gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -15
  • Зурхай
     1.12
  • Валютын ханш
    $ | 3558₮
Цаг агаар
 -15
Зурхай
 1.12
Валютын ханш
$ | 3558₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -15
Зурхай
 1.12
Валютын ханш
$ 3558₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Нөөц сайтай жил самраас ₮10 тэрбумын ашиг олдог. Үүний 85 хувийг ойг нөхөн сэргээхэд ашиглах ёстой"

Б.Азбаяр
Ногоон дэлхий
Өчигдөр
43
Twitter logo

Монгол орны ойн салбар уур амьсгалын өөрчлөлт, ой хээрийн түймэр, хөнөөлт шавжийн давхар эрсдэлтэй нүүр тулж буй.

Энэ нөхцөлд Сэлэнгэ аймаг 2021-2025 оны ойн менежментийн төлөвлөгөөгөө дүгнэж, эрсдэлд дасан зохицсон холимог ой бий болгох бодлогоо тодорхойлжээ. Ойг зүй зохистой ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах, нөхөн сэргээх бодлого, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, карбон кредит, хүний нөөцийн асуудлын талаар  Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын Ойн албаны дарга, Ойн инженер Г.Цэнгэлзаяатай ярилцлаа. 

-Сэлэнгэ аймаг 2021-2025 оны ойн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлж дууслаа. Энэ төлөвлөгөөний хэрэгжилтийг хэрхэн дүгнэх вэ? 
-Төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж, яг юун дээр алдав, хаана ололт байв гэдгээ нэлээд нухацтай гаргаж үзсэн.

Хэрэгжилтийг хангалттай, сайн болсон гэж үзэж байгаа. Яагаад гэвэл тухайн үед ойн менежментийн хүрээнд ойн нөөцийг ашиглахдаа дан ганц огтлоод дуусах биш, ойн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлд, өөрөөр хэлбэл арчилгааны огтлолт, цэвэрлэгээний огтлолтыг түлхүү төлөвлөж, ашиглаж чадсан.

-Гэхдээ уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан ой, хээрийн түймэр маш их гарлаа. Энэ талаар тодруулбал?
-
Тийм. Харамсалтай нь уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалаад маш их хэмжээний ой түймэрт өртсөн. Өнгөрсөн онд гэхэд л 38 хэмээс дээш халсан өдөр нийтдээ 21 хоногоос давсан. Энэ бол манай орны хувьд, ялангуяа ойн бүсэд маш өндөр эрсдэлтэй үзүүлэлт.

Үүний улмаас их хэмжээний түймэр гарсан. Нийтдээ 50 гаруй мянган га газар шатсан. Энэ нь Сэлэнгэ аймгийн ойн сангийн 3.3 хувь ямар нэг хэмжээгээр түймэрт өртсөн гэсэн үг. Үүний дараа босоогоороо шатсан, хатсан мод маш их болсон.

-Ийм нөхцөл байдал дараагийн ойн менежментийн төлөвлөлтөд ямар өөрчлөлт оруулж байна вэ?
-
Бид дараагийн төлөвлөлтдөө уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, уур амьсгалын өөрчлөлтөөс хамгаалсан холимог ой бий болгох зорилт тавьж ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл дан ганц нарсан ой байвал ой, хээрийн түймэр, хортон шавжид өртөх эрсдэл маш өндөр. Тийм учраас 2020 оноос хойших, 2030 он хүртэлх төлөвлөлтөө хийхдээ бид дараах үндсэн чиглэлүүдийг баримталж байна.

Нэгдүгээрт, зөвшөөрөлтэй, зүй зохистой ашиглалтыг хийнэ. Энэ нь болц гүйцсэн, хөгширсөн ойгоо нэн тэргүүнд ашиглана гэсэн үг.

Хоёрдугаарт, ойн бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд арчилгааны огтлолтыг маш сайн хийнэ.

Гуравдугаарт, түймэрт өртсөн, хортонд идэгдсэн ойд цэвэрлэгээний ажлуудыг түлхүү хийж хэрэгжүүлнэ.

-Ой хамгаалалтын бодлого дээр онцгойлон анхаарч буй зүйл юу вэ?
-
Бид ой хамгаалал, ашиглалт, нөхөн сэргээлт гэсэн гурван том концепцоор явна. Энэ гурвын дотор ойг хортон шавж, ой хөнөөлөөс яаж хамгаалах вэ гэдэг бодлогыг илүү тодорхой тусгаж өгч байна.

Температурын хэлбэлзэл маш их болсон. Зуны улиралд өглөө 26-27 хэм байснаа оройдоо 9 хэм болчихдог.

Учир нь 2021-2025 онд хөнөөлт шавж маш их байсан. Энэ бол ганцхан Сэлэнгэ аймгийн асуудал биш. Хил залгаа улс орон, ялангуяа ОХУ-ын Сибирийн бүс нутагт түймэр гарсны дараа хортон шавж утаатайгаа хамт нүүдэллэн орж ирдэг. Мөн хил залгаа аймгууд, жишээлбэл Булган аймгаас ч хортон дамжин орж ирэх нөхцөл үүсдэг.

Тиймээс бүс нутгийн хэмжээнд, хил залгаа улс орнууд, аймгууд нэгэн зэрэг, уялдаа холбоотой арга хэмжээ авахгүй бол ойд хөнөөлтэй гэдгийг бид өнгөрсөн жилүүдэд маш тодорхой харсан.

-Санхүү, хүний нөөцийн асуудал ойн салбарт байнга яригддаг. Энэ талаар ямар бодлого барьж байна вэ?
-
Мэдээж хүний нөөц, цалин хөлс, санхүүгийн асуудал байнга тулгамддаг. Гэхдээ бид нэг зүйлийг маш тодорхой тавьж байгаа. Тэр нь ойн аж ахуйн арга хэмжээг эдийн засгийн эргэлтэд зөв оруулах.

Өөрөөр хэлбэл ойгоос нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн яаж бий болгох вэ, тэр орлогоороо ойг яаж нөхөн сэргээх вэ гэдэг асуудлыг нэгдүгээрт тавьж байна.

-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн Сэлэнгэ аймагт ямар хэмжээнд хэрэгжиж байна вэ?
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулаад манай аймаг жил бүр дунджаар 4 мянган га талбайд ойжуулалт хийж байна. Энэ нь жилд ойролцоогоор 10 сая мод тарина гэсэн үг.

Мөн манай мод үржүүлгийн газруудад нийтдээ 39 сая ширхэг тарьц суулгац бэлтгэсэн. Үүнээс 19 сая нь зах зээлд гаргах боломжтой. Үүнийг бид эдийн засгийн эргэлтэд зөв оруулж, нөхөн сэргээлтийн ажлуудаа тогтвортой хийх зорилготой байгаа юм. 

-Ойн салбарт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн хэр хөгжиж байна вэ?
-
Одоогоор Сэлэнгэ аймагт 40 гаруй ойн мэргэжлийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 10-20 орчим нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй.

Жишээлбэл, мод боловсруулах үйлдвэрүүд ширээ, сандал, тавилга, хавтан, иж бүрэн гэрийн хийц зэрэг 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 130 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. Мөн манай аймаг нэг панерын үйлдвэртэй, ДСП, зиг заг хавтан үйлдвэрлэж байна.

-Ойг зүй зохистой ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого юугаараа онцлог вэ?
-
Ойг зүй зохистой ашиглана гэдэг нь зөвхөн мод бэлтгэх тухай ойлголт биш. Бид ойн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг цогцоор нь тооцож, бодлогоор дэмжихийг зорьж байна. Тухайлбал, хуснаас нүүрс гаргах боломжийг судлахаас гадна, зөвхөн нүүрсээр хязгаарлахгүйгээр түүнийг дагасан гоо сайхны болон эмчилгээний зориулалтын 10 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг тооцоолж ажиллаж байна.

Манай гол зорилго бол ойг шинэ, дэвшилтэт байдлаар зүй зохистой ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулахын зэрэгцээ бүтээмж өндөртэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон холимог ой бий болгох явдал. Өөрөөр хэлбэл ашиглалт ба хамгаалалтыг зэрэгцүүлсэн бодлого хэрэгжүүлж байна.

Энэ бүхний суурь нь хүн. Тиймээс ойн инженер, мэргэжилтнүүдийг чадавхжуулахад онцгой анхаарч байна. Ялангуяа олон улсын төслүүдийн дэмжлэгтэйгээр хүний нөөцийг бэхжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх ажлууд шат дараатай хэрэгжиж байна. Үүнд сумдын ойн мэргэжлийн байгууллага, сумын болон сум дундын ойн ангиуд, анхан шатны ой ашиглагч нөхөрлөлүүдийг хамруулж байгаа.

Мөн бодлогыг бодит ажил болгохын тулд загвар ой байгуулах ажлыг эхлүүлээд байна. Тухайлбал 100 га талбайд ойн аж ахуйн арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлж, хэн ч очоод харахад “ойг ингэж ашиглаж, ингэж нөхөн сэргээдэг юм байна” гэдгийг ойлгогдохуйц жишиг загварыг бий болгож байна.

