gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Налайхын сэрүүн дэнжнээ “Сайн номуун” хийдийг аравнайллаа

2011-09-19
0
Twitter logo

Бурхан багш нэгэнтээ “Энэ ертөнцөд санаа сэтгэлийн хүчээр буй болгож чадахгүй зүйл нэгээхэн ч үгүй” хэмээсэн нь бий.

Тэгвэл тэртээ 20-иод жилийн өмнө Налайх дүүргийн өндөр дэнжнээ “Өлзийт номын хүрдэн” гэх жижигхэн хийдийн шавийг тавьж асан бол өдгөө “Оюуны ундраа” группийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар сэргээн засварлаж “Сайн номуун” гэх монголын загвар хийд, бурхан шашны цогцолбор төвийг бүтээж өнгөрөгч бямба гарагийн билэгт сайн өдөр сүсэгтэн олон, бурхан шашин, төр засгийн төлөөлөл буянд даган баясаж, үүдийг нь нээж аравнайллаа.

Хүйтэн салхи сэвэлзээд, намрын нар цаанаа л уйтай байх. Гэвч хийдийг тойруулан барьсан очир болоод суваргаар чимэглэсэн том цагаан хашаанд хүн, хөл битүү юм. Хашааны хаалгыг цэлийтэл нь нээжээ. Тэртээ өндөр дэнжнээ шаргалтан цайрах “Сайн номуун” хийд эхэмсэг агаад сүрлэг оршино.

Хийдийн хаалганд дөхөж очсон хэн боловч хоёр алгаа хавсран хүслээ шившмээр болно. Намрын дунд сарын 17-ны билэгт сайн өдрийн салхи хацар нүүр хайравч сэтгэлд хургаж гар бээрүүлсэн хүйтэн агаар, салхи хашаанд орохтой зэрэгцэн сарнин алга болж буйг хар аяндаа мэдрэв. Нар хүртэл үүлсийн цаанаас булталзан ээж хурсан олны бие сэтгэлийг дулаацуулах ажээ.

Буянд даган баясах гэсэн олны дунд Гандантэгчинлин хийдийн тэргүүн, хамба лам Д.Чойжамц, Энэтхэгийн “Гоман” дацангийн тэргүүн хамба лам, лхарамба Лувсан Дамчой, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг, УИХ-ыг гишүүн Л.Гүндалай, Д.Батбаяр, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Л.Мэндбаяр зохиолч яруу найрагч Л.Одончимэд, Д.Төрбат, Энэтхэг, Хятад, Солонгос, Буриад, Төвдийн бурхны шашны байгууллага, сүм хийдийн төлөөллүүд тухалжээ.

Сайн зураач сайхан зураг бүтээдэг шиг сайн лам сүсэгтэн олны сэтгэлийг ариун байлгах, сайн үйл түгээх учиртайг хамба Д.Чойжамц айлдав. Хүн өөрөө өөрийнхөө жаргал, зовлонгийн хүлээсэнд ямагт зүдэрч явдаг нь сэтгэлээ сонсох хийгээд ертөнцийн мөн чанарыг ойлгож ухаарахад ямагт чөдөр, тушаа болдгийг хурсан олон саатан сонслоо.

Хүн гэгч бурханд юутай ойрхон оршдгийг, сэтгэлээ гэгээн тунгалаг, ариун байлгахын чухлыг тэгэхэд л ухаарах шиг. Сайн бодол, сайхан үйлийн хариуд үлэмжийн сайхан л бий болдог учиртайг ойлгох... “Сайн номуун” хийдийн тэргүүн хамба С.Нэргүй “Ард иргэд, сүсэгтний холбооны тэргүүн, н.Цэвээндорж агсны санаачлагаар тэртээ 1991 онд байшингийн пин шиг жижигхэн хийд байгуулж хурал ном хурж асан нь өнөөдрийн бурхан шашны цогцолбор бүтэх эхлэл байжээ.

Монголын түүхэн лам хуврагууд энэ л орон, газарт ном айлдаж байсан түүхтэй. Ертөнцийн ном хийгээд сэтгэлийн хүчээр өргөжсөн нь энэ буюу” хэмээсэн. Үнэхээр ч бурхан багшийн айлдсан “Санаа сэтгэлийн буй болгож чадахгүй зүйл нэгээхэн ч үгүй” ажээ. Тэрбээр 20-иод жил бурхан шашны төвтэй болох тухай сэтгэлдээ мөрөөддөг байснаа нуугаагүй.

Хорин жил сэтгэлдээ энэхүү хийдээ бүтээж шүү дээ гэх бодол зурсхийв. Налайх дүүрэгт хэдийгээр олон үндэстэн ястан амьдардаг ч тэдний 80 гаруй хувь нь уламжлалт бурхны шашинтай гэнэ. Тиймээс хийдэд ирсэн хэн боловч санаа сэтгэлээ ариун байлгахад суралцаж болно. Учир нь иог, бясалгалын танхимтайгаас гадна “Гурван-Эрдэнэ” гэх шашны сургууль, уран зургийн галерей, сургалт хичээллэдгээрээ онцлог байх юм.

Мөн Энэтхэгийн “Гоман” дацангаас гурван ч хуврага ирж номын дуу сонсгох гэнэ. Номтой төрийн үед мандан бадарч, номгүй төрийн үед мөхөн доройтож асан бурхны шашны нэгэн том хийд орон нээгдсэн нь энэ буюу.

М.Мөнхтунгалаг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан