Богд хааны ордон музей, Мандчирын наран ТББ хамтарч “Гайхамшигт өв соёл- Монгол уран хатгамал” үзэсгэлэнг зохион байгуулсан. Уг үзэсгэлэнд Монголын уран үйлчид үндэсний өв соёл шингэсэн, уран хатгамлын дээж болсон шилдэг бүтээлүүдээ дэлгэсэн бөгөөд зохион байгуулагчид үзэсгэлэнгийн шилдэг нь болох Хаан, Хатан өргөмжлөл хүртсэн бүтээлийг шалгаруулж, өнгөрсөн баасан гарагт шагнал гардууллаа. Жил бүр сар шинийн баярын өмнө уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү үзэсгэлэнд оролцох уран хатгамалчид болон үзэсгэлэнг зорин ирж үзэж сонирхох хүний тоо нэмэгдсэн нь танхим дүүргэн цугласан олноос илэрхий харагдах аж.
Богд хааны музейн захирал Ц.Эрдэнэбаатар, “Гайхамшигт өв соёл- Монгол уран хатгамал” үзэсгэлэнгийн чанар чансаа жил ирэх тусам дээшилж байгааг мэргэжлийн хүмүүс үнэлж дүгнэж байна. Цаашид ч өөрийн төдийгүй гадаадынхны сонирхлыг татаж, Монголын уран үйлчдийн гайхамшгийг дэлхийд дэлгэрүүлэх цаг ойрхон гэж харж байна. Уран хатгах, үйл урлах монгол ухааныг олон талаас нь судлан, багш шавийн барилдлагыг дэлгэрүүлж, эрт цагаас эдүгээг хүртэлх монголчуудын гайхамшигт өв соёлыг дэлхий нийтэд сурталчлан таниулах эрхэм үйлсэд сэтгэл оюунаа зориулж буй өвлөн тээгчдэд талархаж байна.
Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдийг мэргэжлийн экспертүүд олон талаас нь харж үзсэн. Тухайлбал, түүхийн талаас нь Төрийн шагналт, түүхч О.Батсайхан тэргүүтэй олон түүхчид, урлаг судлал тал дээр Бадрал тэргүүтэй мэргэжилтнүүд, угсаатны зүй гэх мэтээр олон талаас нь авч үзэж, зөвлөлдөн энэ бүтээл бусдаасаа юугаараа илүү юм гэдгийг ярилцаж шилдэг бүтээлүүдийг шалгарууллаа. Тэргүүн бүтээл бол бүтээлдээ сэтгэл, хөрөнгө, цаг хугацаагаа зарцуулсан нь тод харагдаж байсныг онцлох ёстой” хэмээгээд шилдгүүдийг зарлав.
Тэргүүн байр буюу XVII жарны цагаагчин төмөр үхэр жилийн Хаан бүтээлээр Өмнөговь аймгийн уугуул, уран хатгамалч С.Будын “Алтан соёмбо” нэртэй хатгамлыг өргөмжлөв. Энэ нь цагаан зандан модыг шижир алтаар бүрж, шүр оюугаар чимэглэн битүү зүү ороох хатгамлаар урласан бүтээл аж. Алтыг утас болгон цувьж, зүү ороож хатгана гэдэг уран хатгамалчид ур чадварын хувьд шинэ түвшинд хүрч байгааг илтгэнэ хэмээн зохион байгуулагчид өндрөөр үнэлэв.
С.Буд нь 2017 онд болсон энэ үзэсгэлэнгээс мөн Хаан бүтээлийн эзэн болсон, уран үйлч бүсгүй ажээ. Алтан соёмбо бүтээлээ Богд хааны үед хэрэглэж байсан хуучны хамба торгон дээр урласан нь илүү үнэ цэнийг шингээсэн байна.
“Энэ шагнал бол ээлжилж өгдөг цом биш. Зөвхөн авьяас, сэтгэлд, уран үйлчдийн ур хийцэд тулгуурласан шагнал учир нэг хүн хэдэн ч удаа шалгарч болно” хэмээн тус музейн захирал Ц.Эрдэнэбаатар онцолсон юм.
Хоёрдугаар байр буюу Хатан бүтээлээр Дорноговь аймгаас оролцож буй уран хатгамалч Н.Нарантуяагийн “Богд хааны даалин” хэмээх хатгамал өргөмжлөгдөв. Монголын мартагдсан өв соёл болох шазаргана оёдлыг сэргээн хөгжүүлж, хоёр өнгийн утсаар зүү ороож, өнгөний дахин давтагдашгүй тансаг зохицол гаргасан энэ бүтээлийн гайхамшиг. Уран хатгамалч Франц улсаас 2020 онд зохион байгуулсан Гар урлаачдын олон улсын цахим үзэсгэлэнгээс Мөнгөн медаль хүртэж байжээ.
Тусгай байрт уламжлалт эсгий ширмэл ширдгийг шинэ түвшинд гарган хөгжүүлж, цагаан алтаар “Мандала”, “Тэмцэл” зэрэг мэлмий баясгах бүтээл урласан уран хатгамалч О.Эрдэнэчимэгийг бүтээлийг шалгаруулав.
О.ЭРДЭНЭЧИМЭГ: ТОРГООР БУРХНЫ ЗУРАГ БҮТЭЭДЭГ ТЕХНОЛОГИЙГ ЭСГИЙ ШИРМЭЛ ДЭЭР БУУЛГАСАН
Эсгий урлаач, уран хатгамалч О.Эрдэнэчимэг, Би үндэсний уламжлалт өв соёл эсгий соёлыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд хувь нэмрээ оруулах зорилготойгоор 2005 оноос эхлэн сургалт явуулж, 2007 онд “Цагаан солонго” компаниа охинтойгоо хамтарч байгуулсан. Манай компани 10 гаруй ажилтантай, дан эмэгтэйчүүд ажилладаг. Бид бүхэн уламжлалт технологиор эсгий хавтан бэлтгээд, ноосоороо зээг, утас ээрэх зэргээр бүх зүйлээ гар аргаар бэлтгэдэг.
-Эсгий урлалын бүтээгдэхүүн хэрэглээнд хэр зэрэг нэвтэрч байна вэ?
-Олон зуун жилийн тэртээгээс уламжлагдаж ирсэн эсгий өв соёлоо бид хөгжүүлэх ёстой юм. Орчин үед хүмүүсийн хэрэглээ, мэдрэмж маш өндөр түвшинд хүрсэн учир заавал цагаан эсгий биш өнгө будаг хослуулан уран зураг, зээгт наамал шиг байлгасан ч болохгүй зүйлгүй. Тиймээс манай хамт олон наамал буюу торгон зургийн технологийг эсгий ширмэл урлагт нэвтрүүлж өгснөөрөө онцлогтой. Торгоор бурхны зураг бүтээдэг уламжлалт технологийг эсгий ширмэл дээр буулгаж ирсэн.
-Тусгай шагнал авсан Мандала, Тэмцэл бүтээлдээ торгон зургийн технологи ашигласан хэрэг үү?
Тийм ээ. Эртний урлаачид маань амьдрал, ахуйдаа ойр амьтдынхаа дүр, хөдөлгөөнийг гар урлалдаа шингээж байсан уламжлалтай. “Тэмцэл” нэртэй эсгий ширмэл аравч бол үүний орчин цагийн хувилбар. Аравчны хүрээ болох зээгийг бид ээрч, уламжлалт технологиороо даруулж оёсон. Зээг зөв, буруу ээрсэн хосоороо байх ёстой юм. Сүүлийн үед ширмэл бүтээл дээр дангаар нь хийсэн харагдах болж. Монголын ард түмэн аливаад бэлгэдэл талаас нь ханддаг шүү дээ. Тоо, дүрс, өнгө гээд бүх зүйл бэлэгдэлтэй. Энэ аравчны эмжээр, ар хоёр л гадны бүтээгдэхүүн. Бусад бүх зүйл нь малаас гарсан түүхий эд юм.
-Ноос гэдэг цагаан алтны онцлогийг Та юу гэж тодорхойлох бол?
-Монголчууд халуун хошуутай амьтан гэж хонио дээдэлдэг. Бид хониныхоо ноосыг уламжлалт технологиор боловсруулан эсгий хийж байна. Хонио самнаж ноосыг нь авдаг учир эсгий эдлэлийг амьд ширхэгт бүтээгдэхүүн гэж үздэг.
Тиймээс эсгий амьсгалдаг. Халуун, хүйтнийг тэнцвэржүүлж, агаарыг өөртөө шингээдэг. Чийгтэй орчинд чийгийг өөртөө шингээж хатаадаг. Дуу чимээг дардаг. Тархины даралттай хүүхдэд эсгий малгай өмсүүлэхэд эрүүл болж байх жишээтэй.
Орчин үед орон сууцныхаа нэг өрөөг үндэсний уламжлалт хэв маягаар тохижуулж байна.
Эсгий бүтээгдэхүүн айлд байвал буян заяа нь дэлгэрдэг гэж энерги талаас нь бэлгэшээдэг. Шинэ бэр авчрах, шинэ гэр барих, байшинд орохдоо цагаан эсгийг дэвсэх ёстой юм билээ. Уламжлал гэдэг монголчуудын эртний ухаан, агуу соёл гэдгийг ард түмэн маань мэддэг болж, эсгий эдлэлийг сүүлийн үед маш их захиалах болсон. Би анх 2005 онд эсгий ширмэл урлал руу орж байхад хэн ч мэддэггүй, сонирхдоггүй байлаа. “Эсгийнээс шивтэр үнэртдэг” гэж айдаг байсан үе шүү дээ.
Харин одоо эсгий бүтээгдэхүүн айлд байх нь эрүүл мэнд, энерги бэлгэдэл талаасаа зайлшгүй хэрэглэх ёстой гэдгийг ойлгож эхэлжээ. Орчин үед орон сууцныхаа нэг өрөөг үндэсний уламжлалт хэв маягаар тохижуулж байна. Гэртээ цагаан эсгий ширмэл дэвсэж, эсгий аравч өлгөж байна. Энэ сайхан уламжлалаа өвлөн тээж, хөгжүүлж байгаадаа би баяртай явдаг.
Би анх эсгий олбог хийж эхэлсэн. Цэцэрлэгийн хүүхдүүд хуванцар сандал дээр суудаг. Сандал нь хүйтэнд хайрна, дулааны цагт хөлөрнө. Тиймээс хүүхдийн сандал дээр тавих эсгий олбог хийж эхэлсэн юм.
-Та “Мандала” эсгий ширмэл аравчаа ямар утга бэлгэдэл бодож зохион бүтээсэн бэ?
-Мандала нь энерги өгч, сэтгэлийн амар амгаланг бэлэглэдэг гэж үздэг. Дэлхий нийтээрээ шүтдэг энэ сайхан бэлэгдлийг цагаан эсгийндээ гаргаж өгөхийг хүссэн. Эсгийгээр ингэж өнгө будаг хослуулж сайхан зүйл хийж болно гэсэн санааг залууст өгөхийн тулд энэ бүтээлээ урласан даа.
С.ЦЭРЭНЛХАМ: НАС 70 ГАРСАН Ч ГЭСЭН УРАН ХАТГАМЛЫГ БИ ДУРЛАЖ ХИЙДЭГ
Ахмад уран хатгамалч С.Цэрэнлхам, Би зүү ороох оёдлоор хатгасан дамрын даржин, гаанс тамхины уутны дээр үеийн загвар нь, эмэгтэй хөөргөний хавтага гэсэн гурван бүтээлээр үзэсгэлэнд оролцож байна. Би энэ дамрын даржинг 3-5 дагнаасаар хийсэн. Таван өнгийн хадгаар ороож хийсэн. Мөн шүр, сувд, номин чимэглэл оруулж, 2019 онд оёсон юм.
-Та зүү ороох оёдлыг хэзээнээс хийж эхэлсэн бэ?
-Өөрийнхөө сонирхлоор 1989 оноос эхлэн хатгамал хатгаж байна. Би зүү ороох оёдлыг ээжээсээ сурсан. Миний ээж маш уран хүн байлаа. “Гайхамшигт өв соёл- Монгол уран хатгамал” үзэсгэлэнд би 3-4 дэх жилдээ оролцож байна. Хатгамлаараа Америкт таван удаа бие даасан үзэсгэлэнгээ гаргасан. Японд мөн үзэсгэлэнгээ гаргаж байлаа.
-Та залуудаа ямар ажил хийж байв?
-Би худалдааны мэргэжилтэй. Мэргэжлээрээ Гадаад худалдааны яаманд ажиллаж байсан. Миний хувьд нас 70 гарсан ч хоббидоо хөтлөгдөөд завгүй байдаг юм. Тэтгэвэрт гарсан хүн чинь хатгамлаа хатгаж цаг өнгөрөөнө шүү дээ. Хүмүүсийн захиалгын дагуу оёж, давхар орлого олж байна л даа. Мөн залуучуд сүүлийн үед хатгамал маш их сонирхож, заалгаж байна. Би ч чадах зүйлээ харамгүй заадаг даа.
-Зүү ороох хатгамлын онцлогийг та тайлбарлаж өгнө үү?
-Хатгамал бол маш олон төрөл шүү дээ. Задгай, битүү хатгамал, чагтан хатгамал, туузан хатгамал, хаваасан хатгамал, зүү ороох хатгамал гэж байна. Аль ч улсын хатгамал нэг утас, нэг зүүгээр оёдог. Харин манай уламжлал зүү ороох хатгамал бол нэг зүү, хоёр утсаар оёдгоороо онцлог. Нэг утас нь уг материалынхаа дээр байна. Нөгөө утас нь зүүндээ сүвлэгдээд материалынхаа доороос хатгаж оёно. Зүүний үзүүр гараад ирэхэд дээр байгаа сул утсаараа зүүнийхээ үзүүрийг ороогоод буцаагаад түрүүнийх нь цагаригтай холбож явдаг. Мянга түмэн цагаригуудыг хооронд нь холбож байна гэсэн үг. Тэгэхээр ширмэл юм шиг бат бөх хатгамал болдог. Үүний баталгаа болж Ноён уулын булшнаас олдсон ширдэгний хатгамал нь л үлдсэн байдаг шүү дээ. Материал нь он жилийн уртад тасраад үгүй болсон байдаг.
Зүү ороох оёдол хамгийн бат бөх учир үе дамжих урт удаан хугацаанд хэрэглэх зүйлдээ зүү ороох оёдлыг шингээж болно.
Нэг материал дээр дахин нэг материал бий болгож байна гэсэн үг. Утас зүү хоёроор уран зураг зурж байна гэсэн үг л дээ. Зүү ороох оёдол хамгийн бат бөх учир үе дамжих урт удаан хугацаанд хэрэглэх зүйлдээ зүү ороох оёдлыг шингээж болно.
-Уран хатгамлыг залуучууд их сонирхож байгаа нь энэ үзэсгэлэнгээс харагдаж байна. Та юу гэж бодож байна вэ?
-Ер нь уран хатгамал 1970-аад он хүртэл маш сайн хөгжсөн. Түүнээс хойш хэрэглээ багасаж, тасалдсан. Уламжлалт зээгт наамал, уран хатгамал хоёр шашны эд зүйлд л хадгалагдаж үлдсэн. Харин орчин цагт уламжлалаа сэргээж эр хүн аяганы уут, гаанс тамхины уут хэрэглэдэг юм байна гэж эргээд эдэлж хэрэглэдэг болж байна. Хүмүүүс дандаа хуучны загвараар нь хийлгэе гэх болсон.
-Таны хувьд ийм нарийн оёдлыг оёход нүд чилж байна уу?
-Хэдийгээр нас 70 гарсан ч гэсэн би уран хатгамлыг дурлаж хийдэг. Одоо ч тасралтгүй оёно. Тэгэхгүй бол өдөр өнгөрөхгүй. Зүү ороох оёдол маш нарийн ажиллагаа шаарддаг. Маш их хугацаа зарцуулдаг. Нэг эхэлчихвэл өглөө суугаад орой болтол сандалнаас босохгүй дээ. Босон суун хийвэл нэг гараар л хатгаж байгаа хэр нь хатгац өөр болдог. Тийм учраас олон цагаар суудаг, бас тэвчээр шаардсан ажил.
-Та хатгамалдаа алтмаг, мөнгөлөг, тод өнгийн их гоёмсог утаснуудыг хэрэглэжээ. Утас нь манайд элбэг байдаг уу?
-Элбэг болсон. Сүүлийн үед Хятадаас маш гоё утаснууд авчирч байна. Өлзий хээг алтлаг утсаар, домбыг метал боронзон утсаар оёсон.
Монголын уран хатгамалчид энэхүү үзэсгэлэнгээр жилдээ нэг удаа хуран цуглаж, дараа жил нүд баясгах бүтээл гаргах эрч хүч, шинэ санааг олж авдаг, үзэсгэлэнгаа хамгийн үнэ цэнэтэй чухал баярт үйл явдал хэмээн хүлээх болжээ. Мөн зөвхөн өөрийн ур ухаанд найдалгүй нөхдөө сонсож, мартагдсан өв соёлоо сэргээн хөгжүүлэх чиглэлд бүтээлч хөдөлмөрөө зориулцгааж байна. Иргэд ч үндэсний онцлог, уламжлал шингэсэн эд зүйлийг хэрэглээндээ нэвтрүүлсэн уран үйлчдийн урмыг сэргээж, илүү чансаатай бүтээл төрүүлэхийн төлөө ур чадвараа хөгжүүлж байгааг мэдрүүлсэн гэгээн сайхан бөгөөд хөдөлмөр шингэсэн үзэсгэлэн байв.
Гэрэл зургуудыг Г.Өнөболд