Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудыг түүвэрлэн хүргэж байна.
1820 оны зургаадугаар сарын 28. Улаан лооль хоргүй болохыг баталжээ
Улаан лоолийг өмнө нь дэлхийн ихэнх оронд хортой хэмээн иддэггүй байв. Гэхдээ эртний Ацтект үүгээр будаг, амтлагч хийдэг байсан тэмдэглэл байдаг аж. Тэгвэл 1820 оны энэ өдөр Америкийн хурандаа Роберт Гиббон Нью Жерси мужийн Салемийн шүүх танхимын шатан дээр олны өмнө улаан лооль идэж үүнийг хоргүй хэмээн баталсан байна. Үүнээс хойш улаан лоолийг хүмүүс өргөн дэлгэр хэрэглэх болсон ба хүнсний ногооны тоонд оруулжээ. Өмнөд Америк, тэр дундаа Перуд элбэг байдаг уг жимс нь ацтек хэлний “tomatl” буюу “товгор жимс” гэх утгатай үгнээс гаралтай аж.
1846 оны зургаадугаар сарын 28. Саксофоныг патентжуулав
Бельгийн зохион бүтээгч, хөгжимчин Антуан-Иосиф “Адольф” Сакс 1840 оны эхэн үед саксофоныг бүтээсэн ба патентаа 1846 оны энэ өдөр авчээ. Тэрээр лимбэ, кларнет тоглодог, аав нь хөгжмийн зэмсэг зохиодог байв. Антуан-Иосиф саксотромба, саксхорн, сакстуба зэрэг хөгжмүүдийг мөн бүтээсэн юм.
1971 оны зургаадугаар сарын 28. Элон Маск төржээ
Бизнес эрхлэгч, инженер, зохион бүтээгч Элон Маск 1971 оны энэ өдөр Өмнөд Африкийн нийслэл Претори хотод мэндэлжээ. Тэрээр SpaceX, Zip2, PayPal, Tesla Motors зэргийг үүсгэн байгуулсан юм. Элон Өмнөд Африкт төрж өссөн бөгөөд 17 насандаа Канад руу нүүж Күинс их сургуульд суралцаад хоёр жилийн дараа АНУ-ын Пенсильванийн их сургуульд элссэн аж. Өдгөө 48 настай тэрээр 22 тэрбум ам долларын хөрөнгөтэй.
Эх сурвалж: onthisday.com