gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     4.25
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 12
Зурхай
 4.25
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 4.25
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

И.Балжинням: 24 цагаар ажилладаг дэлгүүрүүдэд жоргүй эм худалдаж болохгүй

А.Анужин
Эрүүл мэнд
2 цаг 2 минутын өмнө
Twitter logo
А.Анужин
Twitter logo
Эрүүл мэнд
2 цаг 2 минутын өмнө
И.Балжинням: 24 цагаар ажилладаг дэлгүүрүүдэд жоргүй эм худалдаж болохгүй Монголын Эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооны гүйцэтгэх захирал И.Балжинням

Монголын Эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооны гүйцэтгэх захирал И.Балжиннямтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Монголын эм хангамжийн байгууллага нь 1990 онд эрүүл мэндийн салбараас дангаар хувьчлагдсан. Мөн эрүүл мэндийн салбар дундаа нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) төлдөг цорын ганц салбар юм. 

2025 оны эцсийн байдлаар манай улсад 30 орчим эмийн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас 11 нь "GMP" стандартын шаардлага хангасан батламжтай. Үүнээс 4 үйлдвэр нь бүтээгдэхүүнээ экспортод гаргаж эхэлсэн. Түүнчлэн 440 гаруй эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл бүхий байгууллага бүртгэлтэй байна. 

Монгол Улс 1994 оноос эмийг албан ёсоор бүртгэж эхэлсэн бөгөөд өнөөгийн байдлаар 4000 орчим нэр төрлийн эмийг улсын бүртгэлд бүртгэн, эмчилгээ, оношилгооны практикт ашиглаж байна. Эдгээрийн 70 орчим хувь нь хатуу зохицуулалттай улс орнуудад үйлдвэрлэгдсэн болон ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн зохицуулалтын байгууллагатай улсад үйлдвэрлэгдсэн эмүүд юм. 

ӨВЧИН НАМДААХ, ТАЙВШРУУЛАХ ЭМИЙН ХОРДЛОГО, ВИТАМИНЫ ХЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ УЛМААС ЭХЭМҮТ-Д ЭМЧЛҮҮЛСЭН ХҮҮХДИЙН ТОО ӨСЖЭЭ   

- 24 цагаар ажилладаг дэлгүүрүүдэд жоргүй эм худалдаалж, эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар хуулийн төсөл яригдаж байсан. Энэ талаар таны мэргэжлийн байр суурь юу вэ?
- Энэ асуудлын талаар би эсрэг байр суурьтай байдаг. Үүнийгээ ч холбогдох ажлын хэсэгт санал, дүгнэлтээ хүргүүлсэн. Өндөр хөгжилтэй орнуудад ийм туршлага байдаг ч манай улсын нөхцөлд шууд хэрэгжүүлэхэд тохиромжгүй. Учир нь манай улсад эрүүл мэндийн мэдээллийн хүртээмж хангалтгүй, иргэдийн эрүүл мэндийн боловсрол сул, эмийн зохисгүй хэрэглээ түгээмэл байна. Иймээс жоргүй эмийн зохистой хэрэглээг ч өндөр түвшинд авч үзэх шаардлагатай.

Шинээр батлагдсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд “эмийн зохистой хэрэглээ”-ний тухай бие даасан бүлэг тусгагдсан. Уг бүлэгт эмч, эм зүйч, жор баригчийн үүрэг, хариуцлагаас гадна хэрэглэгчийн үүрэг, хариуцлагыг тодорхой заасан. Гэвч манай улсад эмийн зохистой хэрэглээний судалгаа хангалтгүй байдаг боловч судлаачид өөрийн боломжид тулгуурлан хийгдэж байна. Сүүлийн жишээ гэвэл ЭХЭМҮТ-д хордлогын улмаас эмчилгээ хийлгэсэн хүүхдүүдийн судалгаа бий.

Судалгаагаар, сүүлийн гурван жилийн хугацаанд 1000 орчим хүүхэд хордлогын улмаас хүнд тасагт эмчлүүлсэн бөгөөд энэ үзүүлэлт жил бүр 38-40 хувиар өссөн байна.

Эдгээрийн 67 хувь нь эмийн хордлого байсан бөгөөд үүнд өвчин намдаах, тайвшруулах эм, мөн витамины хэт хэрэглээ зонхилжээ.

Түүнчлэн 17 хувь нь амиа хорлох зорилгоор эм хэрэглэсэн гэсэн дүгнэлт гарсан.

Ийм нөхцөлд 24 цагаар ажилладаг худалдааны цэгүүдээр жоргүй эм борлуулах бодлого нь цаг үеэ олоогүй шийдвэр байх болно.

Юуны өмнө эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, нийгмийн эрүүл мэндийн асуудлуудыг шийдвэрлэх, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх чиглэлд бодит ахиц гаргах шаардлагатай юм.

Хоёрдугаарт, эмийн чанарын асуудал хөндөгддөг. Манай улсад эм, эмнэлгийн хэрэгслийг зохицуулах байгууллагын хяналт, лаборатори ажиллаж байгаа ч хүчин чадал хүрэлцдэггүй бөгөөд шинжилгээний хүлээгдэл багадаа 90 хоног байдаг.

Гуравдугаарт, эмийн хүртээмжийн асуудал бий. Төрийн бодлогын алдаанаас үүдэн хүртээмжийг хязгаарласан нөхцөл байдал үүссэн. Тухайлбал, алслагдсан бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй эмийн сангуудад хотын төвийн эмийн сангуудтай адил шаардлага, стандарт тавьдаг.

Үйлчилгээний талбай 24 м²-аас доошгүй байх, хоёроос доошгүй мэргэжлийн орон тоотой байх, үйлчлэгчийг орон тоогоор ажиллуулах, зайлшгүй шаардлагатай эмийн 80-аас доошгүй хувийг бүрдүүлэх болон төвлөрсөн ус, дулаан, дэд бүтцэд холбогдсон байх зэрэг шаардлагуудтай.

Гэтэл алслагдсан бүс нутагт эдгээр стандартыг хангах боломж хомс тул олон эмийн сан үйл ажиллагаагаа зогсоох нөхцөлд хүрсэн. Ийм байхад хүнсний дэлгүүрээр дамжуулан эм түгээх бодлого ярих нь оновчгүй. Одоогийн бодлогын алдааг засаж, орон нутагт үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх шаардлагатай юм.

Дөрөвдүгээрт, хууль эрх зүйн орчны хувьд хэрэгжих боломжгүй заалтууд нэмэгдэж байна. Тухайлбал, зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орж ирж буй заалт батлагдвал эм, эмнэлгийн тухай хуулийн 19 орчим заалт зөрчилдөх, хэрэгжилтэд хүндрэл учруулах эрсдэлтэй.

Дотоодын үйлдвэрлэлийн тухайд манай улс нийт хэрэгцээнийхээ ойролцоогоор 20 хувийг дотооддоо үйлдвэрлэж байгаа бөгөөд энэ үзүүлэлт жилээс жилд буурч байна. Энэ нь дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого оновчгүй, хэрэгжилт хангалтгүй байгаатай холбоотой.

Ковидын цар тахлын үед дотоодын үйлдвэрлэлийн ач холбогдлыг бид тодорхой хэмжээнд ойлгосон байх. Цаашид эмийн үйлдвэрүүдийг хөгжүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Сүүлийн 20 жилийн хугацаанд зайлшгүй шаардлагатай эмийн 50 хувийг дотооддоо үйлдвэрлэх зорилт дэвшүүлж ирсэн ч өнөөдөр энэ үзүүлэлт дөнгөж 20 хувьтай байна.

24 ЦАГААР АЖИЛЛАДАГ ХУДАЛДААНЫ ЦЭГҮҮДЭД ЖОРГҮЙ ЭМ БОРЛУУЛАХ НЬ ЦАГ ҮЕЭ ОЛООГҮЙ ШИЙДВЭР БАЙХ БОЛНО 

- Эмийн чанарын бүртгэлийн тогтолцоонд сайжруулах шаардлагатай зүйл бий юу?
- Манай улс эмийн бүртгэлийн тогтолцоог 1994 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөгийн тогтолцоо нь олон улсын жишигтэй тодорхой хэмжээнд нийцэж байна. Тухайлбал, ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн болон урьдчилсан баталгаажуулалтад хамрагдсан эмүүдийг ашиглах боломжтой байдаг.

Цаашид эдгээр олон улсад баталгаажсан эмүүдийг “итгэлцлийн зохистой дадал”-ын  хүрээнд шууд, хялбаршуулсан журмаар бүртгэх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн томоохон үйлдвэрлэгчдийн чанартай бүтээгдэхүүнийг Монгол Улсад бүртгэх үйл явцыг хөнгөвчлөх нь зүйтэй юм.

Нөгөө талаас, эмийн сонголт, хяналтын асуудалд анхаарах шаардлага бий. Олон улсын хэмжээнд гаж нөлөө илэрсэн, эсвэл чанарын доголдолтой нь тогтоогдсон эмүүдийг бүртгэхээс зайлсхийх, хэрэв хэрэглээний явцад ноцтой асуудал илэрвэл бүртгэлээс хасах, эргэн татах зохицуулалтыг илүү боловсронгуй болгох хэрэгтэй.

Иймд эмийн бүртгэлийн тогтолцоог нэг талаас олон улсын сайн туршлагад тулгуурлан хялбаршуулах, нөгөө талаас хяналт, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр тэнцвэртэй хөгжүүлэх нь зүйтэй гэж үздэг.

- Эрүүл мэндийн сайд хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчилж иргэдэд нэн шаардлагатай эмийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулна гэж дурдсан. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчлэх шаардлага бий юу?
- Энэ асуудлаар сайдтай байр суурь нэг байгаа. Шинэ төсөлд 790 нэр төрлийн эм багтсан бөгөөд эдгээрийг нэг бүрчлэн судалж үзэхэд 90 орчим эм нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй байх жишээтэй. Түүнчлэн дотоодын зах зээлээс гарсан, нийлүүлэлт нь тасалдсан, дахин импортлогдох нь тодорхойгүй зэрэг нөхцөлийг харгалзан үзвэл нийтдээ 300 гаруй нэр төрлийн эмийг уг жагсаалтаас хасах шаардлага байна билээ.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар эмийн сонголтыг ямар зарчим, аргачлалаар хийж байгааг сайн мэдэхгүй байна. Зүй нь эмийн жагсаалтыг боловсруулахдаа байнгын хэрэглэгддэг, эмчилгээний ач холбогдлоор нь эрэмбэлж сонгох нь чухал.

ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГТЭЙ ЭМИЙН ТАЛЫГ ДОТООДОД ҮЙЛДВЭРЛЭХЭЭР ЗОРЬСОН Ч ЭНЭ ҮЗҮҮЛЭЛТ ДӨНГӨЖ 20 ХУВЬТАЙ БАЙНА 

- Эмийн үнэ өсөж байгаа талаар иргэд бухимддаг. Тэгвэл үнэ өсөхөд хамгийн их нөлөөлж байдаг хүчин зүйлс юу вэ?
- Манай улс эмийн хувьд импортын өндөр хамааралтай. Иймээс эмийн үнэд валютын ханшийн хэлбэлзэл, тээврийн зардал шууд нөлөөлдөг. Үүнээс гадна төрийн байгууллагуудад нийлүүлсэн эм, эмнэлгийн хэрэгслийн төлбөрийн авлага хугацаандаа шийдэгдэхгүй байгаагаас шалтгаалан компаниуд нөөц бүрдүүлэх, хэвийн үйл ажиллагаагаа хангахын тулд арилжааны банкны зээлд тулгуурлах нөхцөл үүссэн. Ингэснээр санхүүгийн зардал нэмэгдэж, эцсийн дүндээ эмийн үнэд нөлөөлдөг.

Эмийн үнийг тогтооход зайлшгүй тооцох хоёр гол зардал бий. Чанарын хяналт, баталгаажуулалтын болон эрсдэлийн зардал. Монгол Улс хүн ам цөөнтэй тул зах зээлийн багтаамж хязгаарлагдмал. Гэвч гадаад нийлүүлэгчид тодорхой хэмжээний доод захиалгын хэмжээг тусгадаг. Жишээлбэл, “дор хаяж 100 мянган ширхэг худалдаж ав, эс бөгөөс нийлүүлэх боломжгүй” гэдэг ч юм уу. Гэтэл энэ нь  манай улсын хэдэн жилийн хэрэгцээг давсан хэмжээ байх нь ч бий.

