gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.20
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хөрсний гүн бохирдол 60-70 жилийн турш арилдаггүй

2011-05-26
0
Twitter logo

Нийслэлчүүд агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал, усны хомсдол зэрэг асуудлаа шийдэх гэж багагүй хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарлагадсан.

Гэвч үр дүн нь харагдахгүй л байна. Өдгөө эдгээртэй дүйх бас нэгэн хүндхэн асуудал тулгараад байгаа нь яах аргагүй хөрсний бохирдол. Саяхны нэгэн судалгаагаар Улаанбаатар хотын хөрсний бохирдол 80 хувьд хүрснийг тогтоожээ. Хамгийн их буюу зөвшөөрөгдсөн хэмжээнээс 10-16 дахин бохирдолтой хэсгүүдэд Дулааны III, IV цахилгаан станцын орчим, Шархад, Зуун айл, Дэнжийн мянга, Хайлаастын орчим багтсан бол Үйлдвэр комбинат, Нисэх, Яармаг, Төв цэвэрлэх байгууламжийн орчим химийн хорт бодисонд ихээр өртжээ.

Эдгээр бүсэд вольфром, мөнгөний агууламж өндөр хувьтай гарсан байна. Харин Хайлаастын орчим циркон, хар, цагаан тугалга, вольфром, Баянхошууны хойд хэсэг болон Зурагтын ойролцоо мөн дээрх бодисуудын агууламж өндөр гарчээ. Нийслэлийн хөрсөн дэх хар тугалгын агууламж нийт 43.7 мг байгаа аж. Энэ нь байгалийнхаас хоёр дахин, зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 4-6 дахин их юм. Монголчууд бид хөрсний бохирдол, шимэгч хорхойн нян зэргээс үүдэлтэй өвчлөл, тахал үзэлгүй өнөөг хүртэл эрүүл хөрс шороон дээр аж төрсөөр ирсэн.

Гэтэл хайнга, тоомжиргүй зангаасаа болж эдгээртэй тулж мэдэхээр болчихоод байна. Хүн амын оршин суух нутаг дэвсгэрийн эрүүл ахуйн байдлыг илтгэн тодорхойлдог гол хүчин зүйл нь хөрс. Хөрсний бохирдол нь газрын гадарга хөрсөн дээр өвс ургамал ургахгүй, хог новшинд дарагдаж, үржил шимээ алдахыг хэлдэг. Хөрс бохирдох гол шалтгаан нь ахуйн гаралтай хатуу, шингэн хог, тээврийн хэрэгслийн хаягдал, хөдөө аж ахуй, уул уурхайд ашигладаг төрөл бүрийн бордоо, химийн бодис, ургамлын өсөлт хөгжилтийг түргэсгэгч, агаар, усны бохирдол, эмнэлгийн хог хаягдал, үйлдвэр, үйлдвэрлэлээс гарах хатуу, шингэн хог хаягдал, хүн, амьтны ялгадас юм.

Өнгөрөгч онд Улаанбаатар хотын хөрсний 200 цэгээс дээж аван, хөрсний бохирдлыг судалжээ. Бохирдол үүсгэгч шалтгаануудын тэргүүн эгнээнд гэр хорооллын айлуудын жорлонгийн асуудал орж байна. Нийслэлчүүдийн 60 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Хотын хүн ам сүүлийн 10 хүрэхгүй жилийн дотор 50 хувиар нэмэгдсэн. Хот бараадагчид гэр хорооллын эгнээг өргөтгөж, үүнээс үүдэлтэй олон сөрөг үр дагаврыг нэмсээр байгаа. Ойролцоогоор 360 орчим мянган жорлон, бохир усны нүхтэй гэр хорооллуудын хөрс нэлэнхүйдээ бактерийн бохирдолтой.

Хэдий бохирддог ч хөрс өөрөө цэвэрших чадвартай. Органик хаягдал, нян, химийн бодисын нөлөөгөөр хөрсний өөрөө цэвэрших явц хөрсний гадаргаас доош 0.2-0.25 метрийн гүнд явагддаг. Гэхдээ манайд хөрсний бохирдол энэхүү байгалийн явцыг ч явагдах аргагүй болтол зөвшөөрөгдөх хэмжээнээс давжээ. Хөрсөнд гүн шингэсэн хортой бодисууд дор хаяж 60-70 жилээс нааш арилахгүй гэж мэргэжлийн хүмүүс ярьж байна.

Тиймээс байдал өдрөөс өдөрт дордож байгаа энэ үед нийслэлийн хөрсийг цэвэрлэх ямар нэг арга хэмжээ яаралтай авахгүй бол Улаанбаатар хотын гүний ус ч бохирдох аюулд байна. Хотынхны хэрэгцээг хангадаг ундны усанд хийсэн шинжилгээний дүн энэ аюул ойр байгааг баталж буй. Бохир хөрсөнд өвчин үүсгэгч нян 400 орчим хоног, цусан суулгын нян нэг жил хүртэл, шимэгчид нэгээс хоёр жил, хялгасан хорхойн өндөг 6-10 жил амьдрах чадвартай гэнэ.

Харин хөрсний бохирдлоос хамаарч 60 гаруй төрлийн халдварт өвчин үүсдэг аж. Бохир хөрс өвчин үүсгэгч нян, халдвар дамжуулагч хачиг, нохой бөөс, бясаа, шумуул, ялаа үржих таатай орчин болдог. Цусан суулга, халдварт шар, урвах тахал болон малаас хүнд дамжин халддаг боом, бруцеллёз, мэрэгч амьтдаас хүнд халддаг тарваган тахал, галзуу, шимэгч хорхойн халдварууд гэгддэг хүүхдийн хялгасан хорхой, цагаан хорхойтох, өргөн туузан хорхой, үхрийн болон гахайн туузан хорхой, амьсгалын замын өвчин хөрсний бохирдлоос үүсдэг аюултай юм.

Хөрсний бохирдлоос салахад хот төлөвлөлт, хүн амын төвлөрлийг сааруулах үндэсний хэмжээний төрийн бодлого үгүйлэгдэж байна. Гэр хорооллыг орон сууцжуулснаар агаар, хөрсний бохирдол, хот төлөвлөлт зэрэг олон асуудал шийдэгдэнэ. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өнгөрсөн нэгдүгээр сараас дөрөвдүгээр сард нийслэлийн гэр хорооллын жорлон, бохирын цооногт судалгаа хийжээ. Судалгаанд үндэслэн хотын захиргаанаас Мянганы сорилтын сантай хамтран микро организмтай ариутгалын бодисыг айл бүрийн жорлонд цацах шаардлагатай гэж үзэн ариутгах ажил эхлүүлсэн байна.

Хөрсний бохирдлыг ирэх он гэхэд багасгах зорилгоор хоёр үе шаттай ариутгал хийж эхэлсэн юм. Өмнө нь айлуудын жорлонг хлорминоор ариутгадаг байсан. Харин хлорминийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүний биед хортой тул ахуйн ариутгалд хуурайгаар хэрэглэхийг хориглосон. Тиймээс шинэ төрлийн ариутгах бодис гарган авсан байна. Шинэ ариутгалын бодисыг ОХУ-ын патенттай “Ирвэс интер трейд” ХХК дотооддоо үйлдвэрлэж байгаа. Энэ нь өтгөн, бохирыг биологийн бордоо болгодог бодис аж. Ариутгаад зогсохгүй агаарт дэгдэх, аммиак, шивтэрийн хийг бууруулах, дэгдэлтийг зогсоох үйлчилгээтэй энэ бодис мөн ил задгай жорлонгийн бохирыг задалж, бордоо болгох гэнэ.

Энэ бодисоор гэр хорооллын жорлонгуудыг ариутгахад нэг тэрбум 500 сая төгрөг төсөвлөжээ. Захирагчийн ажлын албанаас өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Гандангийн гэр хорооллын Туулын I-IX гудамжинд туршилт хийсэн байна. Үүний дараа өнгөн хөрснөөс дээж авч шалгахад үр дүнтэй байсан тул энэ жил нийслэл даяар ашиглахаар болоод буй. Уг бодисыг эхний ээлжинд нийслэлийн зургаан дүүргийн 180 мянга айлын муу усны нүхэнд хийхээр болсон. Ариутгал, халдваргүйжүүлэлт хийх тусгай зөвшөөрөлтэй найман компанийг шалгаруулж энэ ажлыг гүйцэтгүүлэхээр болсон байна. Харин айл бүрт хүрч байгаа эсэхэд мэргэжлийн хяналтын байцаагч, хэсгийн ахлагч, мөн дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн эмч, сувилагч нар хяналт тавих аж.

Э.Мөнхнасан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан