gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Өвөрмонголчууд эсэргүүцлийн жагсаал хийв

Нийгэм
2011-05-30
0
Twitter logo

Өвөрмонголын Шилийн гол аймагт болж буй тэмцлийг дэмжсэн жагсаал БНХАУ-ын Элчин сайдын яам болон Сүхбаатарын талбайд өчигдөр боллоо.

Жагсаалд Монгол Улсад амьдарч, ажиллаж байгаа Өвөрмонголчууд болон үндэсний үзэлтэй "Хөх Монгол", "Даяар Монгол", "Цагаан хас" зэрэг бүлгэм оролцсон байна. Энэ үеэр жагсагчид "Дарангуйллыг зогсоо", "Газар шороо, өв соёлынхоо төлөө тэмцэнэ" зэрэг лоозон барьсан байв.

Түүнчлэн тэд "Монгол хүний алтан амь ариун дагшин нутаг, ус мөнгөөр үнэлэшгүй", "Газар, шороо өв соёлынхоо төлөө монголчууд нэгдэгтүн" гэсэн уйгаржин монгол бичгээр бичсэн лоозон барьжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар "Өвөрмонголд нөхцөл байдал үнэхээр хүнд байгаа аж. Цаашид эсэргүүцлийн жагсаалыг Монголчууд амьдарч байгаа бүх газар нутагт зохион байгуулна" гэсэн юм.

Түүнчлэн газар нутаг, байгаль дэлхийгээ хамгаалахын төлөөх тэмцэлд нэгдэж буй хүмүүсийг гэмтэж бэртээх, амь насанд нь заналхийлэх байдлаар хандаж байгааг эсэргүүцэж байгаа аж. Одоогоор Өвөрмонголд тэмцлийг нухчин дарахын тулд хууль бус ажиллагааг явуулсаар байгааг жагсагчид хэлж байна.

Жагсаалын гол зорилго нь Монгол хүн бүрийн эрх ашгийг хамгаалахад оршиж байгаа гэсэн юм.

САНУУЛАХ ҮҮДНЭЭС ЖАГСААЛ ХИЙСЭН

Энэ талаар "Хөх Монгол" бүлгэмийн тэргүүн Д.Гансүрэнгээс тодрууллаа.

-Өчигдрийн болсон жагсаалын талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч?
-Дэлхийн өнцөг булан бүрт хөх толботой Монголчууд оршин байгаа. Тэдний эрх хаана ч зөрчигдөх учиргүй. Гэтэл сүүлийн нэг сарын хугацаанд хоёр ч хөх толботны амь эрсдлээ. Тиймээс бид сэтгэл шулуудаж эсэргүүцлийн тэмцлийн жагсаал хийсэн.

-Өвөрмонголын Шилийн гол аймагт болсон хүн амины хэргийн талаар сүүлийн үеийн мэдээлэл өгнө үү?
-Үнэхээр хэрцгийгээр амь намыг нь бүрэлгэсэн. Тодруулбал, тухайн үед талийгаачийг дайрахаас өмнө тэр нөхөр “Та нар 400 мянган юанийн үнэтэй шүү дээ” гэж орилж байсан гэсэн. Хүний амийг мөнгөөр үнэлж болохгүй.

-Та бүхэн БНХАУ-ын Элчин сайдын яамны гадаа эсэргүүцлийн жагсаал хийсэн. Тэдний зүгээс ямар нэгэн тайлбар хэлсэн үү?
-Тэднээс тайлбар авахаар жагсаагүй. Харин сануулах үүднээс жагсаал хийсэн.

Дашрамд дуулгахад, Шилийн Гол аймагт нүүрсний уурхай олширч байгаатай холбоотойгоор Хятадын Засгийн газар малчдад газар нутаг зааж, хүчээр нүүлгэж байгаа аж. Үйл ажиллагааг эсэргүүцсэн Өвөрмонголын хэсэг малчин, нүүрсний тээврийн замыг хаажээ. Энэ үед нэгэн хятад жолооч малчдын тавьсан хаалтыг сэтэлж, Баруун Үзэмчин сумын иргэн, малчин Мэргэнийг хүнд даацын машинаар дайрч, амъ насыг нь хөнөөсөн байна.

Түүнийг ийнхүү хөнөөсөн хэргийг эсэргүүцсэн иргэд Шилийн хотын захиргааны өмнө жагссан аж.
Хүний эрхийн байгууллагын мэдээлснээр жагсаалд 2000 гаруй оюутан залуус оролцож, эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Энэ үеэр жагсагчид малчдын эрх ашиг, тэдний амьдралын хэв маягийг хүндлэхийг шаарджээ.

М.Ариунтуул http://www.niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан