Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нар ажил хаяж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ.
Боловсрол, Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий боловсролын сургууль хариуцсан мэргэжилтэн Б.Галбадрах, "Өчигдөр Боловсролын сайд П.Наранбаярын хийсэн хариуцлагагүй мэдэгдэлд хэд хэдэн тайлбар хийхгүй бол болохгүй нь ээ. Яагаад гэвэл өнөөдөр бидний тэмцлийн үйл ажиллагааг саармагжуулах, хууль бус аргаар таслан зогсоох оролдлого төрийн шат шатны байгууллагаар дамжиж явагдаж байна. Тэр дундаа бүр анхан шатны үйлдвэрчний эвлэлийн хороодын дарга нарт хүртэл хандсан, дарамталсан шинжтэй үйлдэл гарч байгаа. Энэ бүхэнд бид эрс эсэргүүцэж байна.
Хууль бус эсэхийг шүүх л тогтооно. Тэрнээс биш хуулийг тайлбарладаг хүн бол Боловсролын сайд биш. Тиймээс энэ талаар би товчхон мэдээлэл өгье гэж бодлоо.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хамтын хэлэлцээр дээр “цалин хөлсний асуудлыг салбар, салбар дундын хэлэлцээрээр тохиролцоно” гэж заасан байдаг. Үүний дагуу Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо 2024-2026 оны хамтын хэлэлцээрийн 3.1 дүгээр зүйлд цалин хөлстэй холбоотой асуудлыг тусгасан. Тэнд “2023 оны түвшнээс бууруулахгүйгээр 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана” гэж заасан байгаа.
Бидний ажил хаялт бүрэн хууль ёсны тэмцэл юм.
Гэтэл сайд энэ үгийг өөрийнхөөрөө тайлбарлаад, үг үсгийг нь гуйвуулж, өөр өнцгөөс харж яриад байгаа нь үнэхээр харамсалтай. 30-аас доошгүй хувь гэдэг чинь 30 хүртэл гэсэн үг биш. Энэ бол 30-аас дээш нэмэгдүүлэхийг хэлж байгаа юм. Мөн жил бүр нэмэгдүүлэх талаар талууд хамтын хэлэлцээр байгуулна гэж заасан байдаг.
Тэгэхээр бид энэ заалтын дагуу жил бүр тодорхой хувиар нэмэгдүүлэхийг шаардаж, хуулийн хүрээнд бүх шатанд ажиллаж ирсэн. 2024 оны нэгдүгээр сараас эхлээд бид Боловсролын яаманд болон холбогдох байгууллагуудад саналаа, шаардлагаа, хүсэлтээ хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл хэрэгжилт хангагдаагүй.
Боловсролын сайд өөрөө "17 орчим хувиар нэмэгдсэн” гэж байгаа. Гэтэл энэ нь 30-аас доошгүй хувь мөн үү. Энэ бол хуулийн заалтаа хэрэгжүүлээгүй гэсэн үг. Тиймээс бид үүнд эсэргүүцэл илэрхийлж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 31.6-д ажил олгогч хамтын гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг төсөвт тусгах үүрэгтэй гэж заасан байдаг. Энэ бол ажил олгогчийн буюу Боловсролын яамны үүрэг. Гэтэл 2026 оны боловсролын төсөв хэлэлцэгдэж байгаа ч энэ хэлэлцээрт туссан анги даалтын нэмэгдэл, илүү цагийн нэмэгдэл, үндсэн цалингийн нэмэгдэл тусгагдаагүй байна. Энэ бол үүргээ биелүүлээгүй гэсэн үг.
Тиймээс бид 2025 оны нэгдүгээр сарын 9-нд 0405 дугаар албан тоотоороо Боловсролын сайд болон Төрийн нарийн бичгийн даргад нэмэлт хэлэлцээр байгуулах хүсэлтээ хүргүүлсэн. 4 дүгээр сард дахин сануулсан, 7 дугаар сард шаардлагаа өгсөн. Гэтэл тодорхой хариу өгөлгүй өнөөдрийг хүрсэн.
Ерөнхий сайдтай хоёр удаа уулзсан. Гэвч тэнд үндсэн цалин нэмэх асуудал тусгагдаагүй. Хүүхдийн тоонд уялдуулсан хувьсах зардлын нэмэгдэл ярьж байгаа нь манай тавьсан шаардлагыг хангахгүй байгаа.
Бид хөдөлмөрийн маргааны хууль ёсны бүх шат дамжлагыг дагасан. Хөдөлмөрийн зуучлагч томилогдсон, эвлэрүүлэх уулзалт хийсэн, тохиролцоонд хүрээгүй. Үүний дараа бид 10 дугаар сарын 9-нд ажил хаялтын мэдэгдлээ хуулийн дагуу өгсөн. Тэгээд яг өнөөдөр, энэ мөчид ажил хаялт явагдаж байна.
Нэг ангид 50 хүүхэд байхад 6 багц л сурах бичиг тарааж байгаа нь шударга биш.
Харамсалтай нь, сайд үүнийг хууль бус ажил хаялт гэж олон нийтэд буруу ойлгуулж байгаа нь ёс зүйгүй хэрэг. Энэ нь манай 27 мянган гишүүн, нийт 72 мянга орчим багш, ажилтныг маш ихээр доромжилсон үйлдэл гэж бид үзэж байна.

Өнөөдөр нэг ангид 35 хүүхэд сурах ёстой байтал 50–60 хүүхэдтэй ангиуд байна. Энэ бол өөрөө хуулийн зөрчил. Багш, ажилтны хүрэлцээ маш хомс, 5000 орчим багшийн дутагдалтай байна. Үйлчлэгч, тогооч, бэлтгэгч олдохгүй, үлдсэн хүмүүс хоёр хүний ажлыг нэг нь хийж байна. Энэ бол хөдөлмөрийн мөлжлөг.
Дээрээс нь, төр дөрвөн жил суралцаж, мэргэжил эзэмшсэн багш нарыг дэмжихийн оронд 45 хоногийн түр сургалтаар “багш бэлтгэж” байгаа нь хууль зөрчиж байгаа хэрэг.
Мөн сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалт газар зүйн хэрэгцээнд нийцэхгүй байна. Зарим газар хүүхэдгүй байхад шинэ сургууль барьдаг, харин нэг сургуульд 6000 хүүхэд шахцалдаж байна.
Сургууль бүрд сурах бичгийн сугалаа гэх ойлголт гарч ирсэн. Нэг ангид 50 хүүхэд байхад 6 багц л сурах бичиг тарааж байгаа нь шударга биш.
Улс орныг мөхөөе гэвэл боловсролыг мөхөө гэдэг. Өнөөдөр боловсролын салбарт гал унтраах маягийн, түр зуурын шийдвэрүүд гарч байна. Энэ байдлаар цааш явах боломжгүй.
Тийм учраас Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо энэ тэмцлээ үр дүн хүртэл нь үргэлжлүүлнэ. Энэ бол зөвхөн багш нарын биш, Монголын ирээдүйн төлөөх тэмцэл" гэв.