"Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь"-ийн цахим дахь хэлбэр болох toli.gov.mn сайтад хамгийн их эрэлттэй байгаа үгсийг бид та бүхэнд цуврал болгон түүвэрлэн хүргэж буй билээ.
Аливаа улс үндэстний соёл сэтгэлгээг илтгэж, түүхийг өгүүлэх бат дархлаа нь хэл бөгөөд хэлний дархлаа нь үгийн сан, бичгийн хэлд оршино. Тиймээс таны үгийн сангийн мэдлэгт нэмэр болгож дараах үгсийг мэдэхгүй нэгэнд таниулж, мэддэг нэгэнд нь сануулж буй заа.
АА /жинхэнэ нэр/
Товч утга: 1. Дуудах сул үг (өмнөх үгээс нь тусгаар бичнэ)
Жишээ: Найз нар аа!
2. Дуудсанд хариу өчих аялга –
Жишээ: Содов гуай байна уу? Аа, байна.
3. Зөвшөөрөх, сайшаахад хэрэглэх аялга;
Жишээ: аа тийм (нээрээ, тийм), аа тэг (за, тэгээ тэг), аа зөв (за зөв, ай даа зөв), чухам аа чухам (ёстой үнэн үг)
4. Хайрлах, өрөвдөхөд хэрэглэх аялга
Жишээ: аа зайлуул (ээ тийм үү, хөөрхий зайлуул), аа хөөрхий (ээ, хөөрхий минь)
5. Гаслах, харамсахад хэрэглэх аялга
Жишээ: аа золиг (ээ, халаг)
6. Гайхах, эргэлзэхэд хэрэглэх аялга
Жишээ: аа бүү мэд (ээ дээ, юу л бол), аа тийм үү (аа, тэгээ юү)
7. Бусдын үгийг лавлан сонсоход хэрэглэх аялга
Жишээ: аа юу гэнээ (за, тэгээд юу гэнээ)
8. Үл тоомсорлоход хэрэглэх аялга
Жишээ: аа тэр яах вэ (за тэр яах вэ), аа эс мэдсэн биш (яахав мэдээгүй юм чинь)
9. Жигших, зэвүүцэхэд хэрэглэх үг
Жишээ: аа лаа лаа (᠋пээ, ямар муухай юм бэ)
10. Аа хулга (а. Азгүй, элэн хулан, б. Ажил явдалгүй, зүгээр байх байдал), аа хулга газар (а. Элэн хулан, эзгүй газар; б. Дэмий, сул, зүгээр), аа хулга өнжив (зүгээр сул өнжив), аа хулга суух (дэмий сул суух), аа хулга бичгийн тамга (бэлгэдлийн чанартай дүрс тэмдэг)
11. Омог, ааг
Жишээ: аа ихтэй (омог ихтэй, дэндүү омогтой), аа нь хөдлөх (уур омог нь хөдлөх), аатай хүн (омогтой хүн), аа ихтийн өө их [зүйр цэцэн үг] (ааг омог ихтэй хүн алдаа гаргамтгай байдаг гэсэн санаа).
Хувилал: ааны [харьяалах т.я.]
аанд [өгөх орших т.я.]
ааг [заах т.я.]
аанаас [гарах т.я.]
аагаар [үйлдэх т.я.]
аатай [хамтрах т.я.]
аа руу [чиглэх т.я.]
аагаа [ерөнхийлөн хамаатуулах]
ИГЭРГЭ- /үйл үг/
Товч утга: 1. Ий ий гэж бархирч эхэр татан чангаар уйлах
Жишээ: Битгий игэргээд бай.
2. Хүний эв хав муутай иг маг хийн ярих
Жишээ: Таны игэргэсэн дууг би сонсох дургүй байна
3. Чичирхийлэх, давдганах
Жишээ: Гэнэт бие игэргэх чинь юу болов доо.
4. Морь, малын муухан ергөх, цогих
5. Ергүүлэн явах
Жишээ: Бид игэргэсээр явж ирэв.
Хувилах жишээ: ирвэгэнэ, ирвэгэнүүл, ирвэгэнэлд; ирвэгэнэцгээ, ирвэгэнэчих, ирвэгэнэсхий, ирвэгэнэзнэ, ирвэгэнээтэх; ирвэгэнэж, ирвэгэнээд, ирвэгэнэн, ирвэгэнэсээр, ирвэгэнэвч, ирвэгэнэмэгц, ирвэгэнэтэл, ирвэгэнэхлээр, ирвэгэнэвэл, ирвэгэнэвээс, ирвэгэнэнгүүт, ирвэгэнэнгээ, ирвэгэнэлгүй; ирвэгэнэхээр; ирвэгэнэе, ирвэгэнээрэй, ирвэгэнэг, ирвэгэнээсэй; ирвэгэнэсэн, ирвэгэнэдэг, ирвэгэнэх, ирвэгэнэгч, ирвэгэнэмээр, ирвэгэнэхүйц, ирвэгэнэм, ирвэгэнэнэ, ирвэгэнэмүй, ирвэгэнэнэм, ирвэгэнэюү, ирвэгэнэжээ, ирвэгэнэв, ирвэгэнэлээ
ЮГАМАЛ /тэмдэг нэр/
Товч утга: босож явж чадахгүй, суугаагаараа явдаг, суугаа, босож чадахгүй болсон нь