"Хөвсгөл нуур" Гэрэл зургийг Пил Бонд
2014 онд АНУ-ын их сургуулиуд болон Монгол улсын их сургуулийн эрдэмтэд хамтарч “Том, алслагдсан, уулархаг нутгийн нуурууд дахь бичил хуванцрын бохирдол” судалгааг хийжээ. Уг судалгаанд Монгол Улсын цэнгэг усны нөөцийн 70%, дэлхийн цэнгэг усны нөөцийн 1%-ийг агуулдаг "Хөвсгөл нуур" багтсан байна. Судалгаагаар бичил пластик болон Хөвсгөл нуурын эргийн дагуух хог хаягдлын тоон үзүүлэлтийг гаргажээ. Энэ судалгааны үр дүнд гарсан чухал баримтуудыг түүвэрлэн хүргэе.
ХӨВСГӨЛ НУУРЫН МИКРОПЛАСТИК НЯГТШИЛ ХАМГИЙН ӨНДӨР
Хөвсгөл нуурын судалгаа хийгдсэн хэсгийн микропластикийн нягтшил км2 тутамд 997-44,435 хооронд хэлбэлзэж байсан ба энэ нь дунджаар нэг км2-д 20,264 ширхэг микропластик байна гэсэн үг юм. Судалгаанд хамрагдсан бусад нууруудтай харьцуулбал хамаагүй их тоо юм. Хуванцрын хэлтэрхий, гялгар уутны сэмэрхий, мяндсан утас зэрэг гэр ахуйн хүрээнд өргөн хэрэглэгддэг микропластикууд хамгийн ихээр олдсон байна.
“5мм-ээс жижиг хэмжээтэй пластикийг микропластик гэдэг. Микропластик нь хоёр төрөлтэй. Нэг нь “primary” буюу “анхдагч” микропластик. Нөгөөх нь “secondary” буюу “хоёрдогч”. Энэ нь энгийн хэмжээтэй пластикаас эмтэрч бутарсаар 5мм-ээс жижиг хэмжээтэй болсон тохиолдлыг хэлнэ. Энэ төрлийн пластик хамгийн аюултай ба бараг хэзээ ч үгүй болохгүй, жижгэрсээр шувуу, загасны “хоол” болж, бид бүгдийн ундаалах усанд орж экосистемд ихээхэн хохирол учруулдаг”
Figure 1 Хөвсгөл нуураас олдсон микропластик хог хаягдлууд
Микропластик нягтрал нь нуурын хамгийн их хүн амтай, хэсэг болох баруун өмнөд эргээс холдох тусам буурч байсан хэдий ч салхиар дамжин тархсаар байдаг аж. Хог хаягдлын менежмент муутай, цөөн хүн амтай газар цэвэр усны системийг өргөн хэрэглээний хуванцраар бохирдуулж болдгийн тод жишээ юм.
Микропластикийн нягтрал нь давлагааны хүч, хуурай газраас хэр зайтай эсэх, өргөрөг, уртрагаас хамаардаг аж. Жишээ нь микропластик нягтрал нь давлагааны хүч ихтэй хэсэг болон уртрагийн дагуу нэмэгддэг бол өргөрөг ба эргээс хол зайтай хэсгүүдэд буурдаг байна. Ерөнхийдөө Хөсвгөл нуурын микропластик нягтрал зүүн эрэг дагуу баруунаасаа их байсан бөгөөд урдаас хойд градиентын дагуу буурчээ.
Хатгал тосгон, Ханх сумын оршин суугчдын тоо ойролцоо боловч Хатгал тосгонд жуулчид хамгийн ихээр ирдэг нь нуурын бохирдлын хамгийн том эх үүсвэр болж байна. Мөн энэ судалгаанд Хөвсгөл нуурын микропластик нягтрал өндөр байгаа нь хүний оршин суусан хугацаа болон нуурын гадаргын хэмжээ багатай нь холбогдож болно гэсэн санааг дэвшүүлжээ.
НУУРЫН ЭРЭГ ДАГУУХ МАКРОПЛАСТИК ХОГ ХАЯГДАЛ
Нуурын эрэг дагуух хог хаягдлаас нийт 409 ширхэг буюу 10.3 кг хог хаягдлыг цуглуулж, судалжээ. Үүгээр Хөвсгөл нуурын эргийн макропластик буюу 5 мм-ээс том хэмжээтэй хог хаягдлыг илрүүлэхийг зорьжээ. "Хуванцар", "загасчлалын хэрэгсэл", "хөөсөнцөр"-ийн хог хаягдал хамгийн элбэг байсан бөгөөд эргийн дагуух хог хаягдлын 77%-ийг эзэлж байв. Жингийн хувьд хуванцар сав (37%), загас агнуурын хэрэгсэл (25%), гялгар уут (16%), хуванцрын хэлтэрхийнүүд (18%) давамгайлжээ. Эдгээр нь мөн л бүгд гэр ахуйн хуванцар хаягдлууд аж.
Цаашид үүсэх болон одоо байгаа макропластикууд нууранд орж ирснээр Хөвсгөл нуурын бохирдол улам нэмэгдэнэ. Хуванцрын бохирдол нь Хөвсгөл нуурын ан амьтад нөлөөлөх бөгөөд усны шувууд, загас зэрэг амьтад макропластик залгиснаас болж эсвэл орооцолдож үхэх аюултай.
“Харин хүний биед хуванцар их хэмжээгээр ороход исэлдэл ихсэж, биед үүсэх стресс нэмэгдэж мөн үрэвсэх шинж тэмдгүүд илрэх боломжтой гэж нэгэн судалгаагаар гарсан байна”
БИДЭНД ШИЙДЭЛ БАЙНА УУ
Товчхондоо хог хаягдлын менежментгүй байгаа учир Хөвсгөл нуурын бичил хуванцрын бохирдол өндөр байна. Монгол Улс хог хаягдлын менежментийг зохицуулах, хог хаягдлын үйлдвэрлэлийг бууруулах чиглэлээр хууль, тогтоомж гаргадаг хэдий ч хэрэгжилтийг хангах дэд бүтэц бараг байдаггүй. УИХ-аас 2009 онд 0.025 мм-ээс нимгэн гялгар уут импортлох, ашиглахыг хуулиар хориглосон боловч энэ хууль тогтоомж бодитоор хэрэгждэггүй.
Монгол шиг хөгжиж буй орнуудад хог хаягдлын менежментийн дэд бүтцийг хөгжүүлэх нь бэрхшээлтэй боловч энэ нь зөвхөн хүн ба экосистемийн эрүүл мэндэд нөлөөтэй төдийгүй аялал жуулчлалын эдийн засагт чухал ач холбогдолтой юм. Учир нь Хөвсгөл бол гадна, дотнын жуулчдын хамгийн ихээр очдог газар. Жуулчдын сэтгэл ханамжийн судалгаанаас харахад хог хаягдал, ариун цэврийн тал дээр хамгийн муу үнэлгээтэй байдаг.
Иймд засгийн газар аялал жуулчлалын орлогыг нэмэгдүүлэх зорилтдоо хүрэхийн тулд хог хаягдлын зохистой менежментийг нэвтрүүлбэл экологи, эдийн засгийн чухал асуудлаа шийдэж болно.
Эх сурвалж:
- https://www.sherrimason.com/uploads/High-levels%20of%20microplastic%20pollution%20in%20a%20large,%20remote,%20mountain%20lake.pdf
- https://pearlpuba.medium.com/%D0%BC%D1%8D%D0%B4%D1%8D%D1%8D%D0%B4-%D0%B0%D0%B2%D0%B0%D1%85%D0%B0%D0%B4-%D0%B8%D0%BB%D2%AF%D2%AF%D0%B4%D1%8D%D1%85%D0%B3%D2%AF%D0%B9-microbead-%D0%B3%D1%8D%D0%B6-%D1%8E%D1%83-%D0%B2%D1%8D-e32ba2f28aba