Улаанбаатар хотод он
гарсаар долоон удаа мөнгөн ус илрээд байна. Онцгой байдлын алба эдгээрийг тухай
бүр нь саармагжуулж, хоргүйжүүлэх арга хэмжээ авч байгаа ч мөнгөн усны хэрэглээ
аюулын харанга дэлдэх боллоо.
Мөнгөн ус
Мөнгөн ус (Hg) мөнгөлөг өнгөтэй, үнэргүй, хөдөлгөөнтэй, хүнд, шингэн
металл. Халуун агаарт ууршиж, шинж чанараа өөрчилдөг цорын ганц металл юм.
Тиймээс эрдэмтэд үүнийг шингэн металл гэдэг.
Хайлах температур -38,87оС
Буцлах температур -+356,56оС
Нягт 13,546 г/см3
Мөнгөн усны онцлог шинж нь маш
ууршимтгай. Тасалгааны температур ихсэх тусам ууршилт нь нэмэгддэг.
Тухайлбал, мөнгөн усны уурын агуулгын дээд хэмжээ 0оС-д, 2,02мг/м3 байсан бол
20оС-д 15,2мг/м3, 30оС-д 33,90мг/м3 болдог байна.
Термометр хагарахад 25-30оС-д мөнгөн ус нь ууршиж хүний биеийг хордуулах
нөлөөтэй. Мөнгөн усны уур агаараас долоо дахин хүнд.
Ус болон органик уусгагчаас илүү их уурших чадвартай. Бензол, глицерин,
парапиний тосон үеийг хялбархан нэвтэрч ууршдаг.
Мөнгөн усны зөвшөөрөгдөх дээд хэмжээ
Ажлын байрны агаарт 0.01мг/м3
Агаар мандалд 0.0003мг/м3
Барилгын бүтэц материалд 0.005мг/г жин
Металл эдлэлд
0.000004мг/ см2 гадаргуу
Усны эх үүсвэрт -0.005мг/л
Мөнгөн усны уур нь нийлэг
материал, хулдаас будагтай мод, эд зүйлс, даавуу, шил шаазан, хөөсөнцөр хавтан,
пааландсан гадаргуу болон агаар, хөрс, усанд шингэн хуримтлагдах замаар удаан
хугацааны турш хадгалагдаж хүний эрүүл мэндийг хордуулдаг. Энэ бодис өөрөө
төдийгүй түүний нэгдлүүд нь хүний биед онцгой аюултай.
Хордлогын шинж
-Сэтгэл санаа тогтворгүй
болох, амархан ядрах, ой тогтоолт буурах, нойр алдагдах шинж илэрвэл яаралтай
эмчид ханд.
-Хүнд буюу удаан хугацаанд хордвол оюун ухааны хөгжил саатаж, захын
мэдрэл үрэвсэн улмаар мэдээгүй болох, саажилт үүсэх аюултай.
Мөнгөн усны уурын хурц хордлого
-Шүлс гоожно.
-Ам хавагнах, дотор муухайрах, бөөлжих, элэгний үйл ажиллагаанд өөрчлөлт
орж, хатингарших, амьсгалын зам, ходоод, 12 нугалаа гэдэсний салст бүрхүүл
үрэвсэж шархална. Хордлого нь аажмаар бүх биеийг сулруулна,
толгой өвдөж, хэл яриа ээдэрч ухаан санаа балартна.
Уурын архаг хордлогын шинж:
-Мэдрэлийн системд өөрчлөлт
илрэх
-Ядрах, нойрмоглох, ноомой, гөлрөнгө болох, айдас, түгшүүр төрөх
-Үе мөчөөр өвдөх, захын мэдрэлийн үрэвсэл, нүүрний хоёр тал өөр болох,
нойргүйтэн сэтгэл гутралд орох
-Зүрх өвдөх
-Хараа муудах
Тиймээс мөнгөн ус хэрэглэдэг, түүнтэй харьцдаг хүмүүс энэ бодисын талаар тодорхой мэдлэгтэй байж, техник, аюулгүй ажиллагааны шаардлагыг хатуу баримтлан ажиллах хэрэгтэй. Термометр, монометр, зарим өдрийн гэрэл мөнгөн устай байдаг. Мөнгөн ус агуулдаг төрөл бүрийн багаж хэрэгсэлтэй болгоомжтой харьцахыг анхааруулж байна.