- ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ 2021 -
2021 оны ЭЕШ-ын онлайн бүртгэл орон даяар тавдугаар сарын 5-ны 18:00 цаг хүртэл үргэлжилж нийт 40420 шалгуулагч бүртгүүлжээ.
Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалт 7-р сарын 1-4-ний хооронд болох ба 1-ний Пүрэв гарагийн 10:00 цагт Монгол улсын түүх хичээлийн шалгалтаар эхэлнэ.
ШАЛГАЛТЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Аймаг, нийслэл (сум, дүүрэг)-ийн шалгалтын байранд БҮТ-өөс томилсон шалгалт зохион байгуулах комисс ажиллах ба комисс батлагдсан удирдамжийн дагуу шалгалтыг зохион байгуулна.
ЭЕШ болон МХБШ-ын хуваарийг БШУЯ-тай зөвшилцөн БҮТ зарлах бөгөөд шалгалтыг орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг зохион байгуулна.
ШАЛГАЛТАД ИРЭХДЭЭ БИЕДЭЭ АВЧ ЯВАХ ЗҮЙЛС
- Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
- Бүртгэлийн хуудас /Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/
- Суудлын хуваарь /ЭЕШ-ын бүртгэл дуссаны дараа гарна. Суудлын хуваарь бэлэн болсон үед та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна.
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
ШАЛГУУЛАГЧИЙН ЗААВАЛ АНХААРАХ ЗҮЙЛС
ЭЕШ өгөх сурагчдын хувьд урт хугацааны турш маш сайн бэлдсэн ч зарим нэг бэлтгэлгүй байдлаас болж, үйлдлийн алдаа гаргаж урт хугацааны хөдөлмөрөө талаар болгох тохиолдол бий.
Тэгвэл төгсөгчдийн гаргадаг түгээмэл алдаа болон цар тахлын үед болж байгаа учир дараах зүйлсийг дагаж мөрдөн шалгалтын өмнөх бэлтгэлээ хангаарай.
- Амны хаалтаа зүүх
- Хүн хоорондын зайгаа барих
- Хариултын хуудас бөглөхдөө тоот мөр алгасан зөрүүлэхгүй байх
- Сэтгэл зүйгээ бэлдэн тайван, хянамгай байх
- Шалгалтын өмнө тохиромжтой хоол хүнс хэрэглэх
- Их хэмжээний шингэн уухгүй байх
- Өмнөх өдөр нь сайн унтаж амрах
- Биедээ тохиромжтой, анги тасалгааны хэмд тохируулан хувцаслах
- Өөрийн суудлын хуваарьт заасан цагийн дагуу шалгалтад ирсэн байх
- Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх шаардлагатай ба шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.
ШАЛГАЛТ ӨГӨХ БАЙРАА ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?
Шалгуулагчид шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудсыг өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгийг ашиглан 2021 оны тавдугаар сарын 20-ны өдрөөс хойш www.eec.mn цахим хуудасны "шалгуулагчийн булан"-гаас хэвлэн авна.
ШАЛГУУЛАГЧИД ДАРААХ ЗҮЙЛИЙГ ХОРИГЛОНО
Шалгуулагч нь шалгалтад дээр заасан баримт бичгээс өөр эд зүйл буюу үзгэн болон тосон бал, харандаа, баллуур, гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэгэн зүйлийг авч орохыг хориглоно.
ШАЛГАЛТЫН ДҮН МЭДЭЭ
- Шалгалтын хугацаа дуусмагц, тусгайлан бэлтгэсэн шууд засалтын байранд тухайн шалгалтын хариултын хуудсыг шалгагч машинаар уншуулж, анхны оноог шууд мэдээлнэ.
- Шалгалтын хэмжээст оноог тухайн шалгалтыг зохион байгуулснаас хойш 24 цагийн дотор www.eec.mn цахим хаягны “шалгуулагчийн булан”-д байршуулна.
- ЭЕШ-ын хичээл тус бүрийн дүн, оноо, жагсаалтыг www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлана.
АНХНЫ ОНОО, ХЭМЖЭЭСТ ОНОО, ПРОЦЕНТАЛЬ ОНОО ГЭЖ ЮУ ВЭ?
Шалгуулагчдын амжилтыг анхны оноо, хэмжээст оноо, порценталь оноо гэсэн гурван үзүүлэлтээр эрэмбэлэн дүгнэдэг.
1. Анхны оноо гэж юу вэ? Энэ нь тухайн хичээлийн шалгалтын сэдэв даалгаврыг хэрхэн гүйцэтгэснийг илтгэх үнэлгээ бөгөөд авбал зохих онооноос хэдэн оноо авсныг хувьд шилжүүлсэн тоон үзүүлэлт юм. Тухайлбал, математик хичээлийн шалгалтын сэдэв нийт 50 оноотой ба шалгуулагч нийт 40 оноо цуглуулсан байг. Энэ нь анхны оноо болох бөгөөд хувьд шилжүүлэн тооцвол 80 хувийн гүйцэтгэлтэй шалгагджээ гэсэн үг юм. Анхны оноо нь хэмжээст оноог тооцон гаргах хамгийн чухал хамаарал юм.
2. Хэмжээст оноо ба проценталь оноо гэж юу вэ? Хэмжээст оноо гэдэг нь /ЭЕШ-ын батламж хуудас хоёр жил хүчинтэй тохиолдолд/ жил жилийн даалгаврын хүнд хөнгөний харьцааг тогтвортой байлгах зорилго бүхий олон улсын үнэлгээний аргачлал юм.
2021 оны элсэлтийн ерөнхий шалгалтын журмын дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу. Мөн хөл хорионы үед ЭЕШ-ын зохион байгуулалттай холбоотой мэдээллийг 80149038, 80169058, 80169038 утсанд хандан авч болно.