Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийг таниулах Сургалт, сурталчилгааны танхим нээжээ.
Мансууруулах үйлчилгээтэй ургамлыг хэрэглэх явдал эртнээс байсныг түүхэн сурвалжуудад үлдээсэн байх агаад Монголын түүхэнд Богд хаан “Хар тамхи худалдах, татах, татахыг цаазлан хориглосон тухай бичиг” гарч байжээ. 1921 оны зургаадугаар сарын 21-нд Дотоод яамнаас “Хар тамхийг цаазалсан тухай бичиг”-т “Монгол хүн хар тамхи худалдан авах буюу татахыг цаазлан зогсоох бөгөөд гадаадын хүн хязгаарт тээн оруулж ирвэл худалдаалахгүй болгон шийтгэсүгэй” гэжээ. Энэ тухай зарлан ухуулах, ард иргэдэд мэдүүлэхийн тулд ухуулах хуудсыг Хүрээ, Маймаа хотуудад наахыг даалгах зэргээр хар тамхитай тэмцсээр ирсэн түүхтэй.
Хар тамхи хэрэглэгч, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох хүний тоо Монголд жил ирэх тусам эрчимтэй нэмэгдэж байна. Улсын хэмжээнд 2008 онд энэ төрлийн найман гэмт хэрэгт 19 хүн холбогдож байсан бол 2018 онд 199 гэмт хэрэгт 412 хүн холбогджээ. 2019 оны эхний улиралд 72 гэмт хэрэгт 130 хүн холбогдсон тухай Хар тамхитай тэмцэх газраас мэдээлсэн юм.
Хар тамхины хэрэг, хар тамхины хэрэгт холбогдсон хүний тоо /ЦЕГ/

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын дийлэнх нь 15-45 насныхан бөгөөд 2018 оны 12 сарын байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой асуудлаар шалгагдсан хүмүүсийн дунд дунд сургуулийн сурагч 20, оюутан 64 байна.
Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дунд хийсэн судалгаагаар 65 хувь нь “Найз нөхдөө даган дуурайж”, 19 хувь нь “Ашиг олох” зорилгоор энэ аюултай замыг сонгосон хэмээжээ.
Хил гааль болон Хар тамхитай тэмцэх газрынхан хар тамхитай холбоотой гэмт хэргийг шуурхай илрүүлэх орчин үеийн багаж, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагджээ. Хар тамхи хэрэглэсэн эсэхийг шүлс, шээснээс дээж авч, нэг минутын дотор илрүүлэх бөгөөд уг төхөөрөмжөөр 21 аймгийн цагдаагийн байгууллага, Улаанбаатар хотод давхар эргүүлийн албаныхан хангагдсан байдаг аж. БНСУ-д үснээс дээж авч шинжлэх болжээ.
ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН ҮЕД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ:
- Толгой өвдөх
- Нойргүйдэх, нойр солигдох
- Биеийн жин огцом алдагдаж, турах
- Сэтгэл санаа тогтворгүй болох, айдас түгшүүрт автах
- Нүдний хүүхэн хараа өргөсөх, нарийсах
- Шөрмөс татах
- Хий юм харах
- Нийгмээс тусгаарлагдах зэрэг шинж тэмдэг илэрч болох тул өсвөр насны хүүхэд болон гэр бүлийн гишүүддээ анхаарал, халамж тавихыг цагдаагийн байгууллагаас сануулав.
Хар тамхины хэрэгт холбогдогчид насны бүлгээр

ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭГЧДИЙН ДИЙЛЭНХ НЬ АЖИЛГҮЙ
Хар тамхи хэрэглэгчдийн дийлэнх нь эдийн засгийн боломжтой хүмүүс байдаг гэх ойлголт ташаа болохыг Та доорх инфографикаас харж байна.
Сэжигтэн, яллагдагчдын нийгмийн байдал

Нэгэнт хар тамхины хараат болсон хүнд бусдыг хайрлах, хүндлэх сэтгэл үгүй болно. Тухайн бодисоо хэрэглэх, худалдан авахын тулд юу ч хийхээс буцахгүй зэрлэг балмад болдог.
ЭРҮҮЛ МЭНДЭЭ БҮР МӨСӨН АЛДАНА
Хар тамхи хүний эрхтэн системийг бүхэлд л гэмтээдэг. Тархины эсүүдийг нөхөн сэргээхгүйгээр устгадаг учир сэтгэн бодох чадвар буурч, ой санамжаа алдана, тархинд цус харвалт үүснэ. Хар тамхины улмаас тархинд цус харвасан тохиолдол Монголд бүртгэгджээ.

Хар тамхи хэрэглэдэг эхээс ургийн гаж хөгжилтэй, герионы хамааралтай хүүхэд төрдөг. Герионы хамааралтай төрсөн хүүхэд шалтгаан нь тодорхойгүй олон цагаар үргэлжлэн уйлах бөгөөд тэр хүүхдэд эмнэлгийн ямар ч арга хэмжээ аваад үр дүнгүй, зөвхөн герион тарихад л тайвширна.
Хэрэглэж эхэлснээс хойш зүс царай гундаж, асар богино хугацаанд нөхөн сэргээгдэхгүйгээр гоо сайхан алдагдана. Мөн элэг хатангиршиж, зүрх судасны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Хар тамхи хэрэглээд даралт нь 200 гарсан хүн баригдаж байсан гэж Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч, Цагдаагийн хошууч Мандухай өгүүлэв.
Сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэрэгт эмэгтэйчүүд олноор холбогдох болсон нь Монголд төдийгүй дэлхий нийтийн анхаарал татсан асуудал болжээ. Монголд хар тамхитай холбоотой гэмт хэрэгт холбогдсон гурван хүний нэг нь эмэгтэй байгааг онцлов.
Хар тамхи хэрэглэдэг эхээс ургийн гаж хөгжилтэй, герионы хамааралтай хүүхэд төрдөг. Герионы хамааралтай төрсөн хүүхэд шалтгаан нь тодорхойгүй олон цагаар үргэлжлэн уйлах бөгөөд тэр хүүхдэд эмнэлгийн ямар ч арга хэмжээ аваад үр дүнгүй, зөвхөн герион тарихад л тайвширна хэмээн олон улсын мэргэжилтэн хэлжээ. Хар тамхитай тэмцэх газрынхан хэдхэн хоногийн өмнө хар тамхи хэрэглэсэн хоёр эмэгтэйг баривчилжээ. Тэр хоёр эмэгтэй нэг, долоон сартай жирэмсэн байсан гэх харамсалтай мэдээлэл өгсөн юм.
Хар тамхины шарталт гэж бий. Хар тамхины шарталт нь архины шарталтаас 60-70 хувь хүчтэй, хөнөөлтэй. Тиймээс хар тамхи хэрэглэхээс сэргийлэх нь амар, эмчлэхэд маш хэцүү гэж СЭМҮТ-ийн эмч хэлсэн юм.
ЯЛ ШИЙТГЭЛ
Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн хүнийг:
- ОХУ-д Бүх насаар нь хорих ял
- БНХАУ-д Цаазаар авах ял
- Монгол Улсад 5-8 жил хорих ял онооно. Хар тамхи, мансууруулах нөлөөт бодисыг улсын хилээр оруулсан бол 5-10 жил хорих ял, Давтан үйлдсэн бол 10-20 жил хорих ялтай.
Хар тамхи хэрэглэсэн, тээвэрлэсэн хэргээр Монгол Улсын 42 иргэн БНХАУ-д, нэг иргэн Словак улсад ял эдэлж байна.

НҮБ: ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД 2018 ОНД 15-64 НАСНЫ 455 МЯНГАН ХҮН ХАР ТАМХИНЫ УЛМААС НАС БАРЖЭЭ
Хар тамхитай тэмцэх нь зөвхөн цагдаагийн байгууллагын хариуцах ажил биш бөгөөд гааль, тагнуул, прокурор, мэргэжлийн хяналтын газраас гадна эрүүл мэнд, боловсролын байгууллагууд хүчээ нэгтгэн зохион байгуулалтад орж ажиллах болжээ. Хар тамхитай тэмцэх газрынхан иргэдийн мэдээллийн дагуу болон төлөвлөгөөт үзлэг шалгалтыг зочид буудал, баар цэнгээний газрууд, РС тоглоомын газруудад тогтмол зохион байгуулдаг аж. Мөн сэтгэцэд нөлөөт эмийн хууль ёсны болон хууль бус эргэлтэд тогтмол хяналт тавьдаг байна.
"Хар тамхины тээвэр худалдаа улс үндэстэн дамнаж, зохион байгуулалттайгаар үйлдэгддэг. Darknet буюу интернэт захиалга, шуудан илгээлтээр явагдах болсон. Гадаадад худалдаа эргэлтийн 90 хувь нь интернэт захиалгаар явагдаж байна. Монгол хүний нэр дээр шуудан илгээмжээр ирсэн хэд хэдэн тохиолдол бий" Хар тамхитай тэмцэх газрын тасгийн дарга Давааням өгүүлэв.
НҮБ-ын Гэмт хэрэг, хар тамхитай тэмцэх албаны 2018 оны тайланд дэлхий дээр 275 сая хар тамхи хэрэглэгч байгаагаас 15-64 насны 455 мянган хүн нас барсан хэмээн мэдээлжээ.

Иймд хар тамхины хөнөөлөөс монгол хүний удмын санг хамгаалах зорилгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 2018 онд Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх зөвлөмж гаргасан байна. Цагдаагийн байгууллага зөвлөмжийг хэрэгжүүлэн ажилладаг ба хар тамхинд орсон хүнийг ҮХЭЛ эсвэл ШОРОН хүлээж байдаг.