Монголын өнөөгийн аялал жуулчлалын талаар МҮХАҮТ-ын дэргэдэх "Аялал жуулчлалын ТББ-уудын зөвлөл"-ийн дарга Ш.Нэргүйтэй ярилцлаа.
-Яриагаа Монголын аялал жуулчлалын салбарын түүхэн хөгжлөөс эхэлье гэж бодлоо?
-Монголын аялал жуулчлал гэвэл бүр Хүннүгийн үеэс эхтэй. Овог омгоороо нүүдэллэх, бусад омог руу нүүдэллэх гэхчилэн үе шаттайгаар дотоодын аялал үүсч хөгжсөн түүх бий. Цэвэл гуайн толиос үзэхэд ч тэр эхлээд аялж, дараа нь жуулчилсан зэрэг нь таардаг. Албан ёсоор 1954 онд аялал жуулчлалын байгууллага үүссэн бөгөөд 1990 он хүртэл уг байгууллага дангаараа үйл ажиллагаа явуулж дотроо Улаанбаатар болон Баянгол зочид буудал, Тэрэлж, Хархорин болон Өмнөговь жуулчны бааз, автобааз, билетийн кассыг нэгтгэдэг байсан. Харин төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих үед есөн компани болж задарч хувьчлагдсан.
Өнөөдөр аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг 300 гаруй компани, жуулчны бааз 250 орчим, зочид буудал, зоогийн газар мөн энэ тооны байна. Энэ утгаараа Монголд аялал жуулчлалын зах зээл хөгжиж, бодит өрсөлдөөн бий болсон. Аялал жуулчлалын төрийн өмчит компани байхгүй учраас хувийн хэвшлийнхний нуруун дээр аялал жуулчлалын салбар 100 хувь явж байгаа.
Сургалтын хувьд дөчөөд сургууль аялал жуулчлалын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэдэг. Ингэхлээр аялал жуулчлалын салбар өргөн хүрээтэй хөгжиж байна, цаашдаа ч улам бүр өргөжинө. Гэхдээ тооноос чанарт шилжих асуудал чухлаар тавигдаж байгаа. Биеэ даасан томоохон компаниуд цөөхөн байна. Тэрэлж, Хархорин, Хөвсгөлийн бүсэд жуулчны баазууд нэг дороо хэт төвлөрч, хоорондын зай нь дунджаар 200-500 метр болсон. Энэ нь жуулчны баазууд орлогоороо зарлагаа нөхөхөд төвөгтэй болов.
-Аялал жуулчлалын салбарынхан хоёр жилд нэг удаа зөвлөгөөнөө хийдэг. Энэ жилийнх юугаараа онцлог болох бол?
-Энэ жил төр болон хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд байгуулна. Монголын аялал жуулчлалын ТББ-ууд олон Аялал жуулчлалын холбоо, Монголын тогтвортой аялал жуулчлалын холбоо, Аялал жуулчлалын үндэсний төв, Үндэсний аялал жуулчлалын байгууллага зэрэг бүгдээрээ нэгдэж уг арга хэмжээг зохион байгуулж байгаа. Нэгдсэн эрх ашгийнхаа төлөө нийлж, хамтарч зөвлөлдөж байгаа нь үр дүнтэй байх болов уу.
Он гараад БОАЖЯ төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дотоодын болон гадаадын, үзэсгэлэн яармаг, зэрэглэл тогтоох чиг үүргийг аялал жуулчлалын холбоонд шилжүүллээ. Энэ сард БОАЖЯ, зарим ТББ-ууд хамтарч "ITB Берлин 2011" үзэсгэлэнд оролцлоо. Засгийн газраас тодорхой хэмжээний хөрөнгө зарж Монгол Улс соёлын түнш орноор анх удаа оролцсон. Энэ нь манай улсын маш сайн сурталчилгаа болж, аялал жуулчлалын салбарт эргэлт болсон гэж хэлж болохоор том амжилтыг авчирлаа. Мөн түүнчлэн бид уламжлалт аялал жуулчлалын үзэсгэлэнгээ зохион байгуулав.
Саяхан ТББ-ууд, аялал жуулчлалын компаниудын оролцоотойгоор 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Голланд яваад ирлээ. Голланд улсын CBI төслийн хүрээнд Европын зах зээлд хэрхэн яаж ажиллах, аялал жуулчлалын стратеги төлөвлөгөөг хэрхэн хийх тухай сургалтад хамрагдсан.
Энэ сард Аялал жуулчлалын холбоо, Тогтвортой аялал жуулчлалын холбоо хамтраад мэргэжилтэй боловсон хүчин солилцох үзэсгэлэн яармагийг зохион байгуулна. Их дээд сургууль төгсөж байгаа хүүхдүүдийг үйлдвэр аж ахуйн газар захиалгаар авах боломжийг бүрдүүлэх зорилготой юм.
Бид өмнө нь төрийн байгууллагуудыг шүүмжлээд сууж байдаг байсан бол энэ чуулганаар өөрснөө саналаа нэгтгээд төр засагтаа албан ёсоор үүнийгээ тавьж, хамтарч хэрэгжүүлэх шинэ хэлбэрт орж байгаа нь салбарын хувьд сайшаалтай, амжилтанд хүрнэ гэж бодож байна.
-Танай салбарын байгууллагуудын санал бодлыг сонсож байхад бодлогын чиглэлд түлхүү анхаарч, хууль эрхзүй, бизнесийн орчныг сайжруулах арга хэмжээ авах нь зүйтэй гэцгээж байсан? Та бас тэдэнтэй санал нэг байна уу?
-Аялал жуулчлалын салбар улс ардын аж ахуйн бүх салбаруудтай уялдаа холбоотой болохоор бодлого нь өөрөө их төвөгтэй. Бид бусад салбарын аль нэг үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг худалддаг. Энэ утгаараа бодлогын төвөгтэй асуудлыг олон талаас нь бодох ёстой. Бид шүүмжилж чаддаг, харин яаж шийдэх гэдэг дээр төвлөрч ярих хэрэгтэй, сурах ч хэрэгтэй байна.
Өнөөдөр аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл гэж байхгүй. Энэ нь аялал жуулчлалын байгууллагуудыг хянах, бүртгэх, судалгаа хийхэд төвөгтэй болгодог. Хэт олон жуулчны баазууд бий болоод, эрэлт нь нийлүүлэлтээ даваад байхад бид яах ёстой вэ? Лицензтэй болгох юм уу, эсвэл энэ байдлаараа яваад байх уу? Энэ байдлаараа явлаа гэж бодоход хэрхэн хянах вэ? Өөр нэг үзэл баримтлал бол аялал жуулчлалын зах зээл их өөрчлөгдөж байна. Зарим талдаа эерэгээр тусч байгаа. Нутгийн иргэдийг түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалын үзэл баримтлалыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь хамгийн чухал.
Яармагийн дэнжийг хотолзтол хичнээн сайхан наадам хийдэг байлаа. Тийм л Монгол үйлчилгээ одоо хэрэгтэй. Бидний худалдаж байгаа бүтээгдэхүүн бол нүүдлийн соёл иргэншил. Нүүдлийн соёл гэдэг малчин ардын ахуй амьдрал, зан заншил. Уламжлал зан заншлаа сэргээгээд үүнийгээ аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох хэрэгтэй. Европт суурин бүтээн байгуулалт бий болж хотжилтоос дэлхий нийт уйдаж байна.
Нүүдлийн соёл, зан заншил бидний давуу тал. Жуулчны бааз гээд гэр барьчихдаг, морь унуулдаг хэдэн малчдыг авчихдаг. Зөвхөн үүгээр жуулчдыг татаж болохгүй. Зан заншлаа сурталчлах, хэрэглэх тал дээр бид алдаа гаргасаар байна.
Одоо жуулчны бааз байгуулахдаа байгальд ээлтэй нутгийн иргэдээ түшиглэсэн цогцолбор байдлаар хийх нь чухал. Нийт жуулчдын 70-80 хувь нь тогтвортой аялал жуулчлал, экотуризмын үзэл баримтлалыг шингээсэн маршрутыг хүсэж байна. Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалыг байгальд ээлтэй байхыг шаардах болов.
Өнөөдөр уул уурхай хөгжиж, хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Үүнд сайн муу олон зүйл бий. Нөгөө талаас аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар хэтэрхий туйлширч, гэрээ байшин болгочих гээд байдаг. Суурин соёл амьдрал руу шилжвэл манай аялал жуулчлал ирээдүй багатай болох тул нүүдлийн соёл иргэншлийнхээ зан заншлыг түшиглэсэн, байгаль орчноо хамгаалсан тогтвортой аялал жүулчлалын үзэл баримтлал руу орох ёстой.
Аялал жуулчлалын бүтээгдэхүүнд олон төрлийн бүтээгдэхүүн ордог. Өнөөдөр цагаан идээгээ жор технологийн дагуу хийгээд үзүүлдэг газар алга. Цагаан идээ гэдэг экологийн цэвэр бүтээгдэхүүн, хаягдалгүйгээр хичнээн олон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болохыг харуулах нь гадаадынханд сонин шүү дээ. Үнээ малаа саагаад агротуризм маягаар үзүүлж байгаа юм бас алга. Эсгий хийхээ үзүүлж байгаа нь ч алга. Тэгэхлээр энэ бүгдийг цогцолбор байдлаар жуулчдад зааж сургаад, өөрсдөөр нь сайхныг нь мэдүүлэх чухал. Ингэснээр нутгийн иргэдийн амьдрал дээшилнэ, үүнийгээ дагаад орон нутгийн амьдрал дээшилдэг. Энэ бол хамгийн энгийн бөгөөд боломжтой хийх зүйл.
-Салбарынхандаа хандаж хэлэх Таны үг?
-2011 он манай салбарынхан ТББ-уудын хамтрахын эхлэл тавигдаж байна. Энэ эхлэлийг улам баяжуулж, хамтарч аялал жуулчлалын бизнесийн орчноо сайжруулахыг гишүүддээ уриалж байна. Манай бизнес бол хамтын үр дүнгээр бий болдог учраас бид бүгдийн хамтын ажиллагаа, түншлэл улам хөгжих ёстой. Монголын аялал жуулчлалын байгууллагын үнэ 10-30 байгууллагын үйл ажиллагааны нэгдлийн нийлбэр дүнгээр гардаг. Тиймээс олон улсын зах зээл дээр яаж өрсөлдөх гэдэгт хоорондоо сайн ярилцаж, зөвшилцөж ухаалгаар хандах хэрэгтэй байна.
Өнөөдөр нэг зочид буудал үнээ нэмчихвэл маргааш нэг бааз дагаад үнээ нэмдэг. За тэгээд онгоцны тийзний үнэ бас нэг өдөр нэмэгдсэн байдаг. Гэтэл олон улсын зах зээл дээр манай улсын аялал жуулчлалын үнэ бусдаас өндөр болчихдог. Үүнээс улбаалаад Монголд ирэх жуулчдын тоо буурахад нөлөөлдөг. Тиймээс нэгдэж, уялдаа холбоотойгоор салбарынхаа нэр хүндийг өргөж ажиллая.