Аймгийн ойн менежментийн төлөвлөгөөг бид зүгээр нэг бичиг цаас биш, 2030 он хүртэл баримтлах бодлогын суурь баримт бичиг гэж харж байгаа. Тиймээс бүх оролцогч талуудыг хамруулж, сум бүрээр явж санал авч, бодлогыг газар дээр нь ойлгуулж, хэрэгжилтийг нь хангахаар зорьж байна. Ингэж байж зорилтот, үр дүнтэй бодлого бодит ажил болдог.

Дэлхийн хэмжээнд дундаж температур 2.5 хэмээр нэмэгдсэн. 2080 он гэхэд энэ үзүүлэлт 5 хэмд хүрэхийг үгүйсгэхгүй.

-Ойн дагалт баялаг, тухайлбал самрын ашиглалт ямар ач холбогдолтой вэ?
-
Самар бол манай аймгийн чухал ойн дагалт баялаг. Нөөц сайтай жилдээ 10 тэрбум төгрөг хүртэл орлого оруулдаг. Хуулийн дагуу энэ орлогын 85 хувийг буцаагаад ой нөхөн сэргээхэд зарцуулах ёстой.

Энэ шийдвэрийг сумын иргэдийн хурлаар хэлэлцэж гаргадаг учраас бид сумдын түвшинд энэ менежментийг сайжруулахад онцгой анхаарч байна.

-Уур амьсгалын өөрчлөлт Сэлэнгэ аймагт яг яаж мэдрэгдэж байна вэ?
-
Сүүлийн жилүүдэд Сэлэнгэ аймагт температур дунджаар 1.5 хэмээр нэмэгдсэн. Гэхдээ хамгийн аюултай нь температурын хэлбэлзэл маш их болсон. Зуны улиралд өглөө 26-27 хэм байснаа оройдоо 9 хэм болчихдог.

Үүний улмаас модны ургалт удааширч, хаврын оройн хүйтрэлт, зуны хэт халалт жимс, мод, ургамалд маш хүчтэй нөлөөлж байна. Нарсны боргоцой хүртэл үргүй хатах тохиолдол гарч байна.

-Тиймээс шинэ төлөвлөгөө уур амьсгалын эрсдэлийг голлон тооцсон гэж ойлгож болох уу?
-
Бид уур амьсгалын өөрчлөлт, уул уурхай, газар тариалан, мал аж ахуйн эрсдэлийг бүгдийг нь тооцсон, уур амьсгалд дасан зохицох холимог ойг бий болгох зорилготой төлөвлөгөө боловсруулж байна. Энэ бол зүгээр нэг цаас биш, 2030 он хүртэл баримтлан хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг байх юм. 

Ойн салбарт төлөвлөлт нэг удаа хийгээд орхих зүйл биш. Жил бүр заавал хяналт шинжилгээ, үнэлгээ, мониторинг хийж, яаж хийх вэ, хэн хийх вэ, хэзээ хэрэгжүүлэх вэ гэдгийг тодорхой болгодог. Өнөөдөр ч бид энэ асуудлыг идэвхтэй ярьж байна.

Манай боловсруулж буй төлөвлөгөө 2030 он хүртэл хэрэгжих дунд хугацааны төлөвлөгөө. Өөрөөр хэлбэл жил жилийнхээ төлөвлөгөөнд тусгаад, хэрэгжилтийг нь жил бүр үнэлж, дүгнээд явна гэсэн үг. Ингэснээр төлөвлөгөө цаасан дээр үлдэхгүй, бодит ажил болдог.

Цаашлаад 2050, магадгүй 2080 он хүртэлх улсын урт хугацааны стратегийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлөхийг ч бид зайлшгүй тооцох шаардлагатай. Одоогоор дэлхийн хэмжээнд дундаж температур 2.5 хэмээр нэмэгдээд байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Харин 2080 он гэхэд энэ үзүүлэлт 5 хэмд хүрэхийг үгүйсгэхгүй.

Тиймээс бид уур амьсгалын өөрчлөлтөөс үүсэх эрсдэлийг урьдчилан тооцсон, байнга дүн шинжилгээ хийж, хяналт үнэлгээнд суурилсан төлөвлөлтийг баримталж байна. Үүний үндсэн дээр цаашид ямар тактик, бодлого хэрэгжүүлэх вэ гэдгээ тодорхойлж, уян хатан байдлаар шинэчилж явна.

-Ярилцсанд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан