Хотын төвдөө бөөгнөрөн бухимдалгүй тойрог болон хурдны замаар давхин тус, тусынхаа зорьсон газарт түгжрэлгүй хүрэх хэтийн зорилго бүхий төслүүд яригдаж байна.
Тухайлбал, Баянзүрхийн товчоо, Налайх чиглэлээс Туул гол дагуу шулуун давхисаар 22-ын товчоогоор баруун аймаг руу гарч болох хурдны замын бүтээн байгуулалт ирэх 7 хоногт эхэлнэ. Дараагийнх нь нэгдүгээр тойрог замын төсөл. Энэ 26 километр гаруй урттай нэгдүгээр тойрог зам Наадамчдын замаас урагшаа “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хурдны замтай холбогдох бол хойшоо “Өнөр” хороолол, Баянхошуу, Сэлбэ, Дарь эх дэд төвүүдтэй, цаашлаад Чулуун овооны тойргоос Туулын хурдны замтай нийлэх юм.
Нэгдүгээр шинэ тойрог авто зам (26 км) барих нийт өртгийг 918 сая ам.доллар гэж тооцжээ. Үүнээс 3800 нэгж талбар, газар чөлөөлөлт, НӨАТ, гааль, ажиллах хүчний төлбөр зэрэгт зарцуулах 260 сая ам.долларыг БНХАУ-ын банкнаас 3 хувийн хүүтэйгээр 16 жилийн хугацаатай зээлэхээр болсон. Зээл авахад баталгаа хэрэгтэй.
Орлогыг тооцоолохдоо хөдөлгөөний эрчмийг өөдрөгөөр төсөөлсөн байх магадлалтай. Иймд эрсдэлийн түвшнийг дундаж гэж дүгнэсэн.
Хятадын банкнаас авах 260 ам.долларын 85 хувьд буюу 220 сая ам.долларт Засгийн газраар өрийн баталгаа гаргуулах хүсэлтийг НЗДТГ-аас Сангийн яаманд хүргүүлсэн. Сангийн яам эрсдэлийн үнэлгээ боловсруулан Үндэсний аудитын газраар хөндлөнгийн аудит хийлгэн, дүгнэлт гаргажээ. Энэ дүгнэлтэд авсан зээлээ төлж чадах эсэх шаардлагыг хангаж байгаа ч төслийн санхүүжилтийн эх үүсвэр эцэслэн батлагдаагүй, орлогыг тооцоолохдоо хөдөлгөөний эрчмийг өөдрөгөөр төсөөлсөн байх магадлалтай. Иймд эрсдэлийн түвшнийг дундаж гэж дүгнэсэн гэж дурдсан байна.
Авсан зээлээ яаж төлөх вэ гэхээр Туулын хурдны болон нэгдүгээр тойрог зам 2028 онд ашиглалтад орно. Ингээд эдгээр замаар өдөрт 180,000 орчим тээврийн хэрэгсэл зорчино. Нэг тээврийн хэрэгсэл нэвтрэхэд 5000 төгрөгийн хураамж авна. Энэ хураамжаас хоногт ₮900 сая, жилд ₮328.5 тэрбумын орлого олно. Ингээд Хятадын банкнаас зээлсэн мөнгөө 16 жилийн хугацаанд хангалттай төлөх боломжтой гэж тооцоолжээ.
Хэрэв тооцоо буруудаж, зээлсэн мөнгөө төлж чадахгүйд хүрвэл хариуцлагыг өрийн баталгаа гаргасан Монгол Улсын Засгийн газартай ярина. Баталгаа гаргасан Засгийн газар эргэн төлөлтөөр хариуцлага хүлээнэ гэдэг нөхцөлтэй зээл юм. Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцох нийт автомашины 30 хувь нь энэ тойрог замаар хөдөлгөөнд оролцоно гэдэг нь өөдрөг төсөөлөл байна гэж үзсэн. Түүнээс төслийн баталгаа талаас эрсдэл бага гэж Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын чуулганы үеэр тодотгов.
Сангийн яамны “өөдрөг төсөөлөл” гэдэг үндэслэлтэй дүгнэлт. Өдөр бүр 180,000 автомашинаас 5,000₮-ийн хураамж аваад байвал 10 жилийн хугацаанд замын өртгийг нөхөх боломжтой. Гэвч өдөр бүр хөдөлгөөнд оролцож буй 500 орчим мянган автомашины 180 мянга нь байнга нэг замаар зорчих эсэх нь эргэлзээтэй. Төлбөр төлөхөөс цааргалсан жолооч нар өөр зам сонгон хөдөлгөөнд оролцвол энэ тооцоолол нь зээлээ төлж чадахгүй эрсдэл болон хувирч Засгийн газрын баталгааны асуудал хөндөгдөж, татвар төлөгчдийн халаас руу гар дүрэх нөхцөл үүсэж болзошгүй юм.
Өрийн баталгаа гэдэг нь компани, төрийн байгууллага авсан зээлээ төлж чадахгүй бол Засгийн газар зээлдэгч болж хувирна. Зээл олгосон компани мөнгөө улсын төсвөөс авна. Улсын төсөв бол татвар төлөгчдийн мөнгө. Тэгэхээр Засгийн газар өрийн баталгааны ард та, би, бид бүх татвар төлөгчид хамтдаа хариуцлага хүлээх үүрэгтэй гэсэн үг юм. Гэсэн ч энэ зэргийн тооцоолол гаргаад, түгжрэлийг шийдэхээр ажил эхлүүлсэн нь сайшаалтай.
Нэгдүгээр шинэ тойрог авто зам (26 км) барих нийт өртөг 918 сая ам.доллар. Засгийн газар өрийн баталгаа гаргаад 260 сая ам.долларыг нь шийдчихлээ. Үндсэн мөнгийг яаж олох вэ? Манайхан ажил гүйцэтгэгч компани өөрөө санхүүжилтээ олох буюу “түлхүүр гардуулах” (EPC+F) тендерийн нөхцөлийг ашиглахаар шийджээ. Санхүүжилтээ олж буй компани банкаа, зарцуулсан мөнгөний хүүгээ ч өөрөө тодорхойлно. Үүнд мөн л Засгийн газраар өрийн баталгаа гаргуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд төсөл өөрийн өртгөө 10-12 жилийн хугацаанд төлж дуусна гэж тооцоолжээ.