Ихэр заяандаа бахархах хэдий ч өвчин зовлон хэн нэгнийг нь дайрвал үлдэх нэг нь яана даа гэж сэтгэл зовнихын зовлонг хамгийн их мэдрэх хүмүүс бол ихрүүд. Тавдугаар сарын 3-ны өдөр Ихрүүдийн баяр болох гэж байгаа билээ. Баярт хот хөдөөгийн 3000 гаруй ихрүүд оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа юм. Өдгөө Монголд энх тунх байгаа өндөр настай ихрүүдээс хоёулаа үлдсэн цөөхөн хэдийнх нь нэг болох Д.Лонжид, Д.Дэмбэрэл нартай уулзлаа. Нэг нь хотод, нөгөө нь Өвөрхангайд амьдардаг хоёр хөгшин баяртаа оролцохын өмнө биеэ тэнхрүүлэхээр эмнэлэгт сувилуулж байв. Арван нэгэн хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүлийн наймдугаар охид болж мэндэлсэн хоёр одоо ч ижилхэн хувцсаар гангарсан хэвээр байна лээ. Тэднийг ээж аав нь ч эндүүрдэг байсан тул хоёр ондоо ээмэг зүүж өгч байж ялгадаг байжээ.
-Баяртаа оролцохоор их холоос зорьж иржээ?
Д.Л:-Би Улаанбаатараас энэ Өвөрхангайгаас ирсэн. Бид хоёр 1930 онд Өвөрхангайн
Зүүнбаян-Улаан суманд Наран гэдэг газар Дамбаяринпил гэдэг айлын наймдугаар
охин болж төрсөн. Эхээсээ арван нэгүүлээ. Хорь гартлаа хөдөө ажиллаж амьдарч
байгаад хот руу орж ирсэн. Манай ах дүү нараас одоо дөрөв нь л байна даа.
-Хоёулаа эмч мэргэжилтэй юм байна. Бие
биенээ дуурайгаад сонгочихов уу, эсвэл …?
Д.Д:-Би 1948 оны сувилагч. Тэр үед бага эмч, сувилагч энэ тэр байгаагүй. Үхэр,
тэмээ, морь унаж дуудлаганд явна. Ухаандаа нэг албан хаагч шүү дээ. Мөнгө ч гэж
юу байхав, 30 төгрөгнөөс цалин эхэлж байлаа. Тэгээд явсаар байгаад 1956 оноос
80 төгрөг болоод л ахиж, бага багаар өсөж байлаа. Тэгэж л сувилагч болсон доо.
Хөдөө суманд хэчнээн жил болов. Тэгээд суулд нь аймгийн больницод ирж, 25 жил
болсон.
Д.Л:-Би 27-той Улаанбаатар орж ирсэн. Хүүхдийн больницод сувилагч хийж байгаад,
тэндээсээ үйлдвэр хоршоололд ирээд нягтлан бодох, тогооч хийж байлаа. Хамгийн
сүүлд “Идэр” ресторанд тогооч хийж байгаад 1985 онд тэтгэвэрт гарсан.
Хамгийн анх 1940 онд сургуульд явсан. Тэгээд гэрт арваад хүүхэд дэвтэр харандаа
байхгүй үнсэн самбар дээр бичдэг байлаа. Тэгээд газар сууна. Хоёр гурван cap
хичээллэж байгаад хойтон намар нь сандал ширээтэй болсон. Тэгж явж нэг юм
дөрөвдүгээр анги төгслөө. Ухаандаа их эрдэмтэй хүн болж байгаа юм гэнэ лээ.
Тэгээд хөдөө завод дээр хорин хэдэн хүнд бүлгэмийн багш хийж байлаа. Хэдэн
төгрөгний цалинтайг ч мэдэхгүй, яаж авахаа ч мэдэхгүй. Багийн дарга Оргио аавд
дөчин төгрөг авч ирж өгсөн. Дан тавт. Тэр үед мөнгө ховор байсан болоод ч тэр
үү аав их баярлаж “Энэ чинь найман эр хонь шүү дээ” гэж даргад хэлж байж билээ.
-Танайханд ихэр олон уу?
Д.Д:-Эдний зээ хоёр хүү ихэр. Манайхан ер нь ихэр удамтай. Ээжийн дүүгийнхээс
ихэр хүүхэдтэй, манай эгчийн бандиас бас хоёр ихэр гарсан.
-Хүмүүс их андуурдаг байх. Хөгтэй явдал
нэлээн тохиолдоно биз дээ?
Д.Л:-Андуурагдана гэж юухэв. Андуурагдаад зодуулж ч явлаа. Хужиртад 1960 оны
сүүлчээр амарч байлаа. Тэгсэн чинь нэг хүн “Сайн байна уу” гэдэг юм. Танихгүй
хүн байхаар нь юм ч хэлсэнгүй, толгой дохилоо. Маргааш нь коридороор явж байсан
чинь нэг залуу араас ирээд нуруу руу ёстой балмагдтал цохилоо. “Энэ нэг хүн чинь
яаж байгаа юм бол доо” гэж бодоод өрөөндөө орж хэсэг зогслоо. Тэгчихээд өөр юм
дуугарахгүй юм, нөгөө хүн чинь. Дэмбэрэл бид хоёр утсаар ярьж байгаад тэнд хоёр
газраас нийлж ирж байгаа юм л даа. Маргааш нь Дэмбэрэл ирлээ. Тэгсэн чинь
автобуснаас буухаар нь харин нөгөө хар хүн чемоданыг нь барьчихсан инээгээд явж
байна. Тэгээд би өмнөөс нь очоод “Наад хүн чинь намайг өчигдөр ухаан алдтал
цохьсон шүү” гэсэн. Дэмбэрэл сувилагч нь тэр хүн жолооч нь байсан юм байна л
даа. Тэгээд би өнөөхийг чинь танихгүй дуугарахгүй болохоор шаралхаж байгаа юм
гэнэ. Олон хүнтэй газар их зан гаргаад дуугарахгүй байхдаа яахав дээ гээд
цохьсон юм гэнэ. /инээв/
Д.Д:-1977 онд манай аав бие нь муудаад Хужиртад эмнэлэгт хэвтэж байлаа. Бид
хоёр хоёулаа ижил хувцастай сувилагчид. Нэг нь гадаа суугаад, нэг нь дотроо
суугаад л аавыг өдөржин шөнөжин харж байлаа. Маргааш өглөө нь эмч нар яриа
хийсэн чинь харин “Зүүнбаян-Улаанаас өндөр настай хүн ирсэн. Их хүнд хүн” гэж
байна. “Ямар хүн тэр хүнийг харж байна даа” гэсэн нэг нүүртэй хоёр биетэй хүмүүс
харж байна даа гэж үү. Тэгж нэг бөөн инээдэм болж байлаа. Бид хоёр дэндүү
адилхан байсан. Биеийн хэмжээ, туранхай энэ тэр яг адилхан. 40 гараад тавь
хүрээд л нэг ийм болж байна даа. Туүнээс дэндүү адилхан байсан.
-Залуу байхад харцуул их эргүүлнэ биз
дээ. Захиа андуурч, давхардаж өгөөд бөөн юм болдог байсан уу?
Д.Л: -Нэг захиашуу юм нэгэнд нь өгчихнө. Тэгээд ялгахгүй. Энүүнд маргааш нь
дахиад өгчихнө. Бид хоёр уурлаад л нөгөө хүнийг чинь гутааж өгнө. Ямар сайндаа
хэдэн залуучууд “Яринпилийн энэ хоёрыг ялгахгүй юм яалтай билээ” гэсэн
нөгөөдүүл нь “Битгий л ойртож үзээрэй гутаачихдаг” гэж байхав дээ. Их андуурна.
Манай ижий аав хоёр нэгэнд нь дугариг, нөгөөд нь сүүжин ээмэг зүүж өгдөг
байсан. Бид хоёрт ялгарах юм юу ч байгаагүй. хүмүүсийг наяад жил будилууллаа.
Одоо ч гэсэн хүмүүс ялгадаггүй юм аа. Өтлөх ч амар юм, харцуул эргүүлнэ, захиа
занаа өгнө гэх юм байхгүй. Золговол л хэнтэй нь ч хамаагүй золгочих гээд байдаг
юм. Би Өвөрхангайд эднийд очих гээд гудамжинд зогсож байсан нэг өндөр хар хүн
хүрч ирээд цүнх булаагаад явчихдаг юм байна. Тэгсэн эдний хүүхдэд цүнх өгчихөөд
гараад явчихдаг юм байна. Аминдаа Дэмбэрэлийг гэж бодоод тоглож л байсан юм
байна л даа.
-Ихрүүд хоорондоо их дотно, бүсдаасаа
арай өөр харилцаатай байдаг байх?
Д.Д:-Ихэр болоод ч тэр үү бусдаас арай ондоо шүү. Аймаг дээр хүмүүс ямар
сайндаа та хоёр хоёулхнаа байгаа юм уу гэхэв дээ. Ярих ярихгүй юмаа хоорондоо л
ярина. хүмүүс бур улайм цайм андуураад “За чамайг танихгүй байхдаа яадаг юм”
гэж улалзуулж загнана, уурлана.
-Нөхрүүд чинь та нарыг яаж ялгадаг
байсан юм бэ. Гадна төрх адилхан ч зан аашны хувьд ч ялгаатай тал байдаг байх?
Лонжид:-Би хүнтэй суугаад хотод ирсэн. Залуучууд манай нөхрөөс “Хоёр адилхан
хүмүүсийг яаж ялгадаг юм” гэж асуусан, “Гэрт орохоор нь л ялгадаг юм даа” гэж
байсан гэнэ лээ. Дэмбэрэл:-Би назгардуу байхад энэ түргэн, энэ хурдан амтай
байхад би дуу цөөтэй байх жишээтэй. Ижий аав дээр байхад сайхан байжээ. Морь
зүс ижил, эмээл хазаар ижил, ташуур ижил, дээл ижил ерөөсөө ижилгүй юм
байгаагүй. Айл саахалт ойр явахаараа дандаа ижил хувцастай явдаг байлаа. Хол
байхаараа харин тийм юмгүй болно л доо.
-Ихэр байхад бэрхшээх үе мэдээж
гардаг байх. Нэг биений хоёр тал шиг л санагддаг биз дээ?
Д.Д:-Эрүүл саруул байхаар их л сайхан байгаа юм. Лувсандорж гэж манай нэг найз
“Та хоёрын хэн азтай нь л түрүүлж үхнэ дээ. Үлдсэн нь бас их зовно доо” гэж
байсан. Өвөл нь би шарласан чинь энэ “Би л үлдэх нь” гэж уйлаад байгаа юм чинь.
Нэг нь өвдөхөөр мэдрэгдэнэ. Заавал зүүдэнд орно, үзэгдэнэ.
Д.Л:-Нэг бол ихэр хүүхдийг дандаа хамт байлгамаар. Эсвэл бүр анхнаас нь
салгачихмаар. Ихэр хүүхдүүд биендээ их хайртай хэцүү шүү дээ. Хорвоод юу ч
тохиолдож болно. Болж өгвөл хол л баймаар юм билээ.
Б.Ундрал