Нөгөө талаас эм нь хадгалах хугацаатай, хугацаа дууссан тохиолдолд устгалд оруулдаг. Үүнтэй холбоотойгоор устгалын зардал, агуулахын зардал зэрэг нэмэлт эрсдэлийн зардлууд үүсдэг. Эдгээр бүх хүчин зүйл эмийн үнийн бүрдэлд нөлөөлдөг.

Түүнчлэн сүүлийн найман жилийн хугацаанд эмийн үнийн өсөлт инфляцын түвшинг гүйцээгүй байна. Тухайлбал, инфляц нийтдээ 78 орчим хувиар өссөн бол эмийн үнийн өсөлт 68 хувьтай байгаа нь ойролцоогоор 10 хувиар доогуур үзүүлэлт юм.

- Улсын хэмжээнд бүх шатны эмнэлгүүдийн эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж ямар түвшинд байна вэ? Хэвийн хангагдаж байгаа юу?
- Одоогоор эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй гол асуудал нь санхүүжилтийн хүндрэл байна. Энэхүү асуудал нь  сүүлийн таван жилийн турш үргэлжилж, одоог хүртэл бүрэн шийдэгдээгүй хэвээр байна.

Сүүлийн хоёр сарын байдлаар 28 эм хангамжийн байгууллагаас судалгаа авсан юм. Гэтэл он дамнасан 130 гаруй тэрбум төгрөгийн авлагатай байна. Одоог хүртэл шийдэгдээгүй. Үүний улмаас өрийн гинжин хэлхээ бий болсон.

Манай улс эмийн хэрэгцээнийхээ 80 гаруй хувийг импортоор хангадаг бөгөөд үүний 70 орчим хувийг Европын холбооны болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн, хатуу зохицуулалттай улс орнуудаас нийлүүлдэг. Гэвч манай эм хангамжийн байгууллагууд эдгээр улсын үйлдвэрлэгчдэд олон жилийн турш хуримтлагдсан өртэй байна.

Сүүлийн жилүүдэд үүргээ хугацаанд нь биелүүлж чадахгүй байгаагаас шалтгаалан зарим байгууллагууд хар жагсаалтад орох, эм, бараа нийлүүлэлтийг хязгаарлуулах, алданги нэмэгдэх, гэрээний нөхцөл чангарч хумигдах зэрэг хүндрэлүүд үүссэн. Мөн нийлүүлэгчдийн тавьсан хязгаарлалтаас шалтгаалан өргөн хэрэглээний эмүүдээс гадна чихрийн шижин, хорт хавдрын эсрэг болон дархлаа дарангуйлах зэрэг нэн шаардлагатай зарим нэр төрлийн эмийн нөөц хомсодсон.

Үүнээс гадна геополитикийн нөхцөл байдал ч нөлөөлж байна. Тухайлбал, АНУ, Израил, Иран орчимд үүссэн зөрчил, мөргөлдөөний улмаас дэлхийн зах зээл дээр түлш, нефтийн үнэ өсөж, улмаар эмийн түүхий эдийн үнэ болон тээврийн зардал нэмэгдэж байна. Үүний нөлөөгөөр эмийн үнэ дор хаяж 30 хувиар өсөх магадлалтай тухай мэдэгдлүүд ирээд байна.

Дээрх асуудлуудын талаар Эрүүл мэндийн яам, Засгийн газар болон Эдийн засаг, хөгжлийн яаманд хандсан. Юуны өмнө эм, эмнэлгийн хэрэгслийн байгууллагуудын төрийн байгууллагуудаас авах авлагыг яаралтай барагдуулах хүсэлтийг хүргүүлсэн. Засгийн газрын хуралдаанаар “яаралтай барагдуул” гэсэн шийдвэр гарсан ч өнөөдрийг хүртэл дорвитой, үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй байна.

Ийнхүү нөхцөл байдал үргэлжилбэл эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц тасалдах өндөр эрсдэлтэй. Ковидын үед үүссэн хүндрэлийг бид бүгд санаж байгаа. Түүнтэй төстэй нөхцөл байдал дахин үүсэхэд ойрхон байгааг анхаарах шаардлагатай.

Монгол Улсад нэн шаардлагатай 282 нэр төрлийн эм байдаг бөгөөд эдгээр эмийн тасалдлыг аль болох үүсгэхгүй байхаар бид ажиллаж байна.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд дор хаяж нэг сарын нөөц бүрдүүлсэн байгаа ч энэ нь хангалтгүй. Манай улсын нөхцөлд эмийн дор хаяж гурван сарын нөөцтэй байх шаардлагатай бөгөөд нэг сарын нөөц нь эрсдэлийг бүрэн давахад хүрэлцэхгүй. Харин бусад 380 орчим нэр төрлийн эмийн хувьд нийлүүлэлтийн тасалдал харьцангуй их байна.

Эрүүл мэндийн даатгалын сангаас жороор олгох эмийн дээд үнийг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 11 дүгээр тогтоолоор баталдаг. Энэхүү тогтоол сүүлийн 4-5 жилийн хугацаанд огт шинэчлэгдээгүй бөгөөд аргачлалын хувьд ч  алдаатай. Тухайлбал, зарим эмийн үнийг хэт доогуур тогтоосноор хэрэглэгчийн сонголт хязгаарлагдаж, чанартай гэгддэг хатуу зохицуулалттай орнуудын эмийг зах зээлийн бодит өртгөөр нийлүүлэх боломжгүй нөхцөл үүснэ.

Энгийнээр тайлбарлавал, эмийн сан 100 төгрөгөөр худалдан авсан эмээ 80 төгрөгөөр борлуулах нөхцөл үүсвэл 20 төгрөгийн алдагдалд орж,  улмаар санхүүгийн хувьд тогтвортой ажиллах боломжгүй болно шүү дээ. Яг үүнтэй ижил эмийн сангууд дампуурах эрсдэлд орчхоод байна. 2025 оны байдлаар ойролцоогоор 70 орчим эмийн сан татан буугдсан байгаа юм.

Нөгөө талаас, зах зээл дээр хямд өртгөөр импортлогдож буй эмүүдийн үнэ өндөр тогтоогдсоноос үүдэн тухайн үнэ жишиг үнэ болон тогтох, зах зээлийн тэнцвэр алдагдах тохиолдол ч байна. Ийм асуудлуудыг сүүлийн дөрвөн жил гаруйн хугацаанд хөндөж ирсэн боловч Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 11 дүгээр тогтоол өнөөг хүртэл шинэчлэгдээгүй.

Үүний үр дагаварт хэрэглэгчид өөрийн хүссэн эмийг боломжит сонголтоор авах нөхцөл хязгаарлагдаж, эмийн сангуудын санхүүгийн тогтвортой байдал алдагдагдах эрсдэлтэй. Мөн сүүлийн үед хэн дуртай нь эмийн үнэ, чанарын талаар ярьдаг болжээ. Ялангуяа нийгэмд нөлөө бүхий хүмүүс энэ тал дээр илүү хариуцлагатай хандах шаардлагатай.

Плацебо эффект (placebo effect) гэх ойлголт байдаг. Энэ нь 1950-иад оноос анагаах ухааны практикт нэвтэрч эхэлсэн нэр томьёо юм. Дэлхийн II дайны үед эм тариа дуусаж, шархадсан цэргүүдэд ердийн тарианы усыг өвчин намдаах эм гэж тарихад зарим өвчтөнд өвдөлт нь намдсан тохиолдол ажиглагдсан байдаг.

Дараагаар Харвардын их сургууль болон бусад судалгааны төвүүд энэ үзэгдлийг нарийвчлан судалж, хүний сэтгэлзүйн нөлөөллөөр эмчилгээний үр дүн тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж болохыг тогтоосон. Үүнийг плацебо эффект гэж нэрлэдэг. Энэ нь шинэ эмийн судалгаанд зайлшгүй хийгддэг.

