gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.06
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Мобиком хэрэглэгчидтэйгээ хамт тогтвортой хөгжилд оруулсан хувь нэмрээ тайлагналаа

Бизнес
2025-07-04
10
Twitter logo

Сүүлийн жилүүдэд байгууллага, аж ахуйн нэгж, компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд "НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг (ТХЗ)" бодлого, үйл ажиллагаандаа тусгахыг эрмэлзэх болсон. Өмнө нь “сайн дурын” санаачилга хэмээгддэг байсан энэхүү чиг хандлага өдгөө бизнесийн салбарын зайлшгүй хэрэгжүүлэх стратеги болтлоо түгж буй сайшаалтай.

Энэ жишгийн дагуу, Мобиком групп сүүлийн хоёр жилийн хугацаанд тогтвортой хөгжлийн зорилгуудад суурилан хэрэгжүүлсэн төслүүдийнхээ үр дүн, нөлөөллийн тайлангаа олон нийтэд танилцуулж байна.

ТХЗ-д нийцсэн бодлого баримтлах нь дараах боломжуудыг нээдэг.

  • Олон улсын нэр хүнд, хөрөнгө оруулалт татах боломж нэмэгдэнэ
  • Тогтвортой өсөлт, бизнесийн урт хугацааны үр ашиг нэмэгдэнэ
  • Шинэлэг шийдэл, зах зээлийн өрсөлдөх чадвар нэмэгдэнэ
  • Нийгмийн дэмжлэг, итгэлийг олж авна
  • Хөдөлмөрийн зах зээлд илүү хүчтэй байр суурь эзэлнэ

Мобиком групп 2023-2024 онуудад Тогтвортой хөгжлийн 17 зорилго, тэр дундаа 

ТХЗ 4: Чанартай боловсролыг дэмжих, 

ТХЗ 9: Инновац болон дэд бүтцийг хөгжүүлэх, 

ТХЗ 10: Тэгш бус байдлыг бууруулах,

ТХЗ 13: Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах  зорилгуудын хүрээнд багагүй ажлуудыг хийж, хэрэгжүүлжээ.

2023–2024 онд Мобиком групп шилдэг татвар төлөгчөөр шалгарч, салбартаа түүчээлэн дэд бүтэц, шинэ технологид чиглэсэн хөрөнгө оруулалт, ажилтнуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад зарцуулсан зардал, олгосон хандив тусламж, мөн тогтвортой хөгжлийн санаачилгуудад оруулсан хөрөнгө зэрэг олон талт үйл ажиллагаагаараа тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэгч манлай компаниудын нэг болж байна.

ОНЦЛОХ ТОО БАРИМТУУД

Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төсөл:  Мобиком групп нь 2016 оноос хойш Эрчим хүчний үүрэг хүлээсэн хэрэглэгчээр ажиллаж эхэлсэн ба олон улсын байгууллагын шаардлагыг хангасан байдлаар хүлэмжийн хийн ялгарлыг мэргэжлийн байгууллагатай хамтран тооцсон, Монголын анхны үүрэн холбооны оператор компани болсон. 

Ой модыг хамгаалсан ухаалаг шийдэл: Мобиком групп нь хэрэглэгчдэд үйлчилгээгээ цаасгүй, цахим хэлбэрээр авах боломж олгох зорилгоор дижитал  шилжилтийг эрчимжүүлж, байгаль орчинд ээлтэй шинэ туршлага бий болголоо.

  • 13,400 шинэ дугаарыг mobicom аппликэйшн болон mobicom.mn-ээр  дамжин цахимаар олгож, 80,000 гаруй ширхэг A4 цаас хэмнэжээ.
  • 15,900 хэрэглэгч үйлчилгээний багцаа цахимаар сунгаж,  95,000 орчим цаас хэмнэсэн байна.
  • Хэрэглэгчид eBarimt.mn болон e-Mongolia-д  үнэгүй датагаар хандах боломжтой болсон.

“Smart Education” төсөл:  Хүүхэд бүрд тэгш боловсрол олгох зорилготой “Smart Education” төсөл нь 2021 онд эхэлж, орон нутгийн сургуулиудад технологийн дэмжлэгтэй орчин бүрдүүлэх замаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой байсан бөгөөд цааш үргэлжилж, “Дижитал анги” тохижуулах чиглэлээр өргөжөөд байна. Төслийн хүрээнд 5 дүүрэг, 9 аймагт байрлах нийт 14 сургуульд ухаалаг танхим байгуулсан ба үүний үр дүнд 24,000 гаруй сурагч математик, англи хэл, мэдээлэл зүй зэрэг хичээлүүдийг ухаалаг самбар, зөөврийн компьютер, VR төхөөрөмж, өндөр хурдны интернэт бүхий орчинд суралцах боломжтой болсон юм.

Мөн энэхүү төслийн хүрээнд “Дэлхийн Зөн” олон улсын байгууллагатай хамтран Менторшип хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж, салбар бүрийн шилдэг 10 ментор төслийн сургуулиудаас шалгарсан 50 сурагчтай хамтран 5 сарын хугацаанд хувь хүний хөгжил, эрэлттэй ур чадвар, мэргэжлийн чиг баримжаа болон карьер төлөвлөлтийн чиглэлээр зөвлөмж өгч, чиглүүлжээ.   

“Smart usage” төсөл:  Дижитал зохистой хэрэглээг дэмжих, цахим дээрэлхэлтээс сэргийлэх зорилготой уг төсөл нь улс орон даяар, ахлах ангийн сурагчдад зориулсан сургалт байдлаар хэрэгжиж, нийт 9600 гаруй сурагч цахим орчинд хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах, мөн дээрэлхэлтэд өртсөн тохиолдолд авах арга хэмжээний талаар мэдлэг, ойлголттой болсон юм. 

Хүний нөөц: Тэд ажилтнуудаа дэмжиж, тэгш байдлыг эрхэмлэдэг. Учир нь Мобиком групп Тогтвортой хөгжлийн зорилго 5 (Жендерийн тэгш байдал) болон зорилго 8 (Хүн бүрд хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийн өсөлт, зохистой хөдөлмөр)-ийг хэрэгжүүлэх хүрээнд ажилтнуудаа бүх талаар дэмжиж, тэгш боломж, шударга орчныг эрхэмлэн ажиллахыг гол зорилгоо болгодог.

Нийгмийн сайн сайхан, хүүхдүүдийн боловсрол, байгаль орчны төлөөх энэ бүх төслийг Мобиком групп ганцаараа хийгээгүй. Учир нь байгальд ээлтэй шийдэл, хүүхдийн боловсролыг дэмжих аян, хүртээмжтэй үйлчилгээ гээд олон чиглэлд хийж буй үйл ажиллагаа бүрийн ард Мобикомын хэрэглэгч бүхний сонголт, хэрэглээ, итгэл байсан. Та Мобикомын үйлчилгээг сонгосноороо шууд болон шууд бусаар эдгээр санаачилгыг дэмжиж, нийгэмд эерэг өөрчлөлт авчрахад оролцсон, цаашид ч үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна гэсэн үг юм.

Тогтвортой хөгжлийг байгууллага дангаараа биш, бид бүгд хамтдаа бүтээдэг. Тиймээс “Тогтвортой ирээдүй” гэдэг бол холын мөрөөдөл биш, бидний өнөөдрийн сонголтын үр дүн юм.

Та бүхэн Мобиком группийн 2024 оны Тогтвортой хөгжлийн дэлгэрэнгүй тайлантай танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан