МУУГЗ Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театр өнгөрсөн 2018 онд Монгол улсын төр-нийгэм, шашин-соёлын нэрт зүтгэлтэн, шарын шашны анхны тэргүүн буюу анхдугаар Богд Өндөр Гэгээн Жавзандамба хутагтын амьдрал уран бүтээлээс сэдэвлэсэн "Өндөр Гэгээн" дуулалт жүжгийн Төрийн соёрхолт Ц.Бавуудоржийн зохиолоор тайзны бүтээл болгож үзэгчдын хүртээл болгосон билээ.
Уг жүжгийн ерөнхий продюсер Я.Санжмятав, гүйцэтгэх продюсер Г.Солонго нар ажилласан бол жүжгийн ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар, Ерөнхий зураач СТА Т.Ганхуяг, Хөгжмийн зохиолч УГЗ Т.Сэр-Од нар ажилласан.
Энэхүү жүжиг нь нээлтээ хийсэн дуруйдаа Завхан аймгийн ХЖТеатр болон нийслэл хотын үзэгчдын хүртээл болж үзэгчдээс өндөр үнэлгээ авч Гэгээн муза-2018 олон улсын театрын фестивалиас шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй гол дүр, шилдэг эрэгтэй туслах дүр номинацуудыг хүртсэн мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдсэн чанартай уран бүтээл юм.
Энэхүү жүжиг нь энэ оны 11-р сарын 19-ны өдрөөс эхлэн Юнивишн, ДДш, Look ТВ-ын видео санд орж, эх орныхоо өнцөг булан бүрт суугаа монголчууддаа хүрхэд бэлэн болжээ.