of Sweden” наадмын хамтран үүсгэн байгуулагч, хөтөлбөрийн захирал бөгөөд 2020 оноос “Cin-easterna” наадмын олон улсын хөтөлбөр боловсруулагчаар ажиллаж байна.
Тэрээр үндэсний болон олон улсын кино наадамд шагнал хүртсэн телевизийн нэвтрүүлэг, уран сайхны болон баримтат кинонуудад найруулагч, продюсероор ажилласан туршлагатай.
2007 онд “Россо коме иль чиело” (Тэнгэр мэт улаан) кино нь “Давид ди Донателло” шагнал хүртэж, олон улсын кино наадмуудаас 25 гаруй шагнал авсан.
2023 оноос амжилттай зохиогдож буй “Shine film Fest” шинэ залуу уран бүтээлчдэд зориулсан кино, телевизийн салбарыг дэмжих зорилготой ашгийн бус кино наадмын санаачлагч, зохион байгуулагч.
Дараах шилдэг 15 кино төслөөс тэргүүн болон онцлох төсөл өнөөдөр тодорно. Шалгарсан төсөл Бусаны кино наадам дахь “Asian Contents& Film Market” арга хэмжээнд оролцох юм.
Киноны нэр |
Найруулагч |
“Spirit of Steppe” анимэйшн |
Л.Ганболд |
“Ever-Rest” баримтат кино |
Э.Гантөмөр |
“Ааруу (Aaruu-Ru) УСК |
Л.Таванбаяр |
“I Hate pink” УСК |
А.Энхтөгс |
"Цахилгаан шат" УСК |
А.Баттулга |
"Охин тэнгэр" УСК |
Б.Анар |
“Еол: Амьдралын төгсгөлөөс мөнхийн амьдрал руу” анимэйшн |
Н.Лхагвадорж |
“Давс үүрсэн 40 жил” баримтат кино |
Б.Бадралмаа |
“Зүрхний хайртай эгч” УСК |
Х.Баярмаа |
“Вега” УСК |
Т.Ариунчимэг |
“Кибер харваач” УСК |
Н.Гантөмөр |
“Тарвас” УСК |
Э.Ган-Очир |
“The Boy Shaman” баримтат кино |
К.Дөлгөөнзул |
“Jinji’s Birthday” УСК |
Б.Тамир |
“Мөрч-2” ОАК |
Ү.Баяржаргал |