Тухайн эм нь тус эффектээс давсан үр дүн үзүүлж байж эмчилгээний практикт нэвтрэх боломжтой болдог. Эсрэгээрээ, үр дүнтэй эм байсан ч өвчтөнд “энэ эм муу”, “чанаргүй” гэх сөрөг итгэл төрвөл эмчилгээний үр дүн буурах тохиолдол ч ажиглагддаг. Үүнд зөвхөн өвчтөн бус эмчилгээ үзүүлж буй эмч, эм зүйчийн хандлага ч тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэж үздэг.

Иймд эрүүл мэнд, эмчилгээтэй холбоотой асуудлыг олон нийтэд хариуцлагагүй, баталгаагүй байдлаар тайлбарлах нь эрсдэлтэй. Нийгмийн мэдээллийн орчинд эрүүл мэндийн асуудлыг мэргэжлийн түвшинд, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр авч үзэх шаардлагатай.

ЭНЭ ОНД 70 ОРЧИМ ЭМИЙН САН ТАТАН БУУГДСАН 

- Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг шинэчлэн баталж, 2024 оны аравдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Монгол Улсад бүртгэлтэй зарим эмийг жороор олгохоор болсон. Үүнтэй холбоотойгоор зарим иргэд бухимдалтай байсан. Энэ талаар та юу гэж хэлэх вэ?
- Жор нь эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, мөн хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс хамгаалах үндсэн зорилготой. Сүүлийн жилүүдэд эмийн хордлогын тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.

Тухайлбал, халуурах үед халуун бууруулах, өвдөлт намдаах эмүүдийг хэт их хэмжээгээр хэрэглэх тохиолдол түгээмэл байна. Эдгээр эмийн нэр өөр боловч найрлага нь ижил байх тохиолдол олон бөгөөд энэ нь давхар тунгаар хэрэглэх эрсдэлийг бий болгож, улмаар элэгний гэмтэл үүсгэх аюултай.

Мөн витамины хордлого нь дутагдлаас ч илүү сөрөг үр дагавартай. Иймээс манай улсын хувьд эмийн зохисгүй, замбараагүй хэрэглээний эрсдэл өндөр тул эмийн зохистой хэрэглээг илүү өндөр түвшинд авч үзэх шаардлагатай. Сүүлийн үед жороор олгодог эмийн системийг цахимжуулах асуудал яригдаж байгаа бөгөөд хэрэглэгчдэд илүү хялбар, хүртээмжтэй болгох зорилгоор жорын стандарт, зохицуулалтад тодорхой өөрчлөлтүүд оруулж байна.

Олон улсын практикт эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг эм төст бүтээгдэхүүн болон хүнс төст бүтээгдэхүүн гэж ангилдаг. Хүнс төст бүтээгдэхүүн нь ихэвчлэн хүнсний түвшний найрлагатай тул харьцангуй сул зохицуулалттай байдаг бол эм төст бүтээгдэхүүн нь идэвхтэй бодисын агууламж өндөр тул эмтэй адил хатуу хяналтад хамрагдах шаардлагатай байдаг.

Гэвч манай улсын хувьд сүүлийн жилүүдэд эдгээр бүтээгдэхүүний зохицуулалт сулран, тусгай зөвшөөрлийн тогтолцоо хангалтгүй болсон. Өөрөөр хэлбэл, хэн дуртай нь худалдаалах боломжтой болжээ.

Ойролцоогоор 10 гаруй жилийн өмнө хийсэн эрдэм шинжилгээний судалгаагаар Монгол Улсад импортлогдож буй нэмэлт бүтээгдэхүүний 60 орчим хувьд нь тодорхойгүй хольц, чанарын эрсдэл байж болзошгүй гэсэн дүгнэлт гарч байсан. Иймд эдгээр бүтээгдэхүүнийг яаралтай тусгай зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд оруулах шаардлагатай. Үгүй бол цаашид хүн амын эрүүл мэндэд ноцтой сөрөг үр дагавар үүсэх эрсдэлтэй юм.

Энэ талаар бид өөрийн саналаа Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсэгт мөн хүргүүлсэн.

- Ярилцсанд баярлалаа.

Гэрэл зургийг: Т.Бархас

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан