АНУ-ын Калифорни мужийн Сьерра Невадад пүрэв гаригт болсон ойн түймрээс дэлхийн хамгийн том аварга модыг аврахын тулд модны ёроолыг галд тэсвэртэй материалаар ороожээ. Секвойя үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь аварга том мододтой ой гэдгээрээ алдартай юм.
Хөнгөн цагаан материал нь богино хугацаанд эрчимтэй халалтыг тэсвэрлэх чадвартай бөгөөд энэ материалыг АНУ-ын баруун хэсгийн байшин, моддыг ойн түймрээс хамгаалах зорилгоор хэдэн жилийн турш ашиглаж ирсэн туршлагатай аж. Тахо нуурын ойролцоо хамгаалалтын материалаар ороосон зарим байшин саяхан гарсан хээрийн түймэрт өртөөгүй байна.
Секвойя үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үүссэн түймрийн хоёр голомтын нэг нь хэдхэн хоногийн дотор 2000 гаруй аварга модтой ойд хүрэх төлөвтэй байсан ч гал сөнөөгчид тархалтыг бууруулсан учир түймрийн хүрээ томорсонгүй гэж гал сөнөөх албаны төлөөлөгч Кати Хупер хэлжээ.
Өнгөрсөн онд ой хээрийн түймрийн улмаас тус нутагт хэдэн мянган жилийн настай, аварга том модод шатсан харамсалтай үйл явдал болж байв.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн мэдээлснээр дэлхийн хамгийн том мод болох Генерал Шерман нь эзлэхүүнээрээ 1,487 шоо метр хэмжээтэй бөгөөд 84 метр өндөртэй, тойргийн хэмжээ 31 метр юм. Эрдэмтэд энэхүү модыг 2300-2700 жилийн настай хэмээн үздэг.
Эх сурвалж